Tsegy-гийн аялалын хуудас

Tsegy-гийн аялалын хуудас Tourism

1.Шанхай аялал Шанхай хот Шанхай бол хуучин ба шинэ, өрнө болон дорно зэрэгцэн оршдог сонирхолтой хот. Тиймээс та Европы...
11/09/2026

1.Шанхай аялал
Шанхай хот Шанхай бол хуучин ба шинэ, өрнө болон дорно зэрэгцэн оршдог сонирхолтой хот. Тиймээс та Европын соёлын онцлог шинжүүдийг тусгасан хуучны барилга, Хятадын түүхэн дурсгалт сүм хийд, цэцэрлэг, гудамжнаас эхлээд тэнгэр баганадсан орчин үеийн барилга, архитектурын өвөрмөц, гоёмсог шийдэлтэй байгууламжуудтай нэгэн зэрэг танилцах боломжтой.
Энэ удаа гол зорилго хүүгээ Дисней тоглуулахаар нийт 5 хоногийн аялалын хөтөлбөртэй явсан
1өдөр
Уб-Бээжин:Бээжин-Шанхай гэсэн маршрутаар онгоцоор ниссэн. Уб-с шууд Шанхай нислэг байдаг боловч үнэтэй болохоор хэмнэх зорилгоор Бээжингээс Шанхайруу 2 цаг 30 мин орчим ниссэн үнийн хувьд 450-700 юаны хооронд байсан.
Бээжин Шанхай хооронд хурдны галт тэрэг байдаг ч үнэ нь бараг онгоцноос үнэтэй 5-6 цаг орчим явдаг.
Онгоцны буудлаас метронд суугаад шууд буудалдаа ирсэн
Метро:Шанхай хотын зам тээврийн хамгийн тохиромжтой хэрэгсэл нь метро юм. Метроны нийт 13 шугамтай бөгөөд зорчих үнэ нь замын урт богиноос шалтгаалан 2-7 юань байдаг.
Буудал хотын төвдөө тооцогдох метроны 2-р шугам дагуу Lujiazui орчимд буудал сонговол төвдөө ойрхон хаашаа ч явсан амар бдаг
Орой нь шууд Бунд (The Bund)явсан
Хуанпу голын баруун талд байрлах Бунд нь Шанхайн хамгийн алдартай жуулчдын сонирхлыг татдаг газруудын нэг юм. Бунд нь Готик, Романеск, Сэргэн мандалт зэрэг архитектурын янз бүрийн хэв маягийг илэрхийлсэн хуучин барилгуудаар хүрээлэгдсэн байдаг.
2 өдөр чөлөөт өдөр Шанхайтай танилцаж bus tour uvj хотын төвөөр зугаалж Шаньхай дахь дэлхийн санхүгийн барилгаар зочлов( 100 юань болсон бус+shanghai world financial cent)үдээш хойш нь
Нанжин зам (Nanjing Road)
Нанжин зам бол Шанхайн худалдааны гудамж юм. Үнэхээр ч энэ бол дэлхийн хамгийн том, хамгийн алдартай дэлгүүрүүдийн нэг бөгөөд өдөрт сая орчим худалдан авагч үйлчлүүлдэг. Хуучин өргөн хэрэглээний бараа зардаг Хятадын уламжлалт дэлгүүрүүдээр хүрээлүүлж байсан бол өнөөдөр дээд зэрэглэлийн дэлгүүр, ресторан, зочид буудлуудаар хүрээлэгдсэн байв

Удахгүй 上海  Шанхай хотын нэгээхэн чухал хэсэг болсон энэхүү газар нь хуучны Шанхай хотын төв нь байжээ. Одоо энд алдарт ...
05/08/2026

Удахгүй 上海
Шанхай хотын нэгээхэн чухал хэсэг болсон энэхүү газар нь хуучны Шанхай хотын төв нь байжээ. Одоо энд алдарт Июү Юань цэцэрлэгт хүрээлэн, Чэн Хуан Миау сүм, Вэн Миау гэх мэт газрууд байрладаг. Уг хуучин хотыг шинээр зохион байгуулсан ба үүнд зарим хүмүүс харамсдаг боловч энэ нь хуучин Шанхайн соёлыг харуулж чадахуйц эд зүйлсийн зах зээлийг ихээр өргөжүүлжээ.

Вэн Миау буюу Күн хийд (Kong Temple): Күн хийд бол Шанхайн төв хэсэгт орших Юань улсын үед баригдсан цор ганц Күнзийн сургаалыг сурталчлагч, түүх дурсгалын ариун газруудын нэг юм. Түүхэнд энэ хийдийг дээд зэрэглэлийн сургууль, Хятадын эртний түшмэл цол хэргэм хүртэгсдийн шалгалт авдаг номын ариун газар байсан гэлцдэг. Энэ хийд олон удаа дайн самуунд эвдэрч сүйдэж байсан ба 1995 онд Шанхай хотын засгийн газар дахин Чин улсын үеийн төрхөөр нь сэргээжээ. Амралтын өдрүүдэд номын зах ажиллах ба орчин цагийн бүх төрлийн ном, сонин, сэтгүүл худалдаалдаг.

Гурван уул танхим (Three Mountain Hall): Шанхайн цор ганц Чин улсын үеийн бүрэн бүтнээрээ хадгалагдсан барилга юм. 1909 онд Фүжиэн нутгийн худалдаачид хөрөнгө нийлүүлэн бариулж, энх амгаланг сүжиглэн мөргөл үйлддэг байжээ. Фүжоу хотын Июү уул, Шувуу чулуун уул, Юүэ Ван гэх 3 уулаар билэгдэн нэрлэжээ. Одоо Шанхай хотын умардын хувьсгалын түүхэн дурсгалын үзвэр байдаг. Баруун талын байранд нь Шанхайн иргэдийн цуглуулгын үзмэрийн газар байх ба ардын ёс заншлыг харуулсан төрөл бүрийн цуглуулгуудыг энд тавьжээ.

WO-Тоглоомын вант улс: Түүх дурсгалын нэг хэсэг болсон Вэн Миау гудамжинд хүүхдүүдийн орох дуртай нэг дэлгүүр байдаг нь энэхүү тоглоомын вант улс юм. Дэлгүүрийн гадна хана нь үлгэрийн ертөнцийн нэгээхэн хэсгийг харуулдаг. Энд Европ, Японы төрөл бүрийн тоглоомууд сонголт ихтэй байх ба дэлгүүрийн эзний хувийн цуглуулга болох хэнд ч худалддаггүй тоглоомуудыг та харж болно.

Июү Юань аялал жуулчлал худалдааны бүс
(Yuyuan Tourist Mart)

Энэ бүс нь Июү Юань цэцэрлэг, Чөн Хуан Миау сүм хоёрын хооронд оршдог аялал жуулчлал, худалдаа, түүхийн дурсгалт газрууд багтсан худалдааны төв гудамж юм. Июү Юань жуулчны захаар байдаг Мин Чин улсын үеийн хэв маягтай барилгууд байдаг бөгөөд хятад үндэстний бэлэг дурсгалын зүйлс авах сонголт ихтэй. Худалдааны төв дотор шувууны зах, номын худалдаа, хоолны газар, төрөл бүрийн барааны дэлгүүрүүд бий.

Июү Юань цэцэрлэгт хүрээлэн (Yuyuan Garden): Хуучин хотын зүүн хойно байрлах 1559 онд байгуулагдсан, Хятадын түүх соёлын өвд бүртгэгдсэн аялал жуулчлалын чухал газруудын нэг билээ. 30 га талбайтай, 40 гаруй үзвэртэй. Зүүн талд нь Диэнь Чүнь өргөө бий. 1853 онд Шанхай Шиао Дао Хуй хөдөлгөөний удирдах газар байсан ба одоо энд буу зэвсэг, мөнгө зэрэг түүхэн дурсгалт зүйлс байдаг. Өмнө хэсэгт хуучны жүжгийн тайзтай, тэнд нь байнга Күнмин үндэстний тоглолттой байдаг. Мөн Июү Хуа ордоны урд байрлах Июү Лин Лун хиймэл чулуун уултай, бас содон чулууны үзвэрийн танхим бий.

Чөн Хуан Миау сүм (The Temple of City God): Шанхайн хуучин худалдааны гудамжнаас холгүй, Мин улсын үед баригдсан, 700 гаруй жилийн түүхтэй, өнгө гэрлээ цацруулсан гоёмсог сүм бий. Жуулчдын сонирхлыг маш ихээр татдаг, хуучин Шанхай хотын дүр төрхийг харуулж чадсан онцлогтой юм.

Шанхайн хуучин ресторан (Shanghai Classical restaurant): Июү Юань цэцэрлэгийн худалдаа, аялал жуулчлалын хэсэгт байрладаг, 1875 онд анх баригджээ. Эдний ханан дээр Шанхай хотын үе үеийн гэрэл зурагнууд өлгөөтэй байдаг. Рестораны 3 давхрын Баофаны хэсэг нь цахилгаан тэрэг, хуучны хаяг зэргийг зочдод үзүүлж 1930-40-н оны хуучин Шанхай хотын өвөрмөц төрхийг харуулдаг. Голдуу хятадын Жиансу, Жөжиан, Анхуй мужуудын хоолыг маш амттай хийдэг.

Июү Юань цаасан хайчилбарын дэлгүүр: Хятадын цаасан хайчилбарын урлагийн нэгээхэн хэсэг ба энэ урлаг хятадад маш өндөр хөгжсөн байдаг. Мөн хажуу талд нь Лигау чихрийн дэлгүүр бий. Хятадын уламжлалт эмийн орцтой, эрүүл мэндэд тустай, ханиад намдаах, хоолны дур ихэсгэх зэрэг олон төрлийн чихрүүд сонголт ихтэй байдаг.

Лью Бо Лан ресторан (Lvbolang restaurant): Июү Юань цэцэрлэгийн хятадын тусгай зэрэглэлийн тансаг хоолны ресторан юм. Чөн Хуан Миау сүм, Жиучу гүүрийн хажууд байрладаг 3 давхар байшинд байдаг. Энэхүү эртний хятадын уламжлалт хоолны газарт Английн хатан хаан II Элизабет, Америкийн ерөнхийлөгч асан Клинтон зэрэг гадаад дотоодын олон зочид ирж, хоолны амт чанарыг сайшааж байжээ. Мөн хямд хоолны сонголт ч арвин бий. "8 эрдэнийн халуун ногоо" хэмээх мах, ногоо, жимс зэрэг 8 зүйлсээс бүрдсэн халуун тогоо нь хамгийн алдартай. Бас загасны сэрвээ, наймаалжны зоог, Бабао нугас, ширмэн дээрхи шарсан могой загас зэрэг нь тун амттай.

Наншиан буузан гэр: Байнга урт дараалалтай байдаг Шанхайн хамгийн нэртэй буузан гэр. Хятад хоолны нэгээхэн хэсэг болсон "луу" жижиг бууз нь хамгийн амттай. Энэ жижиг буузыг Шанхайчууд "луун мантуу" гэдэг. Хэлбэрийн хувьд Монгол буузтай тун төстэй.

Шанхайн хуучин худалдааны гудамж (Shanghai Traditional street): Июү Юань цэцэрлэг, Чөн Хуан Миау сүмтэй зэргэлдээ оршдог хуучны Шанхай хотын дүр төрхийг харуулсан өвөрмөц барилга байгууламжтай, томоохон худалдааны гудамж юм. Энд олон зуун жилийн түүхтэй эртний шаазан эдлэлийн Гө Дө Хө дэлгүүр, Гу Су хатгамалын дэлгүүр, бичиг хэргийн дэлгүүр, хуучны Ван Да Лун хутга хайчны дэлгүүр, хөвөн даавууны дэлгүүр гээд өөрийн онцлогтой олон дэлгүүрүүд байдаг. Урд хэсэгт нь Чүнь Фөн Дө хоёр давхар цайны газар, гудамжны эцэст Ао Зао Гуань хэмээх цайны газар бий. Энд зууханд болгосон гоймонд нь хүмүүс их дуртай. Гоймонгийн шөлийг хөх загасны мах, загасны хайрс болон салиаг чанаж гаргаж авдаг нь маш амттай болгодог байна.

Шиши дүфүний гэр: Дүфү бол хятад үндэстний хоолны гол бүтээгдхүүн юм. Энд дүфү хуа, өмхий дүфү, дүфүний сүү зэрэг олон сонголт ихтэй. Дүфү хуа нь маш зөөлөн, сонгино, жан, сам хорхойн хальс, дарсан ногоотой, давсархаг нэгэн төрлийн дүфү юм.

14/05/2026
14/05/2026
22/04/2026
3сарын 18-21нд гуангжоу-д тавилгын үзэсгэлэн явагдаж бна
10/03/2026

3сарын 18-21нд гуангжоу-д тавилгын үзэсгэлэн явагдаж бна

Кантоны яармаг гэж нэрлэгддэг Хятадын импорт экспортын яармаг нь дэлхийн худалдааны  хамгийн том арга хэмжээний нэг юм. ...
09/02/2026

Кантоны яармаг гэж нэрлэгддэг Хятадын импорт экспортын яармаг нь дэлхийн худалдааны хамгийн том арга хэмжээний нэг юм. 1957 онд БНХАУ-ын Гуанжоу хотод анх удаагаа зохион байгуулагдаж эхэлснээс хойш жил бүр хоёр удаа зохион байгуулагддаг энэхүү үзэсгэлэн худалдаа нь жил бүрийн хавар, намар олон салбарын бүтээгдэхүүнийг оролцуулдаг импорт, экспортын асар том платформ болон өргөжиж байна
1-р үе шат: 2026 оны 4-р сарын 15-19
2-р үе шат: 2026 оны 4-р сарын 23-27
3-р үе шат: 2026 оны 5-р сарын 1-5
Байршил: Хятадын Импорт, Экспортын Яармаг (Кантон Яармаг) Комплекс
Нээх цаг: 9:30-18:00
Энэ олон улсын үзэсгэлэнгээс гадна Гуанжоу хотын үзэсгэлэнгийн танхимд сар бүр өдөр бүр өөр өөр төрлийн үзэсгэлэн худалдааанууд зохоион байгуулагддаг. Ингээд 3 сарын үзэсгэлэнгийн хуваарь орууллаа.
3月3日-6日 广州国际时尚发制品展览会 Олон улсын загварын үсний бүтээгдэхүүн
3月4日-6日 广州国际3D打印展览会 Гуанжоугийн олон улсын 3D хэвлэх үзэсгэлэн
3月4日-6日 广州国际轴承展览会 Гуанжоугийн олон улсын холхивчийн үзэсгэлэн
3月4日-6日 广州国际激光及焊接工业展览会Гуанжоугийн олон улсын лазер ба гагнуурын үйлдвэрлэлийн үзэсгэлэн
3月4日-6日 中国(广州)国际包装制品展览会 Олон улсын сав баглаа боодлын бүтээгдэхүүний үзэсгэлэн
3月4日-6日 中国国际包装工业展门票 Хятадын олон улсын сав баглаа боодлын үйлдвэрлэлийн үзэсгэлэнгийн тасалбар
3月4日-6日 华南国际印刷展、中国国际标签展门票 Өмнөд Хятадын олон улсын хэвлэх үзэсгэлэн болон Хятадын олон улсын шошгоны үзэсгэлэнгийн тасалбар
3月4日-6日 广州国际铸造压铸及锻压工业展览会 Гуанжоугийн олон улсын цутгамал, цутгамал, дархан цаазат үйлдвэрлэлийн үзэсгэлэн
3月4日-6日 广州特许连锁加盟展 Гуанжоугийн Франчайзын Экспо
3月4日-6日 亚洲国际模具展门票 Азийн олон улсын хэв ба хэвний үзэсгэлэнгийн тасалбар
3月4日-6日 广州国际智能制造技术与装备展览会门票 Гуанжоугийн Олон Улсын Ухаалаг Үйлдвэрлэлийн Технологи, Тоног Төхөөрөмжийн Үзэсгэлэн
3月4日-6日 广州国际金属加工工业展览会 广交会展馆 Гуанжоугийн олон улсын металл боловсруулах үйлдвэрлэлийн үзэсгэлэн, Кантон үзэсгэлэнгийн цогцолбор
3月5日-7日 广州泵阀管道展览会 广州保利世贸博览馆 Гуанжоугийн насос, хавхлага, дамжуулах хоолойн үзэсгэлэн
3月5日-7日 广州国际水处理展-广东水展 广州保利世贸博览馆уанжоугийн олон улсын ус цэвэршүүлэх үзэсгэлэн - Гуандунгийн усны үзэсгэлэн, Гуанжоугийн Поли Дэлхийн худалдааны төвийн үзэсгэлэн
3月10日-12日 广州美博会-广州美容展 广交会展馆Гуанжоугийн гоо сайхны үзэсгэлэн -
3月11日-13日 广州国际铝门窗幕墙新产品展览会 广州保利世贸博览馆Гуанжоугийн олон улсын хөнгөн цагаан хаалга, цонх, хөшигний шинэ бүтээгдэхүүний үзэсгэлэн
3月16日-18日 广州国际养发育发与植发展-中国发博会 广州保利世贸博览馆Гуанжоугийн олон улсын үсний ургалт ба шилжүүлэн суулгах хурал - Хятадын үсний үзэсгэлэн
3月18日-21日 广州国际家具展-广州家博会 广交会展馆Гуанжоугийн олон улсын тавилгын үзэсгэлэн - Гуанжоугийн гэрийн экспо
3月27日-30日 广州定制家居展Гуанжоугийн захиалгат гэрийн тавилгын үзэсгэлэн
3月28日-31日 广州国际办公家具及商业空间展览会 Гуанжоугийн олон улсын оффисын тавилга, худалдааны орон зайн үзэсгэлэн
3月28日-31日 广州家具生产设备及木工机械展览会 Гуанжоу Тавилгын Үйлдвэрлэлийн Тоног Төхөөрөмж болон Модон Засварын Машинуудын Үзэсгэлэн
3月30日-1日 广州国际康复医疗、护理用品及养老福祉展 Гуанжоугийн олон улсын нөхөн сэргээх эмчилгээ, сувилахуйн хэрэгсэл, ахмад настны асаргааны үзэсгэлэн
3月30日-1日 广州国际高端医疗器械展览会 广州空港博览中心Гуанжоугийн олон улсын өндөр зэрэглэлийн эмнэлгийн тоног төхөөрөмжийн үзэсгэлэн, Гуанжоу нисэх онгоцны буудлын үзэсгэлэнгийн төв
3月30日-1日 广州国际检验医学及体外诊断输血仪器试剂展 Гуанжоугийн олон улсын лабораторийн анагаах ухаан ба in vitro оношилгооны цус сэлбэлтийн багаж хэрэгсэл, урвалжуудын үзэсгэлэн
3月31日-2日 广州国际餐饮连锁加盟展览会Гуанжоугийн Олон Улсын Хоолны Франчайзын Үзэсгэлэн
3月31日-2日 大湾区国际胶粘剂及密封剂展览会 Олон Улсын Наалдамхай ба Чигжээсний Үзэсгэлэн

Address

Mongolia �
Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Tsegy-гийн аялалын хуудас posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category