03/05/2025
https://www.facebook.com/share/p/18m51bzmjw/?mibextid=wwXIfr
ХИЙ өвчний тухай товч ойлголт хүргэж байна.
Хийг дарах ардын уламжлалт аргууд:
Арвидсан хийг тухай бүр нь дарж байх нь онош мэдэгдэхгүй өвчин тусах, ядрах, сульдахаас урьдчилан сэргийлдэг гол арга юм.
1. Хиншүү, хярвас, утаа, үнэрээр дарах
- Хөх аргал, хомоолын утаа
- Ясны хиншүү
- Толгой, шийрний хярвас
- Шар эсгийний хярвас
- Сармисны үнэр
2. Хийн цэгүүдээр илж, жигнэж, төөнөж дарах
- Халуун чулуу. (Заавал боодог, хорхогны чулуу гэхгүй. Ястай цуг буцалгасан хар, хөх өнгийн чулуу байхад болно.)
- Хуушуур
- Шар тос
- Чөмөгний тос
- Ургамлын үрийн тос
3. Өвөрмөц хоол идэх аргаар дарах
- Хонины ясны шөлөнд хийсэн бантан
- Хайлмаг (1-2 халбагыг халуунаар идэх)
- Цагаан тосны цөв (1-2 халбагыг халуунаар идэх)
- Буцалсан усанд хар цай шиг өнгөтэй болтол бор бурам хутгаж, 3 гр шар тос нэмж, хий босох цагаар уувал биеийн ядаргаа арилж цус төлжүүлж, бодисын солилцоо сайжирна.
- Шүдлэн хонины борви , тойг, далны тогоо яс, охор сүүлний үзүүрийн 5 үе ясыг хамтад нь чанаж, шөлийг нь халуунаар уух
- 50гр монгол архинд бурам, шар тос хийж бүлээсгэж орой хий хөдлөх цагаар уух.
- Өглөө хий босох цагаар 7 банштай шөл, борцтой цай уух
- Хонины махтай гурилтай шөл
- Халгайн зутан
Эдгээр хоолыг ээлжлэн хэрэглэж болно.
Хий босох цагууд:
- Өглөө: 7.40-11.40
- Орой: 17.40-19.40
Хийн цэгүүд:
- Бай Ху (толгойн чанх орой дээр байдаг цэг)
- Сээр нурууны Th1 гурван орноор
- 2 чихний арын төвгөр
- 2 чихний нүх
- 2 чамархай
- Ооч
- Эгэмний төвгөр
- Хүйс
- Умдаг ясны дээд тал орчим
- 2 бөөр тушаа (араас)
- Олон уулзах
- 2 гарын алга, 2 хөлийн тавхай, хуруунуудын өндөг
- Гарын шуу урд 1/3 (дотор талдаа)
Хийг ихэсгэх буруу явдал мөр
- Их ярих, чалчих
- Даарах, салхи жавар, чийгтэй газарт удах
- Тачаал ихдэх, эмэгтэйтэй нэг дор удаанаар хэвтэх
- Нойр алдах, шөнөөр удаан ажиллах
- Харах, үнэрлэх, амтлах, сонсох, хүрэлцэх үйлэнд шунан тачаадах( удаанаар амттанд үнэртэнд дурлах, тасралтгүй амралтгүйгээр нэг зүйлийг хийх, завсаргүй тв, компьютер, утас харах, хурьцлыг хэтрүүлэн дусал ихээр алдах зэрэг)
- Цус алдах, хээр бээрч ,хонох, өлдөх, шимгүй идээ( үхэр, ямаа, тэмээ, загас, гахай, тахиа зовлого мах, сэрүүн шимгүй будаа, тутрага, ногоон цай, хар ус, байхуу, түүхий ногоо, жимс зэрэг) ундааг хэт шүтэх
- Ядрах зэрэгт хий арвидна.
Хийг дарах МУАУ ны эмт жор найрлага
Агар, задь, зандангаар голлосон Норов-7, Задь 5, Зандан-3, Агар-8,10,15,35,
Нейровален, Астрадин, Асваргал г м
Засал
Төөнүүр, бариа, жин засал, ороолт, дэвтээлэг
Хийг хөдөлгөдөг, босгодог засал дотор зүүг хэт олон тавих, удаан тариа дусал хийлгэх, хатуу заслыг хэт шүтэх , бэлдэлгүй буруу хануур, самнуур хийлгэх, үр хөндүүлэх , хагалгаа зэрэг орно!
Орчин цагт хий өвчин ихэссэн ба нойргүйдэл, зүрх дэлсэх, давчдах, сэтгэл амаргүй, айдас түгшүүрээр илэрч стресс нэрийн дор явж буйг мэдэх хэрэгтэй ба европ багажийн оношлогоонд илрэхгүй , ямар ч өөрчлөлт гардаггүй оношлогддоггүйг санагтүн.
Зөвлөмжийг түгээж бусдад тус хүргээрэй найзуудаа! Т.Т Т.Т