16/01/2025
Салонд хэрэглэгддэг зуурдаг модел маск👍
Энэ модел маскны хамгийн том давуу тал нь 90%-аас дээш хувь нь арьсанд шингэдгээрээ давуу талтай.
Хамгийн гоё нь энэ маскийг усаар биш өөрийнх нь зориулалтын ампулаар зуурна. Ампуль-аар зуурахаар арьсанд ямар их чийгшил тэжээл өгөх бол. Зүгээр л тасархай.
Үнэтэй салоны үйлчилгээг гэртээ өөрсдөө хийх боломжтой.
Энэхүү маск нь бидний амьдралын явцад (нарны хэт туяа, үсний сэнс; хэт тод гэрэл; утас) эдгээрээс үүдсэн арьсны гэмтлийг эмчилж арьсыг тайвшруулж өгөхөөс гадна арьсыг гүнээс нь чийгшүүлж чийгийг түгжиж өгснөөр хялгасан үрчлээг илт багасгана.
5 төрлийн ургамлын хандтай
Spirulina нь арьснаас хорт бодисыг гадагшлуулах, идэвхтэй хүчилтөрөгчийг
гадагшлуулах, эсийг хамгаалах маш сайн хлорофилл агуулсан. Chlorellaa ургамал нь А, Е витамин, амин хүчил, уураг нь арьсыг чийглэг, амин чухал байлгадаг.
Ампул нь найрлагадаа green tea; apple mint; time гэсэн 3 орц найрлагатай. Энэ 3 нь CALM GREEN гэх хамгийн бэст арьсыг дээд зэргээр тайвшруулах цогц 3 ханд юм байна.
Модел маскийн бас нэг давуу тал нь балансыг тэнцвэржүүлж арьсны хэмийг маш хурдан хугацаанд буулган хэвийн байдалд оруулдаг байна.
Арьсыг гадны бохирдлоос хамгаалж бүрхүүл үүсгэж өгнө.
Хэрэглэх заавар: Ампул болон повдер оо хооронд хольж хутгаад нүүрэндээ дурын тонер түрхсэний дараа маскаа тавиад 15-20минут болгоод угаана.