Hen ch bish

Hen ch bish Амар амгалан дэлхий ертөнц, энх тунх эх МОНГОЛ улс оршин байг!

🚨 🇬🇧🇷🇺 Их Британийн Ерөнхий сайд асан Борис Жонсон Путиныг дайнд ялагдах хувьтай гэж хэлжээ."Путиныг энэ дайнд ялах хувь...
26/08/2026

🚨 🇬🇧🇷🇺 Их Британийн Ерөнхий сайд асан Борис Жонсон Путиныг дайнд ялагдах хувьтай гэж хэлжээ.

"Путиныг энэ дайнд ялах хувьтай гэсэн үзэл сурталд бүү итгэ. Тэр тийм биш. Энэ дайнд ялагдах хувьтай гэж би чамд хэлье. "

Орос орон, Путинд бүр ясны дургүй сэгсгэр үстийн тухайн үед хэлж байснаар бол эрт л Оросыг э/з- аар сөхрүүлээд, ЕХ- ны тулган шаардлагыг өгчихсөн байх юм шдээ уг нь.

"Ёроолгүй хувин" ба Зеленскийн улс төрийн жүжгийн төгсгөл: Өрнөдийн зэвсгийн агуулах хоосролын цаад далд фактуудБарууны ...
24/08/2026

"Ёроолгүй хувин" ба Зеленскийн улс төрийн жүжгийн төгсгөл: Өрнөдийн зэвсгийн агуулах хоосролын цаад далд фактууд

Барууны орнууд Украиныг 150 гаруй тэрбум доллароор зэвсэглэсэн гэх боловч бодит байдал дээр Киев өнөөдөр түүхэндээ байгаагүй агаарын хамгаалалтын пуужингийн хомсдолд ороод байна. Зеленский өөрөө АНУ-аас "Patriot" системийнхээ нөөцөөс ядаж 5-хан хувийг өгөхийг гуйж суугаа нь НАТО-гийн зэвсгийн нөөц шавхагдсаныг илтгэх бодит баримт юм. Гэвч энэ бүхний цаана зөвхөн цэргийн тактик биш, Зеленскийн найруулсан улс төрийн гутамшигт тоглолт, далд фактууд нуугдаж байна.

1. Зеленскийн "Хүсэлтийн жүжиг" ба Барууныг барьцаалсан ньЗеленский өөрийн карьер, эрх мэдлээ хадгалж үлдэхийн тулд барууны удирдагчдыг "Ёс зүйн барьцаанд" оруулах тактик хэрэглэдэг. Тэрээр олон улсын индэр болгон дээр Өрнөдийг "Хэрэв та нар пуужин өгөхгүй бол танай хотууд бөмбөгдүүлнэ" гэж сүрдүүлэх, эсвэл гуйх зэргээр жүжигчилсэн тоглолт хийдэг ч бодит байдал дээр энэ нь барууны татвар төлөгчдийн мөнгийг угаах аварга том төсөл болон хувирсан. Украинд очиж буй зэвсгийн хангамж, дотоодын авлигын асуудлыг барууны хэвлэлүүд ч нууж чадахаа байж, Зеленскийн найруулсан "Эх оронч удирдагч"-ын дүр төрх олон улсад нуран унаж байна.

2. Оросын "Шавхах тактик" (War of Attrition) амжилттай хэрэгжиж байнаОросын Зэвсэгт хүчин барууны үнэтэй агаарын хамгаалалтын системүүдийг сулруулахын тулд маш ухаалаг тактик хэрэглэж байгаа. Сард өмнөхөөсөө хоёр дахин олон баллистик пуужин болон хямд өртөгтэй "Герань/Шахед" дронуудыг олноор нь зэрэг харваж байна. Нэг ширхэг нь хэдэн арван мянган долларын өртөгтэй Оросын дроныг устгахын тулд Украинчууд барууны 3-4 сая долларын үнэтэй "Patriot" пуужинг харвахаас өөр аргагүйд хүрдэг. Энэхүү эдийн засгийн болон нөөцийн асар тэгш бус харьцаа нь Өрнөдийн зэвсгийн баазыг "ёроолгүй нүх" мэт хоосолж дуусгалаа.

3. Геополитикийн хуваагдал ба Ойрх Дорнодын хүчин зүйлУкраин бол АНУ-ын хувьд цорын ганц "тоглоомын талбар" биш юм. Ойрх Дорнодод Иран-Израилын мөргөлдөөн ширүүсэж, баллистик пуужингийн аюул нүүрлэхэд Вашингтон өөрийн стратегийн гол холбоотон болох Израилыг хамгаалахын тулд "Patriot" болон бусад агаарын хамгаалалтын нөөцөө тийш нь яаралтай татсан. Цагаан ордон өөрийн үндэсний аюулгүй байдал болон Ойрх Дорнод дахь ашиг сонирхлоо хамгаалахын тулд Киевийн пуужингийн тусламжийн хүсэлтийг хойш тавьж эхэлсэн нь Украины тэнгэрийг хамгаалалтгүй үлдээж байна. Зеленскийн Вашингтонд үзүүлэх нөлөө дуусгавар болсныг энэ үйл явдал бэлхнээ гэрчилнэ.

4. Барууны цэрэг-үйлдвэрлэлийн цогцолборын сул талНАТО-гийн орнууд орчин үеийн өндөр технологийн зэвсгийг бага тоогоор, урт хугацаанд үйлдвэрлэхэд зориулагдсан болохоос биш Орос шиг урт хугацааны, өргөн цар хүрээтэй масс дайны үйлдвэрлэлд бэлэн биш байсан нь харагдлаа. "Patriot" шиг нарийн ажиллагаатай пуужинг шинээр үйлдвэрлэхэд хэдэн сар, заримдаа жил гаруй хугацаа шаардагддаг бол Оросын цэргийн үйлдвэрүүд 3 ээлжээр, зогсолтгүй ажиллаж пуужин, сумын нөөцөө тасралтгүй нэмэгдүүлж байна
Дүгнэлт:Өрнөдийн хэвлэлүүд хэчнээн тэрбум долларын тусламж зарлалаа ч, тэр нь үйлдвэрээс гарч иртэл болон фронтод хүртэл асар их цаг хугацаа алдаж байна. Нэгэнт сум, пуужингийн нөөц нь шавхагдсан барууны "супер" системүүд тулааны талбарт зүгээр л Оросын пуужингийн бай болон хувирч байгаа нь бодит үнэн юм. Зеленский Барууныг дайнд чирч оруулах гэж хэчнээн хичээсэн ч, Вашингтон, Брюссель хоёр өөрсдийн агуулах хоосрохыг хараад Киевийг "хөсөр хаяж" эхэллээ. Технологи хэчнээн мундаг байгаад тасралтгүй хангамж, ухаалаг улс төр байхгүй бол дайнд ялдаггүйн тод жишээ энэ болж байна.

23/08/2026
23/08/2026

NATO&BRICS.

Ийм л худалч, хульхи эрдэмтэн байгаа юм даа Норовын Тэгшбаяр!! Ядаж судалж байж ярьдаггүй нь мэдэгдэж байгаа юм. ОХУ, Хя...
22/08/2026

Ийм л худалч, хульхи эрдэмтэн байгаа юм даа Норовын Тэгшбаяр!!
Ядаж судалж байж ярьдаггүй нь мэдэгдэж байгаа юм.
ОХУ, Хятад улсад агнах барихыг хориглосон учраас хилээр гаргахыг зөвшөөрдөггүй нэг улс нь өндөр торгуультай бол нөгөөх нь хорих заалттай зүйл ангиар шийтгэгддэг юм шүү!
Аль ч улс оронд энэ нь CITES конвенцд багтдаг гэдгийг ядаж уншаагүй байж уран хоргүй гэдэг шигээ бас л мунхаглаж.

Энэнд ер нь эх орон гэдэг сэтгэл байдаггүй, бүхнийг мөнгөөр хэмждэг хүн-сүг юм даа!

Оросоос гадаадад цагаачисан, дайнаас зугатааж гарсан хүмүүст Орост эргэж ирэх боломж олгох хугацаатай аян өрнүүлээд, буц...
22/08/2026

Оросоос гадаадад цагаачисан, дайнаас зугатааж гарсан хүмүүст Орост эргэж ирэх боломж олгох хугацаатай аян өрнүүлээд, буцаж ирж байгаа хүмүүс маш их болсон.

Учир нь аяны хугацаа дуусгавар болвол тэр үед Орос улсын иргэншлээс хасагдаж, тэтгэвэр тэтгэмж, гавьяа шагнал, Орост буй үл хөдлөх эзэмших эрх, эд баялагаа бүрэн алдах болно.

Нэрт дуучин Ала- Пугачева Израйлаас иргэншил хүссэн боловч өгөхгүй байгаа тул маш хүнд байдалд орсноо мэдэгдсэн.
Хадровский Орост байгаа олон тэрбумын хөрөнгөө өвлүүлэх, зарах эрхээ алдаж, үйл ажиллагаагаа зогсооход хүрч маш хүнд байдалд орж байгаа нь дэлхийн эдийн засагт нөлөөлнө гэж байсан

Эх орноосоо хасагдсан харьд амьдарч буй НОМАДС-НҮҮДЭЛЧИН орк хүмүүсийг ажилд авах, газар худалдаж авах, оршуулах газар худалдаж авах бүх эрх тухайн улсуудын хуулиар зохицуулагдаж маш хүнд байдалд орох юм аа.

Монголоос урваж, харьд олон жил болсон, зугтаасан хүмүүсийг Монгол улсын иргэншлээс хасах, үл хөдлөхөө зарах, түрээслэх, Монголоос ашиг олж харьд амьдрах эрхийн хаах цаг нь болсон доо!

Төрийн сүлдний эзэнтэй морийг эзэнгүй болгосон. Одоо бүр нуруулуу нь гадас хатгаад тэнгэр харуулаад сарвайлгачихсан! Энэ...
20/08/2026

Төрийн сүлдний эзэнтэй морийг эзэнгүй болгосон. Одоо бүр нуруулуу нь гадас хатгаад тэнгэр харуулаад сарвайлгачихсан!
Энэ зүгээр нэг уран бүтээл үү!!??!!
Төрийн сүлдэнд заларсан шүтээнийг нь доромжилж санаатай жатга хийж байгаа үйл үү?
Уран бүтээлч гэх монгол нэртэй энэ нөхөр хэний захиалгаар бас ийм бузар жатга бүтээсэн бэ? Коммент хэсэгт бий.

Украйн дахь зэвсэгт мөргөлдөөн мөнгөний төлөө үргэлжилсээр байна хэмээн АНУ-ын American Thinker нийтэлжээ.«Украйн улс Ев...
20/08/2026

Украйн дахь зэвсэгт мөргөлдөөн мөнгөний төлөө үргэлжилсээр байна хэмээн АНУ-ын American Thinker нийтэлжээ.

«Украйн улс Европын Холбооны гишүүн биш. НАТО-гийн гишүүн ч биш юм. Гэсэн хэдий ч тус улсын удирдагч улс орноо цуст мөргөлдөөнд оруулж, өмнө нь байсан улсынхаа зөвхөн сүүдрийг нь үлдээхээр шийдсэн бололтой. Байлдааны ажиллагаа зогссоны дараа сэргээн босголт гэсэн нэрийн дор тив дамнасан хөрөнгө оруулагчид дахин ашиг хүртэх болно. Украйныг хэсэг хэсгээр нь худалдаж, украйнчууд өөрсдөө бусад оронд амьдрах болно. Харин тэдний оронд ажиллах хүчний хомсдолыг нөхөхийн тулд Ази, Африк, Ойрх Дорнодын орнуудаас олон тооны цагаачдыг оруулах болно. Украйн хэзээ ч өмнөх төрхөндөө эргэн орохгүй.

Энэ шийдвэрийг гаргахад Украйны ард түмний оролцоо байгаагүй бололтой. Олон нийтийн сонгуулийг цуцалсан. Засгийн газрын бодлогыг эсэргүүцэх явдал хууль бус үйлдэл болсон. Өөрийн шашин шүтлэгээ дагах явдал хүртэл хууль бус үйлдэл болоод байна. Олон сая украйнчууд фронтод явахаас татгалзаж байгаа нь энэхүү зэвсэгт мөргөлдөөний төлөө цусаа урсгах үнэ цэнгүй гэж үзэж байгааг харуулж байна. Украйнчууд өөрсдөө амиа өгөхийг хүсэхгүй байхад АНУ, Их Британи болон Европын орнууд тэднээс амиа золиослохыг шаардах нь утгагүй юм.

Хуучин ЗХУ задарсан 1991 оноос хойш явагдсан сонгуулиудын дүнг харахад Украйны баруун мужуудын хүн амын 80 хувь нь Европыг дагах хүсэлтэй байсан бол зүүн мужуудын 80 хувь нь ОХУ-тай ойр байхыг хүсэж ирсэн нь илт байна. Энэ нь ч ойлгомжтой. Учир нь Украйны зүүн бүс нутгийн хүн ам орос хэлээр ярьж, Оросын үнэн алдартны шашныг шүтэж, орос хэл дээрх сонин хэвлэл уншиж, ерөнхийдөө Оросын соёл, зан заншилтай ойр амьдардаг.

Украйны зэвсэгт мөргөлдөөнийг дэмжигчид “ардчилал”, “тусгаар тогтнол”, “бүрэн эрхт байдал”-ын тухай шуугилдах нь утгагүй санагдна. 30 жилийн турш Украйны зүүн бүс нутгийн оршин суугчдын 80 хувь нь ОХУ-тай ойр байхын төлөө санал өгч ирсэн. 2014 оны төрийн эргэлтээр ардчиллын эсрэг хүчнүүд хууль ёсоор сонгогдсон Ерөнхийлөгч Виктор Януковичийг түлхэн унагасны дараа Украйны зүүн бүс нутгийн оршин суугчид өөрсдийнх нь сонгосон удирдагчийг түлхэн унагаж, оронд нь гарч ирсэн Украйны засгийн газраас тусгаарлахыг эрмэлзсэн аж. Үүний хариуд нь Украйны эрх баригчид эдгээр хүмүүсийн эсрэг байлдааны ажиллагаа эхлүүлсэн бөгөөд түүнээс хойш тус бүс нутагт дайны гал дүрэлзэж байна.

2014 оны төрийн эргэлтийг АНУ-ын Төрийн департамент, Британийн MI6 тагнуулын алба болон Европын Комисс дэмжсэн явдал нь уг үйл явдлыг “ардчилсан” болгочихгүй. Зүүн Украйны оршин суугчид тусгаар тогтнолын төлөө санал өгсөн боловч Украйны эрх баригчид болон тэдний барууны түншүүд нь эдгээр хүмүүст ирээдүйгээ өөрсдөө шийдэх боломж олгох бодолгүй байгаа юм.

Мөн Зеленский хэрэв хэзээ нэгэн цагт Украйнд сонгууль явуулахыг зөвшөөрвөл зүүн бүс нутгийн оршин суугчид санал өгөх боломжгүй болно гэж мэдэгдсэн. ОХУ-тай ойртох бодлогыг дэмжиж саналаа өгдөг байсан сонгогчдын санал өгөх эрхийг хасвал Европын Холбоонд элсэхийг дэмжигчид ялалт байгуулах нь ойлгомжтой. Энэ нь украйнчуудад өөрсдийн хувь заяаг өөрсдөө шийдэх боломж олгох явдал бол энэхүү зэвсэгт мөргөлдөөний зорилго биш юм гэдгийг харуулж байна. Зеленский сонгууль явуулахыг зөвшөөрсөн ч түүний бодлогыг дэмжигчид л санал өгөх боломжтой болох юм бол энэ “ардчилал” биш юм. “Үндэсний тусгаар тогтнол”-ын тухай бүр ч яриад хэрэггүй.

Өнгөрсөн оны 12-р сард НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рютте ОХУ-тай хийх дайнд бэлдэхийг холбоотнуудаа уриалсан. Үүний зэрэгцээ өрнөдийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Владимир Путин нийт Европ руу довтлохоор төлөвлөж байгаа гэх мэдээлэл цацагдаж байлаа.

Тиймээс АНУ-ын Үндэсний тагнуулын газрын захирал Тулси Габбард эдгээр мэдээллийг олон нийтийн өмнө үгүйсгэхээс өөр аргагүй болсон юм. Тэрбээр үүнийг “худал хуурмаг мэдээлэл, суртал ухуулга” хэмээн нэрлээд, “энэхүү цуст мөргөлдөөнийг зогсоох гэсэн Ерөнхийлөгч Трампын хүчин чармайлтыг үгүйсгэхийг эрмэлзэж буй дайн өдөөгчдийн” үйлдэл хэмээн шүүмжилсэн байна. Түүнчлэн тэрбээр өрнөдийн суртал ухуулагчид “АНУ-ын Зэвсэгт хүчнийг ОХУ-тай хийх шууд дайнд татан оруулахын тулд ард иргэдийн дунд хийрхэл, айдас хүйдэс төрүүлж, үнэн хэрэгтээ НАТО болон Европын Холбооны хүсэж буй зэвсэгт мөргөлдөөний хурцадмал байдлыг олон нийтээр дэмжүүлэхийн төлөө ажиллаж байна” хэмээн буруушаажээ.

Энэхүү зэвсэгт мөргөлдөөний жинхэнэ зорилго бол баяжих, улс төрийн эрх мэдлээ хадгалах явдал юм. Их Британи, Европын орнуудын болон, харамсалтай нь, Америкийн глобалистууд ч өндөр инфляци, төв банкуудын валютны луйвар, бусад оронд явуулсан түрэмгийлэл болон эдийн засаг, соёл иргэншлийн бусад алдаанаасаа ард иргэдийнхээ анхаарлыг сарниулах хамгийн тохиромжтой арга нь Дэлхийн гуравдугаар дайныг өдөөх явдал гэж шийдсэн бололтой» хэмээн АНУ-ын American Thinker нийтлэлдээ дүгнэжээ.
Ж. Долгорсүрэн. Copy.

Олон улсын нэртэй хурлуудыг эх орондоо хийх гэж бөөн өр гадныханд тавьж цамаарцгаах!  Тэгээд монголд үлдэж байгаа юм нь ...
20/08/2026

Олон улсын нэртэй хурлуудыг эх орондоо хийх гэж бөөн өр гадныханд тавьж цамаарцгаах! Тэгээд монголд үлдэж байгаа юм нь ӨР! Бас нэг ийм муу ёрийн бэлэгдэл болсон хөшөө баримал!
АСЕМ гэж бөөн өр тавьж хийгээд энэ хавдрын хөшөөнөөс бусад нь эрх баригчдын өмч болж дуусаад өрийг нь бид татвар торгуулиараа төлсөн. Одоо бас энэ нэг мууг зөгнөсөн баримал. Төрийн сүлдэндээ залдаг хүлгийг маань 4 мөчийг нь гозойлгож дээш нь харуулаад нуруунд нь төмөр шаачихсан баримал. Утга санаа нь дэндүү ойлгомжтой бузрын эд. СОР-17 билүү хуралдаад Монгол улсын цөлжилтөнд мал сүрэг буруутай гэж дүгнэсэн ч гэх шиг. Хөрст дэлхийг хөрвөнгөөр нь эргүүлж байгаа уул уурхай гэмгүй юм байх!
Ийм хачин гажигуудыг ундалж цайлж, яриаг нь сонсох гэж хэдэн тэрбумаар нь зарцуулчихаад дээр нь ингэж доромжлуулж суух гэж! Арчаагүй төр засаг, хүлцэнгүй ард түмэн юм даа!!!

Address

Erdenet

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Hen ch bish posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share