18/07/2025
Онгоц цэвэрлэдэг нэгэн залуу нисэгчийн кабиныг цэвэрлэж байхдаа “Сонирхогчдод зориулсан онгоцыг яаж нисгэх вэ гарын авлага, боть 1” гэсэн номыг олж харлаа...
Эхний хуудсыг эргүүлээд хартал...
“Хөдөлгүүрээ асаахын тулд улаан товчийг дарна уу” гэсэн байлаа...
Дартал онгоцны хөдөлгүүр нүргэлэн асав...
Мань хүний сэтгэл хөдөлж дараагийн хуудсыг нээтэл...
“Онгоцыг хөдөлгөхийн тулд цэнхэр товчийг дарна уу” гэсэн байлаа...
Дартал онгоц аажмаар хөдөлж улмаар хурдаа авлаа...
Хашир нисмээр санагдсан тул 3 дахь хуудсыг нээлээ...
“Онгоцыг хөөргөхийн тулд ногоон товчийг дарна уу” гэсэн заавар байв...
Зааврын дагуу товчийг дартал онгоц ч хөөрч мань хүн ч бөөн баяр хөөр болов...
20 минут хэртээ нисэж сэтгэл нь ханасны дараа мань хүн газардахаар шийдлээ...
Нөгөө номынхоо 4-р хуудсыг сөхтөл...
“Онгоцоо хэрхэн газардуулах тухай зааварчилгаа авъя гэвэл хоёрдох ботийг ойрын номын дэлгүүрээс худалдан авна уу” гэсэн байлаа...
СУРГАМЖ:
Бүрэн мэдээлэл аваагүй байж ямар нэгэн томоохон зүйлийг хэзээ ч бүү оролдож бай...
Хагас боловсрол аюултайгаас гадна сөнөөх боломжтой гэдгийг бүү март...