Дэвжих ган холбоо ферм

Дэвжих ган холбоо ферм Гэр бүлдээ үнэ цэнийг бий болгох үүднээс эрчимжсэн мал аж ахуй болох үнээний фермийг сонгон ажиллаж амьдарч байгаа залуу гэр бүл shop

Хөдөө аялалаар явж байхад. Аймгийн аварга малчин ахын гүний худаг дээр саатлаа. 💦Нүдэнд нэг зүйл тусаад явчихлаа. Малчин...
23/09/2026

Хөдөө аялалаар явж байхад. Аймгийн аварга малчин ахын гүний худаг дээр саатлаа. 💦Нүдэнд нэг зүйл тусаад явчихлаа. Малчин болж байгаа хүн чинь шинэ шинэлэг юм юу бна гээд байнгын ажиглаастай😛
Ахаас асуутал: Ах нь утаснаасаа усаа нээж хаадаг гэхийн
Би ч яаж гээд лавлаад асуутал: Ах камерт мал ус уух гээд ирэх нь мэдэгддэг тэхээр ах нь ус утаснаасаа нээдэг бхгүй юу гээд мишээс гээд нээх тоймтой юм ярьсангүй😇
Би ч ямартай ч ах камертайгаа л холбож гсн бодол төрсөн ч давхар сониуч зан хөдөлөөд яана гэнээ ах гээд асуулаа😛
Өнөөх ах: Ах нь энэ камерны эргэх хэсэг дээр нь унтарааж асаах утасаа холбочихгүй юу гэхийн🤛 хэхэ
За миний дүү харж бай гээд утасаа нээгээд камерлуугаа ороод дуранга нь эргүүлэх дээр дарж бна😘 тэхтэл камерны толгой эргээд ус нээгдээд усны онгоц руу ус орж тэнд ус уухаар ирсэн адуунууд усаа уучихлаа🐴 ах ч буцаад камерлуугаа ороод буцааж эргүүлэх дээр дараад усаа хаачихлаа💧💦
Ах энэ л байхгүй гээд инээмсэглэл тодруулаад намайг сонирхоод байгааг мэдээд дуугүй ажиглаж байгаа бололтой зогсож бнаа🧐
Би ч дотроо учирыг олно доо гэж бодоод жаал ажиглаж харсан өөрийн ойлгосоноо энд бичих гээд үзье малчид мэддэг бх надад бол шинэлэг санаа бсан учраас хэн нэгэнд хэрэг болох бх гээд бичлээ😛
Миний бодол🤣; Ах камерны эрэгдэг толгой хэсэгт нь барималын шавраар 2утас тогтоосон бсан тэр нь камерны эргэх хэсгийн утастай худаг нээгдэж хаагдах унтраалагны утасыг холбосон. Бас хажуу талд нь 2ш хавтгай төмөр хөдлөөд хоорондоо шүргэлцэхээр байрлуулж өгсөн бсан энэ нь камер эргэхэд нийлж сална( нөгөө ус нээгдэж хаагдана гсн үг) мал ус уухаар ирэхэд утасанд мэдээж дохиолол ирнэ. Тэр үед нь утсан дээр суулгасан камерлуугаа ороод камераа баруун тийш нь эргүүлнэ тэр үед өнөөх хавтгай төмөр хөдлөөд өнөөх хавтгай төмөртэйгөө шүргэлцэнэ энгээд ус нээгдэж онгоц руу ус орно дүрэхээр нь буцаагаад зүүн тийш нь камераа эргүүлнэ тэхэд хавтгай төмөр хөдөлж хооронд зай үүсж ус хаагдана🤓
Бас нэг сонирхолто зүйл нь хажуу талд ус нөөцлөх том танк байрлуулсан бсан тэрлүүгээ усаа дүүргэхдээ хажуу талд нь уяатай төмөр зүүсэн тэр нь ус дүүрэхээр доошоо унжаад ус дуусахаар дээшээ татагдаг гэнэ. Усныхаа хэр хэмжээтэй байгааг тэрүүгээрээ мэддэг гэнэ. Малчин хүний арга ухааныг ээ😘
Баярлалаа ах

22/09/2026

Харсан хүн бүр лайк шейр

Энерги өгдөг болон авдаг хүмүүсийн хамгийн том ялгаа бол тэдний СОНГОЛТ байдаг. Өдөр тутамдаа хийж буй сонголтууд бидний...
14/09/2026

Энерги өгдөг болон авдаг хүмүүсийн хамгийн том ялгаа бол тэдний СОНГОЛТ байдаг. Өдөр тутамдаа хийж буй сонголтууд бидний хэн байхыг тодорхойлдог.

Та аль баганад байдаг зүйлсийг илүү их хийдэг вэ?

ҮХРИЙН ХЭВИЙН БИЕИЙН ХАЛУУН ХЭД БАЙДАГ ВЭ?Үхрийн бие халуун байна гэдэг нь заавал халуурч байна гэсэн үг биш. Үхрийн хэв...
13/09/2026

ҮХРИЙН ХЭВИЙН БИЕИЙН ХАЛУУН ХЭД БАЙДАГ ВЭ?

Үхрийн бие халуун байна гэдэг нь заавал халуурч байна гэсэн үг биш. Үхрийн хэвийн биеийн температур хүнийхээс өндөр байдаг.

MSD Veterinary Manual-ийн лавлахад махны чиглэлийн нас бие гүйцсэн үнээний шулуун гэдсээр хэмжсэн температур ойролцоогоор 36.7–39.1°C, сүүний үнээнийх 38.0–39.3°C хүрээнд байж болохыг дурдсан байдаг.

Гэхдээ нэг удаагийн хэмжилтийг дангаар нь онош гэж үзэхгүй. Өдрийн цаг, орчны халуун, хөдөлгөөн, тээвэрлэлт, стресс, усны хэрэглээ, төллөлтийн үе зэрэг олон хүчин зүйл температурт нөлөөлнө. Халуун өдөр хол туусан үхрийн температур амарч байсан малынхаас түр хугацаанд өндөр байх боломжтой.

Тиймээс малын халууныг үзэхдээ хоолны дуршил, хивэх байдал, амьсгал, нүдний байдал, баас, хамрын ялгадас, зан авир зэрэг бусад шинжтэй хамтатган ажиглах нь зөв.

Ферм дээр хамгийн хэрэгтэй арга бол эрүүл үед нь хэд хэдэн удаа хэмжиж тухайн сүргийнхээ “суурь хэвийн түвшин”-г мэддэг болох юм. Ингэснээр өөрчлөлтийг эрт анзаарахад хялбар болно. Хэмжилтийн цаг, орчны температурыг хамт тэмдэглэх нь бүртгэлийг илүү үнэ цэнтэй болгоно.

Эх сурвалж: MSD Veterinary Manual; University of Minnesota Extension.

Та малынхаа халууныг тогтмол хэмжиж тэмдэглэдэг үү?

11/09/2026
05/09/2026

Ойрд манай үнээнүүдийн сүү бага гарч байгаа шүү😂 Ороо нь орсон🤭

Address

Сонгино хайрхан дүүрэг 21хороо 361гудамж Хужрын хяр ф-231
Ulaanbaatar

Telephone

+97690000469

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Дэвжих ган холбоо ферм posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category