HOMEG

HOMEG Амьдрал баялаг

Эцгийн үйл Охин үрдЭхийн үйл Хүү үрд үе дамжиж орж ирдэг.Эцгийн талыг Уг гэдэг. Ясан бие.Эхийн талыг Удам гэдэг. Цусан б...
19/04/2026

Эцгийн үйл Охин үрд
Эхийн үйл Хүү үрд үе дамжиж орж ирдэг.

Эцгийн талыг Уг гэдэг. Ясан бие.
Эхийн талыг Удам гэдэг. Цусан бие.

Ясан биед цус хэрэгтэй байдаг учраас Эцгийн бүх зүйл Охин үрд
Цусан биед яс хэрэгтэй байдаг учраас Эхийн бүх зүйл Хүү үрд шилждэг !!!

Бүх зүйл дээр удам дамжиж гэж ярихын.
Ерөнхий нэршил дээр үе дамжиж гэж хэлж ярьж бичнэ.
Тодруулбал :
Эцэг талаас бол Уг дамжих
Эх талаас бол Удам дамжих гэнэ.

Удам муутыг хойморио бүү суулга
Уг муутаас хүүхэн бүү ав гэдэг эртний үгтэй билээ...

31/03/2026

08/10/2025

📚 15 өдрийн үелж унших үлгэрүүд 📚

2–3-р ангийн сурагчдад зориулсан энэхүү үлгэрийн цуврал нь хүүхдүүдийн унших чадварыг хөгжүүлэхэд зориулагдсан.

✨ Давуу талууд:

Үлгэр бүрийг үеэр нь өнгөөр ялган бичсэн тул хүүхэд хялбар дагаж уншина.

Ойлгож унших асуулт, даалгавар хавсаргасан.

Сайн уншсан хүүхдээ урамшуулах буддаг зураг багтсан.

Сэтгэхүй хөгжүүлэх сонирхолтой дасгалуудтай.

Энэхүү PDF нь хүүхдийн унших дадлыг төлөвшүүлэхээс гадна тэднийг урамшуулж, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэхэд тусална.

💰 Үнэ: 10,000₮

Нойр булчирхайн өвдөлт бол хүн тэсэж тэвчих өвдөлт биш шүү! Ашгүй хэдэн хүн ч гэсэн эрүүлжиж байгаад нь баяртай байна 🤗 ...
27/06/2025

Нойр булчирхайн өвдөлт бол хүн тэсэж тэвчих өвдөлт биш шүү! Ашгүй хэдэн хүн ч гэсэн эрүүлжиж байгаад нь баяртай байна 🤗 Нойр булчирхайн өвддөг хүмүүс байвал нам эдгээх арга хэлий….

Сайн байцгаана уу сайхан хүмүүс минь.Би нь өөрийнхөө нойр булчирхайг эдгээсэн аргаасаа хуваалций гэж бодлоо..Миний нойр булчирхай урьд нь их өвддөг байсан..Одоо минийх энэ аргыг хэрэглэсэнээс хойш дахиж нэг ч өвдөөгүй..Та нар минь нойр булчирхай өвддөг бол энэ аргыг хэрэглээд эдгэрээрэй

1) Адууны живэр ( шивэр ч гэдэг ) хэрэглэх заавар:

Адууны шивэрээ 150 грамм грамм усанд буцалгаад өглөө талын уугаад орой талын уугаарай..Буцалгасан шивэрээ хөргөгчиндөө хийж хадгалаарай..Ингээд өдөр бүр тасралтгүй 3 сар орчим уугаарай

Шивэр яг шивэр шиг амттай учир уухад жоохон муухай амттай..Хамараа чимхэж байгаад уучих..
Хөдөө адуутай айлаас гуйгаад авчиж болно.Малчид бол зүгээр л аваад өгчихдөг юм билээ..Нойр булчирхайнаас гадна бас цөсний чулуу хөөдөг..Цөсөндөө чулуутай хүмүүс хэрэглэхэд бас сайн

2) Хонины салбант сархинаг хэрэглэх заавар:

Сархинагаа битүү буцалгагчинд хийж ялз буцалгаад өглөө өлөн дээрээ шөлийг нь ууж сархинагаа иднэ..7 сархинаг 7 өдөр дарааллан иднэ..Өдөрт нэг сархинаг буцалгана..
Энийг хэрэглээд дахиж нойр булчирхай өвдөхөө больдог юмаа

10/04/2025

Чихгүй толгойлсон хүүхэд
Ирээдүйд алзахгүй

"Оросууд их хөдөлгөөнтэй хүүхдийг сайн эр гарах нь, маш сайн" гэдэг юм гэж хэлээд эмээ маань хөлсөө цутгуулан гүйж харайх хүүг минь хараад хэлсэн сэн. Суу гэвэл суухгүй, боль гэсэн ч болихгүй. Юуных нь сайн байдаг билээ дээ. Би дотроо үгэнд ордоггүй хүүхдийг яагаад сайн гэхийн учрыг ухахгүй ийн бодож суув. Гэтэл саяхан Сасаки Масами хэмээх хүүхдийн сэтгэл судлаачын бичсэн номыг дэлгэн суухдаа эргэн эмээгийн хэлснийг санав.
Эцэг эхийн хэлснийг яг таг биелүүлдэг хүүхдүүд бүтээлч сэтгэхгүй, төсөөлөх чадвараар дутуу байдаг. Аав ээжийн хэлсэнийг дагасаар нас биед хүрсэн хүн шинийг санаачлан алив ажилд оролцохдоо мөхөс юм. Мөн нийтэч бус өсдөг. Нийтэч бус тул удирдлагын албанд ажиллах талаар бодох ч хэрэггүй. Тэд хэн нэгний юу гэж хэлэхийг сонсох, тушаал заавар хүлээгээд дадчихсан тул насан турш хүний хэлснээр замнана. Тэдний юу гэж хэлэхийг хичнээн буруу, цаг зарцуулах байсан ч тэсвэр гарган эхнээс нь дуустал сонсоорой. Мэдээж том хүн илүү боловсронгуй бодож, зөв замыг хурдан эрж чаддаг ч хүүхэддээ өөрөө өөрийгөө илэрхийлэх боломжыг нь олгохоо мартуузай.
Бага насны хүүхдүүд чихгүй толгой байх тусмаа сайн гэв үү? Хариу нь тийм. Та санаа бүү зов. Тэр алзахгүй. Тэд гаднаас харахад утгагүй мэт үйлдлүүдээрээ бие даах чадвар, бусадтай харьцах харьцаа, нийгэмд гарах бэлтгэлээ базаадаг юм. Аюултай, эргэж засч болохгүй алдаа хийхээс нь өмнө эцэг эх анхааруулж, хамгаалах үүрэгтэй боловч жижиг үйлдэл бүр дээр нь нэг бүрчлэн сануулга өгөх шаардлагагүй. Харин ч эсрэгээр, бага сага алдааг эвин хуримтлуулж өсдөг нь хүүхэд. Алдах эрхийг нь олго. Том хүн том алдана, жаахан хүүхэд жаахан алдана. Урд дурайх амьдралын жимд алдаж бүтэлгүйтэх нь үнэн гэвээс өршөөгдөх үе дээр нь алдуулах юм шүү. Ийм учиртай болоод эмээ маань тэр үед цай оочингоо тайвуухан хэлсэн ажээ. Оросууд бас тэгж боддог байх нь ээ. Үнэндээ оросууд намайг хараад эмээд маань тэгж хэлсэн байх л даа. Одоо надад буруудаад байгаа зүйл алга. Би ч хөдөлгөөнтэй хүүхэд байж билээ. Хангалттай дураараа аашилсан даа гэж бодогдох үе ч бий.
Эцэг эхийнхээ үгийг барж, аашийг нь хөдөлгөөгүй өссөн хүүхэд өөрөөсөө дор хүүхдийг дээрэлхэх тохиолдол элбэг. Харин эцэг эхтэйгээ хангалттай наалдаж өөрөөр хэлбэл аргыг нь бартал дургисан хүүхэд өөрөөсөө дор хүмүүстэй зохисгүй харьцдаггүй. Яагаад гэвэл тэгэх ямар ч утгагүй санагддаг байна. Тэртээ тэргүй хангалттай "дасгалыг" ээж аавдаа хийчихсэн юм чинь!

(Хэрэгтэй гэж бодвол цааш нь түгээгээрэй. Хамтдаа хүүхэд хүмүүжүүлэх зөв замыг хайцгаая)

08/04/2025

Нэг сая доллараар зөвлөгөө өгдөг, дэлхийн топ бизнес коуч Тони Роббинсийн лекцийг үзээд, зөвлөгөөг нь багцлав.

1. Жинхэнэ удирдагчид асуудлыг ойлгоход цагийнхаа 5%-ийг зарцуулдаг бол 95%-ийг түүнийг шийдвэрлэхэд зарцуулдаг

2. Таны амьдрал таныг шийдвэр гаргаж, хөдөлж эхэлсэн үед өөрчлөгдөж эхэлдэг

3. Бидний амьдралын утга учир бол ямар нэгэн зүйл авах биш харин ямар нэгэн зүйл өгч, хэн нэгэн болох юм

4. Хүмүүс амьдралын тодорхой нэг зүйлд анхаарлаа төвлөрүүлэхэд юунд хүрч чадахаа төсөөлж ч чаддаггүй

5. Та 30 секундээс илүү хугацаанд уурлахад энэ сэтгэл хөдлөлийн үлдэгдэлд биед дахин 5 цаг байдаг

6. Таны өнгөрсөн болон ирээдүй тань адилхан байж болохгүй

7. Залхуу хүн гэж байдаггүй. Урам, түлхэц өгдөггүй зорилго гэж байдаг

8. Жинхэнэ шийдвэр гэдэг бол та уг шийдвэрийн дараа шинэ үйлдэл хийхийг хэлнэ. Хэрэв үйлдэл байхгүй бол та шийдвэр гаргаагүй байна гэсэн үг

9. Олон хүн амьдралдаа юу хийхийг мэддэг. Гэвч зөвхөн хэдхэн нь хийж буй зүйлээ мэддэг. Мэдэх нь хангалтгүй юм. Хөдлөх хэрэгтэй.

10. Таны орлого таны сонголт болхоос дэлхийн эдийн засгийн асуудал биш

11. Та хэн ч бай өөрийн хийж буй зүйлдээ дуртай биш бол та аугаа хүн болохгүй

12. Хэрэв та өөрийн амьдралаа удирдахыг хүсэж байгаа бол та өөрийн өдөр тутмын амьдралаа хянах хэрэгтэй. Бидний амьдралд хэзээ нэгэн өдөр хийсэн зүйл нөлөөлөхгүй харин өдөр тутам хийдэг зүйл нөлөөлдөг

13. Тоотой хэдэн хүн зорилгодоо хүрдэг. Бусад хүмүүс зорилгодоо хүрч чаддаггүй цор ганц шалтгаан бол төвлөрч чаддаггүй байдал. Ихэнх хүмүүс зүгээр л урсгалаар амьдардаг

14. Бидний гол асуудал бол аливаа асуудлыг муу зүйл гэж боддог. Гэвч яг үнэн хэрэгтээ асуудлын тусламжтайгаар бид өсөж, дэвжиж, өөрчлөгддөг

15. «Хэзээ нэгэн цагт» гэсэн зам «хаашаа» ч хүргэдэггүй

16. Та үргэлж хийж байсан зүйлээ хийсээр байх юм бол авдаг зүйлээ авсаар байх болно

17. Та юу хийхээ мэдэхгүй байна уу? Тэгвэл та мэддэг зүйлээ хий

18. Аливаа зүйлд чин сэтгэлээ зориулж хийдэг хүн жинхэнэ аз жаргал, амьдралын таашаалыг ойлгоно

19. Хэрэв та амжилттай болохыг хүсвэл амжилтанд хүрсэн хүнийг олж, түүнийг дага. Тэгвэл та амжилтанд хүрнэ

20. Халамж, хайр гэдэг 2 зүйл таны амьдралыг өөрчлөх дуусашгүй эх үүсвэр юм

21. Зорилгоо тодорхойлох нь мөрөөдлөө бодит болгох хамгийн эхний алхам юм

22. Амжилттай хүмүүс асуултуудыг илүү тодорхой асуудаг бөгөөд үүнийхээ хариуд илүү дэлгэрэнгүй хариулт авдаг

23. Өөрийн амьдралаа гайхалтай болго
Биширдэг хүн шигээ хүн бол

24. Би хүмүүст туслах тусам илүү ихийг авдаг гэдгийг ойлгодог

25. Үргэлж сайжирч, өөрийгөө хөгжүүл. Хэзээ ч бүү зогс!

Амжилт хүсье 👏 copy

БАГВААХАЙ - БАЙГАЛИЙН ГАЙХАМШИГТ ЭМЧ Багваахай бол байгаль эхийн бидэнд бэлдсэн хамгийн үнэтэй бэлэг юм. Энэ даруухан мэ...
30/03/2025

БАГВААХАЙ - БАЙГАЛИЙН ГАЙХАМШИГТ ЭМЧ

Багваахай бол байгаль эхийн бидэнд бэлдсэн хамгийн үнэтэй бэлэг юм. Энэ даруухан мэт боловч асар их ашиг тустай ургамал нь элэг, бөөр, ходоодны өвчин, хорт хавдар, халдварт шар зэрэг олон төрлийн өвчнийг анагаах чадвартай. Хэрхэн ашиглаж болох талаар танд дэлгэрэнгүй хүргэе!

Багваахайн ач тус

Элэг хоргүйжүүлж, шээс хөөх үйлчилгээтэй

Холестерины хэмжээг бууруулж, цөс үүсэлтийг сайжруулна

Жирэмсэн болон цэвэршилтийн насны эмэгтэйчүүдэд нэн тустай

Цус цэвэрлэж, гэдэсний үйл ажиллагааг дэмжинэ

Чихрийн шижинг анагаахад уламжлалт аргаар хэрэглэдэг

Хэзээ, хаанаас түүх вэ?

Багваахайн цэцгийг түүх хамгийн тохиромжтой цаг бол 6-р сар. Энэ үед цэцэглэлтийн оргил үе эхэлж, эмчилгээний идэвхтэй бодисууд нь хамгийн өндөр түвшинд байдаг. Автомашины утаа, хүнд металлын бохирдол багатай газар түүж авах хэрэгтэй.

Багваахайн шүүсийг хэрхэн бэлтгэх вэ?

Орц:

400 ширхэг багваахайн цэцэг

3 литр хүйтэн ус

4 ширхэг нимбэг

4 ширхэг жүрж

2 аяга сахар

Хийх арга:

1. Багваахайн цэцгийг усанд хийж, дээр нь нимгэн хэрчсэн нимбэг, жүржээ нэмнэ.

2. 24 цагийн турш хандална.

3. Хандалсан усаа шүүж аваад 2 аяга сахар нэмнэ.

4. Байнга хутгаж 1.5 цаг орчим буцалгаад өтгөрмөгц нь ариутгасан шилэнд хийж хадгална.

5. Энэхүү сиропыг ханиад, бронхит, хоол боловсруулалт сайжруулах, ханилга дарахад хэрэглэнэ. Хүүхдэд ч тохиромжтой!

Багваахайн цай хэрхэн хийх вэ?

1. Багваахайн навч, цэцгийг агаарт сайн хатаана.

2. Хатаасан навчийг нүдэж нунтаглаад шилэн саванд хадгална.

3. Өдөр тутам ½ цайны халбага нунтагласан навчийг нэг аяга халуун усанд хийж хандална.

4. Зөгийн балаар амталж болно. Анхаар: Металл халбага бүү хэрэглээрэй!

Багваахайн үндэс – Хорт хавдрын эсрэг хүчирхэг эм

Багваахайн үндэс нь олон төрлийн өвчнийг анагаах чадвартай бөгөөд шинжлэх ухааны судалгаагаар хорт хавдрын эсийг устгах чадвартай болох нь батлагдсан. Мөн цөс, элэг, бөөр, тунгалгийн системийг цэвэрлэх үйлчилгээтэй.

Багваахайн үндсээр цай бэлтгэх жор:

1. Хатаасан багваахайн үндэс, навч тус бүрээс 30 гр авч холино.

2. 75 мл орчим усанд хийж, чимх давс нэмнэ.

3. Зөөлөн галаар 20 минут орчим тагтай буцалгана.

4. Шүүж аваад өдөрт 3 удаа ууна.

Багваахайн үрийг хэрхэн түүж тарих вэ?

Багваахайн үрийг цэцэглэхээс хойш 2-3 долоо хоногийн дараа хөвөн мэт болж гүйцэд боловсордог.

Үр цуглуулах арга:

1. Салхи багатай өдөр багваахайн хөвсгөр толгойг тасдаж авна.

2. Гар аргаар үрийг ялгаж, хуурай сэрүүн газар хадгална.

Тарих арга:

1. Газар сонголт: Сайтар сийрүүлсэн, нар сайн тусдаг хөрс сонгоно.

2. Үр суулгалт: Үрийг 1-2 см гүнд булж, шороогоор хөнгөн хучна.

3. Усалгаа: Чийгтэй байлгах хэрэгтэй ч хэт норгохгүй байх нь чухал.

4. Үрслэлт: 7-10 хоногийн дараа нахиалж эхэлнэ.

Эцэст нь...

Багваахай бол зүгээр нэг зэрлэг өвс биш. Энэ бол байгалийн бэлэг, эрүүл мэндийн баялаг! Та түүж, хатааж, цай бэлтгэж, шүүс гарган ууж, эсвэл цэцэрлэгтээ суулгаж ургуулж болно. Байгалийн энэ гайхамшгийг ашиглаж, эрүүл амьдралын хэв маягт өөрчлөлт хийгээрэй!

ШАР БУДАА бөөрөнд үнэхээр сайн. Бөөрний хүнд хэлбэрийн өвчнийг хүртэл анагаах шидтэй.   Нэг аяга шар будааг бүлээн усаар...
30/03/2025

ШАР БУДАА бөөрөнд үнэхээр сайн. Бөөрний хүнд хэлбэрийн өвчнийг хүртэл анагаах шидтэй.
Нэг аяга шар будааг бүлээн усаар угааж, 3 литрийн шилэнд хийнэ. Дээр нь халуун ус нэмнэ. Шилээ дулаан зүйлээр хучин ороогоод тасалгааны температурт байлгана. Дараачийн өдөр нь шилэн дэх усны гадаргуу дээр хөвсөн цагаан шингэн бий болно. Энэ нь л таны хэрэглэх эм бий болсон гэсэн үг. Уг шингэнийг хүссэн үедээ, ямар ч хэмжээгээр хамаагүй ууна. Шингэн дуусмагц шар будаан дээрээ дахин буцалсан ус нэмж, хандлана. Шар будааны амт амтагдахгүй, шингэний амт нь өөрчлөгдвөл дахин шинээр хандалж ууна. Шар будаа нь бөөр, шээс боловсруулах эрхтэн тогтолцооны системийн үйл ажиллагаа, тухайлбал бөөр цэвэрлэх, бөөрний чулуу гаргах, эмэгтэйчүүдийн өвчин, цистит хөдөлснийг намжаах шидтэй хүнс юм. Давсагны чулуутай үед онцгойлон ач тустай бөгөөд шар будааны ханд хэрэглэснээс хойш 1-2 долоо хоногийн дараа чулуу нь хайлж, элсжиж улмаар шээсээр гарна.
Шар будааны ач тусаар нэгэн өвчтөн эдгэрсэн юм. Тэр өвчтөн нь ханиадны дараах хүндрэлээс улбаатай шээсний замын үрэвсэл болж, шээсээ гадагшлуулж чадахгүйд хүрсэн байжээ. Өвчтөн эмнэлэгт байхад биеийн байдал нь бүр доройтож, 2 хоног шээсээ гадагшлуулж чадаагүй, бөөр нь ажиллагаагүй болж бөөрний дутагдалд орж эхэлсэн байна. Ийм өвчтэй хүний бөөр нь ажиллахаа байж, гурваас илүү хоног бараг амьдардаггүй учраас ойр дотныхон нь түүнтэй салах ёс хийж эхэлсэн байна. Эмнэлэгт шөнө ирсэн нэгэн өвчтөн түүний аминд оржээ. Юу болсныг асууж мэдээд, нөхрөөсөө шар будаа яаралтай авчир гэж захижээ. Шөнө дөл, 3 цаг болж байсан хэдий ч, шар будааг хурдан авчирчээ. Шар будааг хандлан хоолны халбагаар бөөр нь ажиллахаа байсан өвчтөндөө 10 минут тутам уулгаад, 8 цагийн дараа гэхэд шээс нь ялгарч, шээж эхэлсэн. Би өөрөө ч хайхсан!!! Одоо өөрийн практик эмчилгээнд бөөрний өвчлөлийн үед шар будаа хэрэглэхийг зөвлөдөг болсон. Хагас аяга шар будааг сайтар угааж, литр ус нэмээд 7 мин буцалгана. Хэсэг хугацаанд хандалж байлгасны дараа ямар ч хязгаарлалтгүйгээр уух хэрэгтэй. Шар будааг зутан (каша), шөлөнд мөн хэрэглэж болно. Шар будааг ийнхүү хэрэглэхэд илүүдэхгүй, хор болохгүй ба эмчилгээнд үнэхээр эерэг нөлөө үзүүлнэ.
Бөөр, давсаг, шээсний замын эрхтэний үрэвслийн үед шар будаагаар эмчлэх:
3 литрийн шилний тэн хагасаар шар будаа хийж, дээрээс нь дүүртэл нь буцалсан ус хийгээд, сайтар хутгаж дээрээс нь юмаар хучаад хонуулна. Шингэнийг нь ялган авч ямар нэгэн хязгаарлалтгүйгээр өдрийн турш ууна.
Курс эмчилгээ нь долоо хоногийн турш байна.
Үлдсэн шар будаагаа хаялгүйгээр зутан (каша) хийж идэж болно. Шар будааны өтгөн шүүсийг өдөр бүр хэрэглэхдээ шинээр найруулж хэрэглэнэ. Шар будаатай дараачийн жорын дагуу шээс боловсруулах эрхтэн тогтолцооны үрэвслийн үед мөн хэрэглэнэ. Нэг аяга шар будааг сайтар ялгаж цэвэрлээд, хүйтэн усаар угаана. Шар будаагаа 3 литрийн шилэнд хийгээд, 2 аяга буцалгасан бүлээн ус хийж, 3 минутын турш гараараа эрчимтэй хутгана (өндгийг хөөсөртөл хутгадаг шиг). Бий болсон цайвар шингэнийг ямар ч хязгаарлалтгүй ууна.
Бөөр, циститийг шар будаа, эмийн ургамлаар эмчлэх ардын эмчилгээний арга:
2 х/х шар будааг угаана. Дээр нь 2 аяга буцалсан ус хийнэ. Гал дээр тавьж, будаагаа хутгаж, буцалгана. Буцалмагц, галаа унтраагаад 1 минут байлгасны дараа шүүж аваад дараах схемийн дагуу ууна. Эхний өдөр - цаг тутам 1 хоолны халбагаар 2 дахь өдөр-цаг тутам 3 х/х
3-7 дахь өдрүүдэд - хоол идэхээсээ өмнө, өдөрт 3 удаа ½ аягаар ууна.
Шар будааны хандыг уухаас гадна шээс хөөдөг эмийн ургамал мөн хэрэглэнэ. Шээс хөөх ургамал нь аньс, цангис, нохойн хошуу г.м. 1 х/х алирсны навчин дээр (брусника-алирс-аньс) 1 аяга буцалсан ус хийж, таглаад 5 минут зөөлөн гал дээр буцалгана. Хөрсний дараа нь шүүж аваад, шингэнийг нь өдрийн турш бага багаар ууна.
Шар будаа, цангис жимсээр бөөрөө цэвэрлэх.(cranberry): Энэхүү арга нь бөөр цэвэрлэхээс гадна, өндөр даралтыг бууруулж, ясны эд эсийг бэхжүүлдэг байна. Шар будааг үрсжүүлж ургуулна, ингэхийн тулд шар будаан дээр ус хийж, дээр нь марлиар хучиж нахиалтал нь хэд хоног хүлээх хэрэгтэй. Соёолсон үрийг угааж, хатаана. Ямар нэгэн хольц нэмэлгүйгээр энгийн каша шиг буцалгаж болгоно. Энэхүү шар будааны зутанг цангис жимстэй хольж, өөр ямар ч хольцгүйгээр-масло, давс, элсэн чихэргүйгээр иднэ. Ийм хоол нь таны бөөрөнд таатай амралтыг мэдрүүлнэ. Та ийнхүү хэрэглэснээр бөөрөө цэвэрлэхийн хажуугаар бөөрний доторх элс, салст, бохирдол, үрэвслээс салах ба шээсний замын эд эрхтэн, бөөрний эд эсийг сэргээх гайхалтай үр дүнд хүрэх болно.

Address

ГСА

42000

Telephone

+97686746888

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when HOMEG posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to HOMEG:

Shortcuts

  • Want your business to be the top-listed Food & Beverage Service?

Share