ХӨХ СҮРЭГ бүх нийтийг малжуулах төсөл

ХӨХ СҮРЭГ бүх нийтийг малжуулах төсөл Өөрийн нэр дээрх өсдөг өв хөрөнгө

“ХӨХ СҮРЭГ” төслийн 3 дахь жил Сайхан намаржиж байна уу эрхэм Хөх сүрэгчүүд ээ. Саяхан мэт санагдавч хэдийнээ 3 дахь жил...
05/11/2024

“ХӨХ СҮРЭГ” төслийн 3 дахь жил

Сайхан намаржиж байна уу эрхэм Хөх сүрэгчүүд ээ.
Саяхан мэт санагдавч хэдийнээ 3 дахь жилийнхээ ой дээр иржээ бид. Тэртээ 2021 оны 11-р сарын 11-ны өдөр “Монголын хөдөө аж ахуй” хэмээх том салбарын хаалгаар Хөх сүрэг нэрэн доор хамтдаа орсон. Өнгөрсөн хугацаанд та бүхний итгэлийг алдахгүй, зорьсоноо биелүүлж, зорилгодоо хүрэх гэж манай хамт олон хичээнгүй ажилсан. Бүх зүйл дардан сайхан байсан гэж хэлж чадахгүй. Шинэ зүйлд сорилт байдаг нь жам юм даа.
Хотын иргэдийг малтай болгох, малынхаа үр өгөөжийг жил бүр хүртэх боломжоор хангах нь энэхүү төслийн гол зорилго байсан. Гэвч 2 жилийн хугацаанд “өгөөж тараах” ажлыг асуудалгүй хийж чадсангүй. Хэрхэн, яаж үүнийг хийх вэ гэдэг дээр төвлөрч янз бүрийн аргаар туршилт хийж үзлээ. Хүргэлтээр, агуулахаар, утсаар, апп-аар гээд л ... Энэ бүх аргууд хэрэглэгчдэд төвөг удсан, ачаалал үүсгэсэн, бухимдуулсан, нөгөө талдаа ажилчдыг ч зовоосон, харилцагчдыг ч залхаасан арга хэлбэрүүд байлаа. Энэхүү төслийн амин сүнс нь “мал” гэхээс илүү “технологийн шийдэл” юм. Гэтэл технологийн хөгжүүлэлт дээрээ төдийлөн эв зүйгээ олохгүй үндсэндээ “бүтэлгүй” байснаа хүлээн зөвшөөрөхөөс аргагүй.
Хөдөө аж ахуйн салбарын хамгийн том эрсдэлтэй хүчин зүйл мэдээж цаг агаар. Өнгөрсөн 2 жилийн цаг агаар яг л биднийг шалгах гэсэн шиг сүүлийн жилүүдэд болоогүй “хатуу” өвөл, хавар хоёронтоо боллоо. Бусад малчдын адил малын “зүй бус хорогдол” биднийг тойроогүй гэдгийг нуухгүй. Хөдөлмөрч малчин малаа бага хорогдуулж ихээр өсгөдөг, залхуу малчин малаа ихээр хорогдуулж бага төл авдаг гэдгийг бодит туршилтаар мэдэрсэн жилүүд байлаа. Мал маллахаас илүү хүн маллах хэцүү гэдгийг яс махандаа шингээж ойлгов. Мэдээж бүх малчид маань ийм биш л дээ.
Цаг, өдөр хоног явах тусам төслийнхөө алдааг засах шаардлага гарч байна. Цаасан дээр буусан төсөл, цасан дээр бэлчих мал 2 өөр шүү гэдгийг өнгөрсөн 3 жил бидэнд харуулав. Алдаагаа засч, төслийнхээ ирээдүйг гэрэлтэй байлгах нь бидний үүрэг. Тиймээс зоригтойгоор, ухаалгаар гэхдээ та бүхнийг хохироохгүйгээр төслийнхөө зарим зүйслийг өөрчлөх хэрэгтэй болсныг та бүхэндээ дуулгах хэрэгтэй байна. Мянга мянган жил оршиж ирсэн нүүдэлчин, малчин ахуй соёлоо одоо суурин соёл, технологийн эринтэй хослуулан хөгжүүлэх тийм ч амархан биш гэдгийг хүн бүхэн ойлгоосой гэж хүсэж байна. Хамгийн гол нь та бид холын зорилгодоо нэгдмэл байх ёстой.
Хэдэн сар сошиал медиагаас хол байлаа. Олон хүн санаа зовж, сэтгэл гаргаж, асууж лавлаж байгаад талархаж байна. Бас цөөнгүй хүн амаа билүүдэж байгаад ч талархаж байна. Хөх сүрэг төсөл анхнаасаа л дэмжигчдээр ч баялаг, атаархагчдаар ч элбэг байсан нь үнэн. Цаг хугацаа бүхнийг харуулна гэдэг учраас өдөр, шөнөгүй пост хийж, комментод хариулахаас илүү ажлын үр дүнгээр харуулах нь чухал гэж үзсэн. Хавраас эхлээд үргэлж асуудал дагуулж ирсэн өгөөж тараах үйл явцыг “шинэчлэх”, зөв арга замыг олохыг илүү чухалчилж ажиллаа. Хэрхэн, яаж өгөөжөө асуудалгүй тараах вэ гэдгээ ч олсон гэдгээ та бүхэндээ дуулгахад таатай байна. Яг одоо хөгжүүлж байна. Энэ бэлэн болж та бүхэнд ямар ч чирэгдэлгүйгээр өгөөжөө авах боломжийг бий болгоход дахиад багагүй хугацаа орохоор байна. Энэ талаар цаг нь болохоор тусгайлан мэдээлэл өгөх болно. Тэр болтол утсаараа захиалгаа аваад, агуулахаас өгөөжөө тараах болно.
Өгөөж тараах шинэ “арга”-тай уялдуулах үүднээс апп дээр бүрэн шинэчлэл хийж түр хугацаанд хаасан байгаа. Мөн суурин утсыг хаасан, 90509028, 90509078 гэсэн 2 дугаар хөх сүрэг эзэмшигчдийн асуултанд хариулж байна. Ажлын бус цаг, амралтын өдрүүдэд утас хаалттай байхын анхаарна уу. Өгөөж захиалгаа ч энэ 2 дугаарт өгөөрэй. Мөн оффис хэд хэдэн удаа өөрчлөгдсөн. Тэр бүхэн мэдээж учир шалтгаантай. Одоогоор СБД, 1-р эмнэлэгийн урд SAV PLAZA-д байрлаж байна. Өөрсдийн эзэмшлийн оффисдоо орох хүртэл нүүдэлчин хэв маягаар явах байх аа. Мөн төслийн удирдагч Г.Чойжамц өвлийн бэлтгэж ажлаа дуусч хөх сүрэг эзэмшигчидтэй уулзах, мэдээлэл солилцох, гацаад байгаа асуудлуудын шийдлийг олохоор уулзалтыг товийг долоо хоног бүрийн 2,3,4 дахь өдрүүдийн 17-19 цагуудад гаргаж та бүхнийг хүлээж авах болно. Та Хөх сүрэг мэдээлэл хаягаар болон утсаар уулзалтыг цагаа урьдчилан баталгаажуулж ирнэ үү.
Авах юманд учир бий гэдэг. Та бүхэн бүгд өгөөжөө бүрэн бүтэн авах болно. Идэшний үе эхэлсэнтэй холбоотойгоор өгөөж тараалтыг эрчимжүүлж эхэллээ. Хүлээцтэй, соёлтойгоор мэдээллийн ажилтнуудтай зөв боловсон харьцаж өгөөжийн захиалгаа өгнө үү. Бид бас хариуцлагатай, шуурхай ажиллахаа анхаарч аль болох та бүхэнд төвөг болохгүй өгөөжийг тараах болно.
Хөх сүргийн ирээдүй хүн бүрийн итгэл, сэтгэлээр ХҮЧТЭЙ, ГЭРЭЛТЭЙ байх болно. Хамтдаа чадна аа.

Хүндэтгэсэн
ХӨХ СҮРЭГ ТӨСӨЛ

🇲🇳 Унага урт сайхан зоотой       Уужим сайхан ташаатай       Хөлдөө жороотой       Хүзүүндээ молцогтой 🥰🐴"ХӨХ СҮРЭГ"-ийн...
14/05/2024

🇲🇳 Унага урт сайхан зоотой
Уужим сайхан ташаатай
Хөлдөө жороотой
Хүзүүндээ молцогтой 🥰🐴
"ХӨХ СҮРЭГ"-ийн адуун сүрэг маань бүр олон болтугай 🫶💯

"ЭЕН ЭРДЭНЭ" КОМПАНИ🤝Ээжийн кимчи, Амтат соус, амтат дүпү, шарсан кимчи гэх мэт олон нэр төрлийн савлагаатайгаар "ХӨХ ҮҮ...
10/05/2024

"ЭЕН ЭРДЭНЭ" КОМПАНИ🤝
Ээжийн кимчи, Амтат соус, амтат дүпү, шарсан кимчи гэх мэт олон нэр төрлийн савлагаатайгаар "ХӨХ ҮҮР" аплейкейшнд нэгдэхээр боллоо. 🤤🥰
Энэхүү бүтээгдэхүүн маань өнөөдөр ЦАХИМ ХУДАЛДААНД байршаад явах болно.
Мөн мөнгөөр худалдан авалт хийх бүртээ Loyalty оноогоо цуглуулан төл малаа өсгөөд аваарай. АМЖИЛТ 🐑🐐

"МОНГОЛ АЛТАЙН БАРАГШУН" БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭГЧ КОМПАНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНҮҮД НЬ ӨГӨӨЖ СОНГОЛТОД НЭМЭГДЭХЭЭР БОЛЛОО.Монгол ...
09/05/2024

"МОНГОЛ АЛТАЙН БАРАГШУН" БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭГЧ КОМПАНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНҮҮД НЬ ӨГӨӨЖ СОНГОЛТОД НЭМЭГДЭХЭЭР БОЛЛОО.
Монгол Алтайн Барагшун нь хүний биед дараах үйлчилгээ үзүүлнэ.
Биеийн эсэргүүцэл сайжруулах, Харшил
Зүрх,судасны өвчин, даралт ихсэх
Толгойн өвчин, мигрень
Нүдний даралт ихсэх өвчний үед
Элэгний хатуурал-цирроз
Бөөр, давсагны үрэвсэл
Түрүү булчирхай томрох үед
Ходоод, 12 нугалааг эд эсний шархлаа, ходоод, гэдэсний замын бусад өвчний үед
Бүдүүн гэдэсний шархлаат үрэвсэл/шамбарам/
Хоол боловсруулалтын хямрал – дисперсийн үед буюу цээж хорсох
Ходоодны хүчил ихсэх, багадах
Уушги, амьсгалын замын өвчин
Чихрийн шижинд
Булчин,нүүрний саажилт
Яс, үе мөч хугарах, цээжний гэмтэл, үе булгарах үед барагшуныгхэрэглэвэл үр дүнтэй болох нь олон улсын эрдэмтэн судлаачдын судалгаа шинжилгээний ажлуудаар нотлогдсон.
Энэхүү бүтээгдэхүүн маань маргааш ЦАХИМ ХУДАЛДААНД байршаад явах болно.
Мөн мөнгөөр худалдан авалт хийх бүртээ Loyalty оноогоо цуглуулан төл малаа өсгөөд аваарай. АМЖИЛТ 🐑🐐

"ШИМ БРЭНД" БҮТЭЭГДЭХҮҮН МААНЬ ГЭР БҮЛИЙН ХАМТ ОЛОН ГОЁ СОНГОЛТТОЙГООР ӨГӨӨЖ БҮТЭЭГДЭХҮҮНД ЭРХ 7 ХОНОГТ НЭМЭГДЭХЭЭР БОЛЛ...
03/05/2024

"ШИМ БРЭНД" БҮТЭЭГДЭХҮҮН МААНЬ ГЭР БҮЛИЙН ХАМТ ОЛОН ГОЁ СОНГОЛТТОЙГООР ӨГӨӨЖ БҮТЭЭГДЭХҮҮНД ЭРХ 7 ХОНОГТ НЭМЭГДЭХЭЭР БОЛЛОО🤩
Мөн мөнгөөр худалдан авалт хийх бүртээ Loyalty оноогоо цуглуулан төл малаа өсгөөд аваарай. АМЖИЛТ 🐑🐐

"ДАРХАН ЦҮНХ" -нэс өгөөждөө авах боломжтой боллоо.👜💼 Эдгээр цүнхнүүдэн олон төрөл загвараар өнөөдрөөс цахим худалдаанд б...
02/05/2024

"ДАРХАН ЦҮНХ" -нэс өгөөждөө авах боломжтой боллоо.👜💼 Эдгээр цүнхнүүдэн олон төрөл загвараар өнөөдрөөс цахим худалдаанд байршаад явна.😊

Мөн мөнгөөр худалдан авалт хийх бүртээ Loyalty оноогоо цуглуулан төл малаа өсгөөд аваарай. АМЖИЛТ 🐑🐐

"ДОРНОД ҮЙЛДВЭРИЙН ГУРИЛ"Улаан буудайн цэвэр гурил Урсахгүй, Нялцайхгүй, Ус даадаг гэх мэт олон давуу талтай олон төрлий...
01/05/2024

"ДОРНОД ҮЙЛДВЭРИЙН ГУРИЛ"
Улаан буудайн цэвэр гурил Урсахгүй, Нялцайхгүй, Ус даадаг гэх мэт олон давуу талтай олон төрлийн савлагаатайгаар өгөөж сонголтод нэгдэхээр боллоо.🤩 Цахим худалдаанд маргааш байршаад явах болно
Мөн мөнгөөр худалдан авалт хийх бүртээ Loyalty оноогоо цуглуулан төл малаа өсгөөд аваарай. АМЖИЛТ 🐑🐐

ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛЭЭ ДЭМЖИЦГЭЭЕ 🇲🇳 "ШАР СҮҮН"-  ааруул, чихэрнээс🍭🍬😋өгөөж сонголтдоо авах боломжтой боллоо. Энэхүү амтл...
01/05/2024

ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛЭЭ ДЭМЖИЦГЭЭЕ 🇲🇳
"ШАР СҮҮН"- ааруул, чихэрнээс🍭🍬😋өгөөж сонголтдоо авах боломжтой боллоо. Энэхүү амтлаг цагаан идээн маргааш аплейкейшнд орно. 😊
Мөн мөнгөөр худалдан авалт хийх бүртээ Loyalty оноогоо цуглуулан төл малаа өсгөөд аваарай. АМЖИЛТ 🐑🐐

Амаргүй Амараа начин юу гэж хэлэв?Мэдээлэл авах утас: 80085834, 90117202
30/04/2024

Амаргүй Амараа начин юу гэж хэлэв?

Мэдээлэл авах утас: 80085834, 90117202

ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛЭЭ ДЭМЖИЦГЭЭЕ 🇲🇳🐝🐝"АМТЛАГ ЗӨГИЙН БАЛ" брэндийн бүтээгдэхүүнүүд маань ӨГӨӨЖ  сонголтод нэгдэхээр болло...
26/04/2024

ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛЭЭ ДЭМЖИЦГЭЭЕ 🇲🇳
🐝🐝"АМТЛАГ ЗӨГИЙН БАЛ" брэндийн бүтээгдэхүүнүүд маань ӨГӨӨЖ сонголтод нэгдэхээр боллоо.
Мөн мөнгөөр худалдан авалт хийх бүртээ Loyalty оноогоо цуглуулан төл малаа өсгөөд аваарай. АМЖИЛТ 🐑🐐

EDEN БрэндЭх орныхоо жимс жимсгэнийг боловсруулж өтгөрүүлсэн шүүс, жимсний чанамал үйлдвэрлэдэг.🇲🇳 EDEN үндэсний үйлдвэр...
26/04/2024

EDEN Брэнд
Эх орныхоо жимс жимсгэнийг боловсруулж өтгөрүүлсэн шүүс, жимсний чанамал үйлдвэрлэдэг.
🇲🇳 EDEN үндэсний үйлдвэртэйгээ хамтран ажиллахаар боллоо.
👨‍👩‍👧‍👦Бяцхан үрсийнхээ дархлааг зуны цагт сайн дэмжвэл өвөл ханиад bye шүү дээ 🥰
Энэхүү бүтээгдэхүүн маань эрх 7 хоногт өгөөж сонголтод нь нэмэгдэхээр боллоо.
Мөн мөнгөөр худалдан авалт хийх бүртээ Loyalty оноогоо цуглуулан төл малаа өсгөөд аваарай. АМЖИЛТ 🐑🐐

Address

Сүхбаатар дүүрэг, 5-р хороо, Голомт хотхон, 4-р байрны C-блок
Ulaanbaatar
976

Alerts

Be the first to know and let us send you an email when ХӨХ СҮРЭГ бүх нийтийг малжуулах төсөл posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to ХӨХ СҮРЭГ бүх нийтийг малжуулах төсөл:

Shortcuts

Share

Category