КЛОУН АХ” ХХК үндэсний шоколад үйлдвэрлэгч нь Монголын 100 хувийн хөрөнгө оруулалттайгаар 2013 онд байгуулагдан шоколадны үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаагаа үйл ажиллагаагаа явуулж эхлээд байна. Тус шоколадны үйлдвэр нь Улаанбаатар хотоос 20 км-ийн зайд Богд-Хан уулын энгэрт гүний цэнгэг усаар байгалийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэж бүтээн байгуулалтыг өрнүүлэн шинээр 200 орчим ажлын байр б
ий болгожээ.
Стандартын дагуу амтат идээний дээж шоколадан бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор 2012 оноос Унгар улсын “Гётенборг” Швейцарын “BERN” үйлдвэрүүдэд ноу-хау, технологийн судалгаа явуулж сонголт хийсний үндсэн дээр Баруун Европын шоколадны үйлдвэрүүдийн технологиудаас Швейцар улсын технологийг онцгойлон сонгон авч өөрийн орны нөхцөлд тохируулан бүтээгдэхүүнүүдээ үйлдвэрлэж байна.
Швейцар улсын шоколадны алдарт технологич Алойс Русхаймын жил бүр тогтмол хугацаанд урилгаар хүрэлцэн ирж байрлан үйлдвэрлэлийн процессыг тодорхой хугацаанд 100% хариуцан ажиллан өөрийн улсын тусгай жорыг ашиглан амтат шоколаднуудын амт болон чанарын шаардлагын тогтмол байдал дээр анхааран ажилладаг билээ.
Үйлдвэрийн гол түүхий эдийг салбартаа тэргүүлэгч Голланд, Индонез, Малайз улсуудын компаниудаас бэлтгэн нийлүүлэн бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж байгаа бөгөөд савлагааны материалд дэлхийн нэр хүндтэй шоколадны үйлдвэрүүдийн стандартын дагуу эрүүл ахуйн, чанарын стандартыг хангасан сав баглаа боодлыг эх орныхоо үйлдвэрүүдээр тусгай захиалгаар захиалан хийлгүүлэн ашиглаж байгаагаараа онцлогтой юм.
Одоо бид “Тэмүүка”, “Банкя”, “Сэвгэр” , “Тэслэгч” брендүүдээрээ танигдаж, эдгээрээс гадна Тэсэрдэг өндөг, Тоглоомтой Тэмүүка, Шоколадтай Банкя, 21 аймаг зурагтай тавгын шоколад гэх нийт 8 төрлийн бүтээгдэхүүнүүдийг монгол хүний ур ухаанаар дэлхийн стандартанд нийцсэн амтат шоколад, чихрүүдийг үйлдвэрлэн Монгол улсын 4 зүг 8 зовхис бие даасан түгээлтийн багаар зах зээлд нийлүүлж байна.