Дүүрэн банш бууз хүргэлт

Дүүрэн банш бууз хүргэлт Хэт их өлсөх нь ямар ч хүнийг ууртай болгодог. Хоолоо сайн идэж байгаарай

Тарган хонины мах ирлээ 🐑Жинхэнэ хээрийн, шимтэй мах шүү.10 кг-аас дээш авбал хаяг луу чинь хүргэнэ.📞 99662939Go to mark...
01/08/2026

Тарган хонины мах ирлээ 🐑
Жинхэнэ хээрийн, шимтэй мах шүү.
10 кг-аас дээш авбал хаяг луу чинь хүргэнэ.
📞 99662939
Go to market

13/10/2024
28/09/2024

Бууз бол Монголчуудын идэх дуртай хоол бөгөөд битүү хоолны төрөлд багтдаг. Гурилыг ясны шөлөөр зуурч, ижил хэмжээтэй бондгор тасдаж, элдэж хавтгайлж, дугуй хэлбэртэй болгоод мах татах амтлан шүүслээд гуриландаа чимхэж , ууранд жигнэж болгодог монгол хоол. Цагаан сарын үеэр монгол айл болгоны баярын ширээнд залардаг хүндтэй хоол юм. Буузны онцлог хий х*й хөөдөг чанартай хоол хэмээн үздэг

Төрөл ангилал
Буузны шанз болон гурилан зуурмагаас шалтгаалж ангилж нэрлэдэг.

Шанзаар ангилах нь
Уугуул шанзаар ангилах нь
Үхрийн махан бууз (бүдүүн үхрийн бууз, үхрийн мах, өөхийг алаглуулна)
Хонины махан бууз (хонины гуяны махтай, өөх мах алаглуулна)
Хонь, үхрийн махан бууз (үхрийн хар бараан өөхгүй махан дээр, хонин тарган өөхтэй мах нэмнэ)
Өөхтэй бууз (сүүлний өөхийг жигд татаж нэмсэн байна)
Өөхгүй бууз (хонь болон үхрийн махыг өөхгүйгээр авч хэрэглэнэ)
Орчин цагийн шанзаар ангилах нь
Гурвалжин будаатай бууз (татсан мах 70 хувь, жигнэсэн гурвалжин будаа 30 хувь)
Хөц будаатай бууз (татсан мах 80 хувь, жигнэсэн хөц будаа 20 хувь)
Байцайтай бууз (татсан мах 50 хувь, жигнэсэн байцаа 50 хувь)
Ногоотой бууз (төмс, лууван, байцаа, ногоон вандуй гэх мэт)
Бууцайтай бууз гэх мэт (татсан мах дээр бууцай амталгаагаар нэмнэ)
Веган бууз (байцай, шар буурцагны мах гэх мэт)
Гурилан зуурмагаар ангилах нь
Ногоон бууз (гурилын зуурмагт бууцай хийнэ)
Бор бууз (бүхэл үрийн гурил болон ширхэгтэй гурилаар зуурмаг хийнэ)
Амтлагчаар ангилах нь
Гоньдтой бууз
Хөмөлтэй бууз
Цээнэтэй бууз
Чимхэлтээр ангилах нь
Буузны шанзыг гурилан зуурмагаа жигдэж тасдаж бээмбийлж, дугуйлан хавтгайлж, нимгэн дугуй болгоод шанзаа хийгээд чимхэж боохыг "бууз чимхэлт", "буузны чимхээс" гэж нэрлэнэ. Буузны чимхээс хэр зэрэг нямбай жигд байгаагаар нь Монголчууд айл гэрийн эзэгтэйн ажил, үйлийг шинждэг.

Хонин бууз
Цэцгэн бууз
Сарнай бууз
Гэрэн бууз
Саран бууз
Залхуу бууз
Хийх арга
Орц найрлага
Гурил
Хонь жижиг хэрчсэн мах
Сонгино
Ус
Давс
перец
Хэрэглэх зүйл
Жигнүүр
Илдүүр
Гамбанз буюу Бандан мод
Хийх дараалал
Гурилаа устай хольж зуурна.
Зуурсан гурилаа жижиг хэсгүүдэд хуваагаад, элдүүрээр элдэж хавтгайлна.
Элдсэн гурилан дээрээ (татсан мах, сонгино зэрэг амтлагч хольж, шөллөсөн) шанзаа тавин чимхэнэ. Буузны чимхэлт, чимхээс нь ихэнхдээ дугуй хэлбэртэй байдаг.
Жигнүүртээ ус хийн буцалмагц, жигнүүр дээр нь буузаа тавьж 15-20 минут жигнэнэ. (хөлдүү буузыг 25-30 минут жигнэнэ)

Address

Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Дүүрэн банш бууз хүргэлт posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share