ХЯМД БАРАА

ХЯМД БАРАА Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from ХЯМД БАРАА, Grocers, Ulaanbaatar.

Дүнжингаравын уулзварт болсон дэлбэрэлтийн үеэр зогсоол дээр байсан машинуудын хажууд суугаад утсаар ярьж буй нь дүрс би...
05/04/2026

Дүнжингаравын уулзварт болсон дэлбэрэлтийн үеэр зогсоол дээр байсан машинуудын хажууд суугаад утсаар ярьж буй нь дүрс бичлэгт үлдсэн Байгалмаагийн Анхбаяр гэх залуу ийнхүү бичжээ

Энэ бол би.
Галын бурханд амсуулахаа шахаж үхэл амьдралын заагт ойртоод буцсан мөч.
Сошиал орчинд шуугисанаар бол би нас барсан хүмүүсийн тоонд багтаж эрэл хайгуул болсон байсан.

Ямар нэг байдлаар хандалт авч, өөрийгөө дөвийлгөж хэн нэгэнд таалагдах гэсэнгүй.
Эрдэнэт хүмүүсийн алтан амь эрсдэж юугаар ч нөхөж баршгүй хүнд гарз учирсан болохоор, ийм айхтар зүйл дахин бүү тохиолдоосой, нэг ч гэсэн иргэн учирч болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлж, хол байгаасай гэж чин сэтгэлээсээ хүсч байгаа учир хэдэн үг бичихээр шийдлээ.

Тэр өдөр..,
Тэнд юу хийж явсан юм бээ гэж үү.?
Найзынхаа оффист нь ажилтай байгаад гэртээ харих гэж байх үед болсон явдал.
Эхний дэлбэрэлтийн дараа эргэн тойронд нь бэртэж гэмтсэн хүн байвал туслахаар гүйж очсон боловч хүн харагдаагүй.
Тэр үед л би шатахуун тээвэрлэж явсан машин дэлбэрчээ гэж ойлгосон. Дахиад дэлбэрэх нь тодорхой байсан болохоор тэр аюултай бүсрүү хүмүүсийг ойртуулахгүйн тулд хамаг чадлаараа орилж хашгирч гүйсэн.

Уулзварлуу орж ирж байгаа машинуудыг өөрөө урд нь тэгнэж зогсож байж бүр зарим машины хамар дээр цохиж балбаж байж автомашины хөдөлгөөнийг бүрэн зогсоож хааж чадсан. Цагдаа, онцгой байдлыг ирэх хүртэл аюултай бүсрүү хүмүүсийг ойртуулахгүй байхыг хичээсэн. Тэр газ ачиж явсан машины жолоочийг хүртэл загнаж байж Их Монгол төврүү түлхэж оруулсан.

Дараа нь иргэдийн live-аар яриа өгчихсөн зогсож байсан. Машиныхаа хажууд л нааш цааш алхаастай. Холдуулаагүй бол 2 дахь дэлбэрэлтэд өртөж болохоор ойрхон байсан. Миний хашгираад гүйж байгаа, хөдөлгөөн хааж иргэдийг аюултай бүсээс хол байлгаж байгаа бүх үйл явц камерт бичигдсэн байсан. Иргэдийн бичлэг, live-д ч бас гарсан байсан.

Тэр Prius машинуудыг галд өртөж магад гээд эзэд рүү нь ярьж хэлэх санаатай утасны дугаар хайсан ч утсаа үлдээгээгүй байсан. Цонхны хучлагыг нь авч хаяад хайсан ч байгаагүй. Дараа нь урагшаа гүйж зам дагуу тавьсан машинуудыг эзэдрүү нь ярьж холдуулсан. Тэр үед л Авто тээврийн үндэсний төврүү ярьж машины эзэдрүү холбогдож болдогийг санаад буцаж очоод яриад сууж байгаа нь тэр.

Яагаад суугаад байсан бэ гэхээр гал маш хүчтэй төөнөж байсан болохоор зогсож болохгүй байсан юм. Яг тэр үед хоёр дахь дэлбэрэлт болж хайран сайхан залуус амь эрсэдсэн.

Сайн харвал би дэлбэрэлтээс утсаараа яриастай гарч ирж байгаа биз. Өнөө авто тээвэртэйгээ л ярьсаар байгаа хэрэг шүүдээ. Миний куртка, өмд шатсан. Амьд үлдсэн хүнд бол тэр юу ч биш. Товчхондоо ийм.

Дахин хэлэхэд би галыг унтраах гэж галруу гүйгээгүй. Аюултай бүсээс л иргэдийг хол байлгах гэж хичээсэн. Маш олон хүмүүс аюултай бүсээс холдохын оронд бичлэг хийгээстэй, тамхи татаастай. Бүр хүүхдээ хөтөлчихөөд аюултай бүсрүү дайраад байсныг яана. Би хэрэлдээд, явбал чи өөрөө яв гээд хүүхдийг нь авч үлдэж байж болиулж байх жишээтэй. Ард иргэдийн маань аюул ослоос хол байх эрсдлийг үнэлж, дүгнэх мэдлэг, туршлага үнэхээр дутмаг байна гэдгийг би тэр үед мэдэрсэн.

Хэн буруутайг хуулийн байгууллага, шүүх нь тогтоох биз. Дахин ийм аймар явдал гаргахгүйн тулд Ард иргэддээ гамшгаас, аваар ослоос урьдчилан сэргийлэх, яаралтай үед авах арга хэмжээний талаар мэдээ, мэдээллийг сайн хүргэж байх хэрэгтэй байна.

Нөгөө талаас мэргэжлийн байгууллагын шуурхай удирдлага, удирдамж, зааварчилгаа, арга зүй яагаад одоог болтол сайжрахгүй байна. Эрсдэлтэй бүсрүү алба хаагчидаа илгээхдээ юу бодож суудаг хүмүүс вэ?!

Аюул ослоос бусдыг хамгаалах гэж байгаа хүмүүс эхлээд өөрсдийнхөө аюулгүй байдлыг 100% хангаж ажиллах ёстой биздээ. Салбарын сайд, байгууллагын дарга нар нь яагаад иймхэн зүйлийг ойлодоггүй байна аа!!!

Ийм аюултай зүйл болоод удаагүй байхад
дахиад нэг хайран залуу үүрэг гүйцэтгэж яваад амь эрсэджээ.

Улс төржиж байгаа хэрэг биш шүү. Сайд дарга нар нь хариуцлагаа хүлээж огцорч, чөлөөлөгдөж, шүүгдэх ёстой бус уу?!
Онцгой, эмнэлэг, цагдаа гээд ард иргэдийнхээ аюулгүй байдлыг хангаж байдаг бүх байгууллагууд дэлхийн хамгийн сайн хувцас хэрэглэл, тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдаж, хамгийн сайн туршлагатай хүмүүсээр удирдуулж, суралцаж байх ёстой шүү дээ.

Бид мөнгөгүй ядуу улс огт биш. Байгаа мөнгөө зөв зүйлдээ зарцуулахгүй байгаад хамаг учир бий. Хаалга хөшөө гээд зөндөө л зүйл байна.

Ард иргэдийнхээ төлөө
Алтан амиа өргөсөн эрэлхэг баатрууддаа мэхийн ёслож, гүн эмгэнэл илэрхийлье.
Дахин нэг ч амь эрсдэхгүйн тулд сайжрах ёстой. Бид ч шаардах ёстой!!!

Эх сурвалж: Ankhbayar Baigalmaa

ХЯТАДУУД.. УХААНТАЙ ЦЭЦЭН МОНГОЛЧУУД ШИГ ХУЛЧГАР БАЙЖ, ДОР ДОРОО ХАР АМИА БОДОЦГООЖ, ГЭР ГЭРТЭЭ УТСААР САЙН ХАРААЖ ЗҮХЭЭ...
02/02/2026

ХЯТАДУУД.. УХААНТАЙ ЦЭЦЭН МОНГОЛЧУУД ШИГ ХУЛЧГАР БАЙЖ, ДОР ДОРОО ХАР АМИА БОДОЦГООЖ, ГЭР ГЭРТЭЭ УТСААР САЙН ХАРААЖ ЗҮХЭЭД ШҮҮМЖЛЭЭД БУСДЫГ ТЭМЦЭЭЧ, ДЭМЖИЖ БАЙГАА ШҮҮ ГЭЖ ХОШУУ НЭМЭЭД ХЭДХЭН ЛУЙВАРЧИНДАА ДАРЛУУЛААД СУУЖ БАЙХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ ДЭЭ‼
Монголчуудын үзэн ядаад байдаг нөгөө Хятадууд чинь шударга ёсны төлөө нэгдэж тэмцэж байна!

2025 оны 7-р сарын 22-нд, Сычуань мужийн Жянъюй хотод 14 настай нэг охиныг гурван баян айлын өсвөр насны охид (нас 13–15) хүч хэрэглэн зодож, доромжилсон байна. Энэ үйлдлийг орхигдсон барилга дотор хийж бичлэгийг нь цахимд тараасан нь асуудал болсон юм байна.
Уг нь дарагдчих юман дээр бичлэг лай болсон юм байна л даа. Тэгээд цагдаа нар уг нь охидыг баривчилсан боловч 20 мин дараа суллаж сүртэй ял шийтгэл оногдуулахгүй зэмлэл маркийн юм оноосон юм байна.
Хохирогч охины аав ээж нь мужийн удирдах албан тушаалтны өмнө өвдөг сөгдөж шударга ёсыг нэхсэн боловч авч хэлэлцээгүй аж.
Ингээд нутгийн иргэд 1000 1000-аараа жагсаж шударга ёсыг нэхэж байна даа..
Жагсаал анхандаа зөвхөн тухайн муждаа байсан бол одоо өөр бусад мужуудад жагсаал хийгдэж байгаа юм байна.
Бичлэг видео мэдээ мэдээлэл нэлээн харж уншлаа. Ер нь дэлхий нийтээрээ л бичиж ярьж байжээ.
Жагсаалд “шударга ёс! баячуудын хүүхдүүд хэргээс мултрах ёсгүй! “ гэсэн уриа лоозон их харагдаж байх шиг байна. Гэхдээ жагсаалаас болж эмх замраагүй байдал үүсэж олон 10 хүн баривчлагдаж нэлээн ширүүн юм болжээ.

Энэ Хятадууд тэгээд үнэхээр тэнэг хүмүүс юмаа.
Тэр 14 настай охин тэд нарт ямар хамаа байнаа? Өөрсдийнхөн охин биш өөр хүний охин байхад ингэж зодуулж нүдүүлэн баривчлуулан байж очиж тэмцэж жагсаж нтр үнэн завтай наасан.
Манайхан шиг зүгээр л амиа бодолдоо! Болохгүй бол зүгээр сошиалаар л сайн хараагаад утасны араас тэмцэхгүй нээрээ..
Угаасаа мартахаас хойш.

Нэгэн настай эмгэн банкинд орж ирээд 1сая доллар хадгалуулъя гэж. Тэгсэн теллер хүүхэн~Ийм их мөнгөний асуудлаар та захи...
29/01/2026

Нэгэн настай эмгэн банкинд орж ирээд 1сая доллар хадгалуулъя гэж. Тэгсэн теллер хүүхэн
~Ийм их мөнгөний асуудлаар та захиралтай уулз гэж гэнэ. Эмгэн яахав дээ захирал дээр нь ороход захирал асууж;
~Та ийм их мөнгө хаанаас олдог юм бэ?
Эмгэн;
~Мөрийцдөг юмаа. Чамтай ч гэсэн мөрийцөж чадна шүү гэхэд захирал;
~Яаж мөрийцөх гэж?
Эмгэн;
~Маргааш өдрийн 12 цаг гэхэд чиний төмсөг чинь дөрвөлжин болчихсон байна гэжээ.
Банкны захирал ч хөх инээд нь хүрч 1 сая доллараар мөрийцөж гэнэ.
~Маргааш нь өдрийн 11 цагт нөгөө эмгэн нэг костюм зангиатай хүн дагуулж ирээд
~Энэ хүн мөрийний гэрч болно. Бүх юм шударга байх ёстой гэж. Ингээд хүлээж байгаад 12 цаг болоход банкны захирал инээдээ барьж ядан,
~За, эмээ минь таны 1сая доллар минийх боллоо гэхэд эмгэн,
~Хүлээж бай! Шалгаж үзнэ гээд босоод ирж.
Захирал ч яахав дээ, мөрий бол мөрий тэгээд ч гэрч байгаа болохоор өмдөө шувтлаад төмсгөө тэмтрүүлж гэнэ.
Эмгэн төмсгийг нь тэмтэрч байх хооронд хамт ирсэн нөгөө хүн нь учир зүггүй толгойгоороо хана мөргөж эхэлжээ.
Тэгсэн захирал;
~Энэ яагаад балайраад байна? гэж асуухад
Эмгэн;
~Аа, энэ үү? Би энэ хүнтэй...
Би банкны захирлын төмсгийг оролдож чадна гэж 5 сая доллараар мөрийцсөн юмаа гэжээ ...👌👍

12/01/2026

🙏🙏🙏

Цасанд ухаан алдсан хүнийг чононууд аварчээАврагчид дроноор хайгуул хийх үеэр цасан дунд хөдөлгөөнгүй хэвтэж буй хүнийг ...
12/01/2026

Цасанд ухаан алдсан хүнийг чононууд аварчээ
Аврагчид дроноор хайгуул хийх үеэр цасан дунд хөдөлгөөнгүй хэвтэж буй хүнийг хоёр чоно манаад хэвтэж байхыг илрүүлжээ. Эхэндээ тэд хамгийн муу зүйл болсон гэж айсан ч тухайн хүн амьд байв.
Тэрбээр хэд хоногийн өмнө чононуудад хоол өгсөн бөгөөд ухаан алдан унахад нь чононууд орхилгүй, тусламж иртэл биеийнхээ халуунаар дулаацуулан хамт байсан аж.
Энэ явдал хүн ба зэрлэг амьтдын хоорондын итгэл, энэрлийн ховор жишээ болж байна.

10/01/2026
Цагаан сарын бэлгэнд зориулж 1ш маск 800 төгрөг болж хямдарлаа 💯💯 Бүх төрөлөөс холилдож орсон.80199405
07/01/2026

Цагаан сарын бэлгэнд зориулж 1ш маск 800 төгрөг болж хямдарлаа 💯💯 Бүх төрөлөөс холилдож орсон.
80199405

Address

Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when ХЯМД БАРАА posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category