01/09/2026
🇰🇷 СОЛОНГОСТ ГЭРЛЭВЭЛ 1 САЯ ВОН, ХҮҮХЭДТЭЙ БОЛ 20 САЯ ВОН ХҮРТЭЛ! 😮
Солонгост амьдарч буй залуу гэр бүлүүдэд зориулсан 2027 оны шинэ дэмжлэгийн төлөвлөгөө анхаарал татаж байна. 👨👩👧👦
💍 ГЭРЛЭВЭЛ — 1 САЯ ВОН
2027 оноос гэрлэлтийн бүртгэлээ хийлгэсэн хосуудад орлогоос үл хамааран, нэг удаа 1 сая вон олгохоор төлөвлөжээ.
👶 ХҮҮХЭД ТӨРВӨЛ — 10–20 САЯ ВОН
2027 оны 7-р сарын 1-нээс хойш төрсөн хүүхдэд:
• 👶 1 дэх хүүхэд — 10 сая вон
• 👶 2 дахь хүүхэд — 12 сая вон
• 👶 3 дахь болон түүнээс дээш — 15 сая вон
🏡 Орон нутгийн давуу эрхтэй бүсэд дээрх дүн дээр 5 сая вон нэмж олгохоор төлөвлөсөн байна.
➡️ Ингэснээр 3 дахь болон түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл 20 сая вон хүртэлх дэмжлэг авах боломжтой.
💰 Уг дэмжлэгийг хүүхэд төрснөөс хойш 1 жилийн хугацаанд 4 хувааж олгохоор төлөвлөжээ.
👶 ХҮҮХДИЙН САРЫН ТЭТГЭМЖ
Мөн хүүхдийн үндсэн тэтгэмжийг шинэчилж:
• 0–1 нас — сард 600,000 вон хүртэл
• 2–12 нас — сард 300,000 вон хүртэл
олгох төлөвлөгөө танилцуулагдсан байна.
📌 АНХААРАХ НЬ
Эдгээр нь одоогоор 2027 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй бодлого бөгөөд эцсийн хууль, журам болон гадаадын иргэдэд ямар нөхцөлөөр үйлчлэх эсэх нь тусдаа тодорхой болох шаардлагатай.
🇲🇳🇰🇷 Солонгост амьдарч буй Монгол гэр бүлүүд та энэхүү мэдээллийг хадгалаад, хэрэгтэй хүнд нь хуваалцаарай.
HR GLOBAL FIRM LLC | БНСУ-ын виз, аялал, сургалт, эрүүл мэндийн үйлчилгээ