23/07/2023
Үл Хөдлөх Эд Хөрөнгө Өмчлөх Эрх Шилжүүлэх
Үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлуулсны татвар төлсний дараа
та тухайн дүүргийн улсын бүртгэлийн газарт
очиж худалдаж авсан үл хөдлөх эд хөрөнгөө бүртгүүлнэ.
Шинээр “Үл Хөдлөх Эд Хөрөнгө Өмчлөх Эрхийн Улсын Бүртгэлийн Гэрчилгээ” авахад ажлын гурваас таван өдөр зарцуулах ба дараах бичиг баримт шаардлагатай.
- Нотариатаар баталгаажуулсан иргэний үнэмлэх эсвэл паспортын хуулбар
- Худалдах, худалдан авах гэрээний хуулбар
- Үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлуулсан албан татварыг төлсөн баримтын хуулбар
- Бүртгэлийн хураамж (20,000 – 40,000 төгрөг)
- Өргөдлийн маягт бөглөх
- Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ (эх хувь)
Үл Хөдлөх Эд Хөрөнгө Худалдан Борлуулсны Албан Татвар
Үл хөдлөх хөрөнгө худалдан авч байгаа хувь хүн худалдаж байгаа этгээдээс үл хөдлөх хөрөнгө худалдан борлуулсан нийт үнийн дүнгийн 2 хувьтай тэнцэх албан татвар төлүүлж, албан татвар төлсөн банкны баримтын нэг хувийг өөртөө авч үлдэх нь худалдан авагч та “Үл Хөдлөх Эд Хөрөнгө Өмчлөх Эрхийн Улсын Бүртгэлийн Гэрчилгээ” авахад шаардлагатай хүсэлт мэдүүлэхэд бүрдүүлэх баримтуудын нэг нь болно.