Фреш ногоо

Фреш ногоо Хүнсний ногоо

 #Завгүй ээж бүрийн туслах — вакум ногоо 🥕Завгүй өдрүүдэд ч гэр бүлдээ эрүүл хоол хиймээр байна уу? 🥦🫑Танд зориулсан вак...
08/11/2025

#Завгүй ээж бүрийн туслах — вакум ногоо 🥕Завгүй өдрүүдэд ч гэр бүлдээ эрүүл хоол хиймээр байна уу? 🥦🫑
Танд зориулсан вакумдаж бэлтгэсэн шинэхэн ногоонууд бэлэн боллоо!
Шинэхэн, цэвэр, хэрэглэхэд л хангалттай 💚
Зүгээр л нээгээд хийгээрэй ⏰🤗

“Хөлдөөсөн ногоог хэрэглэх 3 зөвлөмж”1️⃣ Шөлтэй хоолонд хэрэглэхдээ —Хөлдөөсөн ногоогоо хөлдүү чигээр нь буцалж буй шөлө...
18/10/2025

“Хөлдөөсөн ногоог хэрэглэх 3 зөвлөмж”

1️⃣ Шөлтэй хоолонд хэрэглэхдээ —
Хөлдөөсөн ногоогоо хөлдүү чигээр нь буцалж буй шөлөнд хийнэ. Ингэснээр бүтэц, амт, шим нь хамгийн сайн хадгалагдана.
(Хүйтэн шөлөнд хийвэл ногоо зөөлөрч, нялцгай болдог.)

2️⃣ Хуурга болон зуушинд хэрэглэхдээ —
Хөлдөөсөн ногоог хөлдүү чигээр нь бага зэрэг тосонд хуурч хэрэглэнэ. Ингэхэд ус гарахгүй, амт нь гашуун болохоос сэргийлнэ.

3️⃣ Гэсгээсэн ногоог дахин хөлдөөж болохгүй
Хөлдөөсөн ногоог нэг удаа гэсгээж хэрэглэсэн бол дахин хөлдөөх нь зөвшөөрөгдөхгүй.
Ингэвэл бүтэц, өнгө алдагдахаас гадна шим тэжээл нь буурч, мөөгөнцөр үүсэх эрсдэл нэмэгддэг.

Өдөр бүр гарч байгаа шүү🥦🥰
28/09/2025

Өдөр бүр гарч байгаа шүү🥦🥰

Элэг муутай хүмүүсийн анхааралд!!! Та хулуу гэдэг энэ ногоог мэднэ биздээ? Энэхүү ногоо нь элэгийг цэвэрлэдэг гэдгээрээ ...
18/09/2025

Элэг муутай хүмүүсийн анхааралд!!!
Та хулуу гэдэг энэ ногоог мэднэ биздээ? Энэхүү ногоо нь элэгийг цэвэрлэдэг гэдгээрээ алдартай бараг ганц ургамал нь гэнэ. Үүгээр салат хийж идэх, хоолндоо хэрэглэх зэргээр өдөр тутам идэж байвал элэгийг цэвэрлэхээс гадна, нөхөн төлжүүлдэг үйлчилгээтэй юм байна. Хамгийн энгийн заавар: Хулууг арилгаж, угаагаад, нарийн хэрчинэ. дээр нь оливын тос 2 халбага хийнэ. Жаахан давс, жаахан элсэн чихэр хийгээд таглаад хөргөгчинд 1 цаг хэрээтэй байлгана. Тэгээд л боллоо доо. Үүнийг өглөө өлөн дээрээ нэг аяга ийм салат идвэл нэн тустай!🤗

🌱Бидний үйл ажиллагааг дэмжиж, итгэл хүлээлгэсэн та бүхэндээ баярлалаа🤗 Ногоонууд маань 9 давхарын дэлгүүр 60айлын дэлгү...
12/09/2025

🌱Бидний үйл ажиллагааг дэмжиж, итгэл хүлээлгэсэн та бүхэндээ баярлалаа🤗
Ногоонууд маань 9 давхарын дэлгүүр 60айлын дэлгүүр захын хажууд хэрчисэн гурилын цех-д байгаа шүү 🥦🥬🥰

“Биднийг дэмжиж, итгэл хүлээлгэсэн та бүхэндээ баярлалаа!🥬🫑🥰
09/09/2025

“Биднийг дэмжиж, итгэл хүлээлгэсэн та бүхэндээ баярлалаа!🥬🫑🥰

🥬✨ “Эрүүл мэндийн эх булаг – өдөр бүрийн шинэхэн ногоо!”✨ “Өнгө бүрт амт, амт бүрт эрч хүч!”✨ “Гэр бүлийн ширээний өнгө,...
08/09/2025

🥬✨ “Эрүүл мэндийн эх булаг – өдөр бүрийн шинэхэн ногоо!”
✨ “Өнгө бүрт амт, амт бүрт эрч хүч!”
✨ “Гэр бүлийн ширээний өнгө, эрүүл мэндийн баталгаа.🥦
🌱Шинэхэн ногооны багцууд гарсан байгаа шүү🌱
🥬Ногоотой шөлний багц шинээр гарч эхэллээ🫑🥬🤗

Брокколи бол эрүүл мэндэд хамгийн ашиг тустай ногоонуудын нэг бөгөөд “супер хүнс” гэж нэрлэгддэг. Түүний гол ач тус:🥦 Бр...
07/09/2025

Брокколи бол эрүүл мэндэд хамгийн ашиг тустай ногоонуудын нэг бөгөөд “супер хүнс” гэж нэрлэгддэг. Түүний гол ач тус:

🥦 Брокколины эрүүл мэндийн ач тус
1. Дархлаа дэмжинэ
• С аминдэм маш ихээр агуулдаг тул ханиад, томуу зэрэг халдварт өвчнөөс хамгаална.
2. Хорт хавдраас сэргийлнэ
• Сульфорафан, индол зэрэг антиоксидантаар баялаг тул эсийн гэмтлээс хамгаалж, хавдрын эрсдэлийг бууруулдаг.
3. Зүрх судасны эрүүл мэнд
• К, В бүлгийн аминдэм болон эслэгээр баялаг тул холестерин бууруулж, судас хамгаалж, даралт тогтворжуулна.
4. Хоол боловсруулах системд тустай
• Эслэг ихтэй тул гэдэсний хөдөлгөөнийг сайжруулж, өтгөн хаталтаас сэргийлнэ.
5. Ясны бат бөх байдал
• К аминдэм, кальци, магни зэрэгтэй тул яс сийрэгжилтээс хамгаалж, яс булчингийн эрүүл мэндийг дэмжинэ.
6. Жин хасахад тустай
• Калори багатай мөртлөө шим тэжээл ихтэй тул турах хоолны дэглэмд тохиромжтой.
7. Арьс, үсний эрүүл байдал
• А, С, Е аминдэм, бета-каротиноор баялаг тул арьс залуужуулж, үрчлээ багасгах, үсийг эрүүл ургуулахад дэмжлэг үзүүлнэ.
📌 Хэрэглэх зөвлөмж:
• Шинэ брокколи жигнэх, буцалгах, шарах, салатанд түүхийгээр хэрэглэхэд хамгийн сайн.
• Хэт их болгож чанавал шим тэжээл нь багасдаг тул 3–5 минут жигнэх нь хамгийн зөв.

🎃 Хулууны ач тус нь маш олон байдаг. Манай Монголд өргөн хэрэглэдэг шар, ногоон хулуу хоёулаа амин дэм, эрдэс бодисоор б...
07/09/2025

🎃 Хулууны ач тус нь маш олон байдаг. Манай Монголд өргөн хэрэглэдэг шар, ногоон хулуу хоёулаа амин дэм, эрдэс бодисоор баялаг.

🌿 Шим тэжээл
• А аминдэм, бета-каротин – нүд, арьс, дархлаанд тустай
• С аминдэм – дархлааг дэмждэг, ханиаднаас сэргийлдэг
• Е аминдэм – арьс, үсийг хамгаалж, хөгшрөлт удаашруулдаг
• К аминдэм – цус бүлэгнэлт, ясанд сайн
• Эслэг – гэдэсний үйл ажиллагааг сайжруулдаг
• Кали, магни – зүрх судас, булчинд хэрэгтэй
• Бага илчлэгтэй – жин барих, турахад тохиромжтой

💪 Эрүүл мэндэд үзүүлэх ашиг тус
1. Дархлааг дэмжинэ – бета-каротин, С аминдэмийн ачаар
2. Хоол боловсруулах эрхтэнд сайн – эслэг ихтэй тул өтгөн хаталтаас сэргийлнэ
3. Зүрх судасны өвчнөөс хамгаална – кали, магни ихтэй тул даралт тогтворжуулдаг
4. Жин хасахад тусална – калори маш бага, удаан хугацаанд цадсан мэдрэмж өгнө
5. Нүдний эрүүл мэндэд тустай – А аминдэм, лютеин агуулдаг
6. Арьсанд сайн – антиоксидант нь чөлөөт радикалаас хамгаалж, залуу харагдуулдаг
7. Жирэмсэн эмэгтэйчүүдэд хэрэгтэй – фолийн хүчил, төмөр, эслэг ихтэй

🥗 Хэрэглэх аргууд
• Шөл, зутан болгох
• Жигнэх, чанах, хуурах
• Салатанд түүхийгээр (залуу хулуу) хийх
• Бялуу, амттан, кашинд хэрэглэх
• Даршлах, нухаш болгон хадгалах

Шар хулуу🌱 Хэрэглэх заавар 1. Шинэхэн хэрэглээ (салатанд) • Хальсыг нь нимгэн хальслаад эсвэл шууд угааж жижигхэн хэрчээ...
07/09/2025

Шар хулуу
🌱 Хэрэглэх заавар
1. Шинэхэн хэрэглээ (салатанд)
• Хальсыг нь нимгэн хальслаад эсвэл шууд угааж жижигхэн хэрчээд салатанд хэрэглэнэ.
• Улаан лооль, өргөст хэмх, бяслагтай хослуулбал амттай.
2. Шарж, хуурч хэрэглэх
• Бөөрөнхийлөн эсвэл нарийхан хавтгай хэрчиж бага зэрэг давс, перец цацан шарна.
• Мах, загасны хачир болгон хэрэглэнэ.
3. Шөлөнд хийх
• Махан шөл, ногооны шөлөнд жижиг дөрвөлжин болгон хэрчиж хийвэл зөөлөн амттай болдог.
4. Жигнэх, зууш хийх
• Доторхыг ухаж аваад татсан мах, будаа, сонгиноор дүүргээд жигнэх.
• Бяслаг цацаж шарахад сайхан амттай.
5. Дарш хийх
• Өргөст хэмх шиг хэрчиж дарш хийж болно.

👉 Шар хулуу нь С аминдэм, кали, эслэгээр баялаг учир хоол боловсруулахад сайн, хөнгөн ногоо.

Address

Эрдэнэзуу 172
Harhorin
0

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Фреш ногоо posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category