Bee brand Mongolia

Bee brand Mongolia Enjoy the superior taste of pure honey! Mother nature’s own creation is brought to you with care through organic farming from Mongolia’s pristine nature.

Produced in Organic honey LLC, Mongolia. Organic Honey LLC, Mongolia

30/01/2025

БАЙГАЛИЙН ЦЭВЭР ЗӨГИЙН БАЛ БА ХУУРАМЧ ЗӨГИЙН БАЛНЫ АСУУДАЛ

Та бүхэн санаж байгаа бол Монголд зарагдаж буй хуурамч зөгийн балны асуудал 2021 оны хавар "Хүнсээ шинжлүүлье" группт өрнөж эхэлсэн билээ. Нэгэн хэрэглэгч худалдан авсан зөгийн бал нь элсэн чихэр, зөгийн балны амт үнэр оруулах хүнсний Е нэмэлтээс бүрдсэн бүтээгдэхүүн байсан талаар тус группт байршуулснаар хуурамч зөгийн балны асуудал өрнөж эхлэв. Монголын томоохон үйлдвэрүүдийн зөгийн бал гэх бүтээгдэхүүний орц найрлагыг лавшруулаад судлавал байгалийн зөгийн бал бус үйлдвэрийн аргаар гаргаж авсан хуурамч зөгийн бал байсан юм. Тухайн үед Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчдийн Төлөө Газарт хандан хяналт шалгалт хийж зөрчилтэй аж ахуйн нэгжүүдэд торгууль ногдуулах, шошгоны мэдээллийг нь өөрчлүүлж "Хиймэл зөгийн бал" нэрээр худалдаалах болсон билээ. Дээрх хуурамч зөгийн балны асуудал Монголд ганцхан байдаг бус дэлхийд хурцадмал асуудал байдаг аж.

Европын комиссын тодорхойлсноор, хуурамч хүнс гэдэг нь эдийн засгийн хувьд ашиг олохын тулд хүнсний бүтээгдэхүүнийг эсвэл орц найрлагыг нь зориудаар өөрчилсөн эсвэл худал мэдээллэж тайлбарлахыг хэлнэ хэмээн заажээ. Дэлхийн хэмжээнд гарч буй хүнсний аюултай байдалтай холбоотой тохиолдлуудын 25 хувь нь хуурамч хүнснээс үүдэлтэй байдаг аж. Хамгийн түгээмэл, хуурамчаар зах зээлд нийлүүлж болох хүнсний бүтээгдэхүүнд хоолны амтлагчууд, цагаан будаа, кофе, далайн гаралтай бүтээгдэхүүн, зөгийн бал, оливын тос ордог байна. АНУ-ын Хуурамч хүнсний мэдээллийн сангийн үзэж байгаагаар зориудаар өөрчилж хувирган дэлхийн зах зээлд нийлүүлэгдэж буй сүү, оливын тосны дараа орох гуравдагч бүтээгдэхүүнд зөгийн бал орж байна хэмээн мэдээллэжээ. Австралид хуурамч зөгийн балтай холбоотой том хэрэг үүссэн юм. Хятадын компаниуд цагаан будааны сиропыг зөгийн балны оронд орлуулж Австралийн импортын зөгийн балны шинжилгээгээр хуурамчаар дүгнүүлэн зах зээлд нэвтрүүлсэн талаар асуудал өрнөж байв. Мөн тухайн үед Австрали улс өөрсдийн үйлдвэрлэж худалдаалдаг таван зөгийн бал тутмын нэг нь хуурамч байдаг талаар мэдээллэсэн.

Тэгвэл байгалийн зөгийн бал гэж юуг хэлэх вэ гэсэн асуулт гарах нь дамжиггүй.

Байгалийн зөгийн бал нь хүн төрөлхтний хоол хүнсний хэрэглээний нэг хэсэг болоод 8000 жил өнгөрчээ. Технологи хөгжсөн сүүлийн нэг зуунаас өмнө байгалийн зөгийн бал хэрэглээнд байж иржээ. Монгол улсын стандарт MNS 6294:2019 -д "Зөгийн бал" гэж байгалийн болон таримал балт ургамлын шүүсийг зөгий үүрэндээ цуглуулж, боловсруулсан, хүнсний нэмэлтгүй, нүүрс-усаар баялаг бүтээгдэхүүнийг хэлнэ гэжээ. Монгол орны хувьд байгалийн зөгийн балны үйлдвэрлэл хөгжсөн улс юм. Монгол улсын зөгийн аж ахуй эрхэлж буй аж ахуйн нэгжийн тоо болон зөгийн балны үйлдвэрлэл сүүлийн арван жилийн хугацаанд өсөлттэй байгаа бөгөөд 2019 оны жилийн эцсийн байдлаар 15 аймагт 1979 аж ахуйн нэгж, 844 өрхөд нийт 12,250 бүл зөгий үржүүлж жилдээ 250-300 орчим тонн зөгийн балын ургац авч байгаа талаар ХХААХҮЯ-аас мэдээллэжээ.

Дээрх зөгийн аж ахуй эрхлэгчдийн дундаас "Органик зөгийн бал" ххк-ны бүтээгдэхүүний талаар энд дурдъя. Тус компани нь 2019 оноос хойш Дорнод аймгийн Халх гол сумуудаас байгалийн цэвэр зөгийн бал хураан, жижиглэн савлаж худалдаалж иржээ. Тус компани бүтээгдэхүүнийхээ савлагааг нэг удаагийн хэрэглэж болохоор савласан нь хэрэглээнд илүү ойртуулжээ. 1 савлагаандаа 15 гр байгалийн цэвэр зөгийн балаар савлажээ. Ийм болохоор өдөр тутамд хэрэглэхэд ойр, цүнхлээд авч явахад хялбар болжээ. Цэвэр зөгийн бал нь бактерийн эсрэг үйлчилгээтэй бөгөөд шархыг эдгээх, харшлыг бууруулах зэрэг эрүүл мэндийн онцгой ач холбогдолтой. Ийм учир өглөө өлөн дээрээ 1 аяга зөгийн балтай ус уух нь ходоодны үрэвслийг намдаах, хоол боловсруулалтад тустай гэж эмч мэргэжилтнүүд зөвлөдөг. Мөн зөгийн баланд агуулагдах флавнойд, пенолийн хүчил зэрэг нэгдэл нь хүчтэй антиоксидант чанартай тул биеэс хор саармагжуулж эсийг эрүүлжүүлэхэд тустай. Монгол орны хувьд орчны бохирдол ихтэйгээс гадна ажил мэргэжлээс шалтгаалсан хортой нөхцөлд ажилладаг хүмүүс их, тэр дундаа уул уурхай түшиглэсэн эдийн засагтай тул уурхайн нөхцөлд ажилладаг хүмүүс ихтэй билээ. Иймд байгалийн цэвэр зөгийн балыг өдөр тутамдаа хэрэглэх нь хор саармагжуулах нөлөөтэй аж.

Байгалийн цэцэгсийн Bee brand Mongolia зөгийн балыг хэрэглэж заншаарай. Хэрэглэхэд амар.

Хүндэтгэсэн,
Цахим Эмч

Address

202, "Green Khimistry" Bulding, Rerikh Street-13, Peace Avenue, Bayanzurkh District
Ulaanbaatar
13343

Telephone

+97699060384

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Bee brand Mongolia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Bee brand Mongolia:

Share