Jargalant Ider Tul

Jargalant Ider Tul Ховордож болзошгүй, ховордсон загаснуудыг хамгаалах, зориудын аргаар үржүүлэх, нутагшуулах.

15/06/2026

2026 онд "Жаргалант Идэр Тул" НҮТББ нь зохиомол үр тогтоох аргаар зэвэг загасны үржүүлгийг 2 дахь жилдээ хийж, авгалдайг амжилттай бойжуулан жараахай болголоо. Бойжуулсан 200'000 гаруй жараахайнуудыг өнөөдөр байгалийн жам ёсны амьдрах орчин болох гол мөрөнд нь буцаан тавьж, загасны нөөцийг сэргээх, биологийн олон янз байдлыг хамгаалах ажилд бодит хувь нэмэр орууллаа. Ажилласан хамт олон болон Хөвсгөл аймаг Жаргалант сумын Тамгын газар, Байгаль орчны ажилчид, Иргэд зэрэг тусалж дэмжсэн мөн урмын үг хайрладаг та бүхэндээ маш их баярлалаа.

Энэ бол зөвхөн нэг удаагийн ажил биш, ирээдүй хойч үедээ эрүүл усан экосистемийг өвлүүлэх чухал алхам юм. Байгалиа хайрлаж, усны амьтдын амьдрах орчныг хамгаалахад хүн бүрийн оролцоо чухал билээ.

15/06/2026

Ирж жараахай тавих хүмүүст нээлттэй шүү.
Өнөөдөр 12 цагаас хойш жараахайг голд нь буцаан тавих ажилд ирж оролцоорой.
Хөвсгөл аймаг жаргалант сум "Жаргалант Идэр Тул" загас үржүүлэгийн лабораторид.

6-р сарын 15-нд Бидний зохиомолоор үр тогтоон үржүүлсэн Шөвгөр хоншоорт Зэвэг загасны жараахайг байгальд нутагшуулах өдө...
14/06/2026

6-р сарын 15-нд Бидний зохиомолоор үр тогтоон үржүүлсэн Шөвгөр хоншоорт Зэвэг загасны жараахайг байгальд нутагшуулах өдөр
Эрхэм та бүхнийг энэхүү үйл ажиллагаанд хүрэлцэн ирж жараахайг эх голд нь тавихийг уриалж байна. Зохиомлоор үр тогтоон бойжуулсан Шөвгөр хоншоорт Зэвэг загасны жараахайг 6-р сарын 15-ны өдөр төрөлх гол мөрөнд нь нутагшуулж, байгалийн нөөцийг сэргээх ажил зохион байгуулагдана.
Энэхүү ажлын зорилго нь: Гол мөрний загасны нөөцийг нэмэгдүүлэх, Байгалийн тэнцвэрт байдлыг хадгалах, Ирээдүй хойч үедээ эрүүл усан экосистем өвлүүлэхэд хувь нэмэр оруулах юм.
Иргэд та бүхэн жараахайг нутагшуулсны дараа тухайн бүсэд хариуцлагатай загасчлах, жижиг загасыг гэмтээхгүй байх, байгалиа хайрлан хамгаалах үйлсэд хамтдаа нэгдээрэй.
Бидний өнөөдөр тавьсан 1 жараахай хэдэн жилийн дараа хэд дахин үржих болно.

2026.06.15-ны өдөр Хөвсгөл аймаг, Жаргалант сум, Хөнжил гол "Жаргалант Идэр Тул"- загас үржүүлэгийн лабораторид 12:00 хүрэлцэн ирж жараахай тавих өдөрлөгт нэгдээрэй!!

12/06/2026

Үр тогтоосон зэвэг загасны жараахайнууд амжилттай бойжиж, одоогоор Артемиа (Artemia) хоолоор идэвхтэй хооллож эхлээд байна. Энэ нь тэдний өсөлт хөгжил хэвийн явагдаж байгаагийн чухал үзүүлэлт юм.

Ойрын хугацаанд жараахайнуудыг байгалийн нөөцийг сэргээх зорилгоор өөрсдийн эх гол усанд нь нутагшуулах ажлыг зохион байгуулахаар бэлтгэж байна.

07/06/2026

Одоогийн байдлаар жарамгайнууд уургийн уутаа хоног өдрийн зөрүүнээс хамааран 70-80% шимж, бие даан хооллох бэлтгэл үе шатанд хүрээд байна. Энэ нь бойжуулалтын хамгийн чухал үеүдийн нэг бөгөөд жарамгайн өсөлт, амьдрах чадвар цаашид хэрхэн үргэлжлэхийг тодорхойлдог.
Манай үржүүлгийн баг усны чанар, температурын түвшин болон тэжээлийн бэлтгэлийг тогтмол хянаж, жарамгайнуудыг эрүүл бойжуулахад анхааран ажиллаж байна.
Зэвэг загасны нөөцийг хамгаалах, үржүүлэх ажлын хүрээнд энэхүү ажил нь загас үржүүлгийн технологийг нутагшуулах, байгалийн нөөцийг нөхөн сэргээхэд тус нэмэр болно гэж найдаж байна.

03/06/2026

Хэдэн ширхэг Зэвэг байна вээ??

Шөвгөр хоншоорт зэвэг загасны авгалдай удахгүй шар уураг шимэгдэж дуусах үед чөлөөтэй сэлж чаддаг болно🥰

30/05/2026

Шөвгөр хоншоорт зэвэг загасны зохиомолоор үр тогтоох ажил амжилттай явагдаж, түрснүүд маань амжилттай задарч авгалдайн шатандаа шилжлээ.

Хэдэн сарын турш үржүүлэг, арчилгаа, инкубацийн хяналтын ажлыг хийсний үр дүнд эрүүл авгалдайнууд гарч эхэлсэн нь бидний хувьд томоохон амжилт болж байна. Нийтдээ 220’000 гариу Шөвгөр хоншоорт Зэвэг загасны түрсэнд үр тогтоосон бөгөөд ихэнх өндөгнүүд хагарч авгалдай шатанд шилжээд байна.

Бид үргэлжлүүлэн авгалдайг бойжуулан өсгөж, байгалийн нөөцийг хамгаалах болон загас үржүүлгийн ажлыг үргэлжлүүлэх болно.

#ЗэвэгЗагас #ЗагасҮржүүлэг # МонголОрныЗагас

Загас үржүүлгийн ажилд хүрэлцэн ирж, сэтгэл гарган хамтран ажилласан мөн эерэг хандлагаар хамгаалах, хайрлах, байгальд э...
21/05/2026

Загас үржүүлгийн ажилд хүрэлцэн ирж, сэтгэл гарган хамтран ажилласан мөн эерэг хандлагаар хамгаалах, хайрлах, байгальд ээлтэй загасчлалын талаар зураг, бичлэг хийж дэмжсэн RATABUZZ-ын хамт олонд баярлалаа.

Сониноос буузын ирж зохиомолоор үр тогтоосон" баншнууд" нэртэй түрснүүд бүгд нүдэллэсэн шүү 🫡

🎣 БУУЗТАЙ ХАМТ ЗАГАС БАРЬЖ СУРЦГААЯ!!! 🎣🚨 SUBSCRIBE дараад 🔔 идэвхжүүлснээр БУУЗ-ын бичлэгийг цаг алдахгүй үзнэ шүү!!!💉 Any donation would be appreciate...

17/05/2026

5-р сарын 4-нд зохиомолоор үр тогтоосон түрснүүд маань... 🐟

Манай лабораторийн хариуцлагатай бөгөөд баярт мөч ирлээ! Усны температурыг +6°C ... +10°C-т хэлбэлзүүлэн, секунд тутамд бөөцийлсөн нийт 216,000 ширхэг зэвэг загасны түрс маань эхнээсээ нүдээ нээлээ.Түрс бүрийн дотор бяцхан хар цэгүүд тодорч байгаа нь байгаль эхийг баяжуулах аялал маань амжилттай үргэлжилж буйн баталгаа юм. Инкубацийн шатыг тасралтгүй хянаж буй баг хамт олондоо амжилт хүсье!

2026 онд "Жаргалант Идэр Тул" НҮТББ Зохиомол аргаар Шөвгөр хоншоорт Зэвэг загас үржүүлэх ажлын хүрээнд үржлийн эх сүрэг ...
12/05/2026

2026 онд "Жаргалант Идэр Тул" НҮТББ Зохиомол аргаар Шөвгөр хоншоорт Зэвэг загас үржүүлэх ажлын хүрээнд үржлийн эх сүрэг болох 150 гаруй Шөвгөр хоншоорт Зэвэг загасыг Хөвсгөл аймаг Жаргалант сумын нутагт урсах Идэр гол болон түүнд цутгах хөнжлийн голоос амжилттай барьж аван, 7-10 хоног эх сүрэг хадгалах тусгай саванд хадгалан Зохиомол үржүүлэг хийн аюулгүй эх голд нь буцаан тавилаа. Бид нийт 94ш Шөвгөр хоншоорт зэвэг загаснаас 210'000ш түрс зохиомлоор үр тогтоон авсан бөгөөд энэхүү түрсийг нийт 30-45 хоногийн хугацаанд лабораторийн нөхцөлд бойжуулан 2.5-3.5см бие даан амьдрах чадвартай хооллож сурсан Зэвэг загасны жараахайг Идэр гол, Хөнжил голд буцаан тавих болно.

Зэвэг загасны эх сүргийг хамгаалах, нөхөн үржүүлэх үйлсэд хамтран ажилсан Жаргалант сумын Засаг даргын Тамгын газар(ЗДТГ)-ын хамт олон, байгаль орчны мэргэжилтнүүд, сумын цагдаагын хэсэг болон тусалсан нутгийн зон олондоо чин сэтгэлийн талархал илэрхийлье! Байгаль дэлхийгээ хамтдаа хамгаалцгаая.

Address

Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Jargalant Ider Tul posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category