30/06/2025
‼️‼️Тараг бүрэх ийм амархан 🥛🍶🔸Тараг нь сүүнд хөрөнгө хольж исгэсэн цагаан идээ юмЦагаан идээнд кальци болон бусад витаминууд ихээр агуулагддаг тул бүх насныхан таргийг өдөр тутамдаа түлхүү хэрэглэхийг хичээдэг. Тарганы найрлагад агуулагддаг бактериуд нь ходоодны өнгөр үүсгэж, цусан суулга болон гэдэсний элдвэрт халдварт өвчнөөс сэргийлэх, ходоодны гүрвэлзэх хөдөлгөөн сайжруулдаг ач тустай. Тараг уусан үед хүний организм амардаг. 🔸Тарагны ашиг тусТарганд хүний биенд нэн тустай сүүн хүчлийн бактери болон эслэг ихээр агуулагддаг. Эдгээр нь бактерийн эсрэг үйлчилгээтэй төдийгүй, биен дэх хорт бодисыг задалж саармагжуулдаг байна. 🔸 Эрүүл мэндэд Элэг, нойр булчирхай, хоол боловсруулах замын эртхтнүүдийн үйл ажиллагааг сайжруулдагХоол шингээлтэнд сайнаар нөлөөлнө. Хаван буулгаж, цусны даралт тогтворжуулдаг. Бүх төрлийн гурилан бүтээгдэхүүн болон овъёостой сайн зохицож, гэдэс цэвэрлэдэг. Хөөрүүлсэн сүүгээр бүрсэн тарагны тослог бага байдаг учир жингээ хасахад тустай. Хурдан цадсан мэдрэмж төрүүлдэг.🔸Тараг хүний биед үзүүлэх тус. Худалдааны тарганд элсэн чихэр, бэхжүүлэгч, удаан хадгалахад зориулсан нэмэлт бүтээгдэхүүн, будагч, амт оруулагч орсон байдаг. Тиймээс аль болох гэрийн аргаар бүрсэн тараг хэрэглээрэй.🔸Тараг хэдэн цагт уух вэ?Тараг өлөн элгэн дээрээ ууж хэвшвэл, үйлчлэл нь хамгийн сайн байдаг. Гэхдээ өглөөний цайндаа сүүний оронд овъёостой хэрэглэж болно.🔸Тарагны ач тус. Тараг оройн цагаар хэрэглэж байгаа бол оройн хоол идэхгүй байх нь хамгийн зүйтэй. Ингэснээр таньд цатгалан мэдрэмжийг төрүүлж бага идэхэд ач тустай. Мөн сайхан унтаж амрахын зэрэгцээ, жингээ хасахад дэмжлэг үзүүлдэг. Таргийг унтахаас 2 цагийн өмнө уух нь хамгийн тохиромжтой. Үүнээс гадна тараг антибиотик ялгаруулдаг бөгөөд энэхүү антибиотик нь сүрьеэ, дифтери, уушигны хатгалгаа, дэлүүний үрэвсэл үүсгэгчдийн эсрэг үйлчилгээтэй болох нь тогтоогдсон юм. Мөн зуны улирал тогтмол тараг ууснаар сайхан шүдтэй болдог. 🔸Шинэхэн бүрсэн тарганд муу тал гэж бараг байхгүй. Харин бага зэрэг удсан, наранд удаан байлгасан, хугацаа нь дууссан тараг хэрэглэвэл гэдэс хямарч гүйлгэдэг.🔸Тарагтай зохицдоггүй хүнс:Тарагтай хавсруулан хоорондоо үл зохилдох хүнс хэрэглэснээр, гэдэс хямарч гүйлгэдэг.Тараг уусны дараа ус ихээр уухЛаазалсан загас, огурцы хэрэглэхгүй байхТостой хоол болон тосонд чанасан боовтой хамт идэж болохгүйБүрэлдээгүй тараг идээд архи уувал элэг, ходоод өвчилнө.