07/10/2023
RIO
Чидун жимсний тосонд лаазалсан туна загас
Итали-д үйлдвэрлэсэн цэвэр оливын тосонд лаазалсан туна загас дэлхийн туна загасанд дурлагсдын үргэлж сонгодог бүтээгдэхүүн нь байсаар ирсэн. Ягаан өнгөтэй хатуу мөлгөр саванд лаазалснаар Рио Маре туна загасны өвөрмөц бөгөөд давтагдашгүй амтыг тэр чигт нь хадгалах онцгой чанартай болгосон. Энэхүү дээд зэргийн туна загасыг цэвэрлэх үйл явц нь Италийн чанарын хяналтын байгууллагын өндөр хяналтан дор маш нарийн хийгдэж баталгааждаг бөгөөд уг тунаг сайн чанрын чидун жимсний тос, чимх далайн давсаар амталж олон төрлийн амтат салат, бүх төрлийн бэлэн хоолны орц болон хачирт ашиглаж болох бүтээгдэхүүн юм.
Уургийн өндөр агууламжтай тул 100 гр туна загас нь эрүүл насанд хүрсэн хүний хоногийн уургийн хэрэгцээний аравны нэгийг хангадаг гэж үздэг. Амархан шингэдэг уураг нь эд эсийг нөхөн сэргээхэд чухал үүрэгтэй бөгөөд эсийн солилцооны тусламжтайгаар таныг эрүүл, чийрэг байлгахад тусалдаг. 100 гр тутамд чидун жимсний тосонд агуулагддаг туна загас нь 18.5 гр уураг агуулдаг нь ижил жинтэй шинэхэн стейкээс ч илүү үр дүнтэй байдаг. Насанд хүрсэн хүн өдөрт өөрийн биеийн жингийн килограммтай тэнцэх хэмжээний уураг шаарддаг гэдэг. Туна загас нь тэнцвэртэй, эрүүл, хөнгөн хоолны дэглэмийг хангах хамгийн тохиромжтой шийдэл гэдэгт эргэлзэх хэрэггүй. Манай туна загас нь холбогч эд агуулаагүй тул шингэцийг хөнгөвчлөх тул хүүхэд болон ахмад настнууд ямар ч асуудалгүйгээр амтархан идэж болно.
Загасны уураг нь аргининаар баялаг бөгөөд түүнд агуулагддаг хүний бие махбодид азотоксидыг (NO) нийлэгжүүлэхэд ашигладаг аминхүчлүүд нь судасны үр дүнтэй үйл ажиллагаа, артерийн судсыг атеросклерозоос хамгаалах үүрэгтэй. Зарим жижиг пептидүүд нь антиоксидант нөлөөтэй байдаг. Кальциас гадна фосфор нь зайлшгүй шаардлагатай эрдэс юм. Эдгээр хоёр шим тэжээл нь хоорондоо нягт уялдаатай ажиллаж, яс, шүдийг бэхжүүлдэг. Фосфор нь мэдрэлийн системийн тэнцвэрийг зохицуулахад чухал үүрэг гүйцэтгэдэг.
Фосфорын зөв хэрэглээг баталгаажуулахын тулд хоол тэжээлийн мэргэжилтнүүд өдөрт 800 миллиграмм хэрэглэхийг зөвлөдөг. Туна бол бүх загасны төрөл зүйл дотроо фосфороор нэн баялаг төрөл зүйл юм.
Газар дундын тэнгисийн хоолны дэглэм нь ердөө л зөв зохистой хооллолт гэдэг бөгөөд эрүүл хоололтыг идэвхтэй амьдралын хэв маяг гэж үзэхээс гадна олон тооны өвчнөөс урьдчилан сэргийлэхэд нэн чухал үүрэг гүйцэтгэдэг гэж үзхээс гадна үүний үндэс суурь болсон үр тариа, жимс жимсгэнэ, хүнсний ногоо, чидун жимсний тос, загас, сүүн бүтээгдэхүүн, тараг зэргийг өдөр бүр болж өгвөл өдөрт хоёр удаа хэрэглэж байх ёстой гэж Италичууд үздэг.
Мэдээж хэрэг энэхүү хоолны дэглэмд загас чухал үүрэг гүйцэтгэдэг. Шинжлэх ухааны нотолгооноос харахад загасыг тэнцвэртэй хооллолтонд зөв хэмжээгээр хэрэглэвэл эрүүл байхад тань тусална гэж заасан байдаг. Үнэн хэрэгтээ загас (шинэ болон хадгалсан эсэхээс үл хамаарч) нь хүний биеийг биологийн өндөр үнэ цэнэтэй уураг, эрдэс давс, омега- 3 хүчил зэрэг үнэт шим тэжээлээр хангадаг. Ийм ч учраас Италичуудын санал болгож буй хоолны дэглэм нь долоо хоногт дор хаяж 2 удаа загас идэхийг зөвлөдөг байна. Үүнд RIO Чидун жимсний тосонд лаазалсан туна загас, салатнууд хангалттай шим тэжээлээр туслахаас гадна тансаг, эрүүл хоол хүнс таалдаг хэрэглэгч нарт хамгийн тохиромжтой бас сонирхолтой, амттай хоол нь байх болно.
Хэд хэдэн төрөл зүйл байдаг үүнээс дурдвал:
Insalatissime Rice and Light Tuna Salad
Рио Маре туна загасны өвөрмөц амтыг амталсан будаа, ашигтай хүнсний ногоо (шош, хонхот чинжүү, лууван) -тай хослуулан амттай, халуун ногоотой хольсон. Хадгалах бодис(консервант) агуулаагүй, хэзээ ч хэрэглэхэд бэлэн.
Insalatissime Beans and Light Tuna Salad
Рио Маре туна загасны өвөрмөц амт нь анхилуун үнэртэй хүнсний ногоо, зарим сортоор баяжуулсан амттай үр тариатай хослуулсан. Ямар ч нэмэлт бодис агуулаагүй шинэлэг байдал, амт, тэжээллэг чанараа хадгалсан шинэхэн савлагааны ачаар хэзээ ч идэхэд бэлэн. Туна ба шошны альтернатив сонголт нь уламжлалт амтанд дуртай хүмүүст тохиромжтой, учир нь туна загасны зөөлөн байдал нь буурцагны тансаг амт, чидун жимсний амтат үнэртэй төгс хослодог.
Insalatissime Chickpeas and Light Tuna Salad
Рио Маре туна загасны өвөрмөц амтыг вандуй, шар, улбар шар лууван, цуккини зэрэг ашигтай хүнсний ногоотой хослуулан гайхалтай амттай хийсэн. Хэзээ ч, хаана ч зооглон таашаал авахад бэлэн бүтээгдэхүүн.
Insalatissime Lentils and Light Tuna Salad
Рио Маре туна загасны өвөрмөц амтыг сэвэг зарам, шар, улбар шар лууван, интоорын улаан лооль зэрэг амттай хослуулсан. Хэзээ ч, хаана ч зооглон таашаал авахад бэлэн бүтээгдэхүүн.
Insalatissime Mexican Style
Рио Маре туна загасны өвөрмөц амтыг анхилуун ногоотой хослуулан, зарим сортоор нь амтат үр тариагаар баяжуулсан. Ямар ч нэмэлт бодис агуулаагүй шинэлэг байдал, амт, тэжээллэг чанараа хадгалсан шинэхэн савлагааны ачаар хэзээ ч идэхэд бэлэн байдаг. Мексик хувилбар нь хүчтэй амтанд дуртай хүмүүст тохиромжтой, учир нь туна загасны амтыг хүнсний ногоо, амтлагчийн ухаалаг хослолоор сайжруулсан.
Insalatissime Corn and Light Tuna Salad
Рио Маре туна загасны өвөрмөц амт нь анхилуун үнэртэй хүнсний ногоо, зарим сортоор баяжуулсан амтат үр тариатай хослуулсан. Ямар ч нэмэлт бодис агуулаагүй шинэлэг байдал, амт, тэжээллэг чанараа хадгалсан шинэхэн сав баглаа боодлын ачаар хэзээ ч идэхэд бэлэн байдаг. Туна ба амтат эрдэнэ шишийн хувилбар нь нарийн амтанд дуртай хүмүүст тохиромжтой. Эрдэнэ шиш, хүүхдийн лууван, вандуйн амт орсон.
Insalatissime Cous Cous and Light Tuna Salad
Рио Маре туна загасны өвөрмөц амт нь анхилуун үнэртэй хүнсний ногоо, зарим сортоор баяжуулсан амтат үр тариатай хослуулсан. Ямар ч нэмэлт бодис агуулаагүй шинэлэг байдал, амт, тэжээллэг чанараа хадгалсан шинэхэн сав баглаа боодлын ачаар хэзээ ч идэхэд бэлэн байдаг. Кускуусны амтлаг, чамин амт нь гайхалтай содон амтанд дуртай хүмүүст тохиромжтой. Амтат туна загас, хоолны дуршил төрөхүйц нарийн ногоогоор чимэглэсэн, Газар дундын тэнгисийн уламжлалын дагуу нарийн хослуулан хийсэн. Кускуус бол Марокко, Тунис зэрэг Африкийн хойд нутгаар ургадаг нэгэн зүйл будааны төрөл юм.