Fit cook - Эрүүл гал тогоо

Fit cook - Эрүүл гал тогоо Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Fit cook - Эрүүл гал тогоо, Food & Drink, Ulaanbaatar.

Монгол хүнсээр эрүүл, амттай хоол хийх хялбар зөвлөгөө.

🥗Эрүүл хооллолтын контент бүтээгч.
👩🏻‍🍳Эрүүл, амттай, хялбар хоолны санаа.
🏃‍♀️Фитнес, идэвхитэй амьдралыг дэмжигч.
🌟Эрүүл хооллолтын зөвлөгөө,бусад.

07/10/2026

🫚 ЦАГААН ГААНЫ ШОТ — ЯМАР АШИГ ТУСТАЙ ВЭ?

Сүүлийн үед эрүүл амьдралын хэв маягийг эрхэмлэгчдийн дунд тренд болсон Ginger Shot гэж юу вэ? 🤔

Шинэхэн цагаан гаа, нимбэг, жүрж, турмерик зэрэг байгалийн орцыг хослуулсан энэхүү ундаа нь бага хэмжээгээр хэрэглэдэг онцлогтой.

🫚 Цагаан гааны гол давуу талууд:

1️⃣ Хоол боловсруулалтыг дэмжинэ
Дотор муухайрах, гэдэс дүүрэх зэрэг зовиурыг багасгана.

2️⃣ Үрэвслийн эсрэг үйлчилгээтэй.
Цагаан гаанд агуулагдах гинжерол нь антиоксидант болон үрэвслийн хариу урвалд эсрэг үйлчилэлтэй.

3️⃣ Дархлааны хэвийн үйл ажиллагааг дэмжинэ 🍋. Цагаан гаа, цитрус жимсийг хослуулснаар антиоксидант нэгдэл болон С аминдэм авах боломжтой.

4️⃣ Цусан дахь сахарын зохицуулалтад дэмжлэг болно. Зарим судалгаагаар глюкозын солилцоонд эерэг нөлөө үзүүлж болохыг судалсан байдаг.

5️⃣ Илүүдэл жингээ хасахад дэмжлэг болно ⚖️

6️⃣ Холестеринд эерэг нөлөө үзүүлэнэ.
Зарим судалгаагаар нийт холестерин, LDL болон триглицеридэд эерэг нөлөө үзүүлж болохыг харуулсан байдаг.

🥃 Хэрхэн хэрэглэх вэ?
Өдөрт 30–50 мл орчим бага хэмжээгээр уухад хангалттай. Заавал өлөн элгэн дээр уух шаардлагагүй. Ходоод мэдрэмтгий бол хоолны дараа хэрэглээрэй.

Та цагаан гааны шот ууж үзсэн үү? 🫚👇

Fit Cook – Эрүүл гал тогоо ❤️

#ЭрүүлГалТогоо #ЦагаанГаа #ЭрүүлУндаа #ДархлаагааДэмжье

🍒 АНЬСТАЙ ЖИМСНИЙ ЦАЙ🍒 1. АНЬС — гол орцАньс нь С амин дэм, каротин агуулдаг учраас амин дэмийн дутагдал, ходоодны хvчил...
06/10/2026

🍒 АНЬСТАЙ ЖИМСНИЙ ЦАЙ
🍒 1. АНЬС — гол орц
Аньс нь С амин дэм, каротин агуулдаг учраас амин дэмийн дутагдал, ходоодны хvчил багасгах, даралт бууруулах, шээс хөөх, амны хөндийн vрэвсэл дарах, ханиад намдаах, хаван бууруулах, цусан дахь холестриныг багасгах vйлчилгээтэй. Мөн хий ханиалга, амьсгалын замын vрэвсэлт өвчний vед шvvсийг нь уух жимсээр нь идэхэд тустай. Аньсанд тодорхой хэмжээгээр кальци агуулагддаг тул өдөр тутамдаа хэрэглэхэд ясны сийрэгжилтээс сэргийлдэг ажээ.
🍊 2. ЖҮРЖ
Жүрж бол витамин C-ийн сайн эх үүсвэр бөгөөд фолат, кали, флавоноид зэрэг олон төрлийн шим тэжээл агуулдаг.
🍊 Витамин C нь дархлааны хэвийн үйл ажиллагаанд оролцоно.
✨ Коллаген үүсэхэд шаардлагатай тул арьс, холбогч эдийн хэвийн үйл ажиллагаанд чухал.
🛡️ Флавоноид зэрэг ургамлын нэгдлүүд нь антиоксидант шинж чанартай.
💧 Усны агууламж өндөр тул шингэний хэрэглээнд хувь нэмэр оруулна.
🍎 3. АЛИМ
Алимны хамгийн онцлох зүйлсийн нэг нь эслэг юм.
🌿 Эслэг нь хоол боловсруулах тогтолцооны хэвийн үйл ажиллагааг дэмжинэ.
🦠 Алимны уусдаг эслэг, ялангуяа пектин нь гэдэсний ашигтай бичил биетэнд тэжээл болж чадна.
❤️ Эслэг ихтэй хооллолт нь зүрх судасны эрүүл мэндэд ач холбогдолтой.
🍎 Мөн витамин C болон полифенол зэрэг ургамлын нэгдлүүд агуулдаг.
Тиймээс алимыг шүүж хаялгүй, бүхлээр нь блендердэж бэлдэхэд эслэгийг нь хамт авах боломжтой.
🌿 4. ЦАГААН ГАА
🌿 Антиоксидант шинж чанартай нэгдлүүд агуулдаг.
🔥 Биеийн үрэвслийн эсрэг үйлчилгээтэй.
🤢 Цагаан гаа нь дотор муухайрах мэдрэмжийг багасгахад тусалж болох талаар судлагдсан.
☕️ Мөн цайнд дулаахан, бага зэрэг халуун ногоотой амт, анхилуун үнэр нэмдэг.
🤎 5. СИНЕМОН
Синемон буюу шанцай нь полифенол зэрэг ургамлын нэгдлүүдээр баялаг амтлагч.
🌿 Антиоксидант шинж чанартай нэгдлүүд агуулна.
🧡 Цайны амтыг илүү дулаахан, анхилуун болгоно.
🍵 Жимсний исгэлэн амтыг зөөлрүүлж, амтны тэнцвэрийг сайжруулна.
Синемон цусан дахь сахарын түвшинд нөлөөлж болох талаар судалгаанууд байдаг ч чихрийн шижинг эмчлэх, цусан дахь сахарыг заавал бууруулна гэж үзэх хангалттай үндэс байхгүй.
🍵 Эдгээрийг хослуулсан халуун жимсний цай нь ханиад томууны хүйтний улиралд шингэн нөхөх, хий ханиалга дарах, үрэвсэл намдаах, хоолойг чийгшүүлж тайвшруулахад тохиромжтой.
❄️ Бэлдэцээ хөлдөөж хадгалаад, хэрэглэх үедээ нэг порцыг 200–300 мл халуун усанд найруулж болно. Хүсвэл зөгийн бал нэмж амтлаарай. 🍯
🌿 Байгалийн жимсээр дархлаагаа дэмжье!
Fit cook – Эрүүл гал тогоо
Эрүүл хоол, эрүүл амьдралд хамтдаа. ❤️

05/10/2026

🍒 Аньстай жимсний цай | Байгалийн жимсний цуврал

Хүйтний улиралд жимснийхээ шим тэжээл, амтыг нэг дор авахын тулд аньс, жүрж, алим, цагаан гаа, синемон хослуулсан жимсний цайны бэлдэц хийлээ. 🍒🍊🍎🌿

❤️ Аньс – витамин С болон полифенол зэрэг антиоксидант нэгдлүүд агуулдаг.
🍊 Жүрж – витамин С-ээр баялаг бөгөөд дархлааны хэвийн үйл ажиллагааг дэмжинэ.
🍎 Алим – эслэгээр баялаг. Бүхлээр нь блендердвэл эслэгийг нь хамт авах боломжтой.
🌿 Цагаан гаа – байгалийн идэвхт нэгдлүүд агуулж, антиоксидант шинж чанартай.
🤎 Синемон – полифенол зэрэг ургамлын нэгдлүүд агуулж, цайнд дулаахан үнэр, өвөрмөц амт нэмнэ.

🍵 Эдгээрийг хослуулсан халуун жимсний цай нь ханиад томууны хүйтний улиралд шингэн нөхөх, хий ханиалга дарах, үрэвсэл намдаах, хоолойг чийгшүүлж тайвшруулахад тохиромжтой.

🌿 Байгалийн жимсээр дархлаагаа дэмжье.

❄️ Бэлдэцээ хөлдөөгөөд хадгална. Хэрэгтэй үедээ гаргаж аваад 200-250 гр халуун усанд найруулж, хүсвэл бага зэрэг зөгийн бал нэмээрэй.

Fit cook – Эрүүл гал тогоо ❤️

#ЭрүүлГалТогоо #АньстайЦай #ЖимснийЦай #ДархлаагааДэмжье #ЭрүүлХооллолт #БайгалийнЖимс

05/10/2026

Шинэ цуврал тун удахгүй🤗

04/10/2026

🍰 ШАРАХ ШҮҮГЭЭ АШИГЛАХГҮЙ, ХЯЛБАР ЧИЗКЕЙК 🤍

Зуух хэрэглэхгүй, гэрийн нөхцөлд өөрийн гараар хийсэн Cream cheese-ээ ашиглан зөөлөн, өтгөн кремлэг, мааш гоё амттай Cheese cake хийж болдог гэдгийг мэдэх үү? 😍

✨ Яагаад энэ жорыг туршиж үзэх вэ?
🤍 Зуух шаардлагагүй
🥣 Цөөн орцоор бэлтгэнэ
🍰 Зөөлөн, кремлэг бүтэцтэй
❤️ Дээрээс нь дуртай жимс, чанамлаараа чимэглэж болно

Энэ удаа аньсны чанамал, жимсээр чимэглэж, амтлаг хэрнээ дэгжин төрхтэй болголоо. 🍒

📌 Орц болон хийх дэлгэрэнгүй жорыг авахыг хүсвэл коммент хэсэгт “ЖОР” гэж бичээрэй🤗

#ЭрүүлГалТогоо #ШарахгүйЧизкейк #ГэрийнАмттан

03/10/2026

Big shout out to my newest top fans! 💎

Chimgee Chimeg,
Naran Ichinhorloo,
Selenge Altankhuyag,
Tungalag Dashnyam,
Х. Солонго

02/10/2026

🥣 GREEK YOGURT — ГЭРТЭЭ ӨӨРСДӨӨ ХИЙЦГЭЭЕ
🤍 Энгийн тарагнаас юугаараа ялгаатай вэ?

🥄 Өтгөн, кремлэг бүтэцтэй — илүүдэл шар сүүг нь шүүж авдаг учраас энгийн тарагнаас өтгөн болдог.

💪 Ижил хэмжээний энгийн тарагтай харьцуулахад уургын агууламж өндөр байдаг.

🍓 Олон төрлөөр хэрэглэнэ — жимс, самар, овьёос, гранолатай өглөөний цайнд, мөн смути, амттан, салатны соус хийхэд тохиромжтой.

🏡 Гэртээ хийснээрээ орцоо өөрөө сонгож, хүссэн өтгөн шингэнээ тохируулах боломжтой.

✨ Үнэтэй бүтээгдэхүүнийг заавал дэлгүүрээс авахгүйгээр гэртээ хийж сурцгаая!

📌 Хадгалаад аваарай. Дараа нь туршиж хийхэд хэрэг болно шүү. 🤍

#ЭрүүлГалТогоо #ГрекТараг #ГэрийнТараг #ЭрүүлХооллолт

🥣 ГРЕК ТАРАГ — ГЭРТЭЭ ӨӨРСДӨӨ ХИЙЦГЭЭЕ! 🤍Гаднын орнуудад өргөн хэрэглэгддэг, манай дэлгүүрүүдэд ч харьцангуй өндөр үнээр...
02/10/2026

🥣 ГРЕК ТАРАГ — ГЭРТЭЭ ӨӨРСДӨӨ ХИЙЦГЭЭЕ! 🤍

Гаднын орнуудад өргөн хэрэглэгддэг, манай дэлгүүрүүдэд ч харьцангуй өндөр үнээр худалдаалагддаг Greek yogurt буюу Грек тарагийг гэрийн нөхцөлд өөрсдөө хийцгээе🥛✨

🤍 Яагаад Грек тараг сонгох вэ?

🥛 1. Уураг ихтэй
Шар сүүг шүүж, өтгөрүүлдэг учраас ижил хэмжээний энгийн тарагтай харьцуулахад уураг нь өндөр агуулдаг. Уураг нь булчингийн нөхөн сэргээлт болон цатгалан мэдрэмжид чухал үүрэгтэй.

🥄 2. Өтгөн, кремлэг бүтэцтэй
Зөөлөн, өтгөн бүтэц нь жимс, самар, овьёос, гранолатай хослуулахад тохиромжтой.

⚖️ 3. Хооллолтоо тохируулахад хялбар
Уураг ихтэй тул уураг нөхөх зорилготой хооллолтод ашиглаж болно. Харин илчлэг, тослогийн хэмжээ нь ямар сүүгээр хийсэн болон нэмэлт сахар орсон эсэхээс шалтгаална.

🍓 4. Олон төрлөөр хэрэглэж болно

• Өглөөний цайнд жимс, самартай
• Овьёос, гранолатай
• Смути, уурагтай амттанд
• Салатны соус, дүрлэг хийхэд
• Зөөхий, майонезын оронд зарим хоолонд

Хамгийн гол нь гэртээ хийснээрээ орц, тослог болон өтгөн шингэнийг өөрийн хүссэнээр тохируулах боломжтой.

✨ Үнэтэй бүтээгдэхүүнийг заавал дэлгүүрээс авахын оронд гэртээ өөрсдөө хийж сурцгаая!

📹 Гэрийн нөхцөлд Грек тараг хийх аргыг рийлээс үзээрэй.

#ЭрүүлГалТогоо #ГрекТараг #ГэрийнТараг #ЭрүүлХооллолт

🍂 ШИНЭ САРЫН МЭНД! 🤎10-р сард өөртөө илүү анхаарч,жижиг зөв дадлуудаа хамтдаа хэвшүүлье. 🌿Эрүүл мэнддээ хөрөнгө оруулах ...
01/10/2026

🍂 ШИНЭ САРЫН МЭНД! 🤎

10-р сард өөртөө илүү анхаарч,
жижиг зөв дадлуудаа хамтдаа хэвшүүлье. 🌿

Эрүүл мэнддээ хөрөнгө оруулах хамгийн зөв цаг — өнөөдөр. ✨

#ЭрүүлГалТогоо #10РСар #ЭрүүлЗуршил #ЭрүүлАмьдрал

Address

Ulaanbaatar
976

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Fit cook - Эрүүл гал тогоо posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category