30/08/2026
Баланд хорхойсогчийн хийсэн ажил
Зөгийн балыг зүгээр талд ургасан цэцэг дээр хайрцагтай зөгийгөө аваачиж тавиад л үнэгүй байгалийн хишиг аваад өндөр үнээр зардаг гэж зөгий болон зөгийн балны талаар мэдлэггүй хүмүүс ойлгодог бас ярьдагтай нилээдгүй таарч байлаа.
Зөгийчид маань 3 сараас 11 сарын эхэнд өвөлжүүлэх хүртэл тэднийгээ ардчилах ажилыг яг нялх хүүхэд бөөцийлөхтэй адил хийсээр байдаг. Бас их мэдрэмж шаарддаг ажил л даа.
Тэр их ажлын шим амтат балаа 7,8 сард л цэцэгс дэлгэрч хангай мишээхэд хүртдэг юмшдээ ердөө 2 сарын хугацаанд 4-5 удаа л балаа хураадаг. Тэгэхээр яадаг байх нь уу?! Үлдсэн 7 сарын хугацаанд зөвхөн арчилгаа, маллагаа.(мэдээж бал хураалтын үед арчилах ажил хамт хийгдсээр л байдаг. )
3-6 сард хүчтэй бүл бүрдүүлэх, бүл өсгөх ажил, 9-10 сард дараа жил гарч ирэх онд тарган тавтай орох бүлээ тэжээх, үүр хайрцаг, өвөлжөө, дулаалга, хүч нэмэх гээд бас л арчилгаа маллагааны ажилаа хийдэгдээ.
Мэдээж энэ бүхэнд энэ бизнестэй холбоотой зардалууд гарч бүтээгдэхүүний өртөг бодогддог. Тийм болохоор л жилээс жилд нэмэгдэж байгаа түүхий эд сав баглааны үнэ, ажиллах хүчины үнэ, бензин шатахууны үнэ гээд өртөг нэмэгдэж үнэ өсөх нөхцөл болдог.
Ялангуяа манайх шиг органик үйлдвэрлэл (органик үйлдвэрлэл юугаараа өөр вэ, яагаад илүү ашиг тустай бүтээгдэхүүн гардаг вэ гэдэгийг Алтан намар үзэсгэлэн дээр таарахдаа болон хэзээ ч тайлбарлаж өгөхөд бэлэн шүү😊 ) эрхлэгчдийн хувьд хол бэлчээрлэж онгон байгалиас балаа хураахаас гадна сэмж сархиагны хувьд ч үнэтэй зөгийн өөрийн лаваар нь хийсэнг сонгох гээд илүү зардал өндөртэй байдаг. Хураан авах балны хэмжээ ч бага байдаг.
Өөрөөр хэлбэл бусад уламжилалт зөгийн аж ахуйн балаас өртөг өндөртэй байх нь ойлгомжтойгоос гадна гол зорилго маань хэрэглэгчдэд илүү чанартай, илүү баталгаатай, эрүүл мэндэд илүү тустай бал гаргахыг зорьдог.
Энэ жилийн хувьд Хангайн Эзэн🐻-ий буянаар өртөг бүр их л боллоо доо.
Гэлээ гээд цаг уур муу Балт ургамал бага жил багахан авсан Органик балаа энэ зардлыг оруулж үнэ өсгөхгүй ээ.
Харин та нар маань энэ зардалаа нөхөхөд маань дэмжээд захиалга хийгээд өгөөрэй.
Энэ жилийн органик 🍯 балны төрөл:
1. Ганга монос хосолсон бал
2. Гандбадраа цэцэг голлосон бал
(энэ цэцэг ний ашиг тус ийн талаар эндээс үзээрэй.
https://www.facebook.com/share/p/1AjUfhRx9c/)
3. Гандбадраа, зоосон цэцэг, тарваган шийр( тоос их) бал
Багахан балтай болохоор урьдчилж аль төрлийн бал авахаа захиалаарай.
Захиалга өгөх утас: 99055584
Үргэлж дэмждэг, балны чанарыг маань үнэлж дахин дахин хэрэглэдэг та нартаа БАЯРЛАЛАА ❤️