Монгол Зоог Дэлхийд, Монголын Амжилт Гиннесст

Монгол Зоог Дэлхийд, Монголын Амжилт Гиннесст Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Монгол Зоог Дэлхийд, Монголын Амжилт Гиннесст, Kitchen/Cooking, Хан-Уул дүүрэг, 4-р хороо,, Улаанбаатар 13381 Утас: (976) 99299697, Ulaanbaatar.

"ХАМГИЙН ОЛОН ТОГООНЫ ХОРХОГИЙГ ГИННЕСИЙН
ДЭЭД АМЖИЛТАД БҮРТГҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭ" Монголын өв соёл, нүүдэлчин уламжлал, эв нэгдлийг Дэлхий дахинд харуулах Гиннесийн Дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоох их үйлсэд дэмжиж нэгдэхийг урьж байна.

06/09/2026

🇲🇳 "МОНГОЛ ЗООГ ДЭЛХИЙД — МОНГОЛЫН АМЖИЛТ ГИННЕСТ!" 🇲🇳

"БИД АЛБАН ЁСНЫ ДЭЛХИЙН ДЭЭД АМЖИЛТЫН ЭЗЭД БОЛЛОО! 🏆🌎"

Монголчуудын уламжлалт үндэсний зоог, нүүдэлчин ахуй, өв соёлын нэгэн гайхамшиг болох **ХОРХОГ**-ийг дэлхийн тавцанд таниулах түүхэн зорилго маань амжилттай биеллээ.

2026 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Налайх дүүргийн Тайж хайрханы бэлд, “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийн хүрээнд Монголын мастер тогоочид нэгэн дор нэгдэж, уламжлалт аргаар хорхог бэлтгэн дэлхийн дээд амжилтыг тогтоох түүхэн оролдлогыг амжилттай хэрэгжүүлсэн.

🍖1.4 тонн мах
🍲 250 л газ
🧂 5 кг давс
👨‍🍳👩‍🍳 1000 тогооч
333 оролцогч
Хамгийн залуу оролцогч 18 настай
Хамгийн ахмад оролцогч 86 настай
🔥 "1000 хорхог"
🇲🇳 "Нэг үндэстэн — нэг өв соёл — нэг зорилго"
🏆 "GUINNESS WORLD RECORDS"

Хамгийн үнэ цэнтэй нь энэ бол зөвхөн нэгэн арга хэмжээний амжилт биш.

Энэ бол бидний өвөг дээдсээс уламжлан ирсэн "хоол хийх арга ухаан, нүүдэлчин соёл, монгол зочломтгой зан, үндэсний хоолны өвийг дэлхийд харуулсан Монголын амжилт" юм.

Өнөөдөр Монголын хорхог зөвхөн Монголд биш — "Дэлхийн дээд амжилтын түүхэнд" нэрээ үлдээлээ. 🇲🇳🌎

Энэхүү түүхэн амжилтыг хамтдаа бүтээсэн **Монголын мастер тогоочид, зохион байгуулагчид, оролцогчид, шүүгчид, бие даасан гэрчүүд, хамтран ажилласан байгууллагууд, ивээн тэтгэгчид, сайн дурын ажилтнууд болон хүрэлцэн ирж дэмжсэн нийт Монголчууддаа** чин сэтгэлээсээ талархъя. ❤️

"Монгол зоог дэлхийд.
Монголын амжилт Гиннест. 🇲🇳🏆"


#монголзоогдэлхийд
#монголынамжилтгиннес




19/08/2026

Он цагийн уртад ондоошиж хувираагүй хүндэтгэл
Олноор хуран цуглахын учгийг шингээсэн зоог
Онцлом тансагийн охийг одоод улираасан соёл
Оршин уламжилсан амтыг орчлонд таниулах идээн болсон Монгол хорхог.
Эрхэм хүмүүн таныг идээ ундааны их цэнгүүн Монгол түмний битүү хоолны соёл болох хорхогны баярт хүрэлцэн ирэхийг урьж байна.
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийн хүрээнд 2026 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Тайж хайрханы бэлд хамгийн олон тогооч хамгийн олон тогооны хорхогийг бэлтгэж, дэлхийн дээд амжилтад бүртгүүүлэх болно.

Алтан Спонсор байгуулага болох "Монголын Кулинарын Холбоо"-нд баярласан талархснаа илэрхийлж байна.

“Монгол зоог дэлхийд- Монголын амжилт гиннест”
Хэзээ: 2026 оны 8 дугаар сарын 22
Хаана: Улаанбаатар хот, Налайх дүүрэг, Тайж хайрханы бэлд "Нүүдэлчин" дэлхийн соёлын фестивалийн хүрээнд болно.

Манай Мөнгөн ивээн тэтгэгч "Мастер Фүүд ХХК"-ийн Ерөнхий тогооч нар болох Ж.Баянсан болон Т.Алтанзаяа нар манай үйл ажил...
19/08/2026

Манай Мөнгөн ивээн тэтгэгч "Мастер Фүүд ХХК"-ийн Ерөнхий тогооч нар болох Ж.Баянсан болон Т.Алтанзаяа нар манай үйл ажиллагаанд албан ёсоор оролцож байна. Ивээн тэтгэгч байгууллагын маань идэвхтэй оролцогч нарт амжилт хүсье!

“Монгол зоог дэлхийд- Монголын амжилт Гиннест”
Хэзээ: 2026 оны 8 дугаар сарын 22
Хаана: Улаанбаатар хот, Налайх дүүрэг, Тайж хайрханы бэлд "Нүүдэлчин" дэлхийн соёлын фестивалийн хүрээнд болно.

16/08/2026

Хүж дэлхийд танигдах
Хүмүүний орчлонгийн амтат зоог
Хүндэтгэн дээдлэгдсэн Монгол хорхог
Хүрэл ивээн тэтгэгчиддээ гялайлаа.

“Монгол зоог дэлхийд- Монголын амжилт Гиннест”

16/08/2026

Монгол түмний зоогийг дэлхийд таниулсан
Мянган жилийн өвийг ирээдүйд өвлүүлсэн
Мөнхөд дуурсагдах Монгол хорхог
Мөнгөн ивээн тэтгэгч Гор Газ ХХК, Мастер фүүдс ХХК, Good Chef Mongolia

“Монгол зоог дэлхийд- Монголын амжилт Гиннест”
Gorgas LLC - ГОР ГАЗ ХХКМастер фүүдс ХХКGood Chef - Mongolia

Хүж дэлхийд танигдахХүмүүний орчлонгийн амтат зоогХүндэтгэн дээдлэгдсэн Монгол хорхогХүрэл ивээн тэтгэгчиддээ гялайлаа.М...
15/08/2026

Хүж дэлхийд танигдах
Хүмүүний орчлонгийн амтат зоог
Хүндэтгэн дээдлэгдсэн Монгол хорхог
Хүрэл ивээн тэтгэгчиддээ гялайлаа.

Монголын хүнс, хоол үйлдвэрлэлийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний битүү хоолны соёл, өв уламжлалыг анх удаа дэлхийн дээд амжилтад бүртгүүлэхэд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллаж буйд талархал илэрхийлье.

“Монгол зоог дэлхийд- Монголын амжилт Гиннест”

Монгол түмний зоогийг дэлхийд таниулсанМянган жилийн өвийг ирээдүйд өвлүүлсэнМөнхөд дуурсагдах Монгол хорхогМөнгөн ивээн...
15/08/2026

Монгол түмний зоогийг дэлхийд таниулсан
Мянган жилийн өвийг ирээдүйд өвлүүлсэн
Мөнхөд дуурсагдах Монгол хорхог
Мөнгөн ивээн тэтгэгч Гор Газ ХХК, Мастер фүүдс ХХК, Good Chef Mongolia

Монголын хүнс, хоол үйлдвэрлэлийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний битүү хоолны соёл, өв уламжлалыг анх удаа дэлхийн дээд амжилтад бүртгүүлэхэд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллаж буйд талархал илэрхийлье.

“Монгол зоог дэлхийд- Монголын амжилт Гиннест”
Gorgas LLC - ГОР ГАЗ ХХК Мастер фүүдс ХХКGood Chef - Mongolia

Address

Хан-Уул дүүрэг, 4-р хороо,, Улаанбаатар 13381 Утас: (976) 99299697
Ulaanbaatar
11000

Alerts

Be the first to know and let us send you an email when Монгол Зоог Дэлхийд, Монголын Амжилт Гиннесст posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share