18/01/2026
🚘Машинаа хүйтэнд хонуулсны дараа хөдөлгүүр бээрч, асалт мууддаг. Энэ үед доорх аргуудаас туршаад үзээрэй. Амьдрал дээр шалгарсан бодит арга тул танд тус болно гэдэгт итгэлтэй байна.
✅Машинаа асаалгүйгээр түлхүүрээ АСС байрлал дээр тавьж их гэрлээ 30 сек асаагаарай. Ингэж царцсан аккумуляторт ачаалал өгснөөр доторх электроныг хөдөлгөөнд оруулж, асаахад илүү хялбар болгодог.
✅Түлхүүр түлхэн стартерыг эргүүлэхдээ хэт удаан дарж болохгүй. Үүнээс болж аккумуляторын цэнэг болоод стартерын доторх ороомог халж, муу нөлөө үзүүлнэ. Тиймээс стартерыг 10 секундээс илүү эргүүлэх хэрэггүй.
✅Хүйтэнд машин асаах үйлдэл хийхээс өмнө хаазан дээр тултал гишгэж байгаад түлхүүрээ түлхвэл хөдөлгүүрийн асалт сайн байх болно. Учир нь бензин насосны даралтыг сайжруулж, түлхүүр түлхэхэд форсунк дээр бензин цацагдахад бэлэн болдогтой холбоотой юм.
✅Хүйтэнд асаах оролдлогыг хэт олон хийсний дараа заавал тосоо шалгаж байгаарай. Учир нь, шатах камер дотор цацагдсан бензин тэсрэхгүй үлдсэнээр цилиндрийн ханыг даган урсаж, кастер дахь моторын тостой холилддог. Хэрвээ ямар нэгэн байдлаар бензин моторын тостой холилдсон бол тосны тослох чанар муудсан байдаг. Үүнээс үүдэн дараагийн удаа хүйтэнд хонуулахад хөдөлгүүр зуурч, асалт мууддаг.
✅Хэрэв машинаа хүйтэнд асаах оролдлого хэд хэдэн удаа хийсэн бол заавал тосны шингэн хэмжигчээ авч, бензин холилдсон, эсэхийг шалгаж байгаарай. Шалгахдаа шингэн хэмжигчийн үзүүрт байгаа тосноос бензин үнэртэж байгаа, эсэхээр мэдэж болно.