14/08/2026
📱 REELS & CONTENT CREATOR АЖИЛД АВНА
Эрдэнэтэд сонирхолтой ажил хайж байна уу?
Эрдмийт ХХК өөрийн үйлдвэрийн өдөр тутмын амьд үйл ажиллагаа, бүтээгдэхүүн, ажилчид, дэлгүүр, махны тухай сонирхолтой мэдээллийг богино Reel видео болгон хүргэх нэг хүн хайж байна.
🎬 Таны хийх ажил:
Өдөр тутам үйлдвэр, дэлгүүрээс сонирхолтой агшин олж бичлэг хийх
Facebook / Instagram-д зориулсан богино Reel эвлүүлэх
Бичлэг дээр текст, хөгжим, subtitle оруулах
Контентын шинэ санаа бодож олох
Манай ажилтнуудтай хамт хөгжилтэй, мэдлэгтэй, бодит контент хийх
Пост, Story-ийн энгийн контент бэлтгэх
✅ Бидэнд “мэргэжлийн зураглаач” заавал хэрэггүй.
Харин:
Утсаараа гоё бичлэг авч чаддаг
CapCut бусад апп дээр дээр эвлүүлж чаддаг
TikTok, Reels байнга үздэг, тренд мэдэрдэг
Сонирхолтой юм олж хардаг
Камерын ард ч, шаардлагатай үед өмнө нь ч ажиллаж чаддаг
Шинэ санаа гаргахаас айдаггүй хүн байхад болно.
💡 Давуу тал болно:
Өмнө нь Facebook, TikTok, Instagram-д Reel хийж байсан бол хийсэн 2–3 бичлэгээ үзүүлээрэй. Олон дагагчтай байх шаардлагагүй.
🥩 Яагаад Эрдмийт гэж?
Манайд контент хийх материал дуусахгүй.
Мал хүлээн авалтаас эхлээд үйлдвэрлэл, мах боловсруулах, савлах, хөргөх, дэлгүүр, шинэ бүтээгдэхүүн, хоолны санаа, ажилчдын өдөр тутмын амьдрал гээд өдөр бүр өөр түүх бий.
Таны ажил бол тэр түүхийг хүмүүс үзэх дуртай 20–60 секундийн бичлэг болгох.
📍 Ажлын байр: Эрдэнэт хот — Эрдмийт ХХК, Мөн гэрээсээ
🕗 Ажлын цаг: Даваа–Баасан, 08:00–17:00, Бараг цаг хамаагүй
🍲 Ажилчдын хоолтой
🚌 Ажилчдын унаатай
🏀 Байгууллагын спорт, хамт олны арга хэмжээнд хамрагдана
💰 Цалин: ур чадвар, хийсэн ажлаас хамаарч тохиролцоно.
📩 Сонирхож байгаа бол:
Өөрийнхөө товч танилцуулга
Өмнө хийж байсан Reel / TikTok / видеоноос 2–3 ширхэг
Утасны дугаараа
манай Page-ийн чат руу илгээгээрэй.
CV-ээс илүү хийсэн бичлэгийг чинь үзнэ. 😊
#Эрдмийт #Эрдэнэт #АжлынЗар