Сарны Зөн Билэг

Сарны Зөн Билэг Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Сарны Зөн Билэг, Grocers, Сонгинохайрхан, Ulaanbaatar.

✨ Үзмэрч ✨
Амьдралын зам мөр, ажил үйлс, хайр сэтгэл, гэр бүл, хийморь сүлд, саад тотгорын талаар үзэж зөвлөнө.
Засал ном, сэржим өргөх болон уламжлалт зан үйлийн зөвлөгөө өгнө.
📩 Холбогдохыг хүсвэл чатаар бичээрэй.

Очирваань бурхан очирыг өргөсөн түүх.Мажэйда хаан бээр: “Очирваань бурхны мутар дахь очрын хүч нь хир бол, хэдий хэмжээн...
18/06/2026

Очирваань бурхан очирыг өргөсөн түүх.
Мажэйда хаан бээр: “Очирваань бурхны мутар дахь очрын хүч нь хир бол, хэдий хэмжээний хүнд, хөнгөн бол” хэмээн бодох агшин төдийд Очирваань бурхан түүний бодлыг болгоож мэдсэнээр Мажэйда хаанд айлдсан нь: “Миний гар дахь очир уур омогтой, дээрэнгүй, хэрцгий догшинг номхотгоход хүнд, уур омог байхгүй шудрага, алагчлалгүй бүхэнд хөнгөн” хэмээжээ. Тэгээд Очирваань бурхан очроороо газар шороог адислан очрыг газарт тавихад ертөнц бүхэлдээ зургаан удаа маш ихээр долгисон чичирхийлэв.

Очирваань бурхан Мажэйда хаанд: “Энэ очрыг газраас өргө” хэмээв. Мажэйда хаан хүч чадал ихтэй тул түүнийг бүхий л хүч чадлаараа өргөх гэж үзсэн боловч хялгасны төдий ч өргөж чадаагүйдээ маш их гайхаж хоёр гараа хавсран мөргөөд Бурхан багшид ийн хэмээн айлтгав: “Бурхан багшаа! Би их хүчтэний удамтай, чадал ихтэй. Тэгээд ч хуяг дуулга бүрэн хэрэгслээр чимэглэгдсэн их зааныг нэг гар дээрээ төвөггүй өргөж чаддаг.

Гэвч өчүүхэн энэ очрыг хөдөлгөж чадсангүй. Учир шалтгаан нь юу вэ?” гэсэнд Бурхан багш айлдсан нь: “Энэ очир хүнд тул чи санаагаа чилээх хэрэггүй” хэмээв.
Мажэйда хаан бээр Эсрүн тэнгэрт:“ Чамайг очрыг хадгалагч хэмээдэг тул энэ очрыг өргөж үзээч” хэмээсэнд Эсрүн тэнгэр өөрийн бүх хүч чадал, рид хувилгааны хүч чадал бүхнээрээ өргөхийг завдсан боловч хөдөлгөж өргөж чадаагүйдээ машид гайхав. Эсрүн тэнгэр Бурхан багшид бишрэнгүйгээр мөргөж айлтгасан нь: “Бурхан багшаа!

Баруун гараараа Асурын хаан Тагсанрагийн долоон зуун багцад хэмжээтэй их морин тэргийг өргөж чадна. Гэвч энэ өчүүхэн очрыг өргөж үл чадав” хэмээсэнд, Бурхан багш: “Энэ очир нь хүнд бөгөөд харин би бээр хүнд болгон адислаагүй. Хэрэв энэ очроор очрын мөн чанарт уулыг нэг хатгахад тэр уул нь атга шороо цацах мэт товрог болно. Очирын чадал энэ мэт.” хэмээн айлдав.

Эсрүн тэнгэр Монголживүд хэлсэн нь: “Та бээр Бурхан багшийн шавь нарын дотроос хувилгааны хүч хамгийн ихтэй нь тул энэ очрыг өргөж үзнэ үү ?” хэмээсэнд, Монголживү: “Хэрвээ би энэ очрыг өргөж үл чадвал миний хүч багасах болно” хэмээн сэтгээд бүх чадлаараа өргөхөд гурван их мянган ертөнц зургаан удаа машид хөдлөн, тэнд буй далайн ус эргэлдэн цалгисан ч очрыг хөдөлгөж үл чадав. Тэгээд машид гайхан Бурхан багшид ийн хэмээн айлдлаа. “Бурхан багшаа. Би таны хамгийн их хүчит шавь билээ. Би дөрвөн их далайг нэг удаа өргөж байсан. Гурван мянган их ертөнцийг хумсан дээрээ өргөж байсан. Наран, саран хүч ихтэй боловч надаас бага хүчтэй, уулын хаан уулыг өргөн Цанбын орон хүртэл шидэж чаддаг.

Гэвч юуны учир энэ жаахан очрыг өргөж чадахгүй байна” хэмээсэнд Бурхан багш айлдсан нь: “Монголживү. Таны хүч доройтоогүй. Үүнийг бодьсадва, нянтой, ранжал нар ч өргөж үл чадах тул бусдыг өгүүлээд юун хэрэг.” хэмээжээ. Монголживү хэлсэн нь: “Очирваань бурхан өргөж чадаж байгаа нь тэрбээр маш хүч чадалтай буюу” хэмээжээ.

Бурхан багш: “Очирвааниа, чи энэ очрыг газраас өргөнө үү” хэмээсэнд Очирваань бурхан тэрхүү очрыг зүүн гараараа авч, дээш нь шидэн, долоон удаа эргүүлж, баруун мутар дээрээ тавьсан байна. Тэр үед тэнд заларч байсан бүгд бээр Очирваанийг маш их хүчтэй хэмээн биширсэн.

Бурхан багшийг “Амьтан бүхэн энэ адил номын хүч төгөлдөр болох болтугай” хэмээн ерөөхөд Мажэйда бээр Бурхан багшид: “Ямар мэт шалтгаанаар бид энэ адил хүч төгөлдөр болох вэ ?” хэмээсэнд Бурхан багш бээр: “Амиа орхисон ч дээдийн номыг үл орхи. Амьтан болгоныг энэрэн, омоггүй бол. Бага хүчтэн дор тэвчин бүү уурла. Өлссөн амьтанд сайхан идээ өг. Айсан, аюулд орсон амьтан бүхнийг аюулаас аварч, айлгахгүй тайван байлга. Өвчтэй амьтан бүхнийг эмчил. Бие, хэл, сэтгэлээр ядуу гуйлгачныг тэтгэн, зөв ухаан бодол, зөв замд хөтөлж, эд агуурсаар тэтгэ. Бурхны суваргыг сэлбэж зас. Амьтныг баясгах үгийг хэл. Амьтан бүхний зовлон, нисванисын хүнд ачааг үүр. Эдгээр бодьсадвын арван номонд төгс төгөлдөр болох аваас энэ адил хүч бүрдэнэ” хэмээн зарлиглав.

/Мамба сургуулийн оточ эмч Д.Нацагдоржийн “Очирваань бурханы номын чуулган” номоос…/
Нууцын эзэн Очирваань бурхан Монголын бурхны шашны түүхэн холбоо
Халх Монголын Зая бандида Лувсанпэрэнлэйн (1642-1716 он) “Өндөр гэгээний намтар”-т бичсэнээр, Автай хан нь (1554-1588 он) III Далай лам Содномжамц (1543-1588 он)-тай хоёр удаа уулзсан ажээ. Энэ тухай “Баруун Түвдийн оронд морилж Далай лам ба Богд дээдэс нартай учран мөргөж аливаа санасан хэргээ гүйцэлдүүлсүгэй” хэмээн Халх Монголоос анх түрүүнд Автай хан бүрэн зэвсэгтэй дөчин таван хиагаа дагуулан явсан ба газар хол, уул өндөр учир амьсгал давчдахын зэрэгцээ явж буй газар орны газрын эзэд догшин тул аль болохоор товчлон явж Шохойн хар толгой хэмээх газарт үүр гийхийн хэрд хүрч очоод сүр хүчээ үзүүлэн газрын эздийг номхотгох зан үйл хийж Автай хан ба түүний цэргүүд зэрэг зэргээр хашгиралдан гурвантаа харваж өнгөрчээ.

Үүний дараа юу болсон бэ ? гэвэл тэрхүү нутгийн газрын эзэд биедээ шарх олж Түвдийн Далай лам дээр хүрч очоод тэдний тэргүүн нь ийнхүү өчжээ. “Зүүн Халхын Автай хан гэгч намайг гурвантаа харваж шархдуулав. Би бээр арай гэж амь мэнд лам таны дэргэд ирэв” хэмээсэнд Содномжамц лам бээр тэдгээр газрын эздэд “Халх Монголын Автай хан гэгч нь Очирвааний хувилгаан тул чи бээр үүнээс хойш түүнд төдийгүй ер нь аливаа амьтанд хор бүү хүргэгтүн.

Үүний тулд би бээр чамд Убашийн санваар өгсүгэй” гэж бичсэн байдаг. Төдөлгүй зүүн зүгээс хэсэг тоос гармагц Далай лам бээр “Шарай гол үүлдрийн нохойгоо турхиран тавьтугай” хэмээн зарлиг болсонд шавь нар нь ёсчлон гүйцэтгэсэн бөгөөд дараа нь юу болохыг хүлээж байтал Автай хан дөчин таван бүрэн зэвсэг бүхий хиа нартайгаа давхилдан ирсэн ба олон Шарай гол үүлдрийн ноход тэднийг угтан очсон боловч энд тэнд нь гарч тал засан шарвалзсаар номхорч ирсэнд нь Далай лам Содномжамц бээр “Энэрэл үгүй, хүнийг барин идэх мунхаг догшин ноход боловч тэр ханы сүр хүчинд дарагдаж номхорч ирэхийг нь үзлээ. Энэхүү догшин хаанаас би ч гэсэн айн сүрдэж байна” хэмээгээд дэргэдээ буй газрын эздийг “Түргэнээ одогтун” хэмээн зарлиг болжээ.

Ийн байтал Автай хан хүрч иржээ.
Автай хан нь Далай ламд мөргөж ирсэн учраа айлтгасан нь “Өчүүхэн би бээр, умард зүгийн хязгаарын Халх Монгол хэмээх улсын Автай хан гэгч бөлгөө. Далай лам тантай учирсан маань юуны өмнө танаас ном сонсъё, бас өөрийн нутагт буй нэгэн хийдэд дэлгэр равнай өргүүлье. Үүрд тахих шашны үйл хэрэгт ач тус ихтэй сайн лам болон адистэд ихтэй шүтээнийг залъя хэмээн зорьж ирсэн билээ” хэмээгээд олон зуун тоот агт морьд тэргүүтэн авчирсан өргөлөө өргөжээ. Далай лам Автай ханд сургаал номлож, олон бурхдын лүн, авшиг тэргүүтнийг хайрлаад ийнхүү хариу зарлиг болжээ. “Хан чи бээр, олон бурхдын дотроос өөрийн сэтгэлд нийцэн тохирох бурхнаа өөрөө үзэж таалаад нутаг орондоо залтугай” хэмээн айлтгажээ.

Энэхүү зарлиг ёсоор Автай хан сүм хийдээр хэсэж бурхан бүгдийн зүрхийг даран үзэж яваад нэгэн бурхны бүтээлгийг сөхөн таалаад “Энэ бурхан хол газраас ирсэн надад тустай” хэмээн залжээ.
Уг бурхан нь Их адистэдэд хүчирхэг догшин, бүхний эзэн болсон Очирваань бурхан байсан гэдэг. Энэхүү бэлгэдлээр хожим Очирваань бурхан нь Монголыг даасан сахиус хэмээн алдаршжээ. Халхын Автай хан Далай ламыг үзэж ихэд сүжиглэн мөргөе хэмээн сарын хуучин завсарт хүрсэн тул үдшийн үед мөргөх цагт хадаг олж иртүгэй хэмээсэнд хар хадаг олдож түүнээ барьж, даруй шинэ сар гарсаны дараа дахин цагаан хадаг барьж мөргөхүйд Далай лам Автай ханд зарлиг болсон нь:

– Чи надад өчигдөр мөргөхдөө сарын хуучинд хар хадаг барьж орой мөргөөд, одоо сарын шинэд өглөө эрт цагаан хадаг барьж мөргөсөн чинь урьд үйлдсэн арван хар нүглээ арилгаад өдгөөгөөс хойш арван цаган буян дэлгэрэх бэлгэ болов хэмээн айлдаж, бурхан Шагжамүнийн галд үл шатагч шарил (уран баримал) ба бас хаан дүрт Пагмадүвийн (Сажа ёсны ламын) хөрөг тэргүүтнийг хайрлаад Автай ханд “Очир хан” хэмээх цол өгсөн.

Монголыг даасан бурхан нь Очирваань хэмээдгийн тухай нэрт түүхч Дармадалай “Очирваанийн хувилгаан Чингис хаан, Алтан хан, Гүшри, Данзанчойжил, Очир Автай сайн хан тэргүүтэн олон гарсан нь Монголын ард олон бүгд Очирвааний ивгээлд байхаар зарлигласны улмаас бөлгөө” гэж бичсэн байдаг. Энэ утга бэлгэдлийн үүднээс Монголын ихэнх тахилгат уул, овоо нь Очирваанийн тахилгатай байдаг.
Алив хүмүүн өөрийн төрсөн мэнгэний бурхныг дээдлэн шүтэж маань тарнийг урин уншиж явбаас адис жинлав, аврал ивээл нь түргэн ба эцэс хойдод ч ач тус нь цаглашгүй билээ.

Хоёр болон дөрвөн ногоон мэнгэтэй хүмүүсийн ивээх бурхан нь Очирваань бурхан юм.
Хоёр хар мэнгэтэй хүмүүсийн төрсөн он: 1908, 1917, 1926, 1935, 1944, 1953, 1962, 1971, 1980, 1989, 1998, 2007, 2016 юм.
Дөрвөн ногоон мэнгэтэй хүмүүсийн төрсөн он: 1906, 1915, 1924, 1933, 1942, 1951, 1960, 1969, 1978, 1987, 1996, 2005, 2014 юм.

ТАНЫ ЮУ САНАСАН 9 ЦАГААН ХҮСЭЛ БИЕЛЭХ БОЛТУГАЙ!9 хүслийн ерөөл:1. Эрүүл энхийн хүсэл:Агар бие нь амгаланАлд бие нь тэнүү...
18/06/2026

ТАНЫ ЮУ САНАСАН 9 ЦАГААН ХҮСЭЛ БИЕЛЭХ БОЛТУГАЙ!

9 хүслийн ерөөл:
1. Эрүүл энхийн хүсэл:
Агар бие нь амгалан
Алд бие нь тэнүүн
Ахуй гэр нь түвшин
Алдар нэр нь бүтэн байх болтухай.

2. Эд:
Эд нь элбэг
Хишиг нь хуртай
Ам нь тостой
Алдар нь цогтой байх болтухай.

3. Танин мэдэхүй:
Далай оюун нь тархиндаа багтаж
Суу ухаан нь сэтгэлдээ сууж
Суудал сэнтийдээ эзэн болж
Сургаал хишгийн дээдийг хайрладаг болоорой.

4. Харилцаа:
Анд нь үнэнч
Алд нь тэнхээтэй
Зориг нь мохошгүй
Золбоо нь галтай байх болтухай.

5. Хань:
Тогтох тооноо хамтдаа түшиж
Тэтгэх галаа хамтдаа бадрааж
Тэврэх үрээ хамтдаа энэрч
Төр улс нь бултаар гийгүүлэх болтухай.

6. Үр:
Өврөөр дүүрэн хоньтой
Хормойгоор дүүрэн хөвгүүнтэй
Хотлоор дүүрэн малтай
Хорвоогоор дүүрэн цэцэгстэй байх болтухай.

7. Эрх мэдэл:
Дуурсах нэр нь мөнх
Дуслах хөлс нь арвин
Дуудах нэр нь хүчтэй
Дагуулах ард нь арвин байх болтухай.

8. Амирлангуй:
Сэтгэлдээ сэвгүй
Итгэлдээ алдасгүй
Тэмүүлэлдээ бүдрэлгүй
Зорилгодоо үнэнч аж төрөх болтухай.

9. Мөнх оршихуй:
Эргэх наран ээлтэй
Эцэг Тэнгэр ивээлтэй
Эрхэт төр нь түшигтэй
Энэ бие нь түүхтэй байх болтухай.

Хурай Хурай Хурай

🙏💎 ДАШНЯМТАЙ БИЛЭГТ САЙН ӨДӨР 💎🙏Хорвоог өөрчлөх гэж бүү яарӨөрийн сэтгэлээ ариусгаж, бусдад энэрэл түгээхээс бүх сайн эх...
18/06/2026

🙏💎 ДАШНЯМТАЙ БИЛЭГТ САЙН ӨДӨР 💎🙏

Хорвоог өөрчлөх гэж бүү яар
Өөрийн сэтгэлээ ариусгаж, бусдад энэрэл түгээхээс бүх сайн эхэлдэг.

Өнөөдрийн билэгт сайн өдөр хүн бүрийн сэтгэлд амар амгалан оршиж, айл өрх бүрт эв нэгдэл дэлгэрч, хайртай хүмүүс нь бие биенээ улам ихээр ойлгон хүндэлж, учрах бүх учрал нь сайн ерөөлөөр холбогдох болтугай.

Хүнийг хайрлах сэтгэл бол хамгийн агуу буян. Хайрлаж байгаа бол хэлээрэй, санаж байгаа бол сураглаарай, уучилж болох бол өнөөдөр уучлаарай.
✨ Энэрэл нигүүлсэл дэлгэрч
✨ Аз хийморь өөдөө байж
✨ Буян хишиг арвижин дэлгэрэх болтугай.

📿⛰️🪷🙏Сүсэгтэн олон түмэн сэтгэгдэл талархаллаа📿🤍
18/06/2026

📿⛰️🪷🙏Сүсэгтэн олон түмэн сэтгэгдэл талархаллаа📿🤍

Уудам, гүн мэдэгдэхүүний огтогуйдУхааны хот мандал дэлгэр гэрлээрАливаа мунхагийн харанхуйг арилгагчАрьяа Манзушри танд ...
18/06/2026

Уудам, гүн мэдэгдэхүүний огтогуйд
Ухааны хот мандал дэлгэр гэрлээр
Аливаа мунхагийн харанхуйг арилгагч
Арьяа Манзушри танд мөргөмү

Бүхнийг болгоох тул мутартаа судар
Бүх зовлонг арилгах тул илд агуулсан
Бүх эгшиг төгс тул лууны дуу дуурсгагч
Бүх амьтныг энэрэгч танд мөргөмү🙏🙏

Чи л зөв оршиж байгаа бол...Чамайг зөвөөр ойлгоно уу буруугаар ойлгоно уу, тэр хүний л асуудал.Ямар хүн бэ гэдгээ батлах...
03/06/2026

Чи л зөв оршиж байгаа бол...
Чамайг зөвөөр ойлгоно уу буруугаар ойлгоно уу, тэр хүний л асуудал.
Ямар хүн бэ гэдгээ батлах гэж бүү оролд. Муу юм харъя гэсэн хүн муу юмаа л хардаг.
Сайн юм харъя гэсэн хүн сайн юмаа л хардаг...

Амнаас үл унагах 7 үг:Гайтай, лайтай гэдэг үгийгГанц ч бүү хэлээч.Гамшиг сүйрлийг дуудагчГандуулах, гундуулах үг.Байхгүй...
03/06/2026

Амнаас үл унагах 7 үг:
Гайтай, лайтай гэдэг үгийг
Ганц ч бүү хэлээч.
Гамшиг сүйрлийг дуудагч
Гандуулах, гундуулах үг.
Байхгүй гэдэг үгийг
Хэнд ч бүү хэлээч
Баялаг хөрөнгийг хоосруулагч
Балаг таригч үг.
Юмгүй гэдэг үгийг
Ердөө ч битгий хэлээч
Ховор сайхан эрдэнэсийг ч
Хоосруулж устгах үг.
Хараалын муухай үгсийг
Амандаа бүү хэлээч
Хамаг ид шидийг чинь устгах
Хамгийн хүчтэй хор.
Худал хуурмаг үгийг
Хэнд ч бүү яриач
Хууртсан бүхний итгэл алдардаг
Хуншгүй муухай үг.
Яанаа гэдэг үгийг
Ямагт битгий хэлээч
Цөвүүн цагийн хорлолын
Цөөн үгний нэг.
Тэнэг гэдэг үгийг
Хүмүүст бүү хэлээч
Тэнүүн ухаантныг мунхруулах
Тамаас илгээсэн хараалын үг
Аймаар гэдэг үгийг
Амнаасаа бүү унагаа
Залхлаа задарлаа гэх үгийг
Заавал хэлээд яахав дээ
Замдаа гээгдээд үлдэг дээ
За тэгээд олон хүмүүс алдаа гаргадаг учраас амны билэгээс ашдын билэг гэж сайхан үг бдагдааа 🤗

🧠 Сэтгэл ба бодлын тухай сургаалСэтгэлээ засах нь: Бидний амьдрал бодлоос эхэлдэг. Хэрэв хүн ариун тунгалаг сэтгэлээр яр...
03/06/2026

🧠 Сэтгэл ба бодлын тухай сургаал
Сэтгэлээ засах нь: Бидний амьдрал бодлоос эхэлдэг. Хэрэв хүн ариун тунгалаг сэтгэлээр ярьж, үйлдвэл амар амгалан түүнийг сүүдэр мэт үүрд дагана.
Дайсныг ялах нь: Өөрийгөө ялах нь бусдын далай мэт их цэргийг ялснаас илүү агуу ялалт юм.
Уур хилэнг дарах нь: Уур хилэнг уураар хариулж зогсоож чадахгүй. Гагцхүү хайр энэрлээр л уурыг зогсооно. Энэ бол мөнхийн хууль.

Address

Сонгинохайрхан
Ulaanbaatar
17

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Сарны Зөн Билэг posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category