31/03/2018
ЧИНДАО
(Qingdao, China)
Чиндао хот нь Хятадын Шандоны хойгийн өмнөд үзүүрт байрлах далайн эргийн үзэсгэлэнт сайхан хот билээ. Чиндао нь зүүн хойд хэсгээрээ Янтай, баруун хэсгээрээ Вэйванг, баруун өмнөд хэсгээрээ Рижао зэрэг муж хотуудтай хил залгаа юм. Хотын эзлэх талбайн хэмжээ 10,654 км, далайн төвшнөөс дээш 1133 м өндөрлөгт оршино. Нутаг дэвсгэрийн 15,5% уулархаг, 25,1% уулын бойр, 37,8%-ыг тал газар, 21,7%-ыг нам дор газар эзэлдэг. Чиндао хот нь үзэсгэлэнт 5 гол мөрөнтэй ба Чиндаогоос 50 км явж хүрнэ. Энэ хот нь 7-н дүүрэгтэй ба 10.645 км талбайд 8,1 сая гаруй хүн амьдардаг.Чиндао хот нь чийглэг дулаан орны болон чийглэг хуурай газрын дунд оршдог учир уур амьсгал нь улирлын шинж чанартай. Өвөл нь сэрүүн, хүйтэн заримдаа цастай, салхитай агаарын хэмийн хувьд сэрүүвтэр юм. Зун ерөнхийдөө халуун чийглэг ч хэт халуун өдрүүд ховор байдаг. 8-р сард +25 хэмтэй байдаг ч энэ сард усанд сэлэх боломжтой. Эдийн засгийн менежмент, төсвийн хүчин чадал, улсын төлөвлөгөө зэргээрээ хамгийн чухал агаад бие даасан далайн эргийн энэхүү хот нь сүүлийн жилүүдэд асар хурдацтай хөгжиж байгаа ба гол аж үйлдвэр нь худалдаа арилжаа, хөнгөн үйлдвэр, эмийн үйлдвэрлэл, аялал жуучлал, далай, далайн гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэл зэрэг болно. Чиндао хот Европ хийцийн барилга, далайн эргийн үзэсгэлэнт сайхан байгалиараа алдартай.
Мөн энд дэлхийн хамгийн урт гүүр байдаг ба Чин Дао болон Хуандао хоттой холбосон далайн 42,4 км урт юм. Энэхүү гүүр нь 5200 орчим тулгуур баганатай. Гүүрний бүтээн байгуулалт 2007 оноос эхэлсэн ба ойролцоогоор 10 тэрбум юань буюу 1,55 тэрбум ам.доллараар боссон байна.