Цагаан Амт

Цагаан Амт 🥛 Монгол цагаан идээтэй орчин үеийн амттан
🍫 Шоколадтай ааруул, аарцан амттан
🎁 Захиалга удахгүй эхэлнэ

08/09/2026

ЖЕЛАТИН ШОКОЛАДТАЙ АМТТАН 😇

🌈Желатин нь коллагенаас гаралтай уураг бөгөөд амин хүчил агуулдаг. Арьс, үс, хумс болон холбогч эдийн хэвийн үйл ажиллагаанд хэрэгтэй уургийн нэг эх үүсвэр юм.

🌈Иймд хоол хүнснийхээ хэрэгцээнд ЖЕЛАТИН ашигладаг болоорой😇

🥣Эхлээд 200гр хүйтэн усанд 40гр желатин хийж 10 минут амраана
🥣 Гал дээр 800 гр сүү халааж дээрээс нь 100 гр элсэн чихэр, 40 гр какаон нунтаг хийж хутгана. Буцалгаж болохгүй
🥣 Дурын шоколад нэмнэ
🥣 Сайтар хутгаад бага зэрэг хөргөж дээрээс нь бэлтгэсэн желатинаа хийж хутгана
🥣 Дурын жүүсний босоо саванд бэлэн болсон бэлдэцээ хийж хөргөөд хөргөгчинд 6-8 цаг байлгана

🌈Ингээд л биед тустай амттан бэлэн болно. Ахмад настай аав, ээж, эмээ, өвөө ахан дүүстээ хийж өгөөрэй😇

01/09/2026

ТАРАГ ЧАЦАРГАНА ЖИМСТЭЙ ДЕССЕРТ 😇

Монгол цагаан идээ чацаргана жимсний хослол үнэхээр ТӨГС

Цагаан идээтэй эрүүл амттанг гэр бүлдээ зориулаарай😇

🥣 Орц: Тараг, Зөөхий, Сүү, Чацаргана, Печень, Желатинь, Ванилын сахар

🍮 Дурын печенийг жижиглэнэ. Хэт нунтаглах хэрэггүй.
🍮 Жижиглэсэн печенээ 50-100гр цөцгийн тосоор багсарна
🍮 Дурын саванд хийж 10-20 минут хөргөгчинд байлгана. /Сав хэрхэн бэлдэхийг бичлэгээс үзээрэй/
🍮 Үндсэн орц болох 200гр тараган дээр 60гр зөөхий хийж сайтар хутгана.
🍮 Дараа нь 50гр хүйтэн усанд 10гр желатин хийж бэлдээд 80гр бүлээн сүүн дээр хийж хутгаад бэлэн болсон тараганыхаа хольц дээр нэмж хийнэ
🍮Хөргөгчинд 10-20 минут байлгасан печенээ гаргаад тарагны бэлдэцийг дээрээс нь хийнэ. Үүнийгээ хөргөгчид 3-4 цаг байлгана
🍮 Дараа нь 120гр чацаргана дээр 2-3 халбага элсэн чихэр хийж халаана. Дээр нь бэлдсэн желатиныг хийж хутгана. буцалгаж болохгүй
🍮Үүнийгээ хөргөгчинд байгаа бэлдэц бүрэн царцасны дараа гаргаж ирээд дээрээс нэмээд дахин хөргөгчинд 1-2 цаг байлгана.

Бэлэн болсон дессертээ өөрсдийн сонирхлоор чимэглээд гэр бүлийнхэнтэйгээ амтархан идээрэй😇😇😇

29/08/2026

ЖЕЛАТИН ТАРАГТАЙ АМТТАН 😇
Үе мөчний өвчлөлөөс урьдчилан сэргийлж аав, ээж, эмээ, өвөө ахан дүүстээ хийж өгөөрэй😇

🍮 Тарагтай цэлцэгнүүр хийхдээ дэлгүүрийн чихэртэй тараг сонговол элсэн чихэр нэмж хийх шаардлагагүй
🍮 Хүйтэн 100гр усанд 20гр желатин хийж 10 минут биежүүлнэ
🍮 Биежсэн желатиныг халаана. Буцалгахгүй
🍮 Дурын жимсээр амталсан тарган дээрээ бэлдсэн халуун желатиныг хийж сайтар хутгана
🍮 Хэлбэржүүлэн дурын саванд хийж хөргөгчний хүйтэн температурт 4-5 цаг байлгаж царцаана. Ингээд л амттай тарагтай цэлцэгнүүр бэлэн болно😇

Ахмад настнууд тэр болгон желатин хэрэглэдэггүй болохоор ингээд хийгээд өгвөл амтархан иднэ шүү😇 Желатины ач тусыг хайгаад үзээрэй👍

07/08/2026

ААРУУЛАА 7 ХОНОГ ХАТААСНЫ ДАРАА БЭЛЭН БОЛЛОО
🥣Гэртээ анх удаа ааруул хийж үр дүнг нь үзлээ. Анхаарах зүйлсийг дахин хуваалцъя😇

🔥Хатаалга маш чухал. Учир нь хотод ааруулаа гадаа дэлгэж хатаах боломжгүй байсан. Учир нь зориулалтын хатаах уут байхгүй байсан тул дэлгэсэн хавтантай нь гаргаад дээрээс нь мараль тавьсан ч ялаа маш их шавсан. Тиймээс ялаа хүрэхгүй хурц нар тусахгүй газар хатаалаа.

Хатаахдаа 3 хоног болгоод гадна тал нь хэлбэржсэний дараа маральнд хийгээд өлгөж хатаасан. Зориулалтын хатаагчтай хүмүүс бол гадаа хатаахад асуудалгүй байх аа😇

01/08/2026
30/07/2026

ААРУУЛ ХИЙХДЭЭ ДАРААХ ЗҮЙЛСИЙГ АНХААРААРАЙ😇
Анх удаа гэртээ ааруул хийж үзлээ😇
🥣Эхлээд аарцаа маш сайн шүүнэ
🥣Шүүсэн аарцаа барьцалдах боломжтой болтол нь зөөлөн галаар хуурна
🥣Хуурч байхдаа бага хэмжээний элсэн чихэр хийж амт оруулна. Их хэмжээний элсэн чихэр хийвэл аарц шингэрнэ. Тиймээс хутгаж байхдаа сайтар анхаараарай
🥣 Хэт шингэрсэн аарц хэвэнд хийвэл гарахгүй наалдаж үлдэх талтай
🥣Халуунаар нь хэвэндээ хийнэ
🥣 Хэвээ зөв сонгох. Энэ бичлэг дээрх шиг хэвэнд аарц дүүртэл нь хийвэл хэт зузаан ааруул гарах тул өөрийн мэдрэмжээр нимгэн, зузааныг нь тааруулах хэрэг гарна. Энэ тохиолдолд ааруулны хэмжээ нь жигд биш болох талтай юм байна😄😄

26/07/2026

Бидний багад ЭЭЖ сүүгээ яг ингэж самраад аяганд хийж өгдөг байлаа😍

24/07/2026

Үхрийн УУРАГ чанах арга хуваалцъя😇 Тугласан үхрийн анхны саамыг УУРАГ гэдэг. Зөөлөн сайхан амттай болдог шүү👍

Address

Ulaanbaatar
976

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Цагаан Амт posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category