Нарны эрчим хүч ба Ус цэвэршүүлэгч

Нарны эрчим хүч ба Ус цэвэршүүлэгч Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Нарны эрчим хүч ба Ус цэвэршүүлэгч, Grocers, Монгол, Ulaanbaatar.

Монголын нөхцөлд бие даасан OffGrid нарны системээр энгийн нэг айл халаалтаа шийдэх боломжгүй шүү! 1.Эхний хөрөнгө оруул...
10/02/2025

Монголын нөхцөлд бие даасан OffGrid нарны системээр энгийн нэг айл халаалтаа шийдэх боломжгүй шүү!

1.Эхний хөрөнгө оруулалт маш өндөр
2.Олон тооны нарны хавтан байрлуулах зай талбай шаардлагатай
3. Нөөц эрчим хүчний тооцоог дор хаяж 5 хоногоор тооцох ёстой
4. Хэрэв нэг өдөр наргүй тохиолдолд систем унтарч цахилгаанаа хязгаарлаж байгаа бол танай систем ачаалалын тооцоог буруу тооцож бага чадлын систем сонгосон байнаал гэсэн үг!
5. Ус халааж дулаан ялгаруулахын тулд дундаж хаус 20кВт бойлер ашигладаг тэгвэл нарны зайн системийг нөөцтэйгөөр дор хаяж 100кВт нарны систем суурилуулах шаардлагтай!
Доорхи гүүгэлээс авсан жишээ зураг дээрхи систем 190кВт LiFePo4 батарей суурилуулсан байгаа. Энгийнээр жишээ нь ийм овор хэмжээтэй батарей рөөм байх бөгөөд батарейд зориулсан халаалт бас суурилуулах шаарлагатай.
6. Бага хөрөнгө оруулалттай систем сонгож болно. Жишээ нь: Халаалтаа галалгаа, газаар шийдсэн тохиолдолд маш бага чадлын нарны систем сонгох боломжтой бөгөөд захиалагч нарны зайн компанитайгаа нэмэлт цахилгаан болон ирээдүйд нэмэгтэх эрчим хүчний хэрэглээгээ илэн далангүй ярилцсанаар системийг өргөтгөх шийдэлээр суурилуулж болдог.
7. Гадуур би чаднууд айлд очоод цахилгаан хэрэгсэлийг нь тоолж үзээд өө танай хэрэглээ нийт 10кВт юм байна тиймээс 10кВт систем суурилуулхад асуудалгүй гээд жижигхэн All in one суурилуулчихдаг. Үнэндээ бол инвертер 10кВт байж болно батарей хэдэн кВт вэ? олон цагаар хэрэглэгчээ хангаж чадах уу?, нарны хавтан алдагдсан эрчим хүчийг гүйцэж нөхөж чадах уу гэх зэрэг мэргэжилийн асар чухал тооцоог хийх шаардлагатай шүү дэ.
Тиймээс ачаалал авах цаг, үргэлжилэх хугацаанаас хамаарч нөөц эрчим хүчийг дор хаяж 5 хоногоор тооцож 2-3 дахин илүү хүчин чадал бүхий систем суурилуулах ёстой!
Жишээ нь: 10кВт хэрэглээтэй айлд 20-25кВт систем суурилуулнаа л гэсэн үг!

Ажил эхлэхээс өмнө төхөөрөмж суурилуулах дизайн, ажлын зураг заавал хийнэ.
Байшингийн дээвэр болон газарт суурилуулах нарны хавтан мөн дотор суурилах төхөөрөмжүүд бүгд дизайны дагуу маш цэвэрхэн хийгдэх ёстой!

За төхөөрөмж хэрхэн тооцож сонгох талаар жижиг жишээ:
50кВт OffGrid системийн иж бүрдэлд
1 x 50кВт инвертер
* 19 x 5.4кВт лити батарей /102.6кВтц батарей/
* 85 x 600W /51000kWp нарны хавтан гэх мэтээр тооцох ёстой.
Мэдээж батарейн багтаамжыг тухайн айлын хэрэглээнээс хамаарч дээш доош өөрчилж болно.
Ер нь зөв тооцоолсон нарны систем унтардаггүй хэвийн ажилладаг л байх ёстой шүү дэ!
Хэрэв танай систем ачаалал авхад унтараад байгаа бол буруу тооцсон "УНТАРДАГ" систем гэсэн үг!
Манайд нэг ийм зүйл ажиглагддаг ашигтай л салбар бол би чадна гээл шуураад орчихдог яг үнэндээ нарны зайн систем амар ажил биш л дэ тооцоо зөв хийх ёстой түүнээс хамаарч баталгаат хугацааны үйлчилгээ зөв, дараа нь гарах зардал бага, хэрэглэгчийн сэтгэл ханамж ок байх гэх мэт.
Хамгийн гол нь өөрийн өртөг өндөр учир цахилгаан хэрэглээг маш сайн тооцох нь хэрэглэгчийг хохироохгүй байх чухал гол зүйл л дээ хампануудаа!!!

Би чадна гэж мөнгө олох нь чамд түр зуурын кайф авах зүйл боловч хэрэглэгч их хэмжээний мөнгөөр хохироод үлдэх нь хармсалтай юм.
Харин хэргэлэгчийн сэтгэл ханамж бол чиний бизнесийг урт наслуулдаг гэдгийг ойлгож ажиллах учиртай!

Зүгээр л мөнгөө дэмий үрэхвий гэж зөвөлсөн санаатай шүү ойлгож уншаарай!

03/02/2025
Захиалга авна суурилуулалт үнэгүй
01/02/2025

Захиалга авна суурилуулалт үнэгүй

Address

Монгол
Ulaanbaatar
1153

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Нарны эрчим хүч ба Ус цэвэршүүлэгч posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category