Khaanzaa Service LLC

Khaanzaa Service LLC Mining Service, Industrial Construction, Water Treatment Solution

11/08/2026

Ус хангамж, Цэвэршүүлэх байгууламж, инженерчлэл болон уул уурхайн туслах үйлчилгээний чиглэлээр 2017 оноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн манай компани өнөөдөр 850 гаруй мэргэшсэн ажилтантайгаар уул уурхай, үйлдвэрлэл, дэд бүтцийн салбарт цогц үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна.

Бид “Оюу толгой” ХХК-тай олон жилийн турш тогтвортой хамтран ажиллаж, салбарын хөгжилд хувь нэмрээ оруулсаар ирсэн.
Ийнхүү хамт олныхоо хөдөлмөр, хамтын зүтгэлээр 9 жилийн түүхийг бүтээж, хамтдаа хөгжсөөр ирлээ.

Бидэнтэй хамтран ажиллаж, дэмжиж ирсэн нийт хамт олон, харилцагч, түнш байгууллагууддаа баярлалаа.

~Build on Knowledge, Driven by Trust

29/07/2026

Манай компанийн автомеханикч Б.Батнасан Япон улсад болсон IBJJF-ийн Жюү Жицүгийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, цэнхэр бүсний ангилалд АЛТАН МЕДАЛЬ хүртэж, Азийн аварга боллоо.

Ажил хөдөлмөр, спортын бэлтгэлээ хослуулан ийм том амжилт гаргасан Б.Батнасандаа халуун баяр хүргэе!👏

Мэндчилгээ🇲🇳🇲🇳🇲🇳Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэрг...
10/07/2026

Мэндчилгээ🇲🇳🇲🇳🇲🇳
Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жил, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ой, үндэсний их баяр наадмын халуун мэндийг дэвшүүлье!
Үндэсний их баяр наадам бол Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдэл, төрт ёс, түүх, соёл, өв уламжлал, зан заншлыг бэлгэдсэн монгол түмний эрхэм баяр билээ.
Дэнж хотойтол сайхан наадаарай🇲🇳
'Build on Knowledge, Driven by Trust'

Уурхайчдын бахархлыг шингээсэн мерчантаар хангаж буй We Are Miners - Merch Lab-ын хамт олонд баярлалаа.
23/06/2026

Уурхайчдын бахархлыг шингээсэн мерчантаар хангаж буй We Are Miners - Merch Lab-ын хамт олонд баярлалаа.

Khaanzaa Service LLC компани нь шилдэг болсон ажилчидаа мөнгөн дүн бүхий четоноор шагнадаг бөгөөд тус компанийн ажилтан гүний уурхайн оператор Г.Баасансүрэн маань шилдэг болж четоноо цуглуулж байгаад манай мерчантаар гангарч буй мөч. Тэрээр хэлэхдээ “хөдөлмөрөө үнэлүүлж авсан болохоор цаанаа л нэг гал байна” гэж хэлсэн юм даа хө #БидУурхайчид

“Хаанзаа Сервис” ХХК нь Oyu Tolgoi компанийн 2026 оны 6 дугаар сарын 17-ны өдөр гаргасан уриалгатай санал нэг байгаагаа ...
18/06/2026

“Хаанзаа Сервис” ХХК нь Oyu Tolgoi компанийн 2026 оны 6 дугаар сарын 17-ны өдөр гаргасан уриалгатай санал нэг байгаагаа илэрхийлж байна.

Манай ХААНЗАА СЕРВИС ХХК нь 2025 оны Монгол Улсын Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхимаас шалгаруулсан ТОП-300 аж ахуйн нэгжий...
16/06/2026

Манай ХААНЗАА СЕРВИС ХХК нь 2025 оны Монгол Улсын Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхимаас шалгаруулсан ТОП-300 аж ахуйн нэгжийн жагсаалтад 116 дугаар байрт эрэмбэлэгдсэн бахархалт амжилтыг тохиолдуулан нийт хамт олон, эрхэм харилцагч, түнш байгууллагууддаа чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлж байна.
Энэхүү амжилт нь манай хамт олны уйгагүй хөдөлмөр, мэргэжлийн өндөр түвшин, харилцагч түншүүдийн итгэл, хамтын ажиллагааны үр дүн билээ. Бид Монгол Улсын уул уурхай, дэд бүтэц, инженерингийн салбарт үнэ цэн бүтээж, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулах зорилгоо тууштай үргэлжлүүлэн хэрэгжүүлэх болно.
Бидэнд итгэл хүлээлгэн хамтран ажилладаг бүх харилцагч, түншүүд болон нийт ажилтнууддаа гүн талархал илэрхийлье.

Манай Хаанзаа Сервис ХХК-ийн хамт олон Оюутолгойн Баяжуулах Үйлдвэрийн Засварын Хэлтэс, EBS LLC болон Kaltech LLC-тэй ха...
09/06/2026

Манай Хаанзаа Сервис ХХК-ийн хамт олон Оюутолгойн Баяжуулах Үйлдвэрийн Засварын Хэлтэс, EBS LLC болон Kaltech LLC-тэй хамтран нийгмийн хариуцлагын хүрээнд Өмнөговь аймгийн Ерөнхий боловсролын 6 дугаар сургуулийн номын санд 1,000 ном хандивлалаа.

Ирээдүй хойч үеийн боловсрол, мэдлэгт оруулж буй энэхүү оюуны хөрөнгө оруулалтыг хамтдаа бүтээлцсэн нийт хамт олондоо баярлалаа.

'Build on Knowledge, Driven by Trust'

Хаанзаа Сервис ХХК Lambda Global платформд нэгдлээ.🤝  Манай байгууллагын мэдээлэл болон нээлттэй ажлын байруудтай дараах...
02/06/2026

Хаанзаа Сервис ХХК Lambda Global платформд нэгдлээ.🤝

Манай байгууллагын мэдээлэл болон нээлттэй ажлын байруудтай дараах холбоосоор танилцаарай. https://lambda.global/companies/1067

🤝 Khaanzaa Service LLC has joined Lambda🚀

Khaanzaa Service LLC is a Mongolian engineering and industrial service company specializing in mining support, water and wastewater management, infrastructure development, and operational maintenance services. Established in 2017, the company delivers integrated solutions ranging from engineering design, construction, installation, and commissioning to long-term operation and maintenance. With a highly skilled workforce, certified management systems, and licensed operations, Khaanzaa Service supports mining, industrial, and municipal sectors by providing reliable, safe, and environmentally responsible services.

The company has built extensive experience through long-term cooperation with major industrial clients, including large-scale mining operations in Mongolia. Its service portfolio includes wastewater treatment plant operation and maintenance, underground logistics and sanitation support, electrical and infrastructure works, fuel and lubrication services, and construction projects. Guided by strong commitments to quality, safety, innovation, and sustainability, Khaanzaa Service continues to strengthen its position as a trusted engineering and operational partner in Mongolia’s industrial sector.

🌐 https://lambda.global

Ажилтнуудаа орон сууцаар хангах үйл ажиллагаа амжилттай болж өндөрлөлөө."Хаанзаа Сервис" ХХК нь ажилтнуудынхаа нийгмийн ...
21/05/2026

Ажилтнуудаа орон сууцаар хангах үйл ажиллагаа амжилттай болж өндөрлөлөө.

"Хаанзаа Сервис" ХХК нь ажилтнуудынхаа нийгмийн баталгааг бэхжүүлэх, ая тухтай орчинд амьдрах боломжийг нэмэгдүүлэх, мөн орон нутгийн хөгжлийг дэмжих зорилгын хүрээнд Өмнөговь аймгийн Ханбогд суманд хэрэгжиж буй “Шинэ Ханбогд” орон сууцнаас 10 айлын орон сууц худалдан авч, 2026 оны 5 сарын 20-ны өдөр зохион байгуулагдаж ажилтнууддаа шинэ байрных нь түлхүүрийг гардуулан өглөө.

Тус үйл ажиллагаанд Оюу Толгой компанийн төлөөлөл оролцож, байгууллагын хэрэгжүүлж буй бодит хөрөнгө оруулалт, ажилтнуудынхаа сайн сайхан амьдралыг дэмжсэн нийгмийн хариуцлагын санаачилгыг өндрөөр үнэлэв.

Бид энэхүү ажлыг зөвхөн орон сууц олгох үйл ажиллагаа бус — ажилтнуудын гэр бүлийн тогтвортой амьдралын баталгаа, ирээдүйн хуримтлалын эхлэл, орон нутгийн хөгжилд оруулж буй бодит хувь нэмэр хэмээн үзэж байна.

Цаашид ч энэхүү бодлогоо тууштай үргэлжлүүлж, илүү олон ажилтнаа орон сууцанд хамруулан, гэр бүлээрээ тогтвортой амьдрах боломжийг бүрдүүлэхийн төлөө ажиллах болно.

Build on knowledge, Driven by Trust
"Хаанзаа Сервис" ХХК

The initiative to support our employees with housing has been successfully implemented.

As part of our efforts to strengthen employee welfare, create better living conditions, and support local development, “Khaanzaa Service” LLC purchased 8 apartments from the “New Khanbogd” residential project in Khanbogd soum, Umnugovi province. On May 20, 2026, we officially handed over the apartment keys to our employees.

Representatives from different departments of Oyu Tolgoi attended the event and expressed their appreciation for the company’s real investment in employee well-being and its commitment to supporting employees and their families.

For us, this is more than simply providing apartments. We see it as supporting stable family lives, helping employees build their future, and contributing to the development of the local community.

We will continue this policy in the future and work toward creating more opportunities for our employees and their families to live and work with stability and work with stability and comfort.

Build on knowledge, Driven by Trust
“Khaanzaa Service” LLC

“Хаанзаа Сервис ХХК болон We Are Miners брэндийн хамтын ажиллагааны хүрээнд KHS token-оор бүтээгдэхүүн, мерч худалдан ав...
11/05/2026

“Хаанзаа Сервис ХХК болон We Are Miners брэндийн хамтын ажиллагааны хүрээнд KHS token-оор бүтээгдэхүүн, мерч худалдан авах боломж албан ёсоор нээгдлээ🤝

Khaanzaa Service LLC компанитай хамтын ажиллагаа эхэллээ. Ажилчдаа урамшуулах сонголтуудын нэг нь манай мерчант байхаар боллоо.
“Хаанзаа сервис” компани нь 2017 оноос ус хангамж, ариутгах татуургын чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд цэвэршүүлэх байгууламжийн ашиглалт, засвар үйлчилгээ, шугам хоолойн угсралт, тоног төхөөрөмжийн туршилт тохируулга, бохир ус зөөвөрлөх зэрэг ажлыг хийдэг. Одоогоор 750 орчим ажилтантайгаар үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байгаа томоохон байгууллага юм.
Онцолж өгүүлбээс тус компани Оюу толгойтой 8 дахь жилдээ хамтран ажиллаж байгаа бөгөөд ахуйн бохир ус цэвэршүүлэх байгууламжийн ашиглалт, засвар үйлчилгээ, гүний уурхайн хог хаягдлын менежмент, цэвэрлэгээ, ариутгал, түлш түгээлт, тээвэрлэлт, баяжуулах үйлдвэрийн цахилгааны засвар үйлчилгээ, барилга угсралт болон засварын ажлуудыг гүйцэтгэж байна.
Мөн Өмнөговь аймгийн Цогтцэций, Цагаан хад дахь кемпүүдийн бохир ус цэвэршүүлэх байгууламжийн ашиглалт, засвар үйлчилгээг хариуцан ажиллаж байгаа мундаг хамт олон билээ 😇

Address

Khan-Uul District, 3rd Khoroo, Industrial Street, Khaanzaa Service Office
Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when Khaanzaa Service LLC posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Khaanzaa Service LLC:

Shortcuts

Share