Могодын Айраг хүргэлт

Могодын Айраг хүргэлт Булган аймаг Могод сум 4р баг хульжийн голын айраг 5л дээш хүргэлтээр зарж байна.

25/11/2024

Могодын айраг 10к хонины мах 9к хүргэлт үнэгүй чатаар захиалга өгөөрэй

28/08/2024

Өнөөдрийн хүргэлт гарлаа. Утас 80842428

27/08/2024

Булган аймаг Могод сумын малчид сайхан айраг хийдэг гэж хүмүүс ам сайтай байдаг. Гэвч Улаанбаатар хотод хүмүүс Могодын айраг гэж худал хэлж зарагдахгүй байгаа муухай айрагаа зарж Могод сумын сайхан айрагны үнэ цэнийг унагаж байна. Иймд бид энэхүү хуудсыг нээж Могод сумын 4р баг хульжийн голоос айрагаа татаж жижиг бизнес эхлүүлэхээр боллоо. Та бүхэн баталгаатай Могодын айраг авхыг хүсвэл бидэнтэй холбогдож захиалга өгөөрэй.

Монголчууд 2000 жилийн тэртээгээс айраг хийж хэрэглэж иржээ. Түрэгийн үед айргийг “айраан” гэдэг байсан тухай түүхэнд тэ...
27/08/2024

Монголчууд 2000 жилийн тэртээгээс айраг хийж хэрэглэж иржээ. Түрэгийн үед айргийг “айраан” гэдэг байсан тухай түүхэнд тэмдэглэснээс үзвэл айраг эртний түүхт ундаан аж. Шим тэжээлээр элбэг, халуун чанартай бөгөөд исгэлэн амттай. Адуун сүрэг бруцеллёз, сүрьеэ, дэлэнгийн үрэвсэл зэрэг бусад малд тохиолддог өвчнөөр өвчилдөггүй учир саамны найрлага онцгойд тооцогдоно. Саамны нийт уургийн 40%-ийг альбумин, глобулин мэтийн уусагч уураг эзэлдэг нь бараг л эхийн сүүтэй ойролцоо. Нэг литр айраг хүний биеийн С аминдэмийн хоногийн хэрэгцээг хангаж чадна. Гүүний сүүний тослог үнээнийхээс бараг 3 дахин бага боловч харьцангуй нам температурт хайлж биед түргэн шингэж боловсордог эмчилгээний чанарааараа онцлог юм. Гүүний сүүний найрлаганд тос 2 хувь, уураг 2.2 хувь, лактоза 6.6 хувь, чихэр 6-8 хувь байдаг.

Судлаач М.А.Маринагийн дүгнэлтээр бол гүүний сааманд триптофан 1.4% хүртэл байгаа нь үхрийн сүүнийхээс илүү. Триптофанаас РР витамин, бэлгийн ба кортикостероид гормон, стерин зэрэг биологийн чухал бодисууд үүснэ. Эрдэмтэн П.Ю.Берлиний тодорхойлсноор нэг литр айрганд 0.3-0.4 мг А витамин, 95-100 мг С витамин, 100-200 мг аскорбины хүчил байгааг тогтоож, сүрьеэ өвчний нян гүүний сүү, айрагны тосонд үржиж чаддаггүй болохыг нотолсон байна.
Гүүний саам ууснаар,
- Хүний биеийн дотоод хордлого тайлагдаж эд эс шинээр нөхөн төлждөг.
- Царай зүс өнгөлөг болохоос гадна үрчлээ тэнийдэг.
- Нойр хэвийн байдалд орж, ходоод гэдэсний үйл ажиллагаа, артерийн даралт тогтворждог.
- Гэдэс дотор цэвэрлэгдэж хорт бодис биеэс гадагшилдаг.

Саамыг элдэв харшилтай хүн уувал харшлыг сэдрээх сөрөг талтай. Адууг ногоонд цадсан үед гүүний сааль эхлэх бөгөөд үүнийг “гүүний үрс гаргах” гэж нэрлэдэг. Ямааны сүүгээр бүрсэн 1 литр тарган дээр 10 литр саам хийж 1-2 цаг бүлж, хучиж дулаалах аргаар анхны хөрөнгийг үүсгэдэг. Айраг исэх үед түүний сахар нь архины спирт, нүүрсхүчлийн хий болон задардаг. Айраг исгэхийн тулд саамыг шүүж цэвэрлээд хөрөнгөтэй хольж 3000-5000 удаа бүлдэг. Айрагны найрлаганд хүний биеийн эрүүл мэндэд хэрэгцээтэй А, С, В, Е зэрэг бараг бүх аминдэмүүд, кальци, фосфор, кобальт, зэс зэрэг эрдэс бодис агуулагддаг тул шингэц сайтай байдаг. Эмчилгээ сувилгаа тэжээлийн ач холбогдолтой, нян устгах чадвартай. Саамыг бүлж айраг болгосны дараа нэг литр гүүний айрганд 20 грамм тос, 23 грамм уураг, 35 грамм чихэрлэг үүсч, 453.7 ккал илчлэгтэй болдог байна.

27/08/2024
Булган аймгийн Могод сум Хульжийн голоос ирсэн айраг 10л ээс дээш хүргэлтээр зарж байна.Албан байгуулгийн ой, хурим найр...
27/08/2024

Булган аймгийн Могод сум Хульжийн голоос ирсэн айраг 10л ээс дээш хүргэлтээр зарж байна.

Албан байгуулгийн ой, хурим найр тэмдэглэж байгаа хүмүүст айраг нийлүүлнэ

Захиалга өгөр утас 80842428

Address

Ulaanbaatar
88888

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Могодын Айраг хүргэлт posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category