Key To Success
Key Coffee нь Японы алдартай кофе үйлдвэрлэгчдийн нэг бөгөөд 1920 онд Йокогам хотод анх үүсгэн байгуулагджээ. Key Coffee-гийн кофенд дурлагсад хэрэглэгч өөрөө хамгийн хялбараар хийж болох чанартай, амттай кофег хүргэх зорилгоор Key Coffee Drip On-ыг бүтээсэн ажээ. Drip On нь үйлдвэрээсээ цаасан филтертэй савлагддаг тул ямар нэгэн кофений хэрэгсэл шаардахгүй, зөвхөн таны аяга, буцалсан халуун ус байхад л болно.
Мэдээж амттай кофе хийхийн тулд хамгийн чанартай үр хэрэг болдог. Тиймээс Key Coffee дэлхийн хамгийн сайн тариалангаас үрээ шилж авдаг бөгөөд дэлхийд алдаршсан Арабика төрлийн хамгийн амттай нь болох Тоража үрийг тарьдаг Индонезийн Тоарка Тоража тариаланг өөрсдөө удирддаг юм.
Key Coffee-гийн амт, чанарыг мэдрэхийн тулд та хамгийн энгийн Drip On болох хар савлагаатай Original Blend-ийг, кофе уух дуртай боловч кафен бага хэрэглэх хэрэгтэй бол шар савлагаатай Decaffeinated-ийг, эсвэл зөгийн бал шиг зөөлөн амт, жимсний үнэрээрээ алдаршсан Тоража кофег амталмаар байвал ногоон савлагаатай Toraja-г сонгоорой. Харин бүгдийг нь амсаж үзэхийг хүсвэл сониуч танд зориулсан Олон төрлийн микс савлагаатайгаар борлуулагдаж байна.
#KeyToSuccess