15/09/2026
Япон хутганы ган үйлдвэрлэгчид Цуврал #1: PROTERIAL
Анх 1910 онд "Tobata Foundry" нэрээр байгуулагдаж, хожим 1937 онд Hitachi групптэй нэгдсэн.
1956 онд "Hitachi Metals Industries" нэрээр тусдаа гарч, металл болон тусгай гангийн чиглэлээр гол үйлдвэрлэгч болжээ.
2023 онд томоохон хөрөнгө оруулалтын сангууд (Bain Capital тэргүүтэй консорциум)-д худалдаалагдсаны дараа Hitachi группээс бүрэн салж, нэрээ Proterial болгон өөрчилсөн.
Тэдний алдартай Yasuki Steel цувралууд:
⚪️ 白紙 ・Shirogami ・White Paper Steel ・ЦАГААН ЦААС ГАН: Ямар нэгэн хольцгүй хамгийн цэвэр, хурц ир ордог нүүрстөрөгчит ган.
🔵 青紙 ・Aogami ・Blue Paper Steel ・ХӨХ ЦААС ГАН дээр вольфрам, хром нэмж, элэгдэлд тэсвэртэй, ирээ удаан барьдаг болгосон ган.
🪙 銀紙三号・Ginsan ・Silver Paper Steel ・ МӨНГӨЛӨГ ЦААС №3: Зэвэрдэггүй атлаа нүүрстөрөгчит ган шиг хурц ирлэгддэг ган.
Сонирхолтой баримт:
1. Японы хутганы ганг анх үйлдвэрлэхдээ ялгахын тулд бүтээгдэхүүнийг цагаан, хөх, шар өнгийн цаасаар ороож багладаг байснаас үүдэж ийнхүү нэрлэсэн түүхтэй.
2. Энэхүү ганг Японы Yasugi (Ясүги) хотод үйлдвэрлэдэг тул хүмүүс Ясүги ган гэж нэрлэдэг ч, үйлдвэрлэгч Proterial компанийн албан ёсны брэнд нэршил нь YASUKI (Ясүки) юм.