02/11/2025
За ганц хов базчихуу... Бүр зэвүү хүрчихлээ. 😡 нөхөр нь нэг аальгүйтсэн хүүхэнтэй араар нь тавиад, гурван настай охинтойгоо гэрээсээ л хөөгдсөн шд. Би мэдэхгүй бол өөр хэн мэдэхэв. Орох орон ч үгүй, ойчих шаар ч үгүй, ганц ширхэг мандарин охиндоо хальсалж өгөөд сууж байснаа мартчихдаг юм байна.
Анх хэд хоног зүтгэсээр байж жижигхэн цайны газар нээж өгөөд охинтойгоо тэндээ амьдраад болоод байснаа жаахан орлого олоод ирсэн чинь нөгөөхөө томруулна гэв. Зөвшөөрлөө. Би бүр ажлаа алдан байж, гэр бүлдээ гаргах цагаа хумслан байж, шөнө оройгоор хүртэл тусалсан. Тэр үед яг нойргүйдэлд ороод шөнөжин гиюүрч хэвтэснээс түүнд туслах нь хамаагүй дээр байсан.
Нөгөөх маань өдгөө далайн эрэгт ресорттой, нэлээн том газартай, ресторан, лоунж, фитнес клуб, массажны газар, машин, байр, сувенирын дэлгүүр, бүр хувийн усан онгоцтой гээл бод... Хамгийн аймаар нь өөрт нь сайн болж, төдийгөөё өдий хүртэл тусалсан залууг бүх юмандаа зардаг байж эргүүтэж араар тавьсан тэнэг нөхөртэйгөө нийлнэ гэж дургүй хүргээд 😠
Тэгснээ бас болоогүй бас нэг завины жолооч нэг юмтай самбаганаад юу вэ харин. Юу ч үгүй байсан юм байж одоо бол шуналын тулам, сонин сонин юманд мөнгө үрээд уур хүргээд. Бүр миний нэрийг ашиглая гээд Teshka гээд явдаг гээл бод. Би нээрээ бүтэн жил зүтгэсэн энэ их эд хөрөнгөө өөрөө авсан бол өдийд алж байхгүй юу...
За тэгээд анх учирахад ямар байсан ганц зургийг нь комент хэсэгт оруулчихая. Өнгөрсөн жил 12 сард энэ тэнэг хүүхний тухай ярьсан чинь Dagiimaa Erdenechimeg эгч бүр санаа нь зовоод аль найз чинь вэ гэж асуусан. Нөгөөх одоо бүр тэрбумтан болсон. Гэсэн ч шунал нь зогсохгүй улам аймшиг болоод байна. Та хэд нэг сайхан зөвлөөч. Энд нь ингээд хаях уу, туслаад байж байх уу?