BAT mongolia USA Canada захиалгаар

BAT mongolia USA Canada захиалгаар Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from BAT mongolia USA Canada захиалгаар, Grocers, ulaanbaatar 11, Ulaanbaatar.
(3)

2017 оноос тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй манай дэлгүүрт Австрали, Хятад, Солонгосын гоо сайхан, гэр ахуй, хувцас, нэмэлт тэжээл, бүгд бий.
🚚 Өдөр бүр хүргэлттэй.

Та чатаар болон 📞 8913-5513 оператортой холбогдож захиалгаа өгөөрэй!

06/09/2026
😴 Орой 22-23 цагт орондоо орж унт. Учир нь 24-04 цаг бол хүний гүн нойр авах хамгийн тохиромжтой цаг гэж эрдэмтэд тогтоо...
06/09/2026

😴 Орой 22-23 цагт орондоо орж унт.
Учир нь 24-04 цаг бол хүний гүн нойр авах хамгийн тохиромжтой цаг гэж эрдэмтэд тогтоосон.

💁 Шүд угаах хамгийн сайн цаг бол хоол идсэнээс 3 минутын дараа.

🕧 Өглөө 05-06 цагт босох нь хамгийн тохиромжтой. Учир нь 07-10 цаг бол хүний сурч ажиллах хамгийн эрчтэй, оюуны чадамж өндөр сэргэг байдаг цаг юм.

🏃 Шогших, гүйхэд хамгийн сайн цаг нь хоол идсэнээс 45 минутын дараа юм. 4.8 км-ийг хорин минутанд гүйхээр баримжаалвал хамгийн сайн.

🍸Ус уух хамгийн тохиромжтой цаг бол өглөө босоод 1 аяга уух. Ходоод гэдэс цэвэршихэд ашигтай. Хоол идэхээс 30 минутын өмнө 1 аяга ус, унтахын өмнө 1 аяга ус уувал цус өтгөрөхөөс сэргийлнэ.

🍵 Цай уух хамгийн тохиромжтой цаг бол хоол идсэнээс хойш 3 минутанд. Хоолыг шингэрүүлэх буюу шингээлтийг дэмжих нууц бий.

🍬 Чихэр идэх хамгийн сайн цаг бол хөдөлмөр буюу хөдөлгөөний дараа түр амрах цагт, мөн дотор эвгүй оргих үед идвэл сайн.

🍇 Жимс идэх хамгийн сайн цаг нь хоолноос нэг цагийн өмнө чанар сайтай шинэ соргог жимс идвэл цагаан эсийг нэмэгдэхэд нөлөөлж, дархлааг сайжруулна.

🛀 Усанд орой унтахын өмнө орвол сайн. Булчин шөрмөсийг сулруулан ядаргаа чилээ тайлж, цусны эргэлтийг сайжруулж унтахад ашигтай.

🙇 Сэтгэн бодох, зохион бүтээх хамгийн сайн цаг бол 08-10, үдийн хойно 14 цаг, оройд 20 цаг байж болно.

🚶Цэвэр агаараар амьсгалах хамгийн сайн цаг нь өглөө 09-11цаг, үдэд 14-16 цагт цонхоо нээх буюу агаарт гараарай.

🕙 Элэг хамгаалах хамгийн сайн цаг нь өглөөний 8 цаг. Энэ цагт элэгний бүх хор гадагшилдаг тул архи зэрэг элгэнд хоргой зүйлийг бүр мөсөн цээрлэх хэрэгтэй.

🍶 Унтахын өмнө нэг аяга сүү уух нь хүн бүрт тустай.

🌞 Хамгийн тохиромжтой дулаан бол 22-24 С° юм. Энэ дулаанд хүний физиологийн үйл ажиллагаа хэвийн явагддаг.

😴 Өдөр унтахад 13 цаг хамгийн тохиромжтой. Энэ үед хүний мэдрэмж нь хамгийн доод цэгт хүрдэг. Хорин минут унтаад босоход хангалттай.

Сэтгэл хөдлөл нь зөвхөн бидний өөрсдийн сэтгэл санааг төдийгүй бусдын оюун санааг ч бас зовоодог. Өөрийгөө төвлөрүүлэх н...
06/09/2026

Сэтгэл хөдлөл нь зөвхөн бидний өөрсдийн сэтгэл санааг төдийгүй бусдын оюун санааг ч бас зовоодог. Өөрийгөө төвлөрүүлэх нь айдас, аюулгүй байдлыг бий болгодог бөгөөд энэ нь эргээд үл итгэх байдлыг бий болгодог. Тийм ч учраас энэрэнгүй хандлагатай байх нь аз жаргал, сэтгэлийн амар амгаланг авчирдаг.

🔥🐎 ГАЛ МОРИН ЖИЛИЙГ ДУТУУ ҮНЭЛЖ БОЛОХГҮЙ…60 жилд нэг тохиох Гал Морин жил.Астрологийн хэлээр бол галын эрч хөдөлгөөн зор...
06/09/2026

🔥🐎 ГАЛ МОРИН ЖИЛИЙГ ДУТУУ ҮНЭЛЖ БОЛОХГҮЙ…

60 жилд нэг тохиох Гал Морин жил.
Астрологийн хэлээр бол галын эрч хөдөлгөөн зориг өөрчлөлтийн энерги хүчтэй мэдрэгдэх мөчлөг.
Үнэн нь тодорно.
Худал нь ил болно.
Хуучин зүйл шатаж шинэ зам нээгдэнэ.
Хэн хаашаа давхих нь өөрийн сонголтоор шийдэгдэнэ.
Гал бол нууж үлдээдэггүй.
Морь бол зогсдоггүй.
Тиймээс Гал Морин жил
Би үнэхээр хүсэж байгаа амьдралаараа амьдарч байна уу? гэдгийг хүн бүрээс асуух мэт жил…

ДОРНЫН ЗУРХАЙМаргааш аргын тооллын 2026-9-4, Баасан гарагБилгийн тооллын 23, Сугар гарагӨдрийн наран 6 цаг 14 минутад ма...
05/09/2026

ДОРНЫН ЗУРХАЙ

Маргааш аргын тооллын 2026-9-4, Баасан гараг
Билгийн тооллын 23, Сугар гараг
Өдрийн наран 6 цаг 14 минутад мандаж,
19 цаг 29 минутад жаргана.
Чөлөөт эх одтой, цагаагчин могой өдөр

Үс засуулбал: Эд эдлэл, идээ ундаа олдоно.

Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул эдлэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, зэрэг дэвших, сүм дуганыг сэргээх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, гөлөг тэжээх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу.
Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой.

Зурхайч: Д. Цогтбаатар

ЁС СУРТАХУУНТАЙ БАЙСНААР ХҮН БОЛЖ ТӨРДӨГ. ТЭРЧЛЭН ӨГЛӨГ ӨГСНӨӨР БАЯН ЧИНЭЭЛЭГ, ТЭВЧЭЭРТЭЙ БАЙСНААР ГОО ҮЗЭСГЭЛЭНТЭЙ, САМ...
05/09/2026

ЁС СУРТАХУУНТАЙ БАЙСНААР ХҮН БОЛЖ ТӨРДӨГ. ТЭРЧЛЭН ӨГЛӨГ ӨГСНӨӨР БАЯН ЧИНЭЭЛЭГ, ТЭВЧЭЭРТЭЙ БАЙСНААР ГОО ҮЗЭСГЭЛЭНТЭЙ, САМАДИ БЯСАЛГАЛ ХИЙСНЭЭР АМГАЛАН ДӨЛГӨӨН, БИЛГҮҮНИЙГ БЯСАЛГАСНААР ХУРЦ УХААНТАЙ БОЛДОГ ...

Жадо ринбүүчи багшийн айлдвараас: Шидэгч үйл нь сайн төрөл юмуу, нэг бол муу төрөл рүү төрөл авахуулдаг үйл юм. Шагшаабад өөрөө шидэгч үйл учраас шагшаабадаар сайн төрлийг аваад, тэгээд урьд өглөг өгч байсан бол түүний үр дүнд хүний төрөл дээрээ баян чинээлэг байх, хүн хэчнээн уурлаад өөр рүү нь дайрч байсан ч гэсэн өөдөөс нь сайхан инээгээд сайн хандах гэх мэтээр тэвчээртэй байсан бол сайхан царайтай, гоо үзэсгэлэнтэй болдог.

Их хичээлтэй, мэрийлттэй байсан бол түүний үрд сүр жавхлантай болдог. Самади бясалгал хийж байсан юмуу, хийхийг хичээж байсны үр дүнд маш амгалан тайван, тогтуун дөлгөөн болдог.

Билгүүн буюу оюун ухааныг бясалгаж байсны үр дүнд ухаан сайтай, аливаад их сайн ажиглаж шинжилж чаддаг, эрэгцүүлэн бодож чаддаг, хурц ухаантай болдог.

Тэгэхээр энэ зургаагийн дотроос шидэгч үйл нь юу байна вэ гэхээр шагшаабад байна. Нөгөө тав нь шидэгч үйлээр хүний төрөлд шидэгдээд ирэхээр түүнийг баян чинээлэг, царай зүс сайтай, номхон дөлгөөн, хурц ухаантай болгож гэх мэтээр өөрчилдөг.

Шидэгч үйл болон гүйцээгч үйлийг ингэж ойлгож болно оо...

Б.Ринчен гуай "Цогт тайж" киноны зохиолыг бичиж 1946 онд Чойбалсангийн нэрэмжит шагнал буюу одоогийнхоор тѳрийн соёрхол ...
05/09/2026

Б.Ринчен гуай "Цогт тайж" киноны зохиолыг бичиж 1946 онд Чойбалсангийн нэрэмжит шагнал буюу одоогийнхоор тѳрийн соёрхол хүртжээ. Шагналыг дагаж 25 000 тѳгрѳг ирдэг байсан гэнэ. Тэр үед хонь таван тѳгрѳгний үнэтэй байсан гэж тооцвол 5000 хоньтой тэнцэх мѳнгѳ байх нь.
Ринчен гуайнх их ядуу, таван хүүхэд нь гурван гуталтай л байсан гэдэг.
Банкан дээр очоод Ринчен гуай бүх мѳнгийг нэг бүрчлэн тоолжээ. Банкны ажилчид "Энэ их мѳнгийг заавал тоолж авдаг нь бидэнд итгэхгүй байгаа юм байна. Ямар шуналтай хүн бэ" гэж зэвүүцэж... Тоолж дуусаад Ринчен гуай мѳнгѳнѳѳс адис хүртээд нэг тѳгрѳг сугалж аваад "Энэ 24 999 тѳгрѳгийг Дайны Ар Дээр Эцэг Эхгүй үлдсэн Гэм Зэмгүй Ленинград хотын ѳнчин хүүхдүүдэд хандивлая" гэсэн гэдэг...

Мэгжид Жанрайсигийн дөрвөн мутрын бэлгэдэл их сайхан . 🙏💧 Баруун мутар — рашаан бумба барьсан. Ариусал, амар амгалан, ур...
04/09/2026

Мэгжид Жанрайсигийн дөрвөн мутрын бэлгэдэл их сайхан . 🙏

💧 Баруун мутар — рашаан бумба барьсан. Ариусал, амар амгалан, урт насны бэлгэдэл.

🪞 Зүүн мутар — толь барьсан. Хүн бүрийн үйлийг тольдон харж, буруу мууг засахыг бэлгэддэг.

🤲 Цээжиндээ нийлүүлсэн хоёр мутар — амьтны зовлонг сонсож, энэрэн нигүүлсэх, аврал тусламж хайрлахын утгатай гэж сонссон.

Жанрайсигийн зүрхэн тарни нь:

> “Ум ма ни бад ми хум” 🙏

🙏 Жанрайсиг бурханд өргөх богино залбирал

> Ум ма ни бад ми хум. 🙏
Энэрэл нигүүлслийн Жанрайсиг минь,
Сэтгэлд минь амар амгаланг хайрла.
Өөрт минь болон хайртай бүхэнд минь
Эрүүл энх, аз жаргал, сайн сайхныг соёрх.
Зовлон бэрхийг холдуулж,
Зөв замыг минь гэрэлтүүлж,
Сэтгэлд минь тэвчээр, ухаан, нинжин сэтгэл хайрла.
Үр хүүхэд, гэр бүл минь эсэн мэнд,
Элбэрэл хайр дүүрэн явах болтугай.
Ум ма ни бад ми хум. 🙏🌸

👋Сайн санаа- сайн үйлийн эхлэл
👋Сайн үйл- сайн үйлийн үрийн эхлэл

Оройн дээд Богд Очирваань бурханы орон Отгонтэнгэр хайрханын буян хишиг Монголчуудыг минь мөнхөд ивээх болтугай.  Хурай ...
04/09/2026

Оройн дээд Богд Очирваань бурханы орон Отгонтэнгэр хайрханын буян хишиг Монголчуудыг минь мөнхөд ивээх болтугай.
Хурай хурай хурай🙏

Address

Ulaanbaatar 11
Ulaanbaatar
16000

Opening Hours

Monday 09:00 - 20:00
Tuesday 09:00 - 20:00
Wednesday 09:00 - 20:00
Thursday 09:00 - 20:00
Friday 09:00 - 20:00
Saturday 09:00 - 20:00
Sunday 09:00 - 20:00

Alerts

Be the first to know and let us send you an email when BAT mongolia USA Canada захиалгаар posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category