Zula’s Family Farm

Zula’s Family Farm Гэр бүлийн ферм �
Berkshire гахай үржүүлэлт
Фермийн бодит амьдрал, мэдээ мэдээлэл туршлага хуваалцана.

24/09/2026

2 дахь төрөлтөөс илүү туршлагатай болдог юм байна🐷

Орой бүр орж шалганаа 😅💧Ус асгарч уу? ⚡️Дулаан байна уу? 🐷Хашаанаас гарч уу? Цонх онгойж уу? Төрсөн байна уу?  😁
22/09/2026

Орой бүр орж шалганаа 😅
💧Ус асгарч уу?
⚡️Дулаан байна уу?
🐷Хашаанаас гарч уу?
Цонх онгойж уу?
Төрсөн байна уу? 😁

13/09/2026

🐷Идүүр бол аваад л шиднэ.
Сайн бэхэлж тогтоож, бат бөх байх хэрэгтэй.
Зиа энэ төмөр тор бол дэмий юм байна лээ шүү 🤪 манайх эхнээсээ салгаад л эвдээд л
Өөрөө гагнуур, сан хийж сурдаг юм бил үү гэж бодоод байгаашд

🐷 Оройн цэвэрлэгээ, хооллолт дууслаа 2026.09.12
12/09/2026

🐷 Оройн цэвэрлэгээ, хооллолт дууслаа
2026.09.12

Өөрсдөө  гараараа зуурч  тэжээлээ бэлтгэж өсгөсөн гахайны маань мах ингэж сайхан алаглаж, амт нь хүртэл үнэхээр гоё гарн...
10/09/2026

Өөрсдөө гараараа зуурч тэжээлээ бэлтгэж өсгөсөн гахайны маань мах ингэж сайхан алаглаж, амт нь хүртэл үнэхээр гоё гарна гэдэг хөдөлмөрийн минь хамгийн сайхан үр дүн.

Амт нь… үнэхээр амттай. 😍

Тэжээл, арчилгаа, цэвэрлэгээ гээд өдөр бүрийн жижигхэн хичээл зүтгэл маань махан дээрээ ингэж харагдаж байгааг харах сайхан байна.

Алхам алхмаар суралцаад л явж байна. 💪🐖
Энэ зун маш завгүй өнгөрүүллээ
Үр дүнгээ харах хамгийн гоё мэдрэмж

Фермийн хоёр сурагчид маань хичээлдээ орлоо 😁🐷
01/09/2026

Фермийн хоёр сурагчид маань хичээлдээ орлоо 😁🐷

29/08/2026

🐖 Гахайн аж ахуйд хамгийн их анзаарагддаггүй тэжээллэг бодис — УС

Гахайн тэжээлийн талаар ярихдаа бид ихэвчлэн энерги, уураг, амин хүчил, эрдэс бодис зэрэгт анхаардаг.
Гэхдээ гахай өдөр бүр хэрэглэдэг, заримдаа хамгийн ихээр орхигддог нэг чухал зүйл байдаг. Тэр бол ус юм. 💧

Усны хүртээмж нь гахайн тэжээл идэлт, өсөлт хөгжил болон нийт бүтээмжид шууд нөлөөлдөг. Хэрэв гахайн усны хэрэглээ хязгаарлагдвал, тэжээлийн найрлага хэчнээн зөв боловсруулсан байсан ч бүрэн үр дүнгээ өгөх боломжгүй.

1. Усны хэрэглээ тэжээл идэлттэй шууд холбоотой

Ерөнхий практик үзүүлэлтээр гахай 1 кг тэжээл тутамд ойролцоогоор 2–3 литр ус хэрэглэж болно.

Гэхдээ энэ харьцаа нь:

гахайн нас, жин

тэжээлийн найрлага

орчны температур

өсөлтийн үе шат

хээлтэй болон хөхүүл үе

зэргээс шалтгаалан өөрчлөгдөнө.

Тиймээс усны хүртээмж бага зэрэг өөрчлөгдөхөд л гахайн тэжээл идэх байдал шууд өөрчлөгдөж болно.

2. Усалгагчийн усны урсгалын хурд маш чухал

Зөвхөн хангалттай тооны усалгагчтай байх нь хангалтгүй.

Хэрэв усны урсгал хэт бага байвал гахай усалгагчийн дэргэд удаан хүлээх эсвэл хэрэгцээтэй хэмжээний усаа авч чадахгүй байж болно.

Ерөнхийдөө гахайн жин нэмэгдэх тусам шаардлагатай усны урсгалын хэмжээ нэмэгддэг. Жишээлбэл, томорч буй болон бордооны гахайд саяхан эхээс нь салгасан жижиг тооройноос илүү их хэмжээний усны урсгал шаардлагатай.

Тиймээс усалгааны системээ шалгахдаа зөвхөн:

“Усалгагч байгаа юу?”

гэж асуух биш,

“Гахай яг ус хэрэгтэй болсон үедээ хангалттай хэмжээний усыг авч чадаж байна уу?”

гэж асуух хэрэгтэй.

3. Усны асуудал өөр үзүүлэлтүүдийн цаана нуугдаж байдаг

Тэжээл бага идэх, өсөлт удаашрах, тэжээлийн савны орчимд өрсөлдөөн нэмэгдэх зэрэг асуудлыг заримдаа тэжээлийн чанар эсвэл генетиктэй холбон тайлбарладаг.

Гэхдээ хамгийн түрүүнд шалгах ёстой зүйл нь маш энгийн байж болно:

Усны даралт

Усны урсгалын хэмжээ

Усалгагчийн хэвийн ажиллагаа

Усалгагч бөглөрсөн эсэх

Гахай усалгагчид чөлөөтэй хүрч чадаж байгаа эсэх

Жишээлбэл, хөхлөг усалгагч (ni**le drinker) бөглөрөх эсвэл усны урсгал хангалтгүй байх нь засахад маш бага зардалтай асуудал байж болно.

Гэхдээ үүнийг засалгүй орхивол нэг бүтэн хашааны гахайн өсөлт, тэжээл идэлтэд хэдэн өдрийн турш сөргөөр нөлөөлж болно.

4. Таамаглах биш, хэмжиж шалга

Сайн фермийн менежмент гэдэг нь тоног төхөөрөмж суурилуулсан учраас “бүх зүйл хэвийн байгаа” гэж таамаглах биш.

Хэмж. Ажигла. Харьцуул. Тогтмол шалга.

Усалгагчийн урсгалыг хэмжих

Гахайн ус ууж байгаа байдлыг ажиглах

Өдөрт хэрэглэж буй усны хэмжээг харьцуулах

Усалгааны системийг тогтмол шалгах

Учир нь гахайн аж ахуйд ус бол зүгээр нэг хэрэглээний зүйл биш — үйлдвэрлэлийн үндсэн орц юм. 🐖💧

Зуныг үр бүтээлтэй, завгүй өнгөрүүлсээн манай гэр бүл 💪❤️Өвөлдөө бэлдэх ажилдаа орж байна. Манай өвөл ч бас чанга шүү 🥶❄...
27/08/2026

Зуныг үр бүтээлтэй, завгүй өнгөрүүлсээн манай гэр бүл 💪❤️
Өвөлдөө бэлдэх ажилдаа орж байна. Манай өвөл ч бас чанга шүү 🥶❄️ манай энд бүр ч хүйтэн

🫑🥬🥕 🥒 Ногоо тарьж үзээгүй гэхэд манай гэр бүл 2 дах зундаа хэрэгцээний ногоонуудаа тарьж үзлээ одоо арга эвээ олох шинжтэй 💪

23/08/2026

Байрандаа орцгоож авлаа ❤️🐷
2026.08.23

Манай фермийн зуны сүүл намрын эхэн сарын  ажил.  Бараг л засвар маань дуусах дөхөж байна 70% тай 😊Жил бүр урсгал засвар...
21/08/2026

Манай фермийн зуны сүүл намрын эхэн сарын ажил.
Бараг л засвар маань дуусах дөхөж байна 70% тай 😊

Жил бүр урсгал засвар хийж, бага багаар сайжруулж байх зөв юм байна.

Одоо манайх өвлийн бэлтгэлдээ орно.
Дулаан , худаг сангаа янзлах ажилууд үлдсэн. Манай энд маш хүйтэн өвөл болдог.
Шинэчилсэн байртайгаа өвлийг үзэх нь дээ. 🐷❄️

Гахай нартаа тухтай, аюулгүй, дулаан байр бэлдэж чадвал бусад зүйлс аяндаа нэг нэгээрээ цэгцэрнэ гэж бодож байна.

Дараагийн ээлжинд тэжээлийнхээ орц найрлага, хангалтыг зөв болгох, мөн борлуулалтаа тогтвортой шийдэхэд анхаарна
Мөн нядалгаа 😅

Амаргүй ээ амаргүй 😅
Гэхдээ өдөр бүр нэг зүйлийг ойлгож сурч , алдаагаа засаж, нэг нэг алхамаар урагшилж байна.

Address

Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when Zula’s Family Farm posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category