Даяанч

Даяанч Даяанч~Газар орноос үл хамааран,дотоод оюун санаагаа чухалчилдаг.Байгальд ойр,ертөнцтэй танилцан зохицон амьдрагч

24/01/2026

Муу санаатай муухай энергитэй ,худалч худлаа инээдтэй хүн гэдгийгчинь хүүхдүүд чинь хүртэл мэдэж байгаашүү дээ гадарлагдаад байдаг юм яаж гэдгийг нь мэдэхгүй ч үйл хөдлөл чинь байгаа байдал чинь ил тодхоон хэлээд өгдөг хүнд муу явдийм байж яахав ядаж үр хүүхдэдээ сайн хүн байхийг үлгэрлэдэггүй юмаа гэхэд жигшмээр хүн байж болохгүй шүү.Эцэг эх байна гэдэг чинь эхлээд хүн байхыг хэлдэг байлгүй дээ 😉

27/12/2025

Аав минь хөөрхөн шүү ❤️❤️❤️
Яг тулаад юу ч хамаагүй ярихад эвгүй юм шиг хирнээ.Хааяа нэг хонио хариулангаа ярьж байна гээд яридийн элдвийн л юм ярина.Аав ээждээ энгүй л их хайртай.Хайртай гээд яг тулаад илэрхийлж чадахгүй ээ аав ээж маань ч тэр би ч тэр.Бүрэг ичимхий гэхүү юу гэхүү мэдэхгүй юм.Хүйтэнд хонио хариулангаа залгаж байна гэхээр том охиноо санаад л байдаг боллтой юмаа.Бодоод байсан жилд хоёрхон л очидог юм байна.Хол замыг чилээгээд л байдаг болохоос өдөр бүр л хамтдаа баймаар байна.Өвөл очих юм бол өглөө сэрэхэд гэр дулаахан хаанаас ч хамаагүй авсан муу хоёр гутлыг маань униндаа хавчуулчихсан ийм юмтай хөл нь даардаггүй юм байхдаа гэж ярилцаж сууна.Аав минь согтхоороо намайг хачин их өрөвдөнө.Хүн танихгүй газар тэгээ л их мөнгөтэй ч биш оюутан болсон бор зүрхээрээ яваад энд хүрсэндээ хөөрхий гээд л хааяа тэгхээр нь би бас өөрийгөө өрөвдөөд байдаг ш дээ.Тэнэг болохоор мөнгө дутах үедээ аав ээждээ уурлана.Хааяа утсаа авахгүй .Одоо харин чөлөө заваа гаргаж аав ээжтэйгээ өдөр бүр ярьдаг даа.Хоол хийж байхдаа ямар хоол хийж байгаагаа хааяа яаж хийхээ асууна.Илүү ойр байх юмсан олон хамт байх юмсан 🥰

10/10/2025

Яг айхтар шалдаа бууж дэгс догосдоогүй амьдралын олон нугачаанд бүдрээгүй.Яг энэ хүртэл алдаагаа үргэлж цэгнэж явсан хүмүүсд баяр хүргэе.Алдаад босох тэнхэлийг орлуулашгүй ч .Бие сэтгэлээ тэвчиж үргэлж зөв явсан хүмүүс бий шүү дээ.Бахархаж хайрламаар,үнэлж хүндэлмээр.Хүүхэд байхдаа хэнээс ч юунаас ч айгаагүй,юу ч болсон шалдаа буулгүй даван туулж ,урдаа бүдрэх чулуугаа тооцоолж бүдрэхвий гэж ,эцэг эх болоод ч хариуцлагаа үл ухамсарлаагүй.Сайн үр хүүхэд сайхан эцэг эх болж чадсан хүмүүс дурдагдаагүй өнгөрсөн.Тэнэг болж шалдаа бууж юу ч ухамсарлаагүй явж алдаж ,хүчин чармаалтайр эргэж ирээгүй ч.Анхнаасаа муу муухайг тэвчин хүмүүжиж ухамсарлаж ирсэн хүмүүс түүхэнд байгаагүй ч тэд хамгийн Биширж хайрламаар.Анхнаасаа сайн тэвчиж сайн хүмүүжиж сайн ухаарж их тэвчиж их ойлгосон гэсэн үг .Хэсэгхэн хугацааны ч атаа хорсолгүй,уур бухимдагүй ,тэмцэлгүй тийм хүмүүс.Эцэг эх минь тийм хүмүүс тэр дундаас би ч бас тэгж төрөв ❤️

31/08/2025

Гэрээсээ дандаа хол байх нээрээ хэцүү.Хааяа бол гэрийн элдэв хэрүүл маргаанаас хол эмээтэйгээ хамт жигтэйхэн амар байсан.Одоо харин эмээгийнхээ нутгийг буйрыг гэрээ санаж бүр уйлдаг болсон байна.Аав ээжийгээ бор гэрээ бодохоор л эндэх шуугианаас холдож гэртэ очоод ээж аавтайгаа байж аргалд явж өглөө үнээ сааж их ажилд дарагдаж хэсэг нам гүм амьсгалмаар эрх жилийн зун хүртэл тэсээрэй тэгээд гэртээ очиж удаан байдаг болно. Дэлгэр цагт нь хань болдоггүй юмаа гэхэд хүүхэд шуухад шуугихаа болих цагаар гэртээ харих юмсан 🥰🥹

10/08/2025

Ер нь тэгээд би чиний дээр доор гэж солиороод байх шаардлага байхгүйшүү.Чи юутай хүн юм хүний бэлдэж дэвсэж өгсөн гэрт аятайхан амьдарж чадахгүй бас явалдана.Хогийн ш дээхүнээс дуулхад хүртэл.Ойр явсан хэдэн нөхдөө хэмлээд идчихнэ.Найзтай байх өөрөө найз байх ямарч шаансгүй.Муухай новш битгий бай хүмүүс яхав дээ хожим хүүхдүүд чинь гомдохвий.Хүмүүст ад үзэгдэх яхав төрүүлж өсгөсөндбө адлагдах нээрээ зовлонл гэдийм билээ.Намайгаа мэргэжилтэй болохоор битгий ад үзээрэй муу анд нь үхтлээ хичээж байгаашүү болгоод болохгүйдээд чадаад чадахгүйгээд явна.Нүүрэнд ялах сайхан л даа сэтгэлдээ юу болж яваа юм бол мэдэхгүй юм анхнаасаа тагнаж мөрдөж хүнд очиж хэлэхгүй надад хэлчихгүй .Найз нь чиний дээр гарах юу ч байхгүй үхтлээ баяжаад томроогүй болохоор санаа зоволгүй сайн унтаад эрүүл байгаарай.

24/07/2025

Яаж ч амьдарсан яхавдээ миний амьдрал юм чинь гэж огт боддоггүй.Үргэлж сайн сайханд тэмүүлж амьдардаг.Шалтгаан нь ээж аав минь .
Өөрсдийн бүх боломжоо дэлгэж цацаад миний амьдралыг дэмнэх гэж өнгөлөх гэж хальтрахгүй шулуун замаар зовлон ачаагүй яваг гэж үргэлж засаж залруулж өгдөгт нь.Өнгөлж арчиж зүлгэж үргэлж тордож ачааны хүндийг нь үүрэлцэж өгдөг.Сайхан хүмүүсийн үр хүүхэд болж төрнө гэж бас их буян заяа байхаа.Хүүхдүүд тэнхлүүн тэгш жаргалтай явхад ижий аавын түлхэц дэмжлэг юутай их байдаг билээдээ.Яг эсэргээр нь хүмүүс ч байдаг юм билээ.Төрүүлээд өгсөн болоо гээд зодож нүдэж өсгөдөг.Хүмүүжүүлж байна гээд үг дуугаралгүй өсгөдөг.Гэхдээ сайн нь муугаасаа олон байдагшүү дээ🥰

24/07/2025

Улаанбаатар зундаа сайхан.Хэдэн нөхөдтэйгээ уулзав хов базаж аар саархан зүйл ярьж савсганах цаг хугацаа сайхан шүү дээ.Үзэгдэл үйл явдалыг ажиглах миний хобби юм билээ.Бужигнасан хороололруу хараад энэ цонхны цаана хэдэн хүн юу хийж байгаа бол,энэ цонхны цаана тэр хүн юу бодож суугаа бол гэдэг хачин шүү дээ.Хүн болгоны амьдралын өнгө өөр өөр.Аяз хэмнэл нь ч өөр.Өнөөдөр огт бүтэхгүй байгаа юм шиг санагдаж байгаа ч хоёр өдрийн дараа уржигдрын гунигт бодол байхгүй шүүдээ.Цаг хугацааг чухам хайрлаж өсжээ.Дуусчих юм шиг адгаж.Мөнгөтэй болох гэж байртай болох гэж яарч давхисаар сайхан насаа бүү мартаарай.Газар бүрт тухла.Цаг хугацаа бүрийг хайрлаж бас өнгрөө.Тэгж чадаваас энэ дэлхий жинхнээсээ миний гэр байж гэж ухаарах байхдаа.
2025

21/07/2025

Гаднаа ер нь амьдралын өнгө үргэлж сайхан л байдаг.Хоорондоо ямар асуудалтай юуг даван туулж хаана ямар ачааг авж хаяад юугаа золиосолж хаана яваа вэ? гэдэг сонин тааж таамаглаж огт болохгүй.Гутлыг нь өмсөж үзээгүйгээс хойш хүний амьдралын талаар ямар ч үзэл бодолтой байсан зөвлөх гээд заах гээд дэмий.Баян хоосоноороо ялгарах гэж их хичээдэг болж.Амьдрах хүсэл чинь хэр вэ ? Чиний хувьд юу хийвэл амьдрах вэ? Үргэлж сайхан байх эсвэл холилдох уу ?
2025.

17/07/2025

Нээрээ! Бүх юманд талархаж сурж байгаа шүү дээ.Өвдөлт шархаа ардаа үлдэээсэн.Хэний ч юуны ч талар бодохгүй байгаа.Хөнгөхбн амьдарч хөнгөхөн амьсгалж байна.ХааА хоёулаа орондоо хэвтэж байх зууртаа ярилцдаг тийм юм боллоо ийм юм боллоо тэрийг хоёулаа болгоноо даван туулнаа гэж.Сайхандаа 🥰

15/07/2025

Бие биенийхээ амьдралд жаргал хүсдэг цаг зав ажил амьдралыг ойлгодог дэмждэг найзууд зөндөө бий тийм хүрээлэлтэй болсондоо тийм гоё хүмүүстэй уулзаж учирж яваадаа талархаад баршгүй.Гэхдээ цөөн хэдэн хүмүүс бий огт уулзахгүй байж чадахгүй хирнээ хэтэрхий хортой.Найзлах гэхээр шөвөгдөж барьж тогтоодог,элдэв муухайд үргэлж хутгаж байдаг найз байх ямарч боломж бололцоо байхгүй харилцаа болгоныг хүчинддэг далд хэлбэрийн хүчирхийллээр эргэн тойрноо хуурамч инээмсэглэл дунд хорьж барь хүчилдэг бие биенийгээ хүчинд дасгачихсан харилцаатай.Монгол улс дарлагдчихсан намтайгаа тэмцэж чадахгүй эвлэрж байгаа юм шиг хүнд санагддаг хэцүү харилцаа.Яаж ч тийчлээд гарж чадахгүй юм шиг хол санагдаж хөл холгоод байгаа зам шиг.Хаямаар байгаа ч бас дахин нэгнийх нь хүчин шахалтаар бүр мөсөн зайлж чадахгүй байгаа харилцаа.Найз байх хариуцлагын харилцааны хүрээг ойлгоогүй нэг юм ярихаар заавал үгэнд ороож хор хутгаж хов жив тараадаг.Арван жилийн ангийн охидуудынхаа ховноос өөр юм ялгаж салгахаа байсан.Тийм хүмүүсээс зовоод ч болов хол бай.Тэд хогон дундааса бие биенийгээ маш сайн олох болно кк😘
2024

Address

Songinokhairkhan
Ulaanbaatar
976

Alerts

Be the first to know and let us send you an email when Даяанч posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category