Эзэгтэй ахуйн барааны дэлгүүр

Эзэгтэй ахуйн барааны дэлгүүр Гэр ахуйн хэрэгцээт барааг өргөн сонголттой, бөөний үнээр хямд худалдаана

19/04/2025

🌿 Амралтын өдрийн мэнд 🌿

Сардаа ганц удаа ч болов саунд орж, биеэ бариулаарай.

Халуун уур биеэс чинь хорт бодисыг гадагшлуулж, булчин суллаж, цусны эргэлтийг сайжруулна. Харин иллэг биеийн түгжрэл, ядаргааг тайлж, стрессээс салгахад туслана.1

Өөртөө өгөх энэ жижигхэн амралт амьдралд чинь эрч хүч, сэргэг мэдрэмжийг бэлэглэнэ шүү!

Амрах цагтаа амарч сураарай! 🌱
Alchemy Batbolor - Сэтгэл зүйч

16/04/2025
15/04/2025

04 сарын 15 🙏
Өнөөдөр Эхийн ачийг санах өдөр…
Ээж таньдаа:
Цагаан сүүний дээжээр цацал өргөн сүсэглэе
Цай идээний дээдээр бэлэг болгон хүндэтгэе
Үнэртэн болгоны тансагаар сан тавьж тайвшируулая
Үйл ажлын бүтээлээрээ зул өргөн залбирая 🙏

13/04/2025

ААРУУЛЫН ШҮҮС ТАРГАЛАЛТААС СЭРГИЙЛЖ, ЦУСАН ДАХЬ САХАРЫН ХЭМЖЭЭГ ТЭНЦВЭРЖҮҮЛНЭ

Ааруулын шүүс нь хий шарыг үүсгэхгүйгээр бадганыг арилгаж ходоодны илчийг үүсгэдэг.

Хоолны шингэц сайжруулж, жин хасч, цусан дахь сахарын хэмжээг бууруулдаг сайн талтай. Мөн ээзгийг дэвтээж шүүсийг нь уух нь элэгний өвчтөй хүнд гойд сайн.

Чихэргүй ааруулаа буцалсан 500гр усанд хийж дэвтээгээд өдөр болгон ууж хэрэглэнэ. Голдоо хүртэл дэвтсэн ааруулаа нунтаглаад шөлтөй хоолонд нэмээд хэрэглэхэд хоол зөөлөн сайхан амттай болдог. Эрт үеэс манай монголчууд данхтай цай, аягандаа ааруул хийж амт оруулан уудаг байсан сайхан заншилтай.

Ааруул дэвтээсэн цай, ус зэрэг нь ходоод, гэдэс, цөсийг цэвэрлэж, эрүүлжүүлэх үйлчилгээтэй байдаг. Турахыг хичээж, хоолны дэглэм барьж байгаа хүнд ааруул, ээзгийг дэвтээж, шүүсийг нь хэрэглэхээс гадна дангаар нь амандаа хүлхэж идэхэд хоол идсэнээс ялгаагүй мэдрэмж төрж, тунчиг таатай байх нь дамжиггүй.

Түүнчлэн уламжлалт анагаах ухаанд ааруулын шүүс хий, шарыг үүсгэхгүйгээр бадганыг арилгах шидтэй хэмээн бичсэн байдгаас гадна хаван үүсэх болон таргалалтаас сэргийлдэг гэж үздэг аж. Тиймээс чихэргүй ааруулыг халуун усанд дэвтээгээд шүүсийг нь ууж байгаарай.

Ааруултай холбоотой шинжлэх ухаанаар нотлогдсон өөр нэг мэдээлэл нь ааруул тогтмол идвэл ходоодны галын илчийг үүсгэж, цусан дахь сахарын хэмжээг хэвийн түвшинд байлгаж, амны цангааг тайлах үйлчилгээтэй юм. Эцэст нь зуны улиралд малын махнаас татгалзсанаар хүний таван цул эрүүлжиж, ядаргаа тайлагддаг бөгөөд таргалалтаас салах, сахарын өвчин тусахгүй байх хамгийн сайн арга болдог гэдгийг мэргэжлийн эмч нар зөвлөх болсныг энд онцлох хэрэгтэй болов уу.

ааруулны шүүс-н зурган илэрц

Гэхдээ хэтрүүлэлгүй хэрэглэх хэрэгтэй. Өдөрт 1-2 аягыг ундны оронд ууж хэрэглэнэ.

Ходоодны галын илч муудахад ямар зовиур илэрдэг вэ?

- хоол шингэхгүй цардайх

- гэдэс хий дүүрэх, хуржигнах

-хэвлий хүйт оргих, дүүрэн санагдах

Ходоодны галын илч дэмжихийн тулд амьдралын хэв маяг, хоол хүнсэндээ анхаарах хэрэгтэй.

1. Ходоодны хэмжээнд тохируулан идэх, хөнгөн чанартай хоол хүнсийг (ногоо, шөл) цадтал харин хүнд чанартай идээг (мах, шарсан хуурсан хоол) бага хэмжээгээр идэх.

2. Өлөн үедээ халуун бүлээн буцалгасан ус уух.

3. Хоол идэхээс 30 мин өмнө 1 аяга буцалгасан бүлээн ус ууж байгаарай. Энэ нь идээг шингээж биеийг төлжүүлж хүч нэмнэ.

4. Хоол шингэхгүй хэвлий дүүрвэл буцалгасан халуун бүлээн ус уух.

5. Хоол идсэний дараа их уувал таргалах, хоолны өмнө их уувал турах хандлагатай байдгийг анхаарвал зохино.

09/04/2025

Өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх 5 алхам:
1. Магтаал битгий хүлээ
2. Чадсан ажлаа цаас гаргаад тэмдэглээд үз
3. Хийсэн жижиг алхмуудаа үнэлж, өөртөө урам өгч сур
4. Хов живийг үл тоож сур
5. Бусдаас өөр байгаагаа имидж болго
80/20-н зарчим
1. Харилцаа: 80% өгөх, 20% авах
2. Эрүүл мэнд: 80% идэх, 20% дасгал хөдөлгөөн
3. Хөрөнгөтэй болох: 80% дадал, 20% тооцоолол
4. Ойлгох: 80% сонсох, 20% ярилцах
5. Суралцах: 80% ойлгох, 20% унших, бичих
6. Зорилго: 80% хийх, 20% мөрөөдөх
7. Аз жаргал: 80% зорилго, 20% бачр хөөр
Зоригийг хөгжүүлэх 5 алхам:
1. Тодорхой төлөвлө
2. Төлөвлөсөн хугацаандаа тултал бэлд
3. Ухрах тухай удаан битгий бод
4. Цаг нь ирвэл дэвжээн дээр гараад шууд зодолд
5. Ямар ч үр дүн гарсан дүгнэлт хийгээд дахиад тулаанд ор
Хүмүүсийн оройтож сурдаг 7 зүйл:
1. Бүх зүйл түр зуурынх
2. Амьдрал шударга
3. Гэр бүл найзуудаас чухал
4. Та өөртэйгөө яаж харьцана, бусад ч бас тэгж харьцана
5. Уурлана гэдэг аймхайн шинж
6. Аз жаргал хичээл зүтгэлээс үүсдэг

Address

Ховд аймаг Жаргалант сум Цамбагарав зочид буудлын цаг руу харсан хаалга
Hovd

Opening Hours

Monday 09:00 - 19:00
Tuesday 09:00 - 19:00
Wednesday 09:00 - 19:00
Thursday 09:00 - 19:00
Friday 09:00 - 19:00
Saturday 09:00 - 19:00
Sunday 09:00 - 19:00

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Эзэгтэй ахуйн барааны дэлгүүр posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category