09/10/2026
Тасархай болсоон 💯 тунатай, хиамтай пицца 😋😋😋😋😋
Хоёр амттай (half-and-half) пиццаг гэртээ хялбархан аргаар хийгээрэй
Орц:
* Гурил: Гурил 2.5 аяга, дрожж 1 ц/х, бүлээн ус 1 аяга, ургамлын тос 2 х/х, сахар 1 ц/х, давс 0.5 ц/х.
* Соус: Пиццаны томат соус эсвэл кетчуп.
* Суурь бяслаг: Моццарелла үрсэн бяслаг.
* Зүүн талын орц: Golden prize туна загас, лаазалсан чихэрлэг эрдэнэ шиш.
*Баруун талын орц: жижиглэн хэрчсэн хиам, BBQ соус (эсвэл кетчуп).
Хийх дараалал:
1. Гурилаа бэлтгэх: Бүлээн усандаа дрожж, сахараа хийж 5-10 минут амраана. Дараа нь гурил, давс, тосоо нэмээд зөөлөн зуурч, бүлээн газар 30-40 минут сойж дугуй хэлбэртэй сунгана.
2. Сунгасан гурилан дээрээ томат соусаа суулган түрхэж, дээр нь бага хэмжээний үрсэн бяслаг цацна.
3.Орц тавих: Пиццаны нэг талд шүүсийг нь шахаж асгасан туна загас болон чихэрлэг эрдэнэ шишээ тавина.
Нөгөө талд нь жижиглэн хэрчсэн хиамаа дэвсэж, дээрээс нь BBQ соус зурааслан асгана.
Дахин бяслаг цацах: Нийт пиццаны дээгүүр үрсэн моццарелла бяслагаа жигд цацна.
Шарах: Өмнө нь 200°C хүртэл халаасан шарах шүүгээнд (овен) хийж, 12-15 минут бяслаг нь хайлж, залууд нь алтан шар болох хүртэл шарна.
Амттай, халуун пиццагаа зүсээд шууд иднэ 🔥🔥