16/09/2026
👮ХҮҮХДҮҮДЭЭ, АЮУЛГҮЙ БАЙДЛАА ХАМГААЛЦГААЯ!
🚗Зам хөндлөн гарахдаа зөвхөн ногоон гэрлээр, явган хүний цагаан шугамаар гарч хэвшээрэй. Зам гарахын өмнө машин ирж байгаа эсэхийг заавал шалгаарай.
📱Утсаа оролдож, чихэвч зүүж зам хөндлөн гарахгүй байгаарай.
🎒Орой болон үзэгдэх орчин муу үед тод өнгийн, гэрэл ойлгогчтой хувцас, үүргэвч ашиглаарай.
🚖Автомашинд зорчихдоо суудлын бүсээ заавал зүүгээрэй.
💁♂️Сургуулийн коридор, шат, гарцаар гүйхгүй, найзуудтайгаа түлхэлцэхгүй, хоорондоо эвтэй байгаарай.
👊Хэрэв дарамт, сүрдүүлэг, дээрэлхэлт, доромжлолд өртвөл ганцаараа асуудлыг шийдэх гэж оролдохгүй, ойр байгаа багш, цагдаа, хамгаалагч болон аав, ээждээ заавал хэлээрэй.
🕵️♀️Танихгүй хүнд итгэхгүй, аюул тулгарвал өөрөө эрсдэлд орохгүйгээр том хүнд яаралтай мэдэгдээрэй.
🙅♀️Гэрийн хаяг, утасны дугаар, нууц үг зэрэг мэдээллээ бусдад бүү дамжуулаарай.
💧 Ус тогтмол ууснаар бие эрүүл сэргэлэн байна шүү. Усаа мартав аа! Воо...Яаж