25/03/2026
📣 Д витамин нь хүний биеийн дархлаа, ясны бат бөх байдал, тэр байтугай сэтгэл санааны тогтвортой байдалд амин чухал үүрэгтэй. Гэвч уугаад байхад түвшин нь өсөхгүй байх хэд хэдэн тодорхой шалтгаан байдаг.
⚠️ Д витамин уухад анхаарах 3 чухал дүрэм:
1.Өөх тостой хамт уух: Д витамин бол тосонд уусдаг витамин. Тиймээс хоосон ходоод дээр эсвэл зөвхөн усаар даруулж уувал шимэгдэлт муу байдаг. Өөх тос агуулсан хоолны дараа (Жишээ нь: авокадо, самар, өндөг,г.м) уух нь шимэгдэлтийг 30-50% нэмэгдүүлнэ.
2.Уух цаг: Д витамин нь өглөө эсвэл өдөр уух нь хамгийн тохиромжтой. Орой уувал нойргүйдэл үүсгэх эрсдэлтэй.
3.К2 витаминтай хослуулах: Д витамин нь цусан дахь кальцийг нэмэгдүүлдэг бол К2 витамин нь тэрхүү кальцийг судасны хананд тунахаас сэргийлж, яг хэрэгцээт газар буюу яс руу нь чиглүүлж өгдөг юм.
🤔 Уудаг ч шинжилгээгээр бага гараад байвал яах вэ?
Хэрэв та тогтмол ууж байгаа ч цусны шинжилгээгээр үзүүлэлт чинь "доогуур" гараад байвал дараах хүчин зүйлсийг шалгаарай:
✅Магнийн дутагдал: Энэ бол хамгийн түгээмэл шалтгаан. Д витамин биед идэвхтэй хэлбэрт шилжихийн тулд Магни заавал шаардлагатай байдаг. Магни дутагдалтай бол та хэчнээн их Д витамин уугаад ч тэр нь "ажиллахгүй" биеэс гадагшилдаг.
✅ Манай Магни Хелат нь энгийн магнигаас 5 дахин илүү үр дүнтэй
✅Гэдэсний шимэгдэлт муу байх: Хэрэв та хоол боловсруулах замын асуудалтай (цөсний өтгөрөл, ходоодны үрэвсэл, суулгалт) бол витамин шимэгдэж амжилгүй гадагшилдаг.
✅Тунг буруу тооцоолох: Хэрэв таны Д витамин маш бага (дефицит) байгаа бол өдөрт уудаг энгийн тун (жишээ нь 1000-2000 IU) өсгөхөд хангалтгүй байж болно. Энэ үед эмчийн заавраар Д витамины тунг нэмж болно. Дур мэдэн өндөр тунтай Д витамин ууж болохгүй шүү.
✅Витамины хэлбэр: Д2 биш, Д3 хэлбэрийг сонгож ууж байгаа эсэхээ шалгаарай. Д3 нь хүний биед илүү сайн шимэгдэж, түвшинг хурдан өсгөдөг.
🚗 Үнэгүй
☎️ 99407080
☎️ 88120726