Газрын төлөв байдал, чанарын хянан баталгаа

Газрын төлөв байдал, чанарын хянан баталгаа Хурдан шуурхай хийж өгнө 94053664

11/05/2026
14/01/2026
08/01/2026

Хөрс судлаач ажилд авна

12/12/2025

ГАЗРЫН МОНИТОРИНГИЙН ЦАХИМ СИСТЕМД ЗАЙНААС ТАНДАН СУДЛАЛЫН МОДУЛЬ ШИНЭЭР ХӨГЖҮҮЛЛЭЭ.

08/12/2025

Газрын төлөв байдал чанарын хянан баталгаа хийнэ 60423111

07/12/2025
22/11/2025

ЗУДЫН ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭГЭЭР БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ "МАШ ИХ", УВС, ХОВД, ХӨВСГӨЛ, ДОРНОГОВЬ АЙМГУУД "ИХ" ЭРСДЭЛТЭЙ ГАРСАН БАЙНА

Шадар сайдын 2018 оны 68 дугаар тушаалаар батлагдсан “Гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээ хийх аргачлал, заавар”-ын дагуу ХХААХҮЯ, ОБЕГ, ЦУОШГ, ЭМЯ, ЗТЯ, ГБНХЯ хамтарсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн 2025-2026 оны зудын эрсдэлийн үнэлгээг хийлээ.

Зудын эрсдэлийн үнэлгээгээр нийт 21 аймаг, 330 сумын хэмжээнд “маш их” эрсдэлтэй 5 сум, “их” эрсдэлтэй 59 сум, “дунд” эрсдэлтэй 192 сум, “бага” эрсдэлтэй 74 сум байна.

Бүс болон аймгуудын түвшинд нийт дүнгээр авч үзвэл “маш их” эрсдэлтэй Баян-Өлгий аймаг, “их” эрсдэлтэй Увс, Ховд, Хөвсгөл, Дорноговь аймгууд, “дунд” эрсдэлтэй Говь-Алтай, Завхан, Архангай, Баянхонгор, Өвөрхангай, Говьсүмбэр, Дархан-Уул, Дундговь, Өмнөговь, Сэлэнгэ, Төв, Дорнод, Сүхбаатар аймгууд, “бага” эрсдэлтэй Булган, Орхон, Хэнтий аймгууд байна.

Зудын эрсдэлийн үнэлгээг хийхдээ цаг агаарын байдал, агаарын температур, хур тунадасны байдлыг тооцон аюулыг, бэлчээрийн даац, өвөлжих малчин өрх, малын тоо, отор нүүдэл, мал малчдын нөхцөл байдал, нийгмийн болон эрүүл мэндийн үйлчилгээ, алба мэргэжлийн ангийн бэлэн байдлыг тооцон эмзэг болон өртөх байдлыг, мал махны зах зээлд нийлүүлсэн байдал, малчдын гар дээр болон аймаг, сум, улсын аюулгүй нөөцөд өвс тэжээлийн нөөцөлсөн байдалд дүн шинжилгээг тооцон чадавхыг тур бүр үнэлж, зудын эрсдэлийн үнэлгээг боловсруулсан байна.

Зудын эрсдэлийн ерөнхий үнэлгээний дээрх нэгдсэн дүнгээс гадна өвөлжилт хүндэрч болзошгүй аймаг, сумдын малчин өрхийн хашаа хороо, ус түлшний нөөц, нийт малын бэлчээр отроор, байран болон нэмэгдэл тэжээлээр тэжээх малын тоо, малчдын гар дээр болон сум, аймгийн түвшинд нөөцөлсөн өвс тэжээлийн нөөц (Засгийн газрын 2025 оны 56 дугаар тогтоолын хавсралт), цас ахиу орсон үед хаагдаж болзошгүй зам даваа, эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээ, орон нутгийн алба мэргэжлийн ангийн бэлэн байдлыг тооцож зудын өртөх болон эмзэг байдлын зураглал, мөн чадавхийн үзүүлэлтийг тооцсоноор зураглал гаргалаа.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
Цаг уур, орчны шинжилгээний газар Онцгой байдлын ерөнхий газар Улсын Онцгой комисс Ус цаг агаар, орчны мэдээ мэдээлэл

16/11/2025

Address

Ulaanbaatar
9

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Газрын төлөв байдал, чанарын хянан баталгаа posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category