16/08/2026
Нярайн арьс арчилгаа🤱
Нярайн хувцас арчилгаа👩🍼
Нярайн аяга таваг угж арчилгаа🤱🏼
Нярайг хайрлаж хамгаалдаг - Ушастый нянь
🐰🐰🐰Дэлдэн брэндийн ГЭРЭЭТ нь манай дэлгүүр шдээ хөөрхөнүүдээ.
Бяцхан мэдээлэл: 🎉🎉🎉
Нярайн арьс өөрөө гадаад орчинд дасахад хугацаа хэрэгтэй байдаг учраас ихэнх өөрчлөлтүүд нь зөв арчилгааны үр дүнд өөрөө алга болдог байна.
🧏♀️Хуурайшилт
Дөнгөж төрсөн хүүхдийн арьс эхний 7-10 хоногт маш их хуурайшиж гууждаг.
Энэ нь хэвийн үзэгдэл бөгөөд арьсыг үрэх, хуурайшсан хэрсгийг гуужуулах гэх мэтээр үрж болохгүй.
Нярайн арьс тун мэдрэмтгий учраас бүлээн усанд 3-5 минут л байлгаж чийгшүүлж усанд оруулаад арьсыг нойтон байхад нь хүүхдийн лосьон, юм уу тосыг түрхэхэд хангалттай байдаг.
🧏Тууралт
Нярай хүүхэд нүүрээрээ жижигхэн батгануудтай байх нь мөн л хэвийн үзэгдэл.
Хүүхдийн арьс ээжийнхээ гормоноос хамааран хэвлийд байхаасаа эхлэн батгашдаг.
Энэ нь эхийн гормон нь тослогийг ялгаруулж, хүүхдийн тослогийн сүвүүдийг хаадгаас үүдэлтэй.
Нярайн хамар, хацар хавийн жижиг биржгэр батга нь ихэвчлэн төрөөд хэдэн долоо хоносны дараа өөрөө арилдаг учраас ямар нэг бүтээгдэхүүн хэрэглэх шаардлагагүй юм.
🧏♂️Нуралт
Нуралт ихэвчлэн хүүхдийн цавь, суга, чихний ар, хүзүү орчмын хэсгээр үүсдэг.
Энэ нь хүүхдийн арьс чийгтэй удах, хувцас болон живх нь хэт бариу байснаас үүсдэг.
Иймээс хүүхдийн арьсан дээрх илүүдэл чийгийг хатаах, живхийг хэт удаахгүй байх, агаар нэвтрүүлдэг хөлөргөдөггүй даавуун хувцас өмсүүлэх нь хөлрөлт, нуралтаас сэргийлдэг байна.
#Ушастыйнянь #Ундрах-18