Trendy Shop

Trendy Shop Эрэгтэй, эмэгтэй бэлэн хувцасны мэдрэмжтэй сонголт
Т soon... stay tuned!
📍 Ulaanbaatar | Shop

03/05/2026
🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏
20/04/2026

🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏

🌿 Ногоон Дарь эхийн тарниУм дари дүддари дүри сухай 🙏🙏🙏“Бүх Буддын эх” хэмээгддэг Ногоон Дарь эхэд зориулсан хүчтэй залб...
15/04/2026

🌿 Ногоон Дарь эхийн тарни
Ум дари дүддари дүри сухай 🙏🙏🙏

“Бүх Буддын эх” хэмээгддэг Ногоон Дарь эхэд зориулсан хүчтэй залбирал юм.

🕉️ Ом
• Орчлонгийн дуу авиа
• Бие, хэл, сэтгэлийн цэвэр ариун байдал

🌿 Таре
• Зовлонгоос (самсараас) чөлөөлөх

🔥 Туттаре
• Найман айдсаас чөлөөлнө
(бардамнал, мунхаглал, уур, атаархал, шунал гэх мэт)

✨ Туре
• Өвчин, зовлонгоос ангижруулж
• Амар амгалан руу хөтөлнө

🙏 Соха
• “Энэ адис миний зүрхэнд шингэг” гэсэн утгатай билээ.

Via: SUSU Academy

15/04/2026

🛑Айхтар хэлжээ.
Бавуугийн Лхагвасүрэн:

Аав нь арав алдсан болохоор чамайг тав алдаг гэж үглэдэг юм.
Айлын хүүхдүүд дунд алт ч бий гууль ч бий, алийг нь сонгож нөхөрлөхөө өөрөө шийд. Алт урвалдаад олон хувирдаг, гууль гандсан ч өнгөө алдадгүйг зүгээр л сана.
Амаа мурийлгаж цээжээ түрсэн алиа гарууд зөндөө таарна, хараа өндөр хажуугаар нь зөр.
Чаддаггүй чацаганууд бөөнөөрөө байдаг, чаддаг нь угаасаа даруу байдгийм.
Ядарсан нэгэн таарвал бөхийж хүндэл, тэнгэр хардгийм чамайг.
Мөнгөтэй явахад ойртсон хүнийг нөхөрт хэзээч бүү тооц.
Өнгөтэй явахад зүүгдсэн бүсгүйг өөрийн болгож бүү харамла.
Бусдаас өөрийгөө онцгой гэж хэзээч битгий бод, ээж чинь чамайг эвэр, сүүлтэй төрүүлээгүй билээ.
Онцгойрч сондгойрч тодормоор бол олигтой сур, их унш, сайн унт, зөв хоолло.
Нас чинь дандаа залуу байхгүй, намайг дагаад намаржаад л ирнэ.
Зүс чинь үргэлж толигор байхгүй, үс чинь цайгаад гундаад л ирнэ.
Шаардлагатай гэвэл худлаа хэл, харин худалч болж амьдрах хэрэггүй.
Зайлшгүй гэвэл зодолд сайхан, заавал дараа нь уучлал гуй.
Хүний нүдийг эгцлэн харж, дотор нь ортол өрөмдөж сур, түүнийг таних шилдэг зам. Сэтгэл сайтыг бүү март, ачийг хариул.
Олон найзаар халаас дүүрдэг хорвоо, орхигдоод гээгдээд зугтаадаг нь амьдралын жам, тоотой нь үлдэнэ тэднээ гамна
Олон охид энгэр чимнээ, өөрийг чинь гурав хувилах нь ганц л бий, түүнийгээ л хай. Олсон цагтаа бүхнээ зориул.
Сурсан эрдэм чинь төгс бол өлсөх зовлонг үзэхгүй, сураагүй зүйлдээ харамсалгүй гуйвж дайвалгүй цэх бай.
Нүгэл нэгийг үйлдвэл хоёр буянаар хариулж бай.
Эрх мэдэлд бүү шуна, эд хөрөнгө бүү хураа. Эрүүлийг хүс, ээжийгээ үргэлж тойр. Аавынхаа чадаагүйг хийчихвэл бахарх, асаасан голомтоо бат сахь.
Нэг л өдөр би өнхөрнө, нээх гашуудах шаардлага үгүй.
Эвийг дандаа хичээ, эх орноо үргэлж хайрла.🙏

02/04/2026

Гайхуулах гавьяатай байх албагүй
Гайхалтай сайхан сэтгэлтэй л бай
Хүн байхын учир ердөө л энэ.

02/04/2026

Шинийн 15 давхцсан сайхан ӨГЛӨӨ-ний мэндийг эрхэм ХҮМҮҮН танаа хүргэе.

01/04/2026

Өнөөдөр 04 сарын 01 буюу шинийн 15.

Аз хийморь, ашиг орлого тань амуу тариа мэт арвин байг

Бүгд замруугаа🤣🤣
29/03/2026

Бүгд замруугаа🤣🤣

🥰🥰🥰🥰
27/03/2026

🥰🥰🥰🥰

🥰🥰🥰
27/03/2026

🥰🥰🥰

Address

Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Trendy Shop posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Category