Baasan lama foundation

Baasan lama foundation Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Baasan lama foundation, Food Delivery Service, sukhbaatar Street, Ulaanbaatar.

Д.БААСАН ЛАМ АГСНЫ ТОВЧ НАМТАР, ТҮҮХЭН ЗАМНАЛ, ХИЙЖ БАЙСАН ҮЙЛ ХЭРЭГЭЭС           Дорлигжав овогтой Баасан лам агсан нь:...
27/05/2021

Д.БААСАН ЛАМ АГСНЫ ТОВЧ НАМТАР, ТҮҮХЭН ЗАМНАЛ, ХИЙЖ БАЙСАН ҮЙЛ ХЭРЭГЭЭС

Дорлигжав овогтой Баасан лам агсан нь:
1955 оны 9-р сарын 2-нд Улаанбаатар хотын 1-р амаржих газарт төрсөн.
Аав Дорлигжав нь Завхан аймгийн Улиастай сумын харьят
Ээж Цэрэнсодном нь Алдархаан сумын харьят хүмүүс байсан.
Эхнэр охин хүү хоёртой.
Эхнэр Д.Алтанцэцэг нь хүний их эмч мэргэжилтэй.
Тэрээр:
Нийслэлийн 21-р дунд сургуулийг дүүргэж 10 жилийн боловсрол эзэмшиж
1971-1973 онд ТТМ сургууль
1974-1979 онд Гандан Тэгчинлэн хийдийн харьят Шашны дээд сургууль
1985-1987 онд Улаан- Үдэ хотын Багшийн дээд сургууль
1999-2000 онд Төрийн удирдлагы академи төгссөн тус тус дүүргэжээ.
Буддын гүн ухааны Гэвш цолтой
Төрийн удирдлагын менежир.
Түүний ажил амьдралын гараа:
1973 - 1974 онд 1-р авто баазад засварчин / зураг /
1979 - 1989 онд Гандантэгчлэн хийдэд Хурлын голч лам / зураг /
1989 - 1991 онд МоАХ-ны тэргүүлэгч
Д.Баасан лам агсан Ардчилсан Хувьсгалын анхдагч бөгөөд Монголын Ардчилсан Холбоог үүсгэн байгуулагч анхны Алтан Хараацайн 13-ын Нэг юм. Одоогоос 30 жилийн өмнө Монголд Ардчилсан хувьсгал өрнөж нэг нийгмээс нөгөө нийгэмд шилжих цаг үед Д.Баасан лам эр зориг, чин үнэн сэтгэл тээн шударга ёс, Ардчиллын үнэт зүйлийг түгээн дэлгэрүүлэх үүргээ ухамсарлан оюун санааны эрх чөлөөний дуу хоолой болж хүмүүний шүтэх эс шүтэх эрх, Монгол түмний заяа буяныг дээш өргөх түүчээлэгч байсан юм.
1991 - 1993 онд “Зөөлөн эгшиг” бага сургуулийн захирал
Энэ үедээ Монголын Бурхны шашны ном хурах зан үйлийг Түвд үсгээр бус өөрийн үндэсний хэлээр хуралддаг болгохоор Их хөлгөний номлолоор бэлтгэгдсэн халхын хутагт хувилгаадыг тодруулан бэлтгэдэг байх зорилготой анхны бар жилийн бар сарын бар өдрийн бар цагт төрсөн анхны 30 сурагч шавь нараа бэлдсэн юм.
1994 - 1996 онд Ламирам дацанд ловон лам
Тэрээр дээрхи он жилүүдэд зорьсондоо хүрхээр шулуудан 1993-1995 онд эртний Хар Хорум хотын туурь дээр боссон Эрдэнэзуу хийдэд 9-р Богд Жавзандамба хутагтыг залж Монголын Бурхан Шашны төв Гандантэгчилэн хийдийн хамба Чойжамц болон тухайн үеийн толгой 30 гаран сүм хийдийн хамба тэргүүнийг хуралдуулан 9-р Богд Жавзандамба хутагтыг ширээнд залж Монголын Бурхан шашны тэргүүнээр өргөмжлөн батлуулж Монголыг Бурхан шашны Тэргүүнтэй болгосноор мөн нэг бодит ажил нь байсан юм.
1999 - 2011онд Монголын сүсэгтний холбооны дэд тэргүүн
Д.Баасан лам агсны эхлүүлсэн үйл хэргийн цаана бурхны шашны тэргүүлэх лам хуварга, төр нийгмийн зүтгэлтэнгүүдийн дэмжлэг туслалцаатайгаар Дээрхийн гэгээн 14-р Далай ламыг урин залж Монголын сүсэгтэн түмний сайн сайхны төлөө Дүйнхорын Ванг тавиулснаар Монголын Бурханы Шашныг өөрийн тэргүүнтэй болгоод зогсохгүй цаашлаад Монголыг Дэлхийн Буддын Шашны Төв Улс болгохыг зорьсон аугаа их үйлийн эхлэл байсан юм.
1992 - 2011онд Монгол Ардын Намыг Дарга
Тэрээр 1991 онд Монгол Ардын Намын 3-р Их Хурлыг нэхэн хуралдуулан Монгол Ардын Намыг дахин сэргээж 1992 онд бүртгэгдэн 08 тоот батламжыг гардан авч Монгол Ардын Намын Даргаар сонгогдож өнгөрсөн хугацааны улс төрийн дарангуйлал, хүчэрхийлэлээс хүний эрх, эрх чөлөөг хамгаалж буйн баталгаа болж хэлмэгдэлтийн гашуун үеийг таслан зогсоосон ардчилсан хүнлэг энэрэнгүй нийгэм бий болж амар тайван цагийн эхлэл ирснийг өөрийн биеээр үлгэрлэсэн юм.
2009-2011онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Шашны асуудал эрхэлсэн зөвлөлийн гишүүнээр тус тус ажилж байсан.
Эдгээр он жилүүдэд тэрээр итгэл үнэмшил нь улам бүр бадарч их үйлээ үргэлжлүүлэн дараагын алхамаа хийн ”Хар Хорум Хот”-ыг орчин цагтай уялдуулан түүхийн цаг үед оршин байсан бүх шашны сүм хийдүүдийг түүхэнд үлдсэн тэр хэв маяг соёлын өв уламжлалыг шингээсэн Монгол улсын аялал жуулчлалын салбарын хөгжилд өндөр хувь нэмэр оруулахуйц жилийн 4 улиралд тасралтгүй цувах буддист аялагчдыг татах зорилготой “ Хар Хорум Нийслэл ” төсөл бичжээ.

Мөн “Номт бие, Номт хүн,Номт улс, Номт төр” төсөл. Уг төсөл Дархан,Эрдэнэт, Нийслэлийн 9 дүүрэгт нийтдээ 100.000 өрхөд хэрэгжүүлхээр бичсэн төсөл нь тодорхой үе шаттай хэрэгжиж улмаар дундаж давхрагын иргэдийн нийгэмд хандах байр суурь тогтворжиж, өөртөө итгэх итгэл үнэмшилийг нэмэгдүүлэн эргэн тойрондоо үлгэрлэж амьдарлын зөв хэвшилд дадах улмаар бэлэнчлэх сэтгэлгээнээс ангижирч төрөөс хэрэгжиж байгаа бодлогод идвэхтэй бөгөөд эерэг хандлага бий болгох замаар нийгмийн сэтгэл зүйг тогтвортой болход нөлөө үзүүлэх тодорхой хүрээлэл бий болгоход зорьсон төсөл байсан юм.

Д.Баасан лам агсан Төр сүм хийдийн харилцааны тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш 25 жилийн хугацаанд уг хуульд нийтдээ 5 удаа нэмэлт өөрчлөлт орсноос 1995,1997оны хуулиудын нэмэлт өөрчлөлтүүдэд дүн шинжилгээ хийснээр Х дугаар Богдын хойд дүрийг тодруулахтай холбоотой Дээрхийн гэгээн 14-р Далай ламын хандлага түүний байр суурь, хөрш зэргэлдээ улс орны барих улс төрийн байдал, дипломат харилцаанд үзүүлэх нөлөөлөл зэрэг зайлшгүй зохицуулах ёстой шинээр бий болж байгаа асуудалыг тооцон үзэж хууль эрх зүйн орчинд дүгнэлт хийж засаж сайжруулахтай холбоотой ажил эхлүүлсэн байсан бөгөөд үүнийг нотлон 1-9-р Богдуудын түүхэн намтарыг судалгааны үндэслэл дээр бичсэн байсан.

Олон улсын шашин судлаачидтай харилцаа холбоотой байж тэр ч бүү хэл Ромын Пап ламын элчтэй уулзаж олон улсын шашны байгууллагатай дэлхийн энх тайван найрамдалын харилцааг улам бүр бэхжүүлж сайн үйлсийн хамтын ажиллагааг хийх талаар хамтран ажиллах санамжид хүрч “Монголын төр шашны хос ёсны төрийн бодлого ба Монгол улсын Үндсэн хууль-Буддизмын нөлөө” зэрэг өргөн хүрээний сэдвүүдээр олон улсын шашны эрдэм шинжэлгээний хуралд улсаа төлөөлөн оролцож иржээ.

27/05/2021

Цагаан ордон түүхэндээ анх удаа Бурхан багшийн дүйчэн өдрийг ёслон тэмдэглэсэн байна. 🙏🙏🙏

Address

Sukhbaatar Street
Ulaanbaatar
14190

Telephone

+97698110300

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Baasan lama foundation posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share