14/09/2026
🏆 АМЖИЛТын шинэ шатанд гарч буй ХХК-ийн хамт олонд халуун баяр хүргэе.
“Хярын нуур” ХХК -ийн хамт олон
🔹 ISO 9001 Чанарын менежментийн тогтолцоо
🔹 ISO 22000 Хүнсний аюулгүй байдлын менежментийн тогтолцооны олон улсын баталгаажуулалтын гэрчилгээгээ албан ёсоор гардан авлаа.
Тус компани нь 2009 оноос хойш цэвэр ус болон архины төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхдээ дэлхийд тэргүүлэгч АНУ, Герман, Итали, ОХУ-ын дэвшилтэт технологиудыг ашиглан олон улсын стандартуудыг өдөр тутмын үйл ажиллагаандаа чанд мөрдөн ажиллаж, #ИТГЭМЖЛЭГДСЭН лабораториор бүтээгдэхүүнээ тогтмол хянаж, зах зээлд болон хэрэглэгчдэд баталгаатай, чанартай бүтээгдэхүүн хүргэн ажиллаж буйгаа ийнхүү ISO 9001 БОЛОН ISO 22000-ын ГЭРЧИЛГЭЭГ гардан авснаар ҮЙЛДЛЭЭРЭЭ БАТАТГАЖ ЧАДЛАА.
Энэ бол ердөө хоёр төрлийн гэрчилгээ авсан хэрэг биш юм. Энэ бол соёлтой, хариуцлагатай үйлдвэрлэлийг сонгож, хүний биед хоргүй, аюулгүй, дэлхийн стандартад бүрэн нийцсэн бүтээгдэхүүнээр ард түмэндээ үйлчлэх хэрэглэгчийн өмнө хүлээсэн амлалтаа биелүүлж, хариуцлагаа баталгаажуулсан ТОМ АМЖИЛТ билээ.
Нийгэмд өнөөдөр согтууруулах ундаа, архины хэрэглээний талаар ихэвчлэн сөрөг үр дагаврыг нь түрүүлж хардаг. Гэвч хэрэглэгчийн аюулгүй байдал, эрүүл мэндийг эхэнд тавьж, бүтээгдэхүүн бүрийн цаана нарийн технологи, хатуу стандарт, байнгын хяналтыг тавьж хор хөнөөлийг хамгийн бага түвшинд байлгах технологи, стандартыг ягштал мөрдөж, ажлаа сэтгэлээсээ хийдэг ийм хамт олон байгаад бид бахархаж, энэ багийг зөв удирдан чиглүүлж байгаа “Хярын нуур” ХХК-ийн удирдлагаар бахархан алдаршуулж байна! 💐
Чанарыг бүтээсэн та бүхний хариуцлагатай үйлдвэрлэл тань — Монгол бүтээгдэхүүний үнэ цэнийг олон улсын зах зээлд улам өндөрт өргөх болтугай.
🌿 СТАНДАРТ БОЛ ХАРИУЦЛАГА, ЧАНАР БОЛ ИТГЭЛ билээ.
#ХярынНуур
#ЧанарынБаталгаа #ХүнснийАюулгүйБайдал
#ХариуцлагатайҮйлдвэрлэл
#Баталгаажуулалт