12/03/2026
ХООРМОГ УУХ ЦАГ.
ИНГЭНИЙ СҮҮНИЙ УЛАМЖЛАЛТ ЭМЧИЛГЭЭНИЙ АЧ ХОЛБОГДОЛ ИНГЭНИЙ СҮҮНИЙ УЛАМЖЛАЛТ ЭМЧИЛГЭЭНИЙ ҮР ДҮН.
Дэлхийн бөмбөрцөг дээрхи амьтдаас тэмээг бурханы гайхамшигт бүтээл гэж үздэг. Энэ нь уг амьтны бусдаас ялгарах өвөрмөц онцлог болон ашиг шимийн ач холбогдолтой холбоотой юм. Тэмээг ихээр үржүүлдэг улс оронд ингэний сүүг эмчилгээний арга хэрэгсэл болгон ашиглаж ирсэн уламжлал бий. Ингэний сүү, цагаан идээ нь говь нутгийн хүн амын зөвхөн хоол ундны хэрэгцээг хангаад зогсоогүй, ардын уламжлалт эмчилгээнд өргөнөөр хэрэглэгдэж ирсэн. Тухайлбал, ингэний сүүг хаван хөөх, сүрьеэ болон хоол боловсруулах эрхтэний өвчний үед хэрэглэдэг ардын эмчилгээний арга бий. Түүнчлэн төрөл бүрийн өвс, ургамалтай хавсран эмийн зориулалтаар ашиглаж байжээ. Хоол боловсруулах эрхтэний үрэвслийг ингэний сүүгээр анагаах клиник ажиглалтыг Казахстаны хоол судлалын төвөөс эрхлэн явуулсан байна. Уг ажлын явцаас ингэний сүү нь хүний биемахбодийн өвчин эсэргүүцэх чадварыг сайжруулж, хоол боловсруулах эрхтэний архаг үрэвслийн явц эдгэрэлтэнд эерэг нөлөөтэйг тогтоожээ. Ингэний сүү нь лактоферрин, пептидгликаныг ихээр агуулах бөгөөд эдгээр нь биемахбодийг төрөл бүрийн сөрөг нөлөөнөөс хамгаалах үүрэгтэй гэж Арабын Zayed Complex хэмээх уламжлалт анагаах ухаан судлалын төвөөс мэдээллэсэн байна. Ингэний сүүнд бактери, вирусын эсрэг үйлчилгээтэй бодис агуулагддаг бөгөөд ходоод гэдэсний зарим төрлийн хордлогыг тайлах нөлөөтэй болохыг нотолсон байна. Судалгааг явуулсан эрдэмдгийн дүгнэлтээр энэ нь ингэний сүүний лактоферриний агууламжтай холбоотой ажээ. Казахстан улсад ингэний сүүг хорт хавдарын химийн эмчилгээтэй хавсран хэрэглэсэн байна. Ялангуяа хоол боловсруулах эрхтэний хорт хавдарт чухал ач холбогдолтой гэж дүгнэжээ. Мөн Орос улсад ингэний сүүг сүрьеэ, кроны өвчин, чихрийн шижин өвчин зэрэгт өдөрт 1 л хэмжээтэйгээр хэрэглүүлж туршсан байна. Мөн ингэний хоормог сүү хүчлийн бактерийн агууламж их агуулагддаг. Bacillus, Staphyloccocus, E.coli зэрэг бактериудыг дотроо устгах чадвартай ба ходоодны шарх өвчинг эмчлэхэд хэрэглэх судалгааг явуулжээ. Ийнхүү ингэний сүүний ач холбогдлыг тогтоох чиглэлээр олон арван судалгаа байгааг дор нэгтгэн үзүүлэв.
Ингэний сүүг эмчилгээний зориулалтаар ашигласан судалгаа болон. Мэдээллийн тойм.