Amity Botanical store

Amity Botanical store Organic store where local products sold

Микро green ач холбогдол их, хурдан ургана, шим тэжээлээр баялаг, шинээр идэх тул хамгийн эрүүл хүнс. Ногооны хэрэглээгэ...
10/02/2026

Микро green ач холбогдол их, хурдан ургана, шим тэжээлээр баялаг, шинээр идэх тул хамгийн эрүүл хүнс. Ногооны хэрэглээгээ микро гринээр хангаж, эрдэс бодисоо нөхөх боломжтой.

🌿 АМАРАНТ МИКРОГРИН: Байгалийн "Супер" тун
Та өдөр тутмын хоолноосоо хамгийн их шим тэжээлийг авахыг хүсэж байна уу? Тэгвэл 5000 гаруй жилийн түүхтэй, эртний Инка, Майячуудын гол хүнс байсан Амарант микрогрин таны шилдэг сонголт байх болно.
Яагаад Амарант микрогрин гэж?
🧬 Хүчтэй Антиоксидант: Түүний гайхалтай улаан өнгө нь Беталаин хэмээх ховор антиоксидант агуулдгийн илрэл юм. Энэ нь биеийн үрэвслийг дарж, эсийг гэмтлээс хамгаална.
🦴 Ясны эрүүл мэнд: Бууцайнаас ч илүү их Кальци, Витамин К агуулдаг. Витамин К нь цус бүлэгнэлтэд, харин кальци нь ясны бат бөх байдалд нэн тустай.
🛡️ Дархлааг дэмжигч: Витамин С болон Төмрөөр баялаг тул цусны улаан эсийн үйлдвэрлэлийг дэмжиж, биеийн эсэргүүцлийг нэмэгдүүлнэ.
💪 Эд эсийн нөхөн төлжилт: Найрлага дахь уураг нь биеийн эд эсийг нөхөн сэргээхэд чухал үүрэг гүйцэтгэдэг.
🍽️ Хэрэглээ: Аминдэмүүдээ (ялангуяа Витамин С) алдахгүйн тулд салат, смүүти, сэндвичдээ түүхийгээр нь нэмж хэрэглэх нь хамгийн үр дүнтэй. Бид ургамлыг хамгийн шим тэжээлтэй үед нь буюу соёолсноос хойш 10-14 хоногт нь хураан авдаг.
Nova Gerem LLC – Бид шинжлэх ухаанаар батлагдсан, хамгийн чанартай бичил ногоог танд хүргэж байна.
💰 Үнэ: 50гр – 20,000₮
📞 Утас: 99970804

Хоолой зайлах нуурын ягаан давсБаянхонгор аймгийн уламжлалт ягаан давс нь байгалийн эрдэс, хужир болон иодоор баялаг. Ла...
25/01/2026

Хоолой зайлах нуурын ягаан давс

Баянхонгор аймгийн уламжлалт ягаан давс нь байгалийн эрдэс, хужир болон иодоор баялаг. Ламын гэгээний шавь нарын эртнээс хэрэглэж ирсэн, уламжлалт анагаах ухааны эмийн жоронд өргөн ашиглагддаг бүтээгдэхүүн юм.

Ашиг тус:

· Эрдэс бодисын эх үүсвэр: Хоолонд тогтмол хэрэглэснээр биеийн эрдэс бодисын хэрэгцээг нөхөж, хий дарах үйлчилгээтэй.
· Хоолойн эрүүл мэнд: Өглөө бүр тохиромжтой хэмжээг усанд найруулан хоолой зайлснаар:
· Хоолой өвдөх, улайхаас урьдчилан сэргийлнэ.
· Хоолойн салстыг чийгшүүлж, хоолойн мах шимэгдэхэд тусална.
· Бамбай булчирхайг илааршуулна.

Мөн байгалийн хужир, иодоор баялаг тул хүнсэнд хэрэглэхэд тохиромжтой.

200гр 5500 төгрөг
100гр 3000 төгрөг

Бид 2 сарын 16 хүртэл Соёлж молл-ын 1 давхарт "Амар байна уу" цагаан сарын үзэсгэлэнд 4-р павилионд байрлаж байна.

Мөн Парк Од маллын b1 давхар green eye bio дэлгүүр, Мэдээлэл технологийн үндэсний паркийн 1 давхарт Scienbiz дэлгүүрт худалдаалагдаж байна.

Утас: 91549001

Хоолой зайлах нуурийн ягаан давсБаянхонгор аймгийн уламжлалт ягаан давс нь байгалийн эрдэс, хужир болон иодоор баялаг. Л...
24/01/2026

Хоолой зайлах нуурийн ягаан давс

Баянхонгор аймгийн уламжлалт ягаан давс нь байгалийн эрдэс, хужир болон иодоор баялаг. Ламын гэгээний шавь нарын эртнээс хэрэглэж ирсэн, уламжлалт анагаах ухааны эмийн жоронд өргөн ашиглагддаг бүтээгдэхүүн юм.

Ашиг тус:

· Эрдэс бодисын эх үүсвэр: Хоолонд тогтмол хэрэглэснээр биеийн эрдэс бодисын хэрэгцээг нөхөж, хий дарах үйлчилгээтэй.
· Хоолойн эрүүл мэнд: Өглөө бүр тохиромжтой хэмжээг усанд найруулан хоолой зайлснаар:
· Хоолой өвдөх, улайхаас урьдчилан сэргийлнэ.
· Хоолойн салстыг чийгшүүлж, хоолойн мах шимэгдэхэд тусална.
· Бамбай булчирхайг илааршуулна.

Мөн байгалийн хужир, иодоор баялаг тул хүнсэнд хэрэглэхэд тохиромжтой.

200гр 5500 төгрөг
100гр 3000 төгрөг

Бид 2 сарын 16 хүртэл Соёлж молл-ын 1 давхарт "Амар байна уу" цагаан сарын үзэсгэлэнд 4-р павилионд байрлаж байна.

Мөн Парк Од маллын b1 давхар green eye bio дэлгүүр, Мэдээлэл технологийн үндэсний паркийн 1 давхарт Scienbiz дэлгүүрт худалдаалагдаж байна.

Утас: 91549001

Хийе гэвэл арга нь олдог, хийхгүй гэвэл шалтаг мундахгүй. Саван хийх төслөө эхлүүлье, хүн хүч бүрдүүлэх гээд саван хийхи...
18/01/2026

Хийе гэвэл арга нь олдог, хийхгүй гэвэл шалтаг мундахгүй.

Саван хийх төслөө эхлүүлье, хүн хүч бүрдүүлэх гээд саван хийхийг заана гээд фейсбүүк групп дээр зар орууллаа. Нэг өдрийн дотор нилээн хэдэн коммент ирсэн байна. Сонирхож байна гээд, тэр дундаас нэг эмээ над руу хамгийн түрүүлж залгалаа. Саван хийхэд нас хамаагүй л дэ, гэхдээ яагаад саван хийхийг сонирхсон юм бол гээд нас сүүдэрийг нь лавлаж асуув. 70 гэнэ, эмээ нь хөдөө байдаг, хотод хэд хонож байгаа дээрээ саван хийхийг сураад авья, яг одоо завтай юу гэж байна.

Би тэр өдөр завгүй, маргааш ч төлөвлөсөн ажилтай байсан тул завгүй байгаа, та дараа ирэхдээ хийх юм уу гэлээ. Эмээ ч шалтаг хүлээж авсангүй, тэгээд маргааш өглөө эрт хийхээр болов. Эмээ яг цагтаа автобусны буудал дээр гараад зогсчихож, би ч жаахан хоцроод яваад очлоо. Тэгээд савангаа хийлээ. Дээр үед шүлт гэж шингэн ирдэг байсан, би бас хийж үзэж байсан гэж байна. Дараа нь дахиад хийх гэсэн хэмжээгээ мартаад хийгээгүй гэлээ. Эмээ ч дөртэй тул хурдан сурлаа. Эмээ залуудаа дээл оёдог байж, дараа нь буриад гутал хийгээд амьдралд нь их хэрэг болсон гэж ярьж байна. Хүүхдүүд нь бас буриад гутал хийгээд, жилийн дараа өөрсдийнхөө мөрөөдлийг биелүүлж эрээнээс бараагаа татдаг дэлгүүртэй болжээ. Хүний хийж сурсан юм хэрэг болно гэдгийг биеэрээ мэдэрсэн эмээ байна.

Тэгсэн хамгийн мундаг юм нь, өглөө эрт саван хийж байхад нь нэг фейсбүүк грүппээс холбогдсон нэг эмэгтэй холбогдоод ярьж байна. Тэгсэн эмээ УБ-д 2,3 хонохдоо гипсэн урлал хийх, лаа хийх сургалтанд бас суусан юм байна. Тэгээд материалаа захьж байгаа юм байна. Би ч бүр wow гэж бодлоо. Би бас сургалтанд суух дуртай, гэтэл эмээг гүйцэхгүй юм байна. Эмээ цагаан сар болох гээд хүүхдүүддээ өгөх бэлгээ өөрөө хийх юм. Хөдөө бэлэг дурсгал ховор тул гипсэн урлал зүгээр, байнга юм хийгээд сурсан болохоор зүгээр сууж чаддаггүй юм гэнэ.

Эмээгээс сурах юм их. Дээр үед саван байхгүй байхад хэрэглэж байсан ургамлууд, хужир шүүг ашиглаж байсан талаар ярьна. Би эмээд заах биш, зөндөө юм заалгалаа. Би фейсбүүк дээр зар оруулахдаа бас саван хийх бизнестэй болохыг хүссэн хүн байна уу гэж оруулсан юм. Коммент бичсэн бизнестэй болох хүсэлтэй олон хүнээс эмээ л ганцаараа саван хийхийг заалгасан юм. Тэгээд эмээ намайг савангийн бизнестэй болгох бизнесийн багш болсон.

18/01/2026

Манай брендийн гол зорилго нь Монголын ургамал, түүхий эдийг ашиглан эцсийн бүтээгдэхүүн хийж зах зээлд гаргах юм.

📿 ЛАМЫН ГЭГЭЭН БА АНАГААХ УХААН(Баримтад тулгуурласан тэмдэглэл) 🩺Ламын гэгээн Лувсанданзинжалцангийн намтар судруудад т...
28/12/2025

📿 ЛАМЫН ГЭГЭЭН БА АНАГААХ УХААН
(Баримтад тулгуурласан тэмдэглэл) 🩺

Ламын гэгээн Лувсанданзинжалцангийн намтар судруудад түүнийг анагаах ухаантай холбон дурдсан мэдээ цөөн боловч тодорхой, бодит баримтад тулгуурласан байдлаар хадгалагдан үлдсэн байдаг.

📖 Намтар судруудад гардаг баримтууд
1️⃣ Ламын гэгээн бага наснаасаа судар тарниас гадна анагаах ухаан, зурхай, гүрэм засал зэрэг ухааны салбаруудад сонирхолтой байж, эдгээрийг ерөнхийд нь судалж байжээ.

2️⃣ Төвдөд байх хугацаандаа тухайн цагийн нэрт оточ Линдод Лувсанжамц хэмээх эмчийг шүтэн барьж, түүнээс анагаах ухааны номууд сонссон тухай намтарт тодорхой тэмдэглэгдсэн байдаг.

3️⃣ Гэвч түүнийг:

тусгай манба дацанд сууж дамжаа дүүргэсэн,
маарамба буюу эмчийн албан ёсны дэг авсан,
Төвдөд лхаржэ цол хамгаалсан
гэх тухай мэдээлэл хуучин эх сурвалжит намтаруудад огт гардаггүй.

4️⃣ Харин Халхад ирснийхээ дараа:

- Зая гэгээнийг эмчилсэн,
- Манжийн хаантай уулзахдаа судас барьж үзсэн
гэх мэт бодит үйл явдлууд түүний намтарт тэмдэглэгдсэн байдаг.

Эдгээр баримт нь Ламын гэгээн анагаах ухааныг онолын түвшинд бус, амьдрал дээр хэрэглэж чаддаг мэдлэгтэй байсныг илтгэнэ.

🧠 Тэгвэл тэр анагаах ухааны дэг аваагүй атлаа
яаж ийм өндөр түвшний мэдлэгтэй болж,
хүмүүсийг эмчилж чаддаг байсан бэ?

Энэ асуултын хариу нь тухайн үеийн лам хуврагуудын боловсролын онцлогт оршино. XVII зууны Төвд, Монголын шашин-эрдмийн уламжлалд:

судар тарни,
гүн ухаан,
анагаах ухаан,
зурхай, дом засал
эдгээрийг нэгэн цогц ухаан хэмээн үзэж, тус тусад нь тасалж сургадаггүй байв.

Ламын гэгээн бол:

их багш нарынхаа дэргэд онолын ном сонсож,
бодит туршлагатай оточ нараас практик мэдлэг авч,
тарнийн бясалгал, гүрэм заслыг анагаах ухаантай хослуулан хэрэглэдэг эрдэмт лам байжээ.

✨ Өөрөөр хэлбэл,
Ламын гэгээний эмчилгээ нь дан ганц “эмчийн мэргэжил” бус, номын ухаан + туршлага + бясалгалын хүч
гурвыг нэгтгэсэн тухайн цаг үеийн дээд түвшний ламын анагаах ухаан байсан юм.

📌 Тиймээс түүнийг “анхны оточ” хэмээн домогчлохоос илүүтэй, эрдэм номынхоо цар хүрээнд анагаах ухааныг чадварлаг ашиглаж чадсан их бандида
гэж ойлгох нь түүхэн үнэнд илүү ойр билээ.

#ЛамынГэгээн #АнагаахУхаан #Оточ #МонголШашин #ТүүхэнБаримт

ЛАМЫН ГЭГЭЭНИЙ НАМТРЫН ТУХАЙД

Ламын гэгээний амьдарч байсан цаг үе нь Монгол оронд Бурханы шашин, тэр дундаа Богд Зонхавагийн үндэслэсэн судар тарний номлол огоот бүрдсэн Гэлүгба ёсны шашин мандан дэлгэрч байсан үе бөгөөд энэ үе Ойрдод Зая бандида Намхайжанцан, Жишод хувилгаан Агваанданзинпринлай, Өвөр Монголын дөчин есөн хошуунд Нэйж тойн, Цагаан даянч, Умар зүгийн Халхын газарт Өндөр гэгээн Занабазар, Зая бандида Лувсанпринлай, Ламын гэгээн Лувсанданзинжалцан тэргүүтэн Энэтхэг Төвдийн мэргэд бүтээлч нарын хувилгаан дүрүүд дараалан заларч Монгол түмний буян заяа болон тодрон гарч өөр өөрийн нутаг орондоо шашины эхийг байгуулан, хуврагын аймаг сүм хийдийг цогцлоон байгуулж, шашин эрдэнэ наран мэт гийж байсан цаг үе байсан ч нөгөө талаар Халх Ойрдын хооронд дайн самуун дэгдээж, Монгол орон Манжийн эрхшээлд орж байсан түүхийн ээдрээт мөч байлаа. Ялангуяа манай энэ Халхын зүгт Өндөр гэгээн, Ламын гэгээн, Зая гэгээн, Жалханз хутагт, Дарба бандида, Чин сүжигт номун хан, Шива ширээт тэргүүтэн шашиныг гийгүүлэгч наран болсон олон хутагт хувилгаад нэгэн цаг үед дараалан төрөн гарсны дотроос Ламын гэгээн Лувсанданзинжалцан боловоос Энэтхэг оронд гэрийн эзэн Гавабал, гэлон Галсандондүв, Хэтэрхий бандида Нимагонбо, бандида Равсалдонмэ, арвис баригч Шризана хэмээх таван үе, Төвдийн оронд номын түшмэл Чойжи Лонбо, гэлон Жанцан, Мэргэн бүтээлч Түгжэбал, Шалүба Лэгбажанцан, ловон Балданлодой, дүвчин Лэгцоглхүндүв хэмээх зургаан үе хувилгаан гарснаас Халхад гарсан анхны үеийн хувилгаан дүр нь энэ лам билээ. Өндөр гэгээн, Зая гэгээн, Ламын гэгээн гурав нэгэн үед заларч, шашин амьтны тусыг зохиож явсан бөгөөд Монголын шашины гурван зул ч гэж өргөмжилдөг билээ. Хожим дараалан гарсан Эрдэнэ бандида хутагт Ламын гэгээний дүрүүд нь Халхын арван гурван тамгатай хутагтуудын нэг байлаа. Эдүгээ Ламын Гэгээний 8-р дүрийн хувилгаан Данзинжамбалчойжишин тодрон гараад Энэтхэг дэх Балдан Бэрэвэн хийдийн Гомон дацанд сургууль ловнирт шамдаж байгаа билээ.

Ламын гэгээн Лувсанданзинжалцангийн намтаруудаас хамгийн анхных нь шавь нарынхаа хүсэлтээр өөрөө зохиосон Өөрийн явдал ёсны хураангуй хэмээх товч шүлэглэсэн намтарын зохиол болно. Төвд хэлт утга зохиолын хүрээнд дээдэс лам нар шавь нарынхаа хүсэлтээр өөрийн амьдралын замналыг хураангуйлан үзүүлсэн “Өөрийн явдал ёс” хэмээх намтар бичвэрийн нэгэн хэлбэр байдаг. Энэ бүтээлдээ Ламын гэгээн өөрийн амьдралыг эхээс мэндэлсэн цагаасаа эхлээд Цаст Төвдийн оронд сургууль ловнир хийгээд Халхад буцахыг хүртэлх 1639-1661 оны хоорондох түүхийг өөрийн шүтсэн багш нар хийгээд тэднээс хүртэж явсан зарлиг номуудыг тоочин товч хураангуйгаар шүлэглэн бичсэн байдаг. Энэ нь түүний сүнбүмийн дөрөвдүгээр бяцхан нга ботийн хамгийн сүүлд орж хэвлэгдсэн байдаг.

Халхын Зая гэгээн Лувсанпринлайгийн 1702 онд зохиосон Заяын Сан-ег гэж алдаршсан Шагжаагийн тойн Зая бандида Лувсанпринлайгийн гүн хийгээд агуу их дээдийн ном сонссоны тэмдэглэл тодорхой толь хэмээх дөрвөн боть зохиолын сүүлчийн бяцхан нга ботид Ламын гэгээний намтарыг бичсэн нь үйл явдал, он цагийн дарааллын хувьд бараг төлөв дээрхитэй нийлэх ч Өөрийн явдал ёсны намтарт бичигдээгүй 1661 онд Ламын гэгээний Төвдөөс Халхад буцаж ирсэнээс хойшхи амьдрал, үйл ажиллагаатай холбоотой мэдээлэлүүдийг нилээд дэлгэрэнгүй бичсэн байдаг. Зая бандида сонссон тэмдэглэлээ 1698 онд эхлээд 1703 онд дуусгасан байдаг. Зая бандида Лувсанпринлай бол Ламын гэгээнээс гурван насаар дүү бөгөөд тэрээр Өндөр гэгээн хийгээд Ламын гэгээн нарын дотнын шавь нарын нэг байсан тул багш нарынхаа намтарыг өөрийнхөө сонссон тэмдэглэлдээ бичиж үлдээсэн байдаг. Түүнчлэн Зая гэгээн Ламын гэгээний дээд өвөг Түмэнхэн Хөндлөн цөхүрийн хойд дүрээр тодорсоноос гадна Өндөр гэгээн, Ламын гэгээн, Заяын гэгээн гурвуул Түмэнхэний угсааны ноёдын гэр бүлээс гаралтай билээ.

Далай Чойнхор вангийн хошууны Тариатын хүрээний Лүнриг Дандар маарамба анагаах ухааны түүх Анагаах ухааны ер хийгээд ялгавартай Дээдийн ном цог төгөлдөр эмийн дөрвөн үндэсний гарсан ёс хиргүй биндэръяан толь хэмээх бүтээлийнхээ Монгол оронд анагаах ухааны Дөрвөн үндэс дэлгэрсэн ёсыг үзүүлсэн хэсэгт Ламын гэгээний намтарыг оруулсан байдаг. Гэхдээ энэ намтар нь Заяын Сан-егт байгаа намтарыг бараг тэр чигээр нь хуулбарласан байдаг нь энэ гурван намтар бол Ламын гэгээн Лувсанданзинжалцангийн намтарыг судлахад хамгийн гол сурвалж болно.

Түүнчлэн Ламын гэгээний намтартай холбоотой мэдээллүүдийг Өндөр гэгээний намтарууд болон бусад түүхэн сурвалжуудаас олж үзэж болох бөгөөд хойно Заяын Сан-ег дахь намтарыг орчуулахдаа эдгээр сурвалжуудад гардаг Ламын гэгээний намтартай холбоотой мэдээллүүдийг зүүлт болгон нөхвөрлөн оруулахыг хичээлээ.

Хуучны Монгол Төвдийн түүх намтаруудад Ламын гэгээнийг Гүжэ ринбочи, Дүвчин гүжэ, Дүвчин Лэгцогийн хувилгаан, Эрдэнэ бандида гэх мэтээр дуудсан байдаг. Монгол түүхийн номуудад Бандида хутагт, Хамбо бандида хутагт (Шар түүх) Номун хаан ханбо банидида хутагт (Дарма гүүш) гэсэн нэртэйгээр гардаг. Гэвч эдгээр номуудыг худам бичгээс кирил үсэгт буулгахдаа эндүү уншаад инээд хүрмээр ташаарсан байдаг.
Харин Ламын гэгээнийг Ханчинчойгял Лувсанданжанжалцан гэх мэтээр нутагт нь дууддаг нь Төвдийн Зан нутгийн аман аялгууны нөлөө билээ. Үүнтэй холбоотойгоор Ламын гэгээнийхний Төвд хэлний онцлогийн тухай Чоймаа гуай сайхан өгүүлэл бичсэн байгаа.

Заяын гэгээн дурдахдаа их шидтэн Лэгцоглхүндүвийн хувилгаан ринбочи Лувсанданзинжалцангийн нийт бусын намтар нь бурхан хутагтан нарын өвөр хоорондын эдлэх орон болохоос мань мэтийн эдлэх орон хэрхэн болох гэлээ ч өөр хийгээд өрөөлийн сүсгийг аривтгахын тухайд түүний нийтийн намтарыг өчүүхэн өгүүлье гэж бичсэн байдаг. Дүвчин Лэгцоглхүндүв гэж ямар хүн байсан тухай Төвд Монгол түүхэн сурвалжуудад бараг гардаггүй. Енса Лувсандондүвийн намтар дахь түүний шавь нарын нэрсийн дотор Жэбон Лэгцоглхүндүв гэсэн нэр дурдагдан гарснаас өөрийг үзсэнгүй. Харин Ламын гэгээний намтаруудад түүний намтартай холбоотой мэдээлэл арай илүү дэлгэрэнгүй гардаг. Ламын гэгээний түнрав солдивуудад гарч байгаагаар бол Енсаба ёсны хүн байсан нь илт байдаг. Ламын гэгээний намтаруудад дурьдсанаар энэ лам бол Жалва Енсава Лувсандондүв (1505-1566), Хайдүв Санжай Иш (1525-1591), Банчин Лувсанчойжан (1570-1662) гурвын шавь Зангийн Дашлхүнбо хийдийн ханбо байсан Банчин Лодойлэгсангийн ач бөгөөд Енса хийдэд сууж Енсаба ёсны хоёр гол ядам сахиус болох Дэмчог болон Жигжид сахиуснуудыг ядам болгон нэгэн үзүүрт сэтгэлээр бясалгал бүтээлд хичээж байсан лам байжээ. Дээрх гурван лам бол Богд Зонхавагаас (1357-1419) уламжилсан Гандан нянжүд буюу Енса Гаржүд ёсны гурван гол лам багш нар байсан билээ. Енса гаржүдба ёсны тухай Дашбадрах асан тодорхой бичсэн байдаг.
Хожим Ламын гэгээний төрөл үеийн дарааллууд ч Дэмчигийн ёсны номлолыг нутаг орондоо дэлгэрүүлэн Дэмчогийн ёсны жүд дацанг байгуулж, номуудыг зохион дэлгэрүүлж байсан байна. Ламын гэгээний сүмбүмийн битүү Га боть нь түүний бичсэн Дэмчогийн аймгийн номуудыг эмхтгэсэн байдаг. Мөн Ламын гэгээний хийдийн зохион байгуулалт нь Дэмчог бурханы хот мандалын маягтай байсан гэж ярилцдаг.
Ламын гэгээний намтаруудын агуулга нь үндсэндээ бага балчир үе хийгээд Төвдөд долоон жил сууж ном үзсэн үе, Халхад буцаж ирээд хийд дацан байгуулсан үе, Өвөр Монголд дүрвэж явсан үе, буцаж Халхад ирээд жанч халсан үе гэсэн хэсгүүдээс бүрдэж байна.
Ламын гэгээний хийдийн Жидорын дацангийн Дэгегт Ордост 12 жил Их Хүрээнд 6 жил гэсний 12 жил нь 1688 оноос 1699 оны хооронд Өндөр Гэгээнийг дагаж дүрвэж явсан үе, 6 жил нь 1694 онд Хамбо Номун Хаанд өргөмжлөгдөөд 6 жил Их Хүрээний хамбаар суусныг хэлсэн бололтой. Гэвч түүнийг Ханбо номон хааны суудалд өргөмжлөгдөх үед Их Хүрээ нь Өвөр Монголын Сөнөд аймгийн нутаг дахь Долоон Нуур хавиар дүрвэн суурьшиж байсан билээ. Ер нь Ламын гэгээн энэ хооронд Ордос, Сөнөд, Бээжин хооронд ирэн очин явсан бөгөөд 1699 оноос уугуул нутагтаа бүрмөсөн буцсаныг хэлсэн бололтой. Их Хүрээний анхны хоёр Хамбо номун хаанаар Өндөр гэгээний хамт 1651 онд Төвдөөс ирсэн Намжал дацангийн ловон Шархан номон хаан Лувсанжамбалданзин хийгээд Дашлхүнбо хийдийн лам Мэргэн номон хан Балжорравдан хоёр дараалан залагдан сууж байсан бол Ламын гэгээн 1694 онд гурав дахь хамбо номон хаанаар өргөмжлөгдснөөр Бандида номон хан гэж алдаршсан байна. Их Хүрээний ханбо номун хаанаар өргөмжлөгдсөн нь хожим Ламын гэгээний өөр нэгэн алдар болон үлдэж төвдөөр Ханчин Чойжал буюу Их ханбо Номун хаан гэж олонд алдаршсан билээ.

Түүний намтараас үзэхэд Ламын гэгээн Төвдөөс буцахдаа шинэ хийд орон байгуулах үүрэг хүлээж, энэ хүслээ ч Лхасын Зуу бурханы өмнө даатган ерөөл тавьсан тухайгаа намтартаа дурьдсан байх бөгөөд түүний Халхад ирээд энэ тэргүүнд хийсэн үйл ажлын нэг нь дацан хийд байгуулах байлаа. Дацан хийд байгуулахтай хамт хурал номын дэг журмыг ч байгуулж байсан бөгөөд үүндээ өөрийн шавилан сууж байсан Дашлхүнбо хийдийн дэг журмыг дагуулан байгуулж байжээ. Энэ тухай түүний намтарт “орон нутаг, цаг хугацааны хувьд тусгайлан авч үзснээс бус бараг Дашлхүнбо хийдийнхтэй адил байлаа” гэж тэмдэглэсэн байдаг. Өөрийн байгуулсан сүм хийдийн дэг журам жаягийн тухайд ч зарим нэг зохиол бүтээлээ туурвижээ.
Ламын гэгээн өөрийн амьдралын хугацаанд нилээд олон сүм хийдүүдийг байгуулж, заримынх нь ламаар залагдаж явсан байдаг. Үүнд Сайн ноён ханы хошууны гол хүрээг Энх Амгалангийн 29 дүгээр (1690) онд Засаг ван Шамбын үед Ханчин Чойжалын гэгээн Лувсанданзинжалцан бээр Онги голын баруун этгээдэд Дайчуудын зэрэг хурал сургууль цуглуулж сүм жас байгуулан Ганданжанчүвлин дацан хэмээжээ. Мөн онд Засаг ван Шамба, Ханчинчойжалын гэгээн Лувсанданзинжалцан нар Сундуй, Жигжид, Аюуш, Махагала мэт арван догшид тэргүүтэн хурах сургуулийг цүглүүлж, сүм жас байгуулан Ганданлэгшадлин дацан хэмээжээ гэж архивын мэдээд тэмдэглэж байдаг. Харин өөр сурвалжинд 1666 онд Сайн ноёны хүрээг хошуу захирагч Шамба, Ламын гэгээн нар эвлэж хамтран байгуулсан түүхтэй. Уг хүрээний дагуул хүрээ 1681 онд Баруун Зүүн Эрээтэд, 1662 онд Бөөрөлжүүтэд Ламын гэгээний хүрээ байгуулагдаж байжээ хэмээн он цагийн хувьд зөрөөтэй мэдээлж байх юм. Зая гэгээний бичсэн намтарт дурьдсанаар Номын эзэн Данзан лам болон Сэржи Далай дайчин ноёны хийдүүдийн ламаар залагдаж явсан байдаг. Ноёд хувилгаадад хийд байгуулахыг сануулан өөрөө ч гар бие оролцож туслаж байжээ. Зарим хийдүүдийн уншлага номыг бичиж, жаяг дэглэмийг ч тогтоож өгч байсан нь түүний сүнбүмд бий. Галдан бошигтын үймээнээр Ордост дүрвэж явахдаа Ганданравданлин хэмээх хийдийг байгуулсан гэсэн байгаа. Зава ламын түүхэнд Ордос Даладын Номун хан дацан тэргүүтэн хийд орныг байгуулсан ч байдаг гэж гардаг нь энэ хийд болов уу. Дундад улсад гарсан Ордосын сүм хийд гэдэг номд шүүж үзэхэд Далад хошуунд Номун хаан нэртэй хийд байсан ч одоо устаж үгүй болсон байна. Бодвол Ханчэн Чойжал буюу Ханбо Номун хаан гэдэг нэрнээс нь энэ нэр гарсан байж болох юм.
Харин Ламын гэгээний хүрээ гэдэг нь хоёрдугаар дүрийн үед биеэ даасан шавьтай болсоноос эхлэн бий болсон байна. Архивын мэдээ үүнийг гэрчилдэг. “Монголын сүм хийдийн түүх” номонд өгүүлснээр хоёрдугаар дүрийн Ванчинбалбар гэгээний үед Тэнгэрийг тэтгэсний хоёрдугаар он (1737), улаагчин могой жил 33 насандаа их жургаанаа уламжлан айлтгаж, мөн оны намар цаг Эрдэнэ Бандида Хутагт хэмээх цол ба мөн шавь нар бүгдийг захирагч цол олгуулжээ. Мөн аравдугаар он (1745) хөхөгчин үхэр жил 41 насандаа Хангайн Баянзүрх уулын өвөрт Гандандэданлин хийдийг байгуулсан нь Ламын гэгээний хийд хэмээн алдаршжээ. Ламын гэгээний хүрээ нь 1662 оны барс жил байгуулагдсанаас хойш 1745 онд мянган лам багтах Цогчин дуган, 1746 онд Чойр дацан, 1762 онд Манба дацан тэргүүтнийг барьж өргөжсөөр 1937 оныг хүрэхэд Цогчин, Лавран, Нүвлин, Шарлин, Диважин, Манба, Чойрын дацантай 2000 ламтай Халхын дөрвөн том хүрээний нэг болж байлаа.
Төвдөд байхдаа нөгөө нэг чухалчлан үзэж байсан зүйл нь судар тарни, анагаах ухаан, зурхай тэргүүтэн ухааны орон нийтийг сурснаас Дүгжүба хэмээх гүрэмийг Халхад анх залж авчирч байсан бололтой бөгөөд Халх руу буцахын өмнө Банчин богдоос энэ тухайгаа айлтган асуусан байдаг. Галдан бошигтыг Халхад дайрах үед Эрдэнэ Зуу хийд дээр Өндөр гэгээний зарлигаар Санагхарын Эрх цоржтой хамт Дүгжүбийн балин залж байсан гэж гардаг. Дүгжүбагийн номын дамжлагыг Банчин богдоос хүртэж, өөрөө ч энэ тухай хэд хэдэн бүтээлээ бичсэн байгаа.
Ламын гэгээнийг Өндөр гэгээний шавь нарын ахмад буюу Төвдөөр sras kyis thu bo гэж дурдсан байдаг. Өндөр гэгээн Ламын гэгээний дуртгасанаар бичсэн нэгэн зохиолынхоо төгсгөлд:
Үйл ерөөлөөр төрсөн энэ насны минь садан
Үнэнч итгэлээр даган барьсан очирын хань
Үзэх ном олноор тэтгэсэн тангаргийн хөвүүн
Үнэн сайн оюунтын шашиныг баригчийн дуазыг баригч
Үнэнч Бандида бээр дуртгасан бусдын эрхээр
Үгийн утганд мунхаг үгийн холбоост мэргэн бус ч
Үлээх салхинд хийсэх навч жигүүрт шувуутай тэнцэлдэх мэт
Үлдээн хэсэглэн тасласан үгийн эрихийг хэлхэвэй.
хэмээн энэ төрөлдөө хоёул Чингис хааны язгуурт Онохуй үйзэний удамынханд төрөл садан болж төрсөн хийгээд хоёул Банчин эрдэнэ, Далай лам нарт шавь орж үндэс тарнийн номыг хүртсэн нэгэн багшийн шавь очирын хань нөхөр болсон болон өөрийн шавь нарын дотроос хамгийн дотно болохыг үзэх ном олноор тэтгэсэн тангаргийг хөвүүн хэмээн онцлоод Ламын гэгээний төвд нэр Лувсанданзинжалцан хэмээхийг Сайн оюунтын шашиныг баригчийн дуазыг баригч хэмээн шүлгийнхээ завсарт оруулахын дашрамд Ламын гэгээний олонд Бандида хэмээн эрдэм номоороо хүндлэгдэн дуудагдах болсоныг ч дурдан бичсэн нь их л сонирхолтой болсон байдаг.
Нэгэн цагт III дүрийн Ламын гэгээн Лувсанцэванжавчог Төвдөд ном үзэхээр залрахын өмнө Живзүндамба гэгээнд золгох үед Богд “Жевзүндамба Лувсандамбийжанцан хийгээд Ханчин Чойжал хоёроос хойш Халхад эрдэмийн эцэст хүрч, судар тарнийн шашины үйлийг ёсчилон үйлдэгч эс гарав. Эдүгээ лагшин залуу, хүч ихтэй тул энэ мэтэд суралцахыг шамдвал машид сайн” [Д.Батболд, 2009 он] хэмээн зарлиг соёрхсон нь нэгийг хэлэх биз ээ.
Дашрамд сүүлийн үед гарсан зарим нэгэн намтаруудыг уншиж байхад Ламын гэгээнийг Монголын анхны оточ, анхны манба дацан байгуулсан, төвдөд эмчийн дээд лхаржэ цолыг хамгаалсан гэх мэтээр бичсэн нь бидний үзсэн хуучин намтарт гардаггүй. Анагаах ухааныг бага наснаасаа эхлэн судлаж сонирхдог байсан бөгөөд энэ ч үндсэн дээрээ Төвдөд байхдаа тэр цагийн хамгийн алдартай оточ нарын нэг Линдод Лувсанжамц хэмээх эмчийг шүтэж түүнээс анагаах ухааны ном сонсч байсан байхаас бус тусгайлан эмийн сургууль ном дүүргээд маарамбын дамжаа барьсан гэж гардаггүй. Түүний намтарт Халхад ирээд Зая гэгээнийг эмчилж байснаас гадна Манжийн хаан уулзахдаа судасаа бариулж байлаа гэж дурьдсан байдаг. Төвдөд явсан гол зорилго нь Халхад байхгүй номын дамжлагыг уламжлан авах, сүм хийдийн дэг журмыг судлах байсан нь намтарт тодорхой гардаг.
Өндөр гэгээн Ламын гэгээнд зориулан хэд хэдэн зохиолоо бичлээ гэж дурьдсан байдаг. Багш нараасаа хүртсэн ихэнх авшиг даган соёрхол номуудын дээрээс өөрийнхөө зохиолыг бичиж, багш нарын өгсөн номыг гарын авлага болгохын тулд бичлээ гэсэн байдаг. Түүний өөрийнх нь бичсэн өөр нэг бүтээлд үзсэн номоо бясалгах завдалгүй явсаар энэ насыг барж байгаадаа машид харамсаад аглагт очиж ном бясалгах ерөөл тавьсан байдаг.
Сайн ноён ханыхны дотор шүтэгдэж өөрийн өвөг Түмэнхэн сайн ноёны удамын ноёдуудын багшаар залагдаж, тэдний нутагт хийд дацангуудыг байгуулж байжээ. Ламын гэгээний авга ах нар болох Түмэнхэний хөвүүд Номун эзэн, Цогт үйзэн, Данзан тойн, Зинадагшид нар түүнийг харьяа хошуу нутагтаа урин залж ном айлдуулах, дацан хийд байгуулахдаа туслуулж байсан нь намтарт тэмдэглэгджээ. Сайн ноён ханыхантай дараа дараагийн төрөл үеүддээ ч салшгүй холбоотой явсаар их хэлмэгдүүлэлтийн шуурганд хан, лам хоёул өртөж эрсэдсэнээр энэ хэлхээ холбоо тасарсан байна.
Түүхэн сурвалж бичгүүдэд тэмдэглэснээр Халх Ойрдын дайнаар дүрвэж явахдаа Халхын гурван гэгээнтэн тус тусын хүрээ хийдээ сэргээн үргэлжлүүлсээр явж байжээ. Өндөр гэгээний хүрээ Сөнөдийн нутагт Долон нуурт, Ламын гэгээнийх Ордост Хатан гол хавиар, Зая гэгээнийх Хөх хот орчмоор байжээ. Ламын гэгээнийхэн Ордост суусны шалтгаан нь Галдан бошигт Халхыг уугалахуйд Шамба засаг төрлийн ардыг авч дагаар ирснийг зарлигаар Урад зэргийн аймгийн хязгаарт хавсарган суулгажээ гэж Галданы (Эрдэнийн Эрихэд) бичсэнээс тодорхой байна. Энэ Шамба засаг бол Сайн ноён ханыханы дээд өвөг болно.
Зая бандидагийн бичсэн Ламын гэгээний намтарт 1688 оны луу жилээс Хатан голын орчмоор заларч Ордос тэргүүтэн тэр хавийн монголчууд хотлоор сүсэглэж, өргөл хүндлэл хийгээд ном айлтгаж лам болгон шүтжээ гэсэн байдаг. Мөн 1690 онд Зая гэгээн тэнд уулзахаар очиж байснаа дурссан байдаг. 1691 оны намрын сүүлчээр Бээжинд очиж Өндөр гэгээнд бараа болон Манж эзэн хааны ордонд шашин номын үйл эрхлэн явсан байна. 1693, 1698, 1699 онуудад Бээжинд Манжийн хааны ордонд очиж байсан байдаг. Ордост байх зуураа Өндөр гэгээний Долон нуурт байгуулсан хүрээнд очиж лам нарт нь ном номлох, сахил хүртээх тэргүүтнийг үйлдэж Богдын Хүрээний Хамбо номун хаанаар сууж байжээ. Мөн 1694 онд Хөх хотод очиж өөрийн багш Линдод Лувсанжамцийн дараа дүрийн хувилгаан Агвааншоннүданбийнимаг Манжийн хаанд Төвдөөс элчээр илгээгдээд явж байхад нь уулзаж байсан байна. Тэр үе түүнд зориулан
Лам ядам чухаг гурван дээдийн адистид хийгээд
Шашиныг сахигч номыг тэтгэгч сахиусны үйлсээр
Хэлний эрх баялаг зөөлөн цогт залуугийн өлмий
Лагшин нас батжин үйлс нь дэлгэрэх болтугай.
хэмээх энэхүү бат оршилын шүлгээ бичсэн байдаг.
Бид хойно Ламын гэгээний өөрийн бичсэн Өөрийн явдал ёсны хураангуй хэмээх шүлэглэсэн намтар болон Ламын ачийг дурдахын үүднээс тааллын хүслээ ерөөлийн үг болгосон шүлэг хэмээх ерөөлийн шүлэг тэргүүтний хамт Зая гэгээн Лувсанпринлайгийн Санегт орсон нэгэн дэлгэрэнгүй намтар сэлтийг орчуулан тайлбар зүүлт сэлттэйгээр орууллаа. Ламын ачийг дурдахын үүднээс таалалын хүслээ ерөөлийн үг болгосон шүлэг хэмээх нь Ламын гэгээн 46 сүүдэртэй байхдаа өөрийн номын барилдлага тогтоож ном хүртэж явсан багш нарынхаа ачийг дурдахын ялдамд тэдгээр хүртсэн номынхоо хэргийг гаргаж бясалгал бүтээл хийхийг хүсэмжлэн ерөөсөн шүлгийг бичсэн байх бөгөөд түүний намтартай холбоотой мэдээлэлүүд нилээд дурдагдсан байдаг тул энд оруулсан болно. Зая гэгээний бичсэн намтар нь үргэлжилсэн хэлбэртэйгээр бичигдсэн байдаг бөгөөд бид энд орчуулахдаа агуулгын хувьд хэсэглэн гарчиг зүүн хэвлэсэн болно. Мөн түүнээс гадна Ламын гэгээний төрөл үеүдийн тухай гарсан судалгааны зүйл ховор гарсан хийгээд гарсан ч төрөл үеүдийн нэрийг кирилл үсэгт буулгахдаа буруу ташаа уншснаас эндүүрсэн нь багагүй үзэгдэх тул энд Далай лам, Банчин богд зэрэг лам дээдсүүдийн зохиосон Ламын гэгээний урьд гарсан төрөлийн үеийн залбиралын зүйлүүдийг аль олдсоны хирээр орчуулан хэвлэсэн болно.

"МОНГОЛ БИЛИГ ном зүйн бүртгэл" цуврал. Y Боть. УБ. 2009.

Хоолой зайлах ягаан давсБаянхонгор аймгийн уламжлалт ягаан давс нь байгалийн эрдэс, хужир болон иодоор баялаг. Ламын гэг...
20/12/2025

Хоолой зайлах ягаан давс

Баянхонгор аймгийн уламжлалт ягаан давс нь байгалийн эрдэс, хужир болон иодоор баялаг. Ламын гэгээний шавь нарын эртнээс хэрэглэж ирсэн, уламжлалт анагаах ухааны эмийн жоронд өргөн ашиглагддаг бүтээгдэхүүн юм.

Ашиг тус:

· Эрдэс бодисын эх үүсвэр: Хоолонд тогтмол хэрэглэснээр биеийн эрдэс бодисын хэрэгцээг нөхөж, хий дарах үйлчилгээтэй.
· Хоолойн эрүүл мэнд: Өглөө бүр тохиромжтой хэмжээг усанд найруулан хоолой зайлснаар:
· Хоолой өвдөх, улайхаас урьдчилан сэргийлнэ.
· Хоолойн салстыг чийгшүүлж, мах шимэгдэхэд тусална.
· Бамбай булчирхайг илааршуулна.

200гр 5500 төгрөг
100гр 3000 төгрөг

Утас: 91549001

Давстай бүлээн усанд хөлөө дүрэх нь ядаргааг тайлж, альваа өвчнөөс сэргийлэх увидастай.
25/11/2025

Давстай бүлээн усанд хөлөө дүрэх нь ядаргааг тайлж, альваа өвчнөөс сэргийлэх увидастай.

Орой халуун бүлээн усанд хөлөө дүрэнгээ ном уншиж, мааниа урьж, бясалгалаа хийх найдвартай арга шүү. Ус бүх өвчин барцадыг тань уусган шингээнэ. Хүүхдийг бүр баннд нам суулгаад хучиж байгаад үлгэр уншиж өгөөрэй. Усандаа ум аа хум гэж шившээд жаахан хужир, их тайгын лугаа эмт ханд хийгээ л болоо. Сар гаран тачигнадаг эх нутгийн маань жавар өөрөө ариусгагч их эрчим. Тэр тусмаа дөрвөн уулын дунд нохой ч бурханы хутаг олдог дээдсээс бошигтой Дэмчогийн хот мандал билээ

Address

Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Amity Botanical store posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share