BAT mongolia shop

BAT mongolia shop Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from BAT mongolia shop, Grocers, ulaanbaatar 11, Ulaanbaatar.
(1)

2017 оноос тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй манай дэлгүүрт Австрали, Хятад, Солонгосын гоо сайхан, гэр ахуй, хувцас, нэмэлт тэжээл, витамин бүгд бий.
🚚 Өдөр бүр хүргэлттэй.

Та чатаар болон 📞 8913-5513 оператортой холбогдож захиалгаа өгөөрэй!

Амьдрал чам руу байнга чулуу шиднэ.Шүүмжлэл, Доромжлол, Дутуу үнэлэлт. Бусдын таагүй үг.Тэр болгонд хариу өгөх гэж оролд...
02/06/2026

Амьдрал чам руу байнга чулуу шиднэ.
Шүүмжлэл, Доромжлол, Дутуу үнэлэлт. Бусдын таагүй үг.
Тэр болгонд хариу өгөх гэж оролдох тусам чи өөрийнхөө төвөөс бага багаар холдож эхэлдэг.
Учир нь хүн бүрийн үгэнд хариу үйлдэл үзүүлнэ гэдэг өөрийн амьдралаа амьдрахын оронд бусдын дуу чимээг давтаж амьдрахтай адил.
Харин хүчтэй хүн гэж хэнийг хэлдэг вэ?
Чулууг зогсоож чаддаг хүнийг биш…
харин чулуу бүрийг сэтгэл рүүгээ нэвтрүүлэхгүйгээр өөрийн орон зайд унагаж өнгөрүүлж чаддаг хүнийг хэлнэ.
Чи сонголттой.
Бүх зүйлд хариу өгөх үү, эсвэл өөрийн төвд үлдэх үү.
Тайван хүн гаднаа чимээгүй мэт харагддаг. Гэхдээ дотроо хамгийн цэгцтэй, хамгийн хүчтэй удирдлагатай байдаг.
Учир нь тэр ертөнцийн шуугианыг биш өөрийн дотоод чимээг сонсож сурсан байдаг.
Хяналт гадна ертөнцөд байдаггүй. Хяналт үргэлж дотор байдаг.
Ихэнх хүмүүс амар амгаланг бусдын хандлага, нөхцөл байдал гэж андуурдаг.
Гэвч үнэндээ амар амгалан бол чиний хариуцлага.
Чи бол ухамсарт оршихуй.
Өөрийн энергийг ариун зүйл шиг хамгаал.
Чи тэсрэх тусам хүчтэй биш харин ч хүчээ тарааж, өөрөөсөө алдаж байдаг.
Хяналтаа алдсан мөчид чи өөрийн хүчийг бусдын гарт өгч байна гэсэн үг.
Зарим зүйл чиний хариу тайлбарыг ч хүртэх үнэ цэнгүй.
Зарим хүн чиний тайлбарыг ч авах эрхгүй.
Алга болгохыг хүсэж буй зүйлээ бүү тэжээ.
Нам гүм бол зэвсэг. Гэхдээ ухаалгаар хэрэглэсэн үед л хүчтэй.
Бүх зүйл чиний энергийг хүртэх эрхгүй.
Чи өөрийн төвөө хамгаалж сурвал ертөнц чамайг хөдөлгөхөө больдог харин чи ертөнцийг дотроос нь ажиглаж эхэлдэг.😌

Хэн нэгэн чамайг санаандгүй гомдоодог гэж бодож байна уу? Үгүй! - Тэр чамайг гомдоосон ч түүнд ямар ч харамсах зүйл хохи...
02/06/2026

Хэн нэгэн чамайг санаандгүй гомдоодог гэж бодож байна уу? Үгүй!
- Тэр чамайг гомдоосон ч түүнд ямар ч харамсах зүйл хохирол байдаггүй учраас гомдоодог юм!

- Боломжгүй болохоор л тэр хэлсэн амандаа хүрч чадаагүй гэж бодож байна уу?
Тэр зүгээр л хүрэхийг хүсээгүй учраас хүрэхийн төлөө хичээгээгүй юм.

Чиний алдахаас айх ёстой тэдний өмнө хамгийн сайн хүн байх ёстой ганцхан зүйл бол гэр бүл.

Бусад нь чамайг ойлгоно уу байна уу таална уу яана уу тэдний л асуудал…

Чамайг алдахаас айхгүй хүмүүсийг чи яагаад алдахаас айгаад байгаа юм?
Чи насаараа бусдад тусалж сайн хүн байгаад чамайг ганцхан алдаа гаргахад бүгд алдаагаар чинь яллаж муу хүний тоонд орчихно…

Харин хэнд ч тусалдаггүй өөрийгөө л сайхан авч явдаг хүн бусдад ганцхан тус хүргэхэд тэр сайн хүн болчихдог…

Хэнд ч таалагдах гэж бүү хичээ!
Хэнийг ч алдахаасаа бүү ай!
Хэнийг ч намайг үнэлсэнгүй гэж бүү гомд!

Угаасаа чи бусдад таалагдах гэж хичээсэн өдрөөсөө эхлээд хэнд ч таалагдахаа болино.

Өөрийгөө алдвал чи бүгдийг алдана.
Өөрийгөө үнэлэхгүй хүнийг хэнч үнэлэхгүй...👌🙇

Хүн амьдралдаа хэчнээн олон алдаж оносон байлаа ч хүнлэг сэтгэлээ гээгээгүй бол Авид бурхан орхидоггүй.Дээр үеийн настну...
02/06/2026

Хүн амьдралдаа хэчнээн олон алдаж оносон байлаа ч хүнлэг сэтгэлээ гээгээгүй бол Авид бурхан орхидоггүй.

Дээр үеийн настнууд: Хэцүү үед Авид бурханаа сана, итгэл найдвараа битгий алд гэдэг байжээ.

Учиг нь гэрэл гэгээ хамгийн хэрэгтэй газар бол гэрэлтэй газар биш, ерөөс харанхуй байгаа газар орон байдаг.

Бурханы сургаалд Авид бурхан бол төгс төгөлдөр хүмүүсийн бус, харин итгэл сэтгэлээ алдах гэж буй хүмүүсийн итгэл найдварын оч нь болдог хэмээн тайлбарлажээ.

Дээр ину Авид бурхан болбоос төөрсөн сүнсийг аврахын тулд баруун зүгийн/санах!/ диваажингийн орноос залран ирдэг гэсэн байна.

Цаашилбал зовлон шаналал, мухардалд орсон хэн байлаа ч насан эцэслэхийн цагт түүний нэрийг гүн хүндэтгэлтэйгээр санаж чадвал ариун газарт заавал эргэн төрнө гэдэг тангарагтай юм байна.

Авид бурханы ивээл гэдэг нь зөвхөн хүний амьдралын эцсийн мөчид хүртдэг зүйл бус, амьдралын хүндхэн үед түшиг тулгуур, итгэл найдвар эрэн Авид бурханы шүтээн хөргийг харан чин бишрэлээр мөргөх хэн бүхнийг, түүний энэрэл нигүүлсэл, аврал ивээл нь үргэлж түшиж сэтгэлийн очийг нь дахин асаадаг хэмээжээ. Эдгээрийг сэтгэлдээ санан сүслэн залбираарай!

Авид бурханы зүрхэн тарни:

"Ум Амидэва хри сууха"

www.facebook.com/Tengerism

КВАНТ ФИЗИКИЙН ОНОЛООР АМЬДРАЛД ШУУД НӨЛӨӨЛДӨГ 7 ЗҮЙЛ💚Квант физик дэх чичиргээ нь бүх зүйл энерги гэсэн үг. Чичиргээ бүр...
02/06/2026

КВАНТ ФИЗИКИЙН ОНОЛООР АМЬДРАЛД ШУУД НӨЛӨӨЛДӨГ 7 ЗҮЙЛ💚

Квант физик дэх чичиргээ нь бүх зүйл энерги гэсэн үг. Чичиргээ бүр мэдрэмжтэй тэнцүү байдаг ба хоёр төрлийн чичиргээ байдаг. Мэдрэмж бүр эерэг эсвэл сөрөг байж болох чичиргээг ялгаруулдаг.

1-рт - Бодлууд
Бодол бүхэн ертөнц рүү давтамж ялгаруулдаг ба тэр давтамж нь буцаад эх үүсвэр рүүгээ очдог тул сөрөг бодол, шантрал, гуниг, уур хилэн, айдас төрвөл энэ бүхэн танд буцаж ирдэг. Ийм учраас бодлынхоо чанарт анхаарал тавьж, эерэг бодлыг илүү төлөвшүүлж сурах нь маш чухал.

2-рт - Таны эргэн тойрны хүмүүс
Таны эргэн тойронд байгаа хүмүүс таны чичирхийллийн давтамжид шууд нөлөөлдөг. Хэрэв та өөрийгөө аз жаргалтай, эерэг, шийдэмгий хүмүүсээр хүрээлүүлвэл та ч бас энэ чичиргээнд орно. Одоо хэрэв та гомдоллогч, медик, пессимистүүдээр өөрийгөө хүрээлүүлсэн бол болгоомжтой байгаарай! Үнэндээ, тэд таны давтамжийг бууруулж, тиймээс таны тааллаар таталцлын хуулийг ашиглахаас сэргийлж чадна.

3-рт - Хөгжим
Хөгжим маш хүчтэй. Хэрэв та зөвхөн үхэл, урвалт, уйтгар гуниг, орхигдлын тухай ярьдаг хөгжим сонсох юм бол энэ бүхэн таны чичиргээнд саад болно. Сонсож буй хөгжмийнхөө үгэнд анхаарлаа хандуул, энэ нь таны чичирхийллийн давтамжийг бууруулж магадгүй юм. Тэгээд санаарай: чи яг юу чичирхийлж байна түүнийгээ амьдралдаа татдаг.

4-рт - Үздэг зүйлс
Азгүйтэл, үхэл, урвалт гэх мэт зүйлсийг шийдэх нэвтрүүлэг үзэх үед таны тархи үүнийг бодит байдал гэж хүлээн авч, таны биед бүхэл бүтэн химийн бодис ялгаруулдаг бөгөөд энэ нь таны чичирхийллийн давтамжид нөлөөлдөг. Өөрт чинь сайн зүйл хийж, илүү өндөр давтамжтайгаар чичирхийлэхэд тусалдаг зүйлсийг ажигла.

5-рт - Сэтгэл санаа
Гэртээ ч бай, ажил дээрээ ч бай, эмх цэгцгүй, бохир орчинд их цагийг өнгөрөөдөг бол энэ нь таны чичирхийллийн давтамжид ч бас нөлөөлнө. Эргэн тойрноо сайжруулж, орчин тойрноо цэгцэлж, цэвэрлэ. Орчлон ертөнцөд илүү ихийг авах чадвартай гэдгээ харуул. Байгаа зүйлээ арчил!

6-рт - Үг
Хэрэв та юмс болон хүмүүсийн талаар дүр эсгэх эсвэл муугаар ярьдаг бол энэ нь таны чичирхийллийн давтамжид нөлөөлдөг. Давтамжаа өндөр байлгахын тулд бусдын талаар гомдоллох, муугаар ярих зуршлыг арилгах нь чухал. Тиймээс жүжиг болон хохирогчоос зайлсхий. Амьдралынхаа сонголтонд хариуцлага хүлээ!

7-рт - Талархал
Талархал таны чичирхийллийн давтамжид эерэгээр нөлөөлдөг. Энэ бол таны одоо амьдралдаа хэвшүүлэх ёстой дадал. Бүх зүйлд талархаж эхэл, сайн зүйлс болон муу гэж боддог зүйлдээ, туулсан туршлагадаа таларх. Талархал таны амьдралд сайн сайхан зүйл тохиолдох үүдийг нээж өгдөг.

ДОРНЫН ЗУРХАЙМаргааш аргын тооллын 2026-6-2, Мягмар гарагБилгийн тооллын 17, Ангараг гарагӨдрийн наран 4 цаг 57 минутад ...
02/06/2026

ДОРНЫН ЗУРХАЙ

Маргааш аргын тооллын 2026-6-2, Мягмар гараг
Билгийн тооллын 17, Ангараг гараг
Өдрийн наран 4 цаг 57 минутад мандаж,
20 цаг 44 минутад жаргана.
Гар одтой, улаагчин хонь өдөр

Үс засуулбал: Тохиромжгүй.

Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, эрдэнийг гадагш өгөх, мал аж ахуйн үйл, сахил санваар авах, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдаж авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой.

Зурхайч: Д. Цогтбаатар

Хэрвээ чамд дургүй хүн байдаг бол тэр чиний асуудал биш, тэр хүний асуудал. Бүү тоо.Хэрвээ чамайг доромжилсон хүн байдаг...
31/05/2026

Хэрвээ чамд дургүй хүн байдаг бол тэр чиний асуудал биш, тэр хүний асуудал.
Бүү тоо.

Хэрвээ чамайг доромжилсон хүн байдаг бол
чиний доторх биш, тэр хүний доторх ил гарч байгаа хэрэг.
Инээмсэглээд өнгөрөөгөөрэй.

Хэрвээ чамд атаархдаг хүн байдаг бол чи биш, тэр хүн өөрөө зовж амьдарч байна.
Тиймээс хариу үйлдэл хэрэггүй.

Хэрвээ чамайг муугаар ярьдаг бол чи урагшилж байна гэсэн үг.
Харин тэр хүн байрандаа үлджээ.

Хэрэв чамайг хуурч худал ярьж хохироосон хүн байдаг бол чи түүнийг хурдхан орхи, муу хүнээ эртхэн таньж авч холын замд садаа тээгээ хаялаа гэсэн үг.
Битгий эргэж хар.

Хэрвээ чамд мөрөөдөл байгаа бол чимээгүйхэн урагшил.
Сайхан сэтгэлтэй, чамд элэгтэй хүмүүс
өөрсдөө чамайг хүрээлээд ирнэ.

Сайхан сэтгэлтэй яваарай!  Өгөх нь авахаас сайхан...Уучилж сураарай! Мартах нь гомдохоос хөнгөн...Инээж яваарай! Сэтгэли...
31/05/2026

Сайхан сэтгэлтэй яваарай!
Өгөх нь авахаас сайхан...
Уучилж сураарай!
Мартах нь гомдохоос хөнгөн...
Инээж яваарай!
Сэтгэлийн амар амгалан байдал эд баялагаас ч тансаг...
Эрүүл байгаарай!
Бие, сэтгэл, бодол гурав эрүүл байх нь баян, эрх мэдэлтэй, авъяастай байхаас ч илүү...

ѲГЛѲѲНИЙ МЭНД ДЭВШҮҮЛЬЕ.МАНАН СҮВЛЭХ ХАЙРСувдан цагаан манан тэр л хэвээрээСуунаглан дэгдээд сэтгэлд буучих шигСанаашира...
30/05/2026

ѲГЛѲѲНИЙ МЭНД ДЭВШҮҮЛЬЕ.

МАНАН СҮВЛЭХ ХАЙР

Сувдан цагаан манан тэр л хэвээрээ
Суунаглан дэгдээд сэтгэлд буучих шиг
Санааширан санаад чамайгаа үгүйлсэн
Сэтгэлийн манан намайг бүрхэнэ

Суварган уулст нутагт минь үлдсэн
Сэвгэрхэн чамайгаа санаад байна

Уулын цагаан будан тэр л аяараа
Уулгалан суунаглаад зүрхэнд хүрчих шиг
Уяранхан санаад чамайгаа үгүйлсэн
Учралын будан намайг нөмөрнө

Суварган уулст нутагт минь үлдсэн
Сэвгэрхэн чамайгаа санаад байна

Манан будан сүлэлдэн тэр л чигээрээ
Манаран хуйлраад хайранд уусчих шиг
Миний л сэтгэл чамайг үгүйлэн
Манан сүвлэн хайр минь урсана

Суварган уулст нутагт минь үлдсэн
Сэвгэрхэн чамайгаа санаад байна.
Т.Б/Тогоочийн Болдбаатар/

Амнаас нь ч олигтой үг гардаггүй...Амьдралыг ч гэгээлгээр хардаггүй юм билээ...
30/05/2026

Амнаас нь ч олигтой үг гардаггүй...
Амьдралыг ч гэгээлгээр хардаггүй юм билээ...

Чиний төлөө амиа өгсөн, чамайг хэзээ ч харж байгаагүй, олон зууны тэртээх өмнөх өвөг дээдсийн чинь сүнс өнөөдөр чиний ну...
29/05/2026

Чиний төлөө амиа өгсөн, чамайг хэзээ ч харж байгаагүй, олон зууны тэртээх өмнөх өвөг дээдсийн чинь сүнс өнөөдөр чиний нулимсыг арчих гэж, алдаа оноог чинь засах гэж өөр орон зайгаас өртөөчлөн, улаач нэгний биед буун ирдэг билээ.

Үхлийн дараа ч удмаа гэх хайр дуусдаггүй гэдгийг, үндэстнээ гэх сэтгэл унтардаггүй гэдгийг, цаг хугацаанаас ч хүчтэй агуу хайр байдаг гэдгийг Тэнгэр үзлээс өөр юу бидэнд ингэж бодитоор мэдрүүлж чадах билээ?
Чи хэзээ ч ганцаараа биш, чамайг халуун эрчмээрээ хамгаалах өвөг дээдэс чинь араас чинь тэврэн зогсож байдгийг мэдрэх тэр агшинд зүрх чинь тэнгэрлэг хүчээр хөглөгдөж байдаг юм.

Бид ийм агуу бөгөөд халуун сэтгэлтэй өвөг дээдсийн үргэлжлэл учраас нэгнээ хайрлаж, байгаль дэлхийгээ энэрч, зөөлөн зүрх сэтгэлтэй амьдраарай. Тэгвэл Тэнгэр ивээнээ!

Цагааны онгодуудын хэлэх дуртай нэг үг байдаг юм.

Хайр хаана байна, тэнд Тэнгэр оршдог...

www.facebook.com/Tengerism

Address

Ulaanbaatar 11
Ulaanbaatar
16000

Opening Hours

Monday 09:00 - 20:00
Tuesday 09:00 - 20:00
Wednesday 09:00 - 20:00
Thursday 09:00 - 20:00
Friday 09:00 - 20:00
Saturday 09:00 - 20:00
Sunday 09:00 - 20:00

Alerts

Be the first to know and let us send you an email when BAT mongolia shop posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Category