Kuvings Mongolia

Kuvings Mongolia Kuvings = Kuche + Well Being, Living
Whole slow, cold press juicer, High quiet vacuum blender
Greek yoghurt & cheesemaker

BRAND STORY
Kuvings = Kuche + Well Being, Living
Kuvings is a combination of the German word for “kitchen” and the word “living.” It encompasses what Kuvings represents because as a global brand, we strive to improve kitchen life with better, more functional, and innovative products.

30/08/2026

Ийм хялбар гэж үү ? 🍋

Шим тэжээлээр баялаг жимс, ногоогоо AUTO10-таа шууд хийгээд л амттай шүүсээ шахаж аваарай. С витаминаар баялаг энэ шүүс нь арьсыг өнгөлөг болгож, дархлааг дэмжинэ.
Орц:
Жүрж — 3 ш
Грейпфрут — 1 ш
Лууван — 1 ш
Нимбэг — тал
Цагаан гаа — эрхий хурууны хэмжээтэй

Нимбэгийг заавал хальслах хэрэггүй, жүржийн хальс шиг гашуун амт ордоггүй болохоор сайтар угаагаад шууд хийгээрэй.
Луувангаа дундуур нь нэг хэрчээд хийвэл илүү хурдан шахагдана, эсвэл бүхлээр нь хийсэн ч болно!

🛒 Kuvings AUTO10 Hands-Free) шинэ үеийн шүүс шахагчаа захиалаарай. Холбоосыг профайл хэсгээс авна уу.

25/08/2026

Ийм чанга шот ууж үзсэн үү? 🍏🍊⚡

Ногоон алим, жүрж, лайм, цагаан гааны энэ хослол өглөөний кофенос ч илүү маш хурдан сэргээдэг.

Ялангуяа цагаан гаа нь ходоод болон бодисын солилцоог идэвхжүүлдэг бол лайм, жүрж, ногоон алим нь \bm{C} витаминыг дээд хэмжээгээр өгч, хурц амтыг нь гоё тэнцвэржүүлж өгнө.

Үүнийг блендерээр бутлахаар өтгөн, уухад хэцүү болчихдог бол Kuvings-ээр шахахаар ямар ч тунадасгүй, тунгалаг, цэвэр амин дэм нь ялгардаг.
Бүх орцоо шүүс шахагчдаа хийгээд л бэлэн. Өглөө бүр 30-50 мл-ээр уухад тухайн өдрийн амин дэмийн тун бэлэн болно.

Уухаас өмнө анхаарах зүйлс ⚠️

Өлөн дээрээ уухгүй байх: Цагаан гаа, лайм нь хүчил өндөртэй тул ходоод өвддөг бол хоолны дараа ууна.

Багаар уух: Өдөрт ердөө 30–50 мл (нэг жижиг шотын аяга) хангалттай.

Шинээр нь уух: Шилэн саванд таглаж хөргөгчинд дээд тал нь 2 өдөр хадгална.

Амаа зайлах: Шүдний пааланг хамгаалж, уусны дараа цэвэр усаар амаа зайлна.

#ЭрүүлАмьдрал

Жимс, ногооны шим тэжээлийг хэрхэн авах вэ? 🍏🌱Бид идэж буй жимс, ногооныхоо шим тэжээлийг 100% шингээж чаддаг уу?Үнэндээ...
21/08/2026

Жимс, ногооны шим тэжээлийг хэрхэн авах вэ? 🍏🌱

Бид идэж буй жимс, ногооныхоо шим тэжээлийг 100% шингээж чаддаг уу?

Үнэндээ витамин, эрдэс бодис, фитохимийн бодисууд нь ургамлын эсийн хатуу ханаар хамгаалагдаж байдаг тул бидний хоол боловсруулах ферментүүд тэдгээрт шууд хүрэхэд хэцүү байдаг.
Тиймээс эдгээр шим тэжээлийг бүрэн авахын тулд ургамлын бүтцийг эвдэж, эсийн ханыг нь задлах шаардлагатай. Зажлах үед энэ үйл явц тодорхой хэмжээнд явагддаг ч шим тэжээлийг бүрэн шингээхэд хангалтгүй юм.

БНСУ-ын профессор Хам Сын Ши-гийн судалгаагаар:
🥦 Түүхий ногоог зажилж идэхэд: Шингээлт 17%-иас бага, хугацаа нь 3-5 цаг.
🥤 Шүүс болгон уухад: Шингээлт 65%-иас дээш, хугацаа ердөө 10-15 минут!

Kuvings-ийн давуу тал:

Манай бага хурдаар, хүйтэн аргаар шахах технологи нь тээрмийн зарчмаар эсүүдийг алгуур, хүчтэй шахаж, эсийн ханыг задалснаар шим тэжээлийг нэг ч дусал үлдээхгүй гадагшлуулдаг.

Ингэснээр та жимс, ногооныхоо хамгийн чухал амин дэмийг дээд зэргээр шингээж авах боломжтой.

#ЭрүүлАмьдрал #ЭсийнХана #ШинжлэхУхаан #Витамин

17/08/2026

Өглөө бүр хангалттай хэмжээний ногоо идэж амждаг уу? 🥦🥒

Брокколи, бууцай, чихэр төмс, лууванг түүхийрээр нь зажлаад идэх өглөө тийм ч олон олддоггүй. Тиймээс ногооны хэрэглээгээ нэмэх хамгийн хялбар арга бол шүүс болгох юм.

Шүүсний талаарх түгээмэл 3 буруу ойлголт 💡

Шүүс шахаж уух нь эрүүл мэндэд тустай ч бидний дунд дараах төөрөгдлүүд байдаг:

❌ 1. Шүүс уухад бүтэн ногоо, жимс идэх шаардлагагүй.

Шүүс шахах үед эслэг (fiber) багасдаг тул бүтэн ногоо, жимс идэхийг бүрэн орлохгүй. Гэхдээ өдөр тутмын амин дэм, эрдэс бодисоо хурдан авч, биеийг шингэнээр хангахад хамгийн сайн дэмжлэг болдог.

❌ 2. Жимсний шүүсийг хэдэн ч стаканыг уусан эрүүл.

Жимс ихтэй шүүс нь сахарын хэмжээг огцом өсгөдөг. Тиймээс ногоогоо ахиу (80%), жимсээ зөвхөн амт оруулах төдий (20%) холих нь хамгийн зохистой.

❌ 3. Өглөө заавал хүнд зажлуур хоол идэх ёстой.

Өглөө эрт хүнд хоол идэх дургүй үед шинэхэн шүүс уух нь биеийг шингэнээр хангаж, хоол боловсруулах системд ачаалал өгөхгүйгээр өдрийг эрч хүчтэй эхлүүлэх боломжийг олгодог.

14/08/2026

Киви, кейл, селерий — өдөр тутамдаа уухад тохиромжтой энгийн хэрнээ тэжээллэг ногоон шүүс. 🥝🥬

Кивиний зөөлөн исгэлэн амт, кейл болон селериний шинэхэн амт нэг дор.

Kuvings-ийн Cold Press технологиор амин дэмийг нь 100% хадгалж шахаарай.
Өдөр тутмынхаа шүүсний сонголтод нэг ногоон хувилбар нэм. 💚

11/08/2026

Оройн хоолондоо мах эсвэл хүнд хоол идчихээд унтахаар өглөө нь ядарчихсан, бие хавагнасан сэрэх үе байдаг шүү дээ 💤
Уг нь оройн хоолноос дараа өдрийн өглөөний хоол хүртэлх 14-15 цагийн хугацаанд бидний бие хоол боловсруулахаас амран, өөрийгөө нөхөн төлжүүлэх ёстой байтал шөнөжин тэр хүнд хоолыг боловсруулах гэж хамаг энергиэ барчихдагтай холбоотой юм.
Энэ үед Киви, Алим, Бууцайны хослол маш сайн
🥝🍏🥬
Кивинд байдаг Актинидин фермент нь махан хоолны уураг ба нүүрс-усыг хурдан задлахад тусалдаг бол алим болон бууцайны эслэг нь гэдэсний үйл ажиллагааг дэмжиж, ходоодонд очдог ачааллыг хөнгөвчилж өгдөг.
Гэхдээ эдгээр фермент, витаминууд нь халуунд амархан устдаг учраас Kuvings-ийн хүйтэн шахалтын технологиор шахаж уух нь хамгийн үр дүнтэй. ⚙️🍹
Биеийнхээ энергийг шөнөжин хоол боловсруулахад биш, өөрийгөө амрааж нөхөн төлжүүлэхэд нь зориулаарай. 🍏💚
#ЭрүүлАмьдрал

01/08/2026

Our lovely Juicer Kuvings Auto10 💗

Шүүс шахахад бүх эслэг алга болдог уу?Хүмүүсийн дунд “Шүүс шахахад жимс, ногооны бүх эслэг хаягддаг” гэсэн ойлголт түгээ...
24/07/2026

Шүүс шахахад бүх эслэг алга болдог уу?

Хүмүүсийн дунд “Шүүс шахахад жимс, ногооны бүх эслэг хаягддаг” гэсэн ойлголт түгээмэл байдаг. Гэвч энэ нь буруу

19/07/2026

Таны гал тогооны хамгийн хөөрхөн туслах. ✨🥕

09/07/2026

Ургах нартай уралдан босдог, уудам дэлхийд ганцхан Монгол Наадам эхэллээ. 🐎🏹

Наадмын өдрүүдэд хуушуур идсэний дараа хоол шингээх, цусны даралт тогтворжуулах шидэт бөгөөд амтлаг ""Үзэм, Гүйлсэг цэцгийн''шүүсний жорыг танд хүргэж байна. 😉

Улаан, ногоон өнгө хосолсон энэ ундаа баярын ширээг тань улам ч өнгөлөг харагдуулах болно оо.

🛒 Орц:
Ногоон үзэм – 4 аяга
Жижиг алим – 5 ш
Лимон – 2 ш
Гүйлсэг цэцгийн цай (Hibiscus) – 2 уут
Хандалах ус болон мөс

👩‍🍳 Хийх заавар:
1. Үзэм, алим, лимоноо Kuvings AUTO10-таа хийгээд шинэхэн ногоон шүүсээ шахаж авна.
2. Буцалсан усанд Hibiscus цайгаа хандалж, хөргөнө.
3. Хундаганд мөс хийгээд эхлээд ногоон шүүсээ, дараа нь хөргөсөн улаан цайгаа дээрээс нь зөөлөн цутгаж гоёмсог давхарга үүсгээрэй.

Баяр наадмын өдрүүдэд эрүүл, шинэхэн шүүсээр биеэ сэргээгээрэй! Сайхан наадаарай! 🌿✨

#Наадам2026 #НаадмынЖор

Address

Хан-Уул дүүрэг 23-р хороо Форчуне хотхон А3-р байр
Ulaanbaatar
17020

Opening Hours

Monday 09:00 - 18:15
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+97699808118

Alerts

Be the first to know and let us send you an email when Kuvings Mongolia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Kuvings Mongolia:

Shortcuts

Share