13/08/2026
Хүрэн манжингийн дармал
Орц;
Хүрэн манжин 3330 гр
Ягаан сонгино 300 гр
Сармис 30-40 хумс
Нунтаг перец 5 гр
Баөрөнхий перец 1 ц/х
Лаврын навч 6-8 ш
Давс 50 гр
бор саахар 100 гр (хийхгүй байсан ч болно)
Ус 200 мл (ус хийхгүй байсан ч болно)
Тос 300 мл
20%-ийн уксус 36 мл
Хийх дараалал;
1. Шилээ 3 дамжлагаар угааж, 15' ариутгана. (Би бол урьдчилаад өмнөх өдөрт нь угааж ариутгаад таглаад, доош харуулан тавьдаг
2. Хүрэн манжингаа хальснаас нь цэвэрлэж сайтар угаана.
3. Үрүүлээр үрэх буюу савх хэлбэрийн нарийхан хешиглене.
3. Сонгиноо урт нарийхан хөшиглөнө.
4. Тосоо халаана.
5. Тосондоо сонгино, лаврын навч, бөөрөнхий перецээ хийж хуурна.
6. Хүрэн манжингаа хийж, усаа хийж 10 минут жигнэнэ.
7. Хугацаа болоход нунтаг перец, давс, саахраа хийж сайтар хутгаад дахин 5 минут жигнэнэ.
8. Савлахын өмнө (жич: нимбэгийн хүчил 15 гр хийж болно, хийхгүй бол уксус хийнэ) 20%-н 36 мл уксусээ хийж сайтар хутган мен 5 минут жигнэнэ.
9. Тэгээд салатаа халуунаар нь шилэндээ сайтар чигжиж савлана.
10. Таглааг сул тавин буузны жигнуур дээр шилний хэмжээнээс хамаарч 25-45 минут жигнэнэ.
11. Хугацаа болоход шилний таглааг маш сайн таглан доош харуулан хөртөл нь байлгана.
Хадгалах нөхцөл; Хүрэн манжингийн дармалыг 5-10 хэмд хуурай, сэруун нехцелд байлган 3-6 сар хадгална.
Задалсан тохиолдолд 72 цагийн дотор хэрэглэж дуусгана.
Гарц: 720 мл-ийн 5 ш шилтэй дармал+ 360 гр орчим