27/07/2026
“ХОНЬ 500,000₮ ХҮРСЭН 2026 ОН”
Миний цалин 2015 онд 606.748 төгрөг байхад 9 сард нэг хонь 50.000 төгрөгөөр авч байлаа.
〽️Өнөөдөр миний цалин 10 дахин нэмэгдээгүй хэдий ч нэг хонь 500.000 давсан байгаа нь миний цалингийн худалдан авах чадварыг бууруулж байна.
⭕️Тухайн үед тахиа, гахайны мах малын махнаас 2 дахин үнэтэй байсан бол одоо тахианы мах 3 дахин хямд болжээ.
Иргэдийн нийт орлогын 40%-иас дээшийг хүнсэнд зарцуулж байгаа нь өрхийн төсөвт хүнсний зардлын дарамт өндөр байгааг илтгэх үзүүлэлт юм.
❗️Орлогын ихэнх хэсэг үндсэн хэрэгцээнд (хоол хүнс) зарцуулагдах нь боловсрол, эрүүл мэнд, орон сууц, хуримтлал зэрэг бусад хэрэгцээнд зарцуулах боломж хязгаарлагдах нөхцөл байдалд хүргэх эрсдэлтэй.
Шинэ хувцас, фитнесс, хобби, зугаалга зэрэг нь тансаг хэрэглээ болж хувирна.
‼️Ниит иргэдийн ихэнх хэсэг хүнсний эмзэг байдалтай (хангалттай, аюулгүй, шим тэжээлтэй хүнсийг тогтмол хүртэх боломж хязгаарлагдсан) байвал энэ нь зөвхөн хувь хүний асуудал биш, улс орны нийгэм, эдийн засаг, эрүүл мэндэд өргөн хүрээний нөлөө үзүүлэх нь гарцаагүй цаг хугацааны асуудал юм. Үр дагавар:
⭕️Эрүүл мэнд доройтох
❗️Архаг халдварт бус өвчин (чихрийн шижин, зүрх судасны өвчин гэх мэт) нэмэгдэх эрсдэлтэй
🆘Хүүхдийн өсөлт, дархлаа, бие бялдрын хөгжилд сөргөөр нөлөөлнө
⭕️ Боловсролын чанар буурах
❗️Сурагчдын анхаарал төвлөрөл, суралцах чадвар, хичээлийн амжилт буурна.
❗️Сургуулийн ирц, идэвх буурч, сургууль завсардалтын эрсдэл нэмэгдэж болно.
⭕️ Хөдөлмөрийн бүтээмж буурах
❗️Насанд хүрэгчдийн ажиллах чадвар, бүтээмж буурна
❗️Өвчлөл, ажил таслалт нэмэгдэж, эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлнө
⭕️ Эрүүл мэндийн зардал өсөх
❗️Хоол тэжээлтэй холбоотой өвчлөл нэмэгдсэнээр эрүүл мэндийн тогтолцооны ачаалал өснө
❗️Өрхийн болон улсын эрүүл мэндийн зардал нэмэгдэнэ
⭕️ Ядуурал, тэгш бус байдал гүнзгийрэх
❗️Өрхийн орлогын ихэнхийг хүнсэнд зарцуулснаар боловсрол, орон сууц, хуримтлал зэрэг бусад хэрэгцээнд зарцуулах боломж хумигдана
❗️Ядуурлын мөчлөг үе дамжин үргэлжлэх эрсдэлтэй.
⭕️Үндэсний хүнсний аюулгүй байдал, тогтвортой байдалд эрсдэл үүсэх
❗️Хүнсний үнийн өсөлтөд иргэд илүү эмзэг болно
❗️Нийгмийн халамжийн хэрэгцээ нэмэгдэж, улсын төсөвт дарамт үүснэ
❗️Нийгмийн тогтвортой байдал, эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөргөөр нөлөөлж болзошгүй.
Дэлхийн 177 улсыг хамарсан судалгаагаар шим тэжээлтэй хоолны өртөг өндөр байх тусам хүн амын эрүүл хооллолт буурч, орлого багатай бүлэг хамгийн их өртдөг гэж дүгнэжээ.
via : Batbold Enkhtaivan